Үр дүн

У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна

Бид тусгаар тогтнолоо хэрхэн олж авч ирсэнийг МУ-ын ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “Тусгаар тогтнол хөгжлийн зуун" илтгэлээс товчлон хүргье!    Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, урам зориг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн. Ийм л байр сууринаас бид намынхаа түүхийн асуудалд хандаж МАН анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ямар бодлого, чиг шугамыг баримталж Монголын ард түмний төлөө юу хийж бүтээсэн талаар өнөө үеийнхэндээ ярьж, бичиж ойлгуулах үүрэгтэй билээ. Миний илтгэлийн ерөнхий санаа, зорилго ч бас үүнд чиглэгдэж байна.       Эх орныхоо ирээдүй хойч болсон бидний үр хүүхэд, залуучууд аа,    Өнөөдрөөс яг нэгэн зууны тэртээх Монгол орныхоо нөхцөл байдал, аж амьдралыг эргэн нэг санацгаая

~ Огноо: 3-1, 19:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна

Монгол Ардын Нам бол 1921 онд ард түмнийхээ тэмцлийг удирдан манлайлж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, ээдрээт цөвүүн цаг үеийн хүнд бэрх сорилт бэрхшээлд нугаралгүй эр зориг, эв хамтын хүчээр даван туулж, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийг түүчээлэн нэгэн зууны түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин билээ. Монголын ард түмний хорьдугаар зууны соёл иргэншил, үндэсний сэргэн мандал, Монгол Улсын өрнүүн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Манай нам тэртээх зуун жилийн өмнө Ардын хувьсгалыг манлайлан удирдаж, алдагдсан эрхээ эргүүлэн аваад эдийн засаг, аж ахуйн хувьд туйлдан доройтсон, соёл, боловсрол хоцрогдсон, өвчин эмгэгт баригдаж, үндсэндээ мөхлийн ирмэгт тулсан ядуу буурай ард түмэн, улс орноо сэргээн босгож, Анхдугаар Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгож чадсан түүхэн гавьяатай. Орон даяар бүх нийтийг хамарсан “Соёлын довтолгоон”-ыг амжилттай зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг хийгээд нийгмийн бүхий л хэрэгцээт салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өргөн цар хүрээнд шинэ бүтээн байгуулалтуудыг идэвхийлэн өрнүүлж, ард иргэдээ орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах зэрэг улс эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө манай нам чин үнэнчээр тууштай зүтгэж ирсэн. Монгол Ардын Нам түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулагч улс төрийн хүчин байсан

~ Огноо: 3-1, 12:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Г.Занданшатар: Хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь шинэ зууны эрхэм зорилт байна

Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэн, Эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 100 жилийн тэртээ, Ази тивийн анхны улс төрийн хүчний нэг, Монгол Ардын Нам байгуулагдсан нь улс орноо сэргэн мандлын зам руу хөтөлсөн нэгэн зууны гайхамшигт түүхийн эхлэл болсон билээ. Ууган улс төрийн хүчний унаган үзэл баримтлал, сонгож авсан зам нь ардчилсан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс байсан нь сэвтэж бүдгэрсэн түүхийн хуудаснаас илрэн тодорсоор байна. Тухайлбал, 1920 оны эхээр Хувьсгалт нууц бүлгүүдээс гаргасан ухуулах хуудас, Ардын Намыг байгуулсны дараа баталсан “Тангаргын бичиг”-т ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангаж, бүгд найрамдах засгийг сонгох ёстойг тов тодорхой өгүүлсэн байна.    1922 оны 5-р сард Ардын Засгийн газраас Үндсэн хууль боловсруулах комисст өгсөн удирдамждаа “Үндсэн хуулийг ардын эрхт, хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” гэсэн байдаг. 1924 оны Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарласан

~ Огноо: 3-1, 10:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Хаврын чуулганы халуун сэдэв 33 тэрбумын гурав болох уу?

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкийг удирдаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын компанид 33 тэрбумын зээл гаргасан асуудал УИХ-ын Намрын чуулгын сүүлчээр дуулиан дэгдээсэн. 33 тэрбумаар холбогдсон 3 гишүүн нийлж Зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл санаачлан олон нийтийн хардлагад бүр ч илүү орсон. Хамаарал бүхий компаниудаар холбогдсон эл гурван гишүүний зээл авсан, гишүүд болоод зээлийн хүүтэй холбоотой тогтоолын төсөл санаачилсан нь ёс зүйн хувьд зөв үйлдэл биш гэдгийг энгийн иргэн ч хүлээн зөвшөөрнө. Гэвч гишүүд хуулийн дагуу зээлээ авсан, буруугүй хэмээн мэлзсээр байгаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэхэд “Гишүүн болохоос өмнөх асуудал

~ Огноо: 2-26, 12:58 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН

Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай цаг үед тулж ирчихээд байна. Энэ сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь АН байх учиртай

~ Огноо: 2-26, 12:52 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн

~ Огноо: 2-24, 9:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
МАН-ын Их хурал түр хойшиллоо

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар, (Ковид-19) цар тахлын нөхцөл байдал, нийслэл Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зэргийг харгалзан үзээд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд хуралдуулахаар зарлаад байсан намын ХХХ Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа. Монгол Ардын Намын дүрмийн 17.2 дахь хэсэгт “Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанаас намын ээлжит XXX Их хурлыг 2021 оны 03 дугаар сарын 01-02-ны  өдрүүдэд 1111 төлөөлөгчтэй хуралдуулахаар шийдвэрлэсэн. Мөн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Их хурлын товыг өөрчлөх эрхийг намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд шилжүүлээд байсан юм. Үүний дагуу намын Удирдах зөвлөл цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн хэлэлцээд Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа

~ Огноо: 2-22, 12:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Зургаан жил хүлээгдсэн банкны салбарын дөрвөн том шинэчлэл

Намрын чуулганы хаалтын босгон дээр банкны хуулийг амжиж баталлаа. Үе үеийн парламентаар банкны хууль яригдах болгонд энд тэндээс лоббидсоор зургаан жил урагшлуулаагүй

~ Огноо: 2-4, 11:56 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
АН-ын “Драм”

УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш л АН “драм” үзүүлж эхэлсэн. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  С.Эрдэнэ “Ц.Туваан хэн нэгний гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирэв.  Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн.  Сүүлдээ  С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв

~ Огноо: 2-4, 11:46 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
МАН-ын генсек Д.Амарбаясгалан сайд болохгүй гэдгээ мэдэгдлээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрдэж байна. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг орж ажиллана гэх таамаг өрнөх болсон

~ Огноо: 1-28, 12:57 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Х.Баттулга У.Хүрэлсүхийн дунд хөшигний цаана юу болов

Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эргэлт хийж нам засгийн эрхийг авмагцаа Х.Баттулгатай ойрхон ханилах болсон

~ Огноо: 1-26, 10:32 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 95.2 хувийн саналаар бүрэлдэхүүнээрээ огцорлоо

 УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь дэмжсэнээр 95.2 хувийн саналаар Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байна.  Шинэ Ерөнхий сайдыг томилогдтол Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаа түр гүйцэтгэх юм.  Тэрбээр чуулганы хуралдаанд "Хууль, шүүх, прокурор хараат бус байгаасай гэж хүсдэг

~ Огноо: 1-21, 19:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд

 1. Миний бие гурван настайдаа солигддог тэмдэг шохоорхон айлын хүүхэдтэй ач тач үзэлцэж билээ. Солигддог тэмдэг бол багачуулын шохоорхлын тоглоом юм

~ Огноо: 1-21, 10:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Э.Магнайбаяр "Баянгол хүүхдийн зуслан"-гийн захирал болжээ

Монгол Ардын Хувьсгалт Намаас  Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдсон МАХН-ын Бага Чуулганы гишүүн Э.Магнайбаяр орон нутгийн сонгуулийн дүн гармагц, МАН-д гишүүнээр элсэж, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нараас намын гишүүний үнэмлэхээ гардан авсан билээ.

~ Огноо: 1-10, 14:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ

АН-ын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурлаа цахимаар хуралдууллаа. Хуралдаанд Ардчилсан намын ҮБХ-ны 200 гаруй  гишүүн оролцож, санал солилцсон юм.  Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан  бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгээ баталсан байна

~ Огноо: 1-10, 14:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
МАН-ын Бага хурал хуралдаж байна

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ

~ Огноо: 1-10, 12:25 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
Дүн өвлийн нүүрсний хүхрээс зайлах мэргэн арга

“Улаанбаатар томсгосон Батсүмбэр боллоо. Хотоор дүүрэн халамж, хүнсний тaлон харж амьд явагсад. Хотын стандарт бий болго. Хөрсний бохирдол замаа алдлаа. Амиа хичээгч бэртэгчингүүд 21 аймгаас цугларсан тамын газар боллоо шүү”–миний өмнөх нэг нийтлэлд нэг коментчин ингэж бичжээ. Энэ бас эл нийтлэлд маань ташуур өглөө.

~ Огноо: 1-1, 11:04 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ерөнхийлөгчийн оффшор хөрөнгийн талаар гадаадын хэвлэлд нийтлэгджээ

(Эх сурвалж: International Policy Digest) АНУ-д төвтэй хараат бус вэбсайт болох "International Policy Digest"-ийн бэлтгэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Эх хувийг нь https://intpolicydigest.org/2020/12/27/under-the-microscope-president-s-offshore-assets-cause-a-stir-in-mongolia/ холбоосоор үзэж болох юм. Нийтлэлд “Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд орон нутгийн авлига болон тус улсын элитүүдийн оффшор бүс буюу татварын диваажин дахь хөрөнгийг цэвэрлэх зорилгод чухал ач холбогдлыг өгдөг

~ Огноо: 12-30, 12:36 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ерөнхийлөгч Х.Баттулга Төгрөг нуурын ордыг Хятад эзэнтэй компанид заржээ

Ерөнхийлөгч Х.Баттулга “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан аж. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь-Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан, 17 лиценз байгааг өдөр тутмын сонинуудын “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэгдлээс  ил болголоо.

~ Огноо: 12-30, 10:31 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай

Улс бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй, хууль ёсны дарга тул Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд өчигдөр /2020.12.25/ шинэчлэн бүртгүүлсэн талаар бид мэдээлсэн. 

~ Огноо: 12-27, 13:06 ~ Сэтгэгдлийн тоо: 33 ~ Нийтэлсэн: Admin