СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо. Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал, -татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76; -хуульд заасан баримт бичиг дутуу 63; -шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5; -нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4; -сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4; -төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1; -авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой юм

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ баталгаажна

Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26

  УИХ-ын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх сонсголд нийт 61 гэрчийг дуудсан байна.  Өчигдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцсэн юм

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24

 Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа.  Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн бол өнөөдөр үерийн болон голын ай савыг хамгаалах барилга, байгууламж барьж эхэллээ. Нийт 300 метр орчим үерийн даланг 14 хоногт барьж дуусгахаар төлөвлөсөн аж

Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн (2024.05.29) сонсгол гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад Төрийн ордонд эхэллээ.   Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл болон Хянан шалгах түр хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм. Ашигт малтмалыг зүй зохистой, ард түмний нийтлэг ашиг сонирхол, эх орны хөгжлийн төлөө ашиглах ёстой боловч ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж байгаа гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Тиймээс иргэдийн эргэлзээг тайлах, мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж байгаа гэлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна

Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орж сэрүүхэн байна.   2024 оны 05-р сарын 30-ны  цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн 48 цагийн хугацаатай баривчилсан байна. 

Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулнаБулган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа. Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо. Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна

Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй

ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26

 Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” (AI) байгууллагын тайланд дурдсанаар 2023 онд дэлхий дээр хамгийн багадаа 1153 хүнийг толгойг нь тасдах, дүүжлэх, буудах, хордуулах шийтгэлээр цаазалсан байна. Энэ нь өмнөх оноос 31 хувиар өссөн үзүүлэлт. 2022 онд 883 хүнийг цаазын ялаар хороосон гэх баримт бий

Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:54

 Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022, 2023 онд болон 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд алга болсон 205 тохиолдол гарч, хуулийн дагуу шалгагдсан байна. Тодруулбал, 2022 онд 65, 2023 онд 100, 2024 оны эхний гурван сард 40 гомдол, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, бүх хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Үүнээс 4 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Дүүргийн прокурорын газраас хүүхэд алга болсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчтэй таарамжгүй харилцааны улмаас орон гэрээсээ дайжиж 1-7, цаашлаад 50 хүртэл хоногоор сураггүй болсон тохиолдол хамгийн их гарсан байна

3х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 6-7 өдрүүдэд сагсан бөмбөгийн 3х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри”, 6 сарын 8-9-нд “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээн зохион байгуулагдана.

Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   

АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу зүүн бүсэд 7 нэр дэвшигч буй. Дорнод аймгаас хоёр, Хэнтий аймгаас гурав, Сүхбаатар аймгаас 2 мандаттай



ШИНЭ МЭДЭЭ

"Нэгдүгээрт хүүхэд" уриан дор 650 хүүхдийн парад боллоо6 сар 1. 14:38СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно5 сар 30. 7:05УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ5 сар 29. 10:44Дүнжингараваас ХУД-ийн И-Март хүртэлх уулзварыг 6 хоног хааж, шинэчилнэ5 сар 29. 10:35Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна5 сар 29. 9:47Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:543х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20Зурхай: Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу өдөр5 сар 29. 7:17АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35Түүхэн товчоон: КОМИНТЕРН (Коммунист Интернационал)5 сар 28. 8:20Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна5 сар 28. 8:14Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог5 сар 28. 8:12Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56Бурхан, шашны 82 ширхэг эд зүйлс хулгайлсан этгээд 7 жилийн дараа зарж борлуулах гэж байгаад баригджээ5 сар 27. 11:12Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ5 сар 27. 10:38Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 27. 8:09Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв5 сар 27. 7:49Түүхэн товчоон: Умард Хүннү5 сар 27. 7:46ЭХНИЙ ТОВЧ ЗӨРВӨЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ5 сар 27. 7:43“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ5 сар 27. 7:41Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07Улаанбаатарт +24...+26 градус дулаан байна5 сар 27. 7:04Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн5 сар 27. 7:00Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 25. 11:04Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ5 сар 25. 10:55
 Facebook Twitter Youtube