ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.
ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.
ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.
"Эрдэнэс Монгол нэгдэл"-ийн охин компани буюу "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийн үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан өнөөдөр "Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал" зохион байгуулагдаж байна
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдэд өөрийн гэсэн хийсэн ажил, түүнийх нь үр дагавар буюу өв бий. Тэрхүү хийсэн ажил нь хэдий чинээ алсыг харсан, дэвшилтэт байна, төдий чинээ үлдэцтэй байж, эзнийхээ нэрийг дуурсгадаг жамтай. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарыг яг энэ, ирээдүйн өсөлтийг хангах, цаашлаад олон улсад гарах суурь шинэчлэлийг хийж чадсан эсэх шалгуураар үнэлбэл соёлын салбар, сайд Ч.Номин гарцаагүй дээгүүрт бичигдэх ажлыг амжуулжээ. Тэрбээр салбарын хууль эрх зүйн гол баримт бичиг болох Соёлын тухай хуулийг 15 жилийн дараа шинэчлэн батлуулсан бол салбарын өсөлтийг хангах, дэлхийн жишгээр хөгжих боломжийг бүрдүүлэх учиртай Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барьсан нь хэлэлцэхээр дэмжигдээд байна.
“Бороотой өдөр хотыг угааж байна” гэх бичлэгний талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан мэдээлэл өгснийг хүргэж байна. Тэрбээр “Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 129.5 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийдэг. Гуравдугаар сараас хойш ногоон байгууламжийн цэнэг усалгаа, түүвэр цэвэрлэгээ зэрэг 22 ажил хийгдэж байгаа. Ногоон байгууламжийн бордоотой усалгаа хийгдээд эхэлсэн
УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрх баригч намынхан элдвийн санаачилгууд их гаргаж байна. Мега төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө гаргах бололтой. Үүний нэг нь малчдыг хоршоожуулж, санхүүжүүлэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Таван их наядын төсөвтэй энэ ажил “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэртэйгээр сүрхий идэвхжив.
2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг энэ оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчингүй болголоо. Уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна
Засгийн газраас төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлж, 6 жил хоригдох ял эдэлсэн иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын яллагдагчаар татсан тогтоолыг Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Тиймээс иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг хамгаалах, олон улсын хүний эрхийн байгууллагад хандахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан
Засгийн газрын өнөөдрийн /2024.05.08/ хурлаар хэлэлцсэн зарим асуудлын талаар сайд нар мэдээлэл өгөв. Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “ Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. УИХ-д ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ
Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд янз бүрээр л ярьж байна. Мэдээж, энэ богинохон хуульд сайн, муу талууд байж л таарна. Хамгийн гол нь олон жил дуншсаны эцэст Үндэсний баялгийн сантай болсон нь чухал юм.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж,
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа