Үр дүн

Чуулган: Гол нэрийн барааг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож шүүхийн шинэчлэлийн багц хуулийн төслүүдээ эгүүлэн татаж буйгаа мэдэгдсэн. Үүний дараа "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьсан тул дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар гаргаж, гишүүдийн 60 хувь нь дэмжив. Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм

~ Огноо: 11-27, 11:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.11.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1. Түр хорооны хуралдааны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох. 2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан; “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /үргэлжилнэ/; Бусад. 3

~ Огноо: 11-3, 9:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Тэтгэврийн тогтолцоог шинэчилснээр хүн бүр хуримтлалтай болно гэсэн үг

~ Огноо: 10-29, 15:32 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Ядамдорж
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.10.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох; Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох; Ажлын хэсэг байгуулах тухай /Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий/. 2

~ Огноо: 10-20, 9:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2020.10.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

~ Огноо: 10-7, 10:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
ХЗБХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.06) хуралдаан 09 цаг 40 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.         Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг танилцуулсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдсан тул өмнө нь өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай багц хуулийн төслүүдэд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага үүссэн байна

~ Огноо: 10-6, 13:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
С.Бямбацогт: Хууль тогтоомжуудыг буцаах тухай асуудлыг анх удаа ярьж байгаа юм биш

Өнөөдрийн хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ.  Түүний дотор “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Хууьзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжуудыг буцаах тухай асуудлыг анх удаа ярьж байгаа юм биш. 2008, 2012, 2016 онд, түүнээс өмнө байнга яригдаж байсан

~ Огноо: 10-6, 11:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Улсад 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт холбогдсон уу

УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг АТГ-аас шалгаж байна. Тэрбээр ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга, УЕПГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Үнэнбат, "Өгөөжтэй өв" ХХК-ийн захирал Р.Баатархүү нарын хэрэгт холбогджээ. Ж.Үнэнбат албан тушаалаа урвуулан ашиглаж, Ховд аймгийн Цэцэг сумын нутагт байрлах тусгай хамгаалалттай Мянган угалзат нуруунд хууль бусаар 2016 онд нөхөн сэргэлт хийх нэрийдлээр хууль бусаар олборлолт явуулж, БНХАУ руу хууль бусаар гаргах худалдах ажлыг "Өгөөжтэй өв" ХХК-ийн захирал Р.Баатархүүд даатгаж, Р.Баатархүү нь гардан гүйцэтгэсэн хэрэгт холбогдсон аж. Ингээд Ж.Үнэнбат, Р.Баатархүү нар нь улсад 7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоодсон байна. Харин уг хэрэгт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт холбогдсон байж болзошгүй хэмээн түүнийг 2019 оны долдугаар сарын 29-нд хэрэг нээн шалгаж эхэлжээ. Мөн аймгийн засаг дарга Б.Дүгэржав нь энэ хэрэгт холбогдсон байх магадлалтай байна.Энэ хэрэгт холбогдолтой Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэсийн даргаар ажиллаж байсан С.Батзаяагийн хэргийг тусгаарлалтанд авч хэрэг нээгээгүй байгаа шалтгаан нь АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З

~ Огноо: 9-14, 12:49 ~ Сэтгэгдлийн тоо: 4 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
“ПЕТРОВИС ОЙЛ” ХХК бөхөн хамгаалалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

~ Огноо: 1-13, 10:57 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: О.Батдорж
БОАЖ-ын Сайд “БЯЦХАН АГААР”-ынханыг хүлээн авч уулзлаа

~ Огноо: 1-13, 10:54 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00 цагт Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” болно. 10.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ. 10.00 цагт Хангарди ордны 12 давхарт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон сайн дураараа цус хандивлах өдөрлөг зохион байгуулна. 10.00 цагт Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газраас гаргасан “Гялгар Уутнаас Татгалзах Өдөр” санаачлагын хүрээнд "НОГООН ХӨГЖЛИЙН СУРГАГЧ БАГШ" бэлтгэх сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. 11.00 цагт Хангарьд ордны 14 давхарт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 12.30 цагт “Ub Art Gallery”-д  “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

~ Огноо: 1-11, 9:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

~ Огноо: 1-5, 16:06 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Мөрөөдөл биелдэг юм: Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ

Өлзий учрал билэгдсэн энэ сайхан өдөр ШШГЕГ-с "Сүлд" спорт хорооны тамирчин Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулж өгчээ. Учир нь өнөөдөр ШШГЕГ-ын 50 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нарын албаны хүмүүс оролцлоо

~ Огноо: 12-20, 14:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулж өгчээ

Өлзий учрал билэгдсэн ерөөлтэй энэ өдөр /12. 19/ ШШГЕГ-с "Сүлд" спорт хорооны тамирчин Паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулж өгчээ

~ Огноо: 12-20, 11:21 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Өнөөдөр болох үйл явдлууд

~ Огноо: 12-14, 8:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
“Авлига ба хүний эрх” бага хурал болж байна

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог. Энэхүү өдрийг Монгол Улс албан ёсоор 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

~ Огноо: 12-9, 12:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
АН-ын гишүүд, таньдаг таньдаггүй найз нөхдөд өө

Хүний намын хэрэгт хошуу дүрэх нь тийм ч зохимжтой хэрэг биш л дээ. Гэхдээ АН-ын талаар өөрийн бодлоо бичихгүй өнгөрч чадсангүй

~ Огноо: 12-7, 10:13 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Хууль зүй, дотоод хэргийн яам Оросын Холбооны Улсын Хууль зүйн яамтай хамтран ажиллана

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн сайдын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Оросын Холбооны Улсын Хууль зүйн сайд Александр Владимирович Коноваловтой уулзаж, энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйг онцлоод Монгол Улсын ХЗДХЯ болон ОХУ-ын Хууль зүйн яамны уламжлалт хамтын ажиллагааг цаашид баяжуулан өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв

~ Огноо: 12-6, 9:59 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Хууль зүйн сайд ОХУ-д айлчилж байна

~ Огноо: 12-5, 14:23 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж