Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа
ХБНГУ-ын Саксон муж улсын эрүүгийн албаны ажилтнууд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Германы альтернатив намын гишүүн, (AfD) Европын парламентын гишүүн Максимилиан Крагийн туслах Жиан Г-г Дрезден хотод саатуулсан байна. Холбооны Прокурорын газрын мэдээлснээр Жиан Г-г "Хятадын тагнуулын албаны ажилтан" гэж сэжиглэн баривчилсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард Европын парламент дахь хэлэлцээ, шийдвэрийн талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдээ дамжуулсан гэв
Дэлхийн 155 орныг хамарсан Эмнести Интернэшнлийн "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2023/24" тайлан танилцуулах хэлэлцүүлэгт Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монгол дахь элчин сайдын яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөл оролцон, саналаа хуваалцлаа. “Хурдацтай даамжирч буй мөргөлдөөн, олон улсын эрх зүйн хямралын ноцтой үр дагаврыг дэлхий нийтээр амсаж байна” хэмээн Эмнести Интернэшнл дэлхийн 155 орны хүний эрхийн үнэлгээнд үндэслэн боловсруулсан “Дэлхийн Хүний эрхийн Төлөв байдлын талаарх тайлан”-даа онцлон тусгажээ. Түүнчлэн тайланд “Өнөөгийн удирдагчид хүний эрхийн зарчмаас урваж байна.” хэмээн дүгнэжээ. “Улам бүр гүнзгийрсээр байгаа тэгш бус байдал, хурдацтай тэлж буй уур амьсгалын хямралын зэрэгцээ дээд эрх мэдлийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн нь хүний эрхийг нухчин дарж, олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж буй эмгэнэлт дүр зургийг Эмнести Интернэшнлийн судалгаа харуулсан ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгдэв. Газа дахь энгийн иргэдийн цус урсгасан аймшигт үйл явдлыг зогсоож чадаагүй Израйлын холбоотнууд Израйл улс олон улсын эрх зүйг илэрхий зөрчсөн үйлдэлд буруутай
Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт: Уг зөвлөгөөнөөр цэргийн насны залуучууд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэлзүйн байдлын талаар санал солилцож, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, илтгэлийг хэлэлцүүлэн, нэгдсэн шийдэлд хүрч, цаашид анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо. Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ: Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Түүнчлэн 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь.
Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж байгаа ч ардчилсан үзэл санааны шилжилт 34 жилийн дараа 1990 оны түвшинд бүр тодруулбал, Монгол Улсын ардчилал “саарал” түвшинд буюу нэн эгзэгтэй цаг үед ирсэн байна гэж өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн “Монгол Улс – Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын ардчилагчдын бага хурлаас онцолж байна. Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замналаар замнаснаас хойш 34 жил болжээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Аргын тооллын 4 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, цагаан бич өдөр
Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Эргүүл хяналтын хэлтэс “Морьт эргүүл”-ийг ажиллуулж эхэллээ.
Ерөнхий сайдын "Улаанбаатараас ярьж байна" нэртэй нэвтрүүлэг эхэлснээс эхлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлууд хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Хамгийн сүүлд буюу өнөөдөр ЦЕГ-аас Ачит Ихт ХХК-тай холбоотой мэдээлэл, түүний Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаантай Цаглабар ХХК-ийн данс дахь 13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн хувийн мессэжийг ил болгов
"Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тэд мэдээлэлдээ Ачит Ихт компанитай холбоотой асуудлыг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө гэсэн
Энэ оны эхний хоёр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа ч түүхий эдийн эрэлттэй холбоотой мөчлөгөөс хамаарч төсвийн орлого тогтворгүй байх эрсдэлтэй бөгөөд төсвийн зарцуулалтыг маш оновчтой зарцуулах ёстой гэдгийг эдийн засагчид тогтмол сануулж байна
Ахмад багш, судлаач Ч.БАТСҮРЭН “Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр хэтэрхий хүнд, зарим нэг орох ёстой, сонирхолтой агуулгууд нь багтдаггүй учраас сурагчид залхдаг. Цаашлаад хүүхдүүд монгол хэлний хичээлдээ дургүй болж байгаа нь эх хэлний дархлаанд муугаар нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн. Тэгвэл манай нийтлэлийн үргэлжлэл болж, ахмад багш, судлаач Ч.Батсүрэн сурах бичгийн агуулгын тухай нийтлэлээ хүргэж байна. Шинжлэх ухаан хөгжих тусам хүмүүн төрөлхтөн даван хөгжиж байна. Надад “Монгол хэл IX” гэсэн ном олдов
асгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе. -Онцгой байдлын алба хаагчдын хангамжийг сайжруулах шийдвэр гаргасан гэж ойлголоо. Энэ талаар тодруулахгүй юу? - Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэрэгт 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногт эдгээрийн нийлүүлэлт хийгдэж эхэлнэ
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүсэнд 20 гаруй жил хавтага шиг хавчуулаастай яваа хүн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж. Ноёны бөх гэгчээр Д.Бат-Эрдэнийг УИХ-д давбал тэрээр аймгийн удирдах түвшинд ямар нэгэн албан тушаалд “мордчихдог”. “Ажнай” корпорацийн маркетингийн албаны даргаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс Засаг дарга гээд даргын даллагатай Р.Сэддоржийг 2009-2010 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байхад өнөөх алдарт 379 мянган тонн нүүрс ор сураггүй алга болсон байдаг.
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа. -Үзэл баримтлал нийцсэн учраас танай нам АН-тай хамтрав уу, эсвэл эрх ашгийн хамтрал байв уу? Зургаан нам бидэнтэй хамтарч оролцох санал тавьсан. Намын удирдлагууд болон хамгийн идэвхтэй гишүүдээ цуглуулж байгаад 14 хоног мэтгэлцэж, хэлэлцсэн