Үр дүн

Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз

Хөвсгөл аймгийг ардчиллын өлгий нутаг гэдэг ч сүүлийн жилүүдэд ардчилсан шошготой нөхдийг бус МАН буюу улаан талд сонголт хийж ирсэн. Энэ нь ардчилалд дургүйдээ бус намынх нь үйл ажиллагаа, зарим хүмүүстээ байсан болов уу гэж боддог

~ Огноо: 11-28, 13:38 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав

   Чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож өөрийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс үргэлжлүүлэн "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв.  Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан тогтоолын төслийг хойшлуулах санал гаргав

~ Огноо: 11-27, 11:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Чуулган: Гол нэрийн барааг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож шүүхийн шинэчлэлийн багц хуулийн төслүүдээ эгүүлэн татаж буйгаа мэдэгдсэн. Үүний дараа "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьсан тул дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар гаргаж, гишүүдийн 60 хувь нь дэмжив. Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм

~ Огноо: 11-27, 11:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Чуулган: Ерөнхийлөгч өөрийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиа эргүүлэн татлаа

     УИХ-ын өнөөдрийн /2020.11.27/ чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлж байна. Тэрбээр өөрийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдээд "Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг өргөн барьсан учраас бүрэн эрхийн хүрээнд байр сууриа илэрхийлж байна

~ Огноо: 11-27, 10:52 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
УИХ дахь, намын бүлэг, ажлын хэсэг цахимаар хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2020.11.23/ хуралдааны товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

~ Огноо: 11-23, 8:43 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
2020 оны 11-р сарын 18 10 цаг 40 минут Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа аж. 

~ Огноо: 11-18, 10:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг Засгийн газар дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор иргэдийн орлогыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан юм. Энэ асуудлаар Засгийн газар хуралдаж өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй гэх хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөхөөр болжээ

~ Огноо: 11-18, 10:29 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Эдийн засгийн арга хэмжээний УИХ-ын ажлын хэсэгт хотын дарга Д.Сумъяабазар орлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ

~ Огноо: 11-18, 10:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Энэ долоо хоногт УИХ ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх ажлын хэсэг, түр хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна. 

~ Огноо: 11-17, 9:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
"Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ойд зориулсан бүх үйл ажиллагаа цуцлагдсан"

Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2020 оны арваннэгдүгээр сарын 16-нд тохионо. 

~ Огноо: 11-16, 10:38 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрөөр эх орныхоо түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай

~ Огноо: 11-16, 8:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Буруутныг хайх биш, эрүүл мэндээ хамгаалахын тулд дүрэм, журмыг ягштал дагацгаая

Дэлхийг дэлдийлгэсэн коронавирус өнгөрсөн жилийн Хятадын цагаан сарын дараа Уханиас эхэлж, дэлхийгээр нэг түгэж орхисон. Зарим нь түгшин, зарим нь гайхшран, зарим нь хэнэггүйхэн хүлээж авлаа

~ Огноо: 11-14, 9:46 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас баралт бүртгэгдээгүй цөөн орнуудын нэг

  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Эрхэм хүндэт Владимир Владимирович, Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажиллаж, энэхүү хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлье. Хатагтай, ноёд оо, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэлхий дахинд аюул учруулж байна. Олон хүн халдвар авч, олон хүн амь насаа алдав

~ Огноо: 11-11, 8:17 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Хараал идсэн халамж

(Халамжийг хавтгайруулж, “энэ муусайн” өндөр настан, өрх толгойлсон хүүхнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд нялхасыг тэжээсээр улс орон хоосорлоо гэнэ! Хэн нь хоосолж байгаа бол?!)   Г.ЖАМЬЯН Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч   Би ч бас халамжийн хүний нэг. Үе үеийн эрх баригчид “уяаныхаа ноход”-оор биднийг боорлуулаад байхаар, энэ улс орныг ер нь хэн цөлмөж хоослоод байгааг хэрэндээ судлаж үзье гэж бодсон юм

~ Огноо: 11-10, 11:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийг нэрлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны зургадугаар сард болно. Уг сонгуульд намууд ямар хүн нэр дэвшүүлэх нь сонирхол татаж буй

~ Огноо: 11-10, 10:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
“Эрдэнэт үйлдвэр”: Яагаад?!

“Эрдэнэт үйлдвэр” бол Монгол Улсын төсвийн 30 гаруй хувийг тогтмол бүрдүүлж ирсэн “саалийн үнээ” юм. Тэнд асар их баялаг, хөрөнгө, валют эргэлдэж байдаг. Тэр хэрээр олны нүд унаж, анхаарал тогтож байдаг

~ Огноо: 11-9, 11:54 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өнөөдөр болно

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталлаа

~ Огноо: 11-9, 9:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
“Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Арбитрт очих бололтой

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авчирсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгөхөөр болжээ. Зарим мэдээллээр үүний урьтал үйл явдлууд өрнөж эхэлсэн гэж байна

~ Огноо: 11-6, 13:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
ХЭҮК-ын даргаар хэн томилогдох вэ

 ХЭҮК-ын гишүүнд шинээр нэр дэвшсэн 5 хүнийг ХЗБХ-ны хуралдаанаар дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон. Тэдний асуудлыг баасан гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна

~ Огноо: 11-4, 11:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
"Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд томилолтод 1 тэрбум 655 сая гаруй төгрөг зарцуулжээ

   "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой ноцтой баримтууд ил болсоор л байна. Эрдэнэтийн удирдлагууд 2019 онд томилолтын зардалд 1 тэрбум 655 сая гаруй төгрөг зарцуулсан байна

~ Огноо: 11-4, 8:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар