Үр дүн

Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээж, Ж.Эрдэнэбатын хурлыг товлолоо

Нэгэн цагт төрд зүтгэж, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхдөд анхан шатны шүүхээс ял оноосон билээ. Тэд өөрсдөд нь оноосон ялыг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн байдаг

~ Огноо: 9-12, 13:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
О.Баасанхүү: УИХ-ын 30 гаруй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн талаар яриагаа эхэлье. Таны хувьд байнга хагаралдаад байдаг Ц.Нямдоржтой нэг тойрогт өрсөлдлөө

~ Огноо: 9-9, 14:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өнөөдөр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг Хаан болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлөх ёстой. Дараа нь зээл авахад 15 хувь руу шилжинэ

~ Огноо: 1-18, 14:05 ~ Сэтгэгдлийн тоо: 21 ~ Нийтэлсэн: Ядамдорж
Н.Номтойбаяр: Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын компаниуд гаднаас их хэмжээний ажиллах хүчин оруулж ирээд түүнийгээ ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлж, хөнгөлөлт эдэлсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас тодрууллаа. -Таныг өөрийнхөө компанийн ажиллах хүчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн, эрх ашгийн зөрчилтэй тогтоол батлууллаа гэх мэдээлэл гараад байна

~ Огноо: 1-16, 15:58 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Н.Номтойбаяр: Орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллая

Төрийн ордонд үргэлжилж буй Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам оролцож, мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллах, цаашид хийж хэрэгжүүлэх чухал арга хэмжээ, бодлого шийдвэрээ тайлбарлан ярилцсан юм

~ Огноо: 1-5, 15:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн маргааш эхэлнэ

Монгол Улсын Засгийн Газраас хүн амын хөгжлийн асуудлыг чухлаар үзэж, УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор Хүүхдийн төлөө  үндэсний газрын чиг үүргийг өргөжүүлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилсөн бөгөөд аймаг, нийслэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдэд хэлтэс болгон зохион байгуулсан билээ.  Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үндэсний хэмжээнд салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн улсын зөвлөгөөн”-ийг  зохион байгуулах гэж байна.  Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ сарын 04-06-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулахаар болжээ.   Гурван өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ХНХЯ, ГБХЗХГ, 21 аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГ-ын удирдах ажилтан, хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болох 150 гаруй төлөөлөгч оролцох аж

~ Огноо: 1-3, 15:44 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр гурван хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр УИХ-ын даргад гурван хуулийн төсөл өргөн барилаа. Нийгмийн хамгааллын чиглэлээрх эдгээр хуулийн төсөл нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Залуучуудын тухай хуулийн төсөл, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслүүд байв. Н.Номтойбаяр сайд хуулийн төсөл тус бүрийг УИХ-ын даргад танилцуулаад эдгээр харилцаанд эрх зүйн орчны зохицуулалт, зарим үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлага тулгарсан гэдгийг онцолж байв

~ Огноо: 12-28, 16:23 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Н.Номтойбаяр сайд Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын албан хаагчидтай уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын албан хаагчидтай уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр тэрбээр "Бидний ажлын цаана ямагт хүмүүс байдаг

~ Огноо: 12-20, 16:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Хүүхэд хамгааллын хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.12.20/ хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг төсөлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-д заасан хамтарсан баг нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, хуульд заасны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэж өөрчлөн найруулжээ. Үүнтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан байв. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Баасанхүү, Н.Номтойбаяр, Б.Гантулга нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ

~ Огноо: 12-20, 14:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

~ Огноо: 12-19, 17:44 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайлан сонсож, дүнг хэлэлцлээ

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл ямар байгаа, нөхцөл байдлын талаар Н.Номтойбаяр сайд урьд нь мэдээлэл хийж байсан билээ. Тус сангийн 557 тэрбум төгрөг есөн хувийн хүүтэй байршиж байгаа

~ Огноо: 12-15, 16:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлж, ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Анх удаа Төрийн ордонд, сэтгүүлч, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж буй нь хуралдааны онцлог гэж НДҮЗ-ийн дарга, УИХ-ны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэллээ

~ Огноо: 12-15, 16:14 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Өнөөдөр болох үйл явдлууд

~ Огноо: 12-15, 10:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Д.Баярсайхан: Манай банк өнөөдрийн байдлаар 11.8 тэрбумын ашигтай ажиллаж байна

~ Огноо: 12-12, 15:14 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
О.Алтансүх: Ажилгүй байгаа нь эхнэр хүүхдээ хүчирхийлэх нөхцөл гэж тайлбарлаж болохгүй

Монгол Улсыг залуучуудын орон хэмээдэг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хариуцсан тусгайлсан агентлаггүй явж ирсэн билээ. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаар залуучуудын асуудлыг хариуцсан тусгайлсан агентлагийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр байгуулаад удаагүй байна.  Тус газрын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа. -Залуучуудын хөгжил болон тэдний өмнө тулгардаг олон асуудлыг төрийн бодлогоор зохицуулах тусгайлсан агентлаг байгуулагдлаа

~ Огноо: 12-7, 16:26 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Н.Номтойбаяр: Улсын хэмжээнд дахин тэтгэвэр тогтоолгох аян өрнүүлнэ

Ахмад настны тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг өөрчлөх, тэтгэврийн шинэчлэлийн ажилд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ханцуй шамлан ороод буй. Саяхан иргэн өөрийн сонгосон банкаараа тэтгэвэр авах бололцоог нээж, арилжааны банкуудын дунд үүсээд байсан монополь байдлыг халсан юм. Тэгвэл тус яамнаас бодлогын хүрээнд хийх дараагийн алхмаа өнгөрсөн баасан гарагт танилцуулав

~ Огноо: 12-5, 12:28 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар олны анхаарлыг татсан хуулийн төслүүдийг хэлэлцсэнгүй. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийг энэ сарын 29-ний өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, чуулганд бэлтгэх байсан ч байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, хуралдаандаа ирээгүй тул хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.Харин Хөгжлийн банкны тайланг АН-ын бүлэгт танилцуулаагүй тул ажлын тав хоногийн завсарлага авч, ирэх долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэхээр болсон

~ Огноо: 12-2, 9:53 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Н.Номтойбаяр: Зээл авах нь бизнесийн зарчим, эргэн төлөлтийн хувьд эрсдэл байхгүй гэж ойлгож болно

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяраас Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаар тодрууллаа. Ажлын хэсгийнхний дэлгэсэн мэдээлэлд Н.Номтойбаяр сайдын гэр бүлийнхний эзэмшлийн компани зээл авсан гэсэн мэдээлэл байсан юм

~ Огноо: 12-1, 17:33 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болно

 Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг маргааш Туушин зочид буудалд 09.40-18.00 цагт болно. Уулзалтыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлж нээж эхлүүлэх бөгөөд  Сангийн сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Б.Транкман, ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарын албаны хүмүүс илтгэл тавьж оролцоно. Энэхүү уулзалт нь үндэсний хэмжээний томоохон зөвлөгөөн бөгөөд гол зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, салбарын зорилтыг танилцуулах, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааны стратеги, дэмжлэг төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож илтгэл тавина. Мөн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон бүс нутаг, дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулна. Засгийн газрын болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэнэ

~ Огноо: 12-1, 13:13 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж