Үр дүн

Монголын оюутны спортын v наадам нээлтээ хийлээ

Монголын оюутны спортын V наадмын албан ёсны нээлт өчигдөр Спортын төв ордны "А" зааланд боллоо. Монгол Улсын шилдэг оюутан тамирчид ирэх арванхоёрдугаар сарын 10 хүртэл спортын 10 төрлөөр Универсиадын аваргын төлөө өрсөлдөх юм. Энэхүү наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын 27 их дээд сургуулийн оюутны баг тамирчны төлөөллийн цагаан толгойн үсгийн дарааллаар СТО-ы “А” зааланд жагсаж орж ирсэнээр эхэллээ. Зарим их сургууль наадмын сүүлчээр болох тэмцээнд оролцохоор орон нутгаас шууд ирэх бөгөөд эдгээр сургуулийн зарим төлөөлөл ч байв. Нээлтийн ёслолын ажиллагаанд “Аварга” дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Глобал удирдагч” их сургууль, Говь-Алтайн АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, “Идэр” их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, МУИС, МҮИС, “Мон-Алтиус” дээд сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Рояаль” олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, “Сити” их сургууль, Төмөр замын дээд сургууль, “Тэнгэр” дээд сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, ХААИС, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, “Эм Ай Ю” дээд сургууль, “Этүгэн” их сургуулийн оюутан тамирчдын төлөөлөл тугаа барин жагссан юм. Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулахад, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спорын холбооны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Д.Баясгалан, Ерөнхийлөгчийн соёл, нийгмийн бодлогын зөвлөх С.Ламбаа, БТСУХ-ны дэд дарга, тус наадмын Зохион байгуулах хорооны дарга Ц.Одонбаяр, Ази тивийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын их дээд сургуулийн консерциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор Т.Хэрүүга, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, БШУЯ-ны дээд боловсрлын шазрын дарга Г.Батнэмэх, наадмыг дэмжигч Эрдэнэс-Тавантолгой ХК-ны захиргаа,удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Сүхбат нарын тэргүүтэй хүндэт төлөөлөгчид, зарим их, дээд сургуулийн захирлууд, спортын холбоодын удирдах албаны хүмүүс оролцлоо. Наадмыг албан ёсоор нээж МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан үг хэлсэн юм. Монголын шилдэг дөрвөн оюутан тамирчид, Төрийн далбааг Спортын төв ордонд хүндэтгэлтэйгээр залан мандуулж, Оюутны наадамд оролцох тамирчдаа төлөөлж шатрын ОУИМ С.Билгүүн, наадмын шүүгчдийг төлөөлж ширээний теннисний улсын шүүгч Б.Цэрэндорж нар тангараг өргөсөн юм. Оюутан тамирчид анх удаа энэ наадмын үеэр өөрийн сүлд дуутай болсон байна

~ Огноо: 11-3, 10:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

~ Огноо: 9-25, 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ирэх оны I-III сарын цаг агаарын урьдчилсан төлөв

~ Огноо: 12-24, 14:28 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Орон нутагт өвөлжилт хүндэрч, зарим суманд мал хорогдож эхэлжээ

~ Огноо: 12-13, 11:34 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж