Үр дүн

Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр 100 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллах боллоо

Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр зуу зуун сая төгрөгийн гэрээ байгуулан, уран бүтээлийн гэгээн замыг нь ивээн тэтгэж хамтран ажиллахаа илэрхийллээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд монгол орон даяар зохион байгуулагдсан Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ? Цахим уралдааны шагналт байрын эзэд болон тэргүүн байрны ялагчдыг 2 сарын 14 буюу шинийн 3-ны билэгт сайн өдөр Ноён Бондгор гэргий Золзаяа нарын хамтарсан "Хайр бүхний эхлэл" онлайн тоглолтын үеэр зарласан билээ. Уралдаанд нийт 430 бичлэг ирснээс шилдэг 11 бичлэгийг тодруулан ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг шагналыг гардуулж Тус тэмцээний шилдгийн шилдэг тэргүүн байрны хоёр ялагчдыг тодруулсан юм.Бусдаасаа авьяас чадвар дуулалтаараа онцгой байж тэргүүлсэн ялагчид бол 1. Н

~ Огноо: 2-26, 12:17 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Д.Нарангэрэл: Ямар нэгэн вакцин, био бэлдмэл хийлгэсний дараа хариу урвал өгдөг

Монгол улсад ковидийн эсрэг вакцинжуулалт өнөөдрөөс /2021.02.23/ эхэллээ. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, цар тахлын голомтод ажиллаж байгаа цагдаа, онцгойгийн алба хаачгдийг дархлаажуулах юм. ЭМЯ-наас КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар дараах мэдээллийг өчигдөр /2021.02.23, 16:00 цаг/ өглөө. ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: "Тархвар судлалын заалттай" дархлаажуулалт нь онцлогтой

~ Огноо: 2-23, 12:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Үндэсний аюулгүй байдал ба боловсон хүчин

Улс орны үндэсний аюулгүй байдалд хамгийн их халтай зүйл бол гадаадын нөлөөлөд автсан иргэд гэдгийг дэлхийн нийтэд болсон олон зохион байгуулалттай улс төрийн үйл явц харуулсаар байна. Саяхан Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж буй МАН-ын зүгээс гишүүдээ,  боловсон хүчнээ Хятад улсад бэлтгэнэ гэсэн зарлал хараад цочирдов. Тийм ч учраас бичихгүй байж чадсангүй. Монголчууд Үндэсний Ардчилсан Хувьсгал ялсны дараагаар төрийн үйл хэргийг хөтлөн эрхэлж байсан эрдэм мэдлэг бүхий засаг ноёд, тайжууд, эрдэмтэн лам нараа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж, төрийн хэргийг эрхлэх боловсон хүчингүй болтол доройтож байсан

~ Огноо: 2-17, 12:28 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
МАН-ын генсек Д.Амарбаясгалан сайд болохгүй гэдгээ мэдэгдлээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрдэж байна. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг орж ажиллана гэх таамаг өрнөх болсон

~ Огноо: 1-28, 12:57 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д дараах 2 ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ Албан тушаалын чиг үүрэг: Төслийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг гүйцэтгэх, Төслийн Гэрээнд заасан  Санхүүжилтийн Гэрээний үүрэг болон санхүүгийн бусад шаардлага, өрийн удирдлага, зээлийн гэрээтэй холбоотой үүрэг хариуцлагуудад хяналт тавин мөрдүүлэх, тайлан гаргах, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны дүрэм, бодлогын дагуу худалдан авах ажиллагаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжид туслалцаа үзүүлэх,  https://www.ebrd.com/work-with-us/procurement/policies-and-rules.html  харна уу, Хэнд тайлагнах: ТХН-ийн удирдагч ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: Төслийн санхүүгийн ажил гүйлгээний бүх бүртгэл, санхүүгийн баримт бичгүүдийг өдөр тутам хураан нэгтгэж тэдгээрийн бүртгэлийг хөтлөх. Гарын үсэг зурсан эрх бүхий албан бичиг, захидал болон холбогдох нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь боловсруулан Төсөлд бэлтгэх. Нэхэмжлэх болон бусад төлбөрийн баримт бичгийг шалган баталгаажуулах, зарцуулалтын хүсэлтийг бэлтгэн Банк-д хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх Банк, ханган нийлүүлэгчтэй холбоотой баримт бичгүүдийг оролцуулан төлбөр тооцоо, зарцуулалтай холбоотой бүх баримт бичгүүдийг цуглуулан тэдгээрийг бүртгэлийг хөтлөх. Зээлийн болон Буцалтгүй тусламжийн Санхүүжилтаар санхүүжсан үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн бичиг баримт болон бүртгэлийг тусад нь ангилж хөтлөх. Төсөлд заасан Гэрээ хэлэлцээр болон холбогдох оролцогч талууд, эрх бүхий байгууллагын Зээл, Буцалтгүй тусламжийн Гэрээний дагуу олгогдох санхүүгийн мэдээлэл, баримт бичгүүдийг цуглуулж (Улаанбаатар хотын захиргааны жилийн төсөв, түүний зарцуулалтын дэлгэрэнгүй тайлан, аудитын дүгнэлт гэх мэт баримт бичгүүдийн хамт) Банк руу цаг тухайд нь хүргүүлэх. Төсөл, Зээл ба Буцалтгүй тусламжийн Гэрээнд заасан санхүүгийн асуудлуудтай холбоотой тогтмол (улирал, хагас жил, жил тутмын) болон бусад тайлангуудыг Банканд нийцсэн хэлбэр, агуулгаар бэлтгэж (Зээл, Буцалтгүй тусламжийн Санхүүжилтийн зарцуулалттай холбоотой тайлан болон Улаанбаатар хотын захиргааны санхүүгийн гэрээний үүргийн мөрдөлт, нийцлийн тайлангийн хамт) цаг тухайд нь Банканд хүргүүлэх. Биелүүлсэн гэрээний үүрэг болон ирсэн, явсан бичиг баримт, мэдүүлэг, тайлангийн бүртгэл гарган хөтлөх. Оролцогч талуудтай холбоотой ажиллан Төслийн нягтлан бодох бүртгэлийн бүх асуудлуудыг зохицуулах, Төслийн санхүүгийн удирдлагатай холбоотой хэлэлцүүлэг, семинар, хурал, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Шаардлагатай үед зөвлөх, гэрээт гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчдийн санхүүгийн асуудалтай холбоотой гэрээ хэлэлцээрийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Төслийн Гэрээний дагуу төлбөр тооцоог ЕСБХБ-тай цаг тухайд нь хийж тэдгээрийн бүртгэлийг гарган хөтлөх. Төслийн жилийн санхүүгийн тайланг бэлтгэн санхүүгийн жил дууссанаас хоёр сарын дотор аудиторуудад хүргүүлэх. Эрх бүхий байгууллагуудтай холбоотой ажиллан Төсөлтэй холбоотой (татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг) бүх татварын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх. Төслийн дагуу санхүүгийн бүх баримт бичиг, мэдээлэл нь Банк болон/эсвэл донор байгууллага эсвэл бусад эрх бүхий байгууллагуудад хүртээмжтэй байдлыг хангах. Төсөлтэй холбоотой нягтлан бодох бүртгэл ба зардлын хяналтын системийг Банканд нийцсэн байдлаар хөтлөх, ЕСБХБанкины цахим системд шаардлагатай мэдээлийг тухай бүр оруулах Төслийн худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой тодруулга, асуултанд холбогдох байгууллагаас хариулт авах, банкны системд оруулах Худалдан авах ажиллагаатай холбоотой уузлатыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх Төслийн нэгжид гэрээ эрх зүйтэй холбоотой дэмжлэг үзүүлэх Худалдан авах ажиллагааны баримт бичгийн бүрдүүлэх, хадгалалт, хамгаалалт, нууцлалтыг хангах Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, лицензийг холбогдох газруудаас авахад ТХН туслалцаа үзүүлэх Тавигдах мэргэшлийн шаардлага Мэргэшсэн нягтлан бодогч (ACCA, CIPFA, CA зэрэгтэй) байх, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх. Санхүү/НББ-ээр магистр зэрэгтэй бол давуу тал болно. Тавигдах ажлын туршлага Мэргэжлээрээ хамгийн багадаа дөрвөн жил тасралтгүй ажилласан байх

~ Огноо: 1-21, 10:51 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Хүүхдийн төлөө фонд

Монголчууд хүүхдийн төлөө “мөнгө угаасан нь” Шинэ он солигдохын өмнөх өдөр Соёлын яамны санаачилгаар Засгийн газар Хүүхдийн төлөө фондыг байгууллаа. Ерөнхий сайд энэ тухай мэдэгдэхдээ ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэн гэж онцолсон

~ Огноо: 1-5, 11:52 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн албан ёсны уулзалтын үеэр Дэлхийн Удирдагчдын Форумд оролцсон билээ.   Ази, Японы бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Майкл Жи.Грийн асуухдаа “Би Хятадын талаар нэг зүйл асуух гэсэн юм. Монгол бол Хятадтай хиллэдгээрээ маш эртний түүхтэй

~ Огноо: 12-27, 9:02 ~ Сэтгэгдлийн тоо: 28 ~ Нийтэлсэн: Admin
Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна

БНСУ-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлдэг Монголын салбар нэгж байдгийг бид тэр бүр мэддэггүй. Харин Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд “Нэг цэг” гэхээр андахгүй. Харь оронд өөрийн орны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажилладаг тус төвийн дарга Д.Баярмандахтай ярилцлаа.

~ Огноо: 12-24, 13:39 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Дуугаа дуулаад байртай болоорой!

Монгол улс дотооддоо халдварыг алдаж нийгэм, эдийн засаг хямраад байгаа энэ хүндхэн цаг үед их хэмжээний шагналын сантай дууны уралдааныг МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор санаачлан эхлүүлж байна. Тэмцээнд оролцож өөрийгөө сорьж чадсан оролцогчид байртай болохын сацуу олон, олон шагналуудаас атгах боломжтой аж

~ Огноо: 12-24, 12:17 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
ГХЯ урд хил дээр үүссэн ачаа тээврийн авто машины хил нэвтрэх асуудлыг шийдвэрлэжээ

 Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол улс БНХАУ хооронд хиллэж буй авто замын хилийн боомтод ажиллаж ачаа тээврийн нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлд уулзалт яриа хэлэлцээ хийсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 17 өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21 өдрийн хооронд Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээ хүрэн зэрэг боомтын үйл ажиллагаатай очиж танилцан, экспортын ачаа тээврийг хилээр саадгүй нэвтрүүлэх, БНХАУ-ын талаас орж ирж буй ачаа тээврийг Монгол улсын хилээр саадгүй оруулах чиглэлд хоёр улсын хооронд харилцан ойлголцох, саад бэрхшээлийг арилгах чиглэлд ажилласан байна. Тухайлбал 2020 оны 12 дугаар сарын 17 өдрөөс өмнө зөвхөн Замын-Үүд боомтоор БНХАУ-ын талаас өдөрт 20 машин Монгол улсын хилрүү нэвтэрч, Монгол улсаас БНХАУ-ын Эрээн боомтруу мөн л 20 машин нэвтэрч байжээ. Үүний шалтгаан нь Монгол улсад коронавирусын дотоодын халдвар гарч эрсдэл нэмэгдсэн учраас БНХАУ-ын тал хилийн нэвтрэх хэсэгтээ хяналт шалгалтыг нэмэгдүүлж, нэг авто машиныг ариутгах хугацааг нэмэгдүүлсэн

~ Огноо: 12-22, 11:56 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Танилц: ЖДҮ-үүдээ хамгаалсан бусад улс орны туршлагаас

Урт хугацаанд одоо байгаа жижиг дунд үйлдвэрүүд өргөжин цэцэглэж, үндэсний цаашлаад олон улсын хэмжээний үйлдвэрлэгчид болох учиртай.

~ Огноо: 12-22, 8:48 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зардлаа хуваалцсанаар хүндрэлийг хохирол багатай даван туулна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа. -Ковид 19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ? -Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг  оны эхнээс хэрэгжүүлээд явж байна

~ Огноо: 12-15, 9:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
ХӨСҮТ-ийн албан хаагчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа

Монгол улс дотооддоо халдвар алдаж, олон нийтийн бэлэн байдалд шилжин 20 гаруй хоногийн хугацааг өнгөрүүлжээ. Хөл хорионд шилжсэн хэцүү цаг үед эмнэлгийн ажилчид болон албан хаагчид хамгийн хүнд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.  Цар тахлын үед, коронавирус халдвартай хүмүүстээ ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн ажилчид, эмч, сувилагчид, бидний аюулгүй байдлын төлөө манаанд зогсож буй албан хаагчиддаа талархал илэрхийлж “Ospring Mongolia” брэндийн зүгээс эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр туслалцаа үзүүлжээ.   ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч хэлэхдээ: “ХӨСҮТ-ийн ажилтнуудыг цайрын агууламжтай усаар хангаж, цайрын дутагдлыг нь нөхөхөд туслалцаа үзүүлсэн “Ospring” брэнддээ баярлалаа

~ Огноо: 12-14, 17:43 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Төр улсад хэрэгтэй тендерт "тушаа" болох нь хотын удирдлагуудад ямар ашигтай вэ?

Монгол улс БНСУ -ын засгийн газар хооронд хийсэн зээлийн хэлэлцээрийн дагуу БНСУ - ын Экзим банкнаас 500 сая ам долларыг түрээсийн орон сууц төсөлд зориулан Солонго 1,2 ,  Баянголын ам төсөлд зориулан авахаар болж тухайн үед монгол улсын ерөнхий сайдын БHCУ д хийсэн айлчилалаар зурагдаж байсан билээ. Уг зээлийн Баянголын ам төслийн зөвлөх үйлчилгээний тендерыг Улаанбаатар хотын захиргаанаас шалгаруулан БНСУ - ын Экзим банкинд хүргүүлээд байсан боловч нийслэл хотын тодорхой албан тушаалтангууд тендерыг түтгэлзүүлж дахин шалгаруулах талаар экзим банкинд мэдэгдсэн байна

~ Огноо: 12-8, 11:07 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ

  УЛСТӨРЧДИЙН ХИЙРХЭЛ УЛСАА ХОХИРООХООС ӨӨР ШИДГҮЙ          Улстөрчдийн хэнээрхэл, хийрхэл улс, эх орны хөгжил дэвшилд мөн ч их чөдөр тушаа болж байна даа. Тэд өөрсдийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд амандаа орж ирсэн болгоноо хэлж, попордог

~ Огноо: 12-2, 14:41 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна

COVID 19 цар тахлын улмаас Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу "Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжиж, Монгол улсын иргэн бүрийн эрүүл мэнд, ахуй амьдрал хүнд эрсдэлд ороод байна. Монгол улсад бизнес эрхэлж байгаа бүхий л албан байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд байдал хэцүү байгаа энэ үед бид бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна

~ Огноо: 11-14, 17:34 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
Н.Лхажий: Бид мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг сүүлийн үеийн Би-План ангиографиар оношилж, эмчилдэг боллоо

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал, АУ-ны Магистр, Хүний их эмч Н.Лхажийтай ярилцлаа. Таны хувьд УНТЭ-ийн Ерөнхий захиралаар томилогдоод удаагүй. Шинэ удирдлагын хувьд ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ? Миний хувьд УНТЭ-ийн Ерөнхий захиралаар томилогдоод хоёр сар болох гэж байна

~ Огноо: 10-20, 9:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илрээгүй, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт нийт 879 хүнд шинжилгээ хийхэд, коронавирусийн халдвар илрээгүй. 2020 оны аравдугаар сарын 1-нд Сиэтл-Улаанбаатар онгоцоор ирсэн 243, есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар онгоцоор ирсэн 231 хүний давтан шинжилгээ, Замын үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 9, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, ХӨСҮТ-д шижигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 6, сайн дураар шинжлүүлсэн 4 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 өвчтөн эдгэрсэн

~ Огноо: 10-16, 11:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
"Гайхамшигт 50": Жишиг өөрчилсөн түүх"

“Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас санаачлан, MERIT төсөл, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Улбар паблишинг” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан “ГАЙХАМШИГТ 50: ЖИШИГ ӨӨРЧИЛСӨН ТҮҮХ” нэртэй нэгэн ном уншигчдад хүрчээ. Энэхүү ном нь Монгол улсад орчин цагийн эрдэс баялгийн салбар үүссэн 1922 оноос хойш одоо үеийг хүртэлх 100 орчим жилийн түүхийг бүтээлцсэн 50 бахархалт эмэгтэйг түүвэрлэн оруулсан байна. Эдгээр 50 хүнийг онцлохдоо ажил үйлс, амжилт ололтыг харгалзан 1000 орчим эмэгтэйн амьдрал замналыг судлан, нягталж үзсэний үндсэнд шүүн гаргажээ. Эрчүүд давамгайлсан Уул уурхай, эрдэс баялгийн салбарт жишгийг өөрчлөн түүх бүтээсэн эмэгтэйчүүдийн талаарх уг номонд Монголын анхны эмэгтэй уурхайчдын нэг Г.Цэндсүрэн, “Ачит-Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, Төрийн соёрхолт геологич О.Гэрэл,  “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, “Монполимет” ХХК-ийн захирал С.Энхтуяа, ШУТИС-ийн Газрын тосны салбарын багш Ц.Алтанцэцэг зэрэг салбартаа нэрээ дуурсгасан, амжилт бүтээл нь бодит харагдахуйц 50 эмэгтэйн амьдралын замнал, баялаг түүхийг өгүүлсэн байна. Энэ номноос хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж яваа эмэгтэйчүүдийн түүхээс гадна Монгол улсынхаа эрдэс баялгийн салбарын алдсан, оносон арвин түүхтэй танилцах боломжтой юм.   Жишиг өөрчилсөн гайхамшигт эмэгтэйчүүдийн нэг болох Д.Эрдэнэцэцэгийн удирддаг “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт уг номыг ивээн тэтгэж, хамтран ажилласан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Кэтрин Э.Ивкоф айлчлан очсон  байна

~ Огноо: 10-13, 15:54 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ерөнхий сайд автомашины “азын дугаар” дугаарыг дуудлагаар худалдах үүрэг өглөө

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автомашины азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж төвлөрсөн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг зарцуулах үүргийг Зам тээвэр, хөгжлийн яаманд өглөө. Эрэлт байхад түүнийг хязгаарлах нь утгагүй.   Шинэ сери задарч, бүх зүйл олны нүдэн дээр ил тодоор явагддаг байх хэрэгтэй

~ Огноо: 10-6, 13:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin