Үр дүн

Д.Сумъяабазар: Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтой

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв. Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Нийслэлийн Онцгой комисс “Шуурхай штаб” байгуулан өдөр бүр тодорхой цагуудад үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн цар тахлын тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Коронавируст /Ковид-19/ цар тахал илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 6729 нийт 7720 хавьтлыг тогтоосон

~ Огноо: 11-28, 10:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа

~ Огноо: 11-25, 10:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
БЗД-ийн ИТХ-аас Н.Баярмөнхийг Засаг даргаар томилохыг дэмжжээ

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр ээлжит хурлаа хийж, дүүргийн Засаг даргаараа Нацагийн Баярмөнхийг томилохоор санал нэгджээ.      Н.Баярмөнх нь 2020 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-ын 7 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн 9, 11, 12, 20, 23, 28 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч юм. Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жилд дүүргээ төлөөлж НИТХ-д суусан бөгөөд өмнө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,  дүүргийн МАН-ын хорооны дарга зэрэг шат шатны албуудыг хашиж байсан туршлагатай нэгэн юм.  Мөн уг хурлаас дүүргийн ИТХ-ын даргаар А.Баярыг томилохыг дэмжсэн юм

~ Огноо: 11-4, 12:36 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Өнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогдоод байгаа. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгох юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг  дэвшүүлнэ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг, Хотын даргад Д.Сумъяабазарыг томилуулахаар шийдвэрлээд буй

~ Огноо: 10-23, 9:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Өнөөдөр болох үйл явдлууд

Аравдугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм: 09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 10.00 цагт Хуучин циркт 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88199996 10.00 цагт МҮЭХ-ны байранд тус холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно. 10.00 цагт ШУА-ийн төв байранд “Монголын нууц товчоон: Түүхэн газар нутгийн судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно

~ Огноо: 10-23, 9:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх

“...Орон нутгийн сонгуульд МАН яллаа” гээд л хөөрөөд байна. 2016 оны ялалтаасаа ухарчихсан. Найман аймаг “цэнхэртчихсэн” гэсэн дүн гарсан. Тэр утгаар нь яривал сонин л дүгнэлт гарна.

~ Огноо: 10-22, 10:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна

   ИТХ-ын сонгууль орон даяар зохион байгуулагдаж урьдчилсан байдлаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа. Одоо энэхүү дүнг СЕХ албан ёсоор зарлах юм. Тэгвэл НИТХ-ын сонгуультай холбоотойгоор дараагийн том улс төр буюу ХЭН хотын дараагийн даргаар томилогдох вэ гэдэг яриа хэлэлцэгдэж эхлээд байна. Баталгаатай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хотын дараагийн даргад яг одоогийн байдлаар 5 хүний нэр хүчтэй яригдаж байгаа аж

~ Огноо: 10-16, 11:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Урьдчилсан дүн: НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр болж, нийслэлийн ИТХ-д урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялалт байгуулав.  Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байна. Нийт нэр дэвшигчдээс 13 хүн 10,000-аас дээш хүний саналаар сонгогджээ

~ Огноо: 10-16, 9:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Р.Дагва: Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах суурь, үндэс нь эрх зүйн шинэчлэл

Хууль тогтоомжуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүрэг өмнөх парламентаас өнөөгийн парламентад шилжин ирсэн. Энэ дагуу нийт 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх юм

~ Огноо: 10-9, 10:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлаж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд Нээлттэй ажлын байрны өдөрлөг болно.

~ Огноо: 10-6, 9:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ёсзүйн дело № 7: Генсекийн “гэрийн даалгавар”-ыг шалгацгаая!

-“60 тэрбумчин”, “ЖДҮчин”, “шахаачин”-аар удирдуулсан МАН-д яаж итгэ гэв!- “60 тэрбумынхан” хаачив? Одоогоос гурван сар гаруйн өмнө “Төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон 60 тэрбумын хэрэг” гэгчид холбогдож дөрвөн жилийн ял аваад байсан Ц.Сандуй “Шударга шүүхдээ баярлалаа” гэсээр улс төрийн сонгуульд оролцох эрхтэй болсноо зарласан. Тэгвэл “60 тэрбумын” хэрэг гэгч хэрхэн төгсөх вэ? Ерөөсөө ийм хэрэг байгаагүй болж таарсан уу? Асуудал юунд байна гээч? Эрх баригч намынхан улс төрийн томилгоо хийхдээ ашиг сонирхлын буюу ураг төрлийн холбоогоор сонголт хийсээр байгаад л байна. Хөөрхий Ц.Сандуй энэ хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материал, цаашилбал улс төрийн карьерийн хувьд хохирол амссан байж болно

~ Огноо: 10-5, 11:54 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
НИТХ-ын сонгууль: Хэн хэнтэй ӨРСӨЛДӨХ вэ?

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нд болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Монгол ардын нам, Хөдөлмөрийн үндэсний нам болон АН, ШИНЭН, МАХН-ын эвсэл оролцож байгаа билээ. 

~ Огноо: 9-29, 12:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
НИТХ-ын дарга Р.Дагвыг 110 сая төгрөг хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж эхэлжээ

АТГ-аас НИТХ-ын дарга Р.Дагвыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл заалтаар буруутган хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ

~ Огноо: 9-21, 12:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
НАМЗХ-ны ЕНБД-аар Б.Пүрэвдавга сонгогдлоо

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Бага хурлын III хуралдаан өнөөдөр болжээ

~ Огноо: 9-13, 12:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

Унасан хүн ууртай гэж үг бий. Тэр ч утгаараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхныг орон нутгийн сонгуулиар илүү амжилттай байх болов уу гэсэн горьдлого нийгэмд байсан

~ Огноо: 9-13, 11:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
НИТХ дахь хотын “мафи”-ын хөл нь тасарлаа

 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй нэр дэвшүүлэлт байсан. “Би өөрийн багаа авч сонгуульд орно” гэдгээ ил зарласан У.Хүрэлсүх амаргүй тэмцлийн үр дүнд намаа 60 тэрбумынхан хэмээгддэг хотын “мафи”-аас салгаж, нэр  цэвэр, шинэ залуусыг нэгдүгээр эгнээ рүү оруулж, дэвшүүлсэн

~ Огноо: 9-11, 9:10 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
НИТХ-д АН-аас 37, МАХН-аас 8 хүн нэр дэвшлээ

Нийслэлийн АН-ынхан НИТХ-д нэр дэвшигчдээ дөнгөж сая албан ёсоор танилцуулав. Тэд энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАХН, ШИНЭ намтай хамтран оролцож байгаа юм.  Нийслэлийн АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа "Бид намаа бүрэн шинэчлэх ажлын эхлэл болгож, энэ удаагийн нэр дэвшигчдээ шилж, сонгож орууллаа

~ Огноо: 9-9, 11:13 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн

~ Огноо: 1-18, 13:11 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж танилцууллаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй солонгосын талын зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг урилаа. Уулзалтын үеэр БНСУ-ын Халлим их сургуулиас судалгааг нь хийсэн өндөр даралтат хүчил төрөгчийн эмчилгээний аппаратыг танилцууллаа

~ Огноо: 1-13, 16:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ

~ Огноо: 1-12, 11:01 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж