Үр дүн

Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр ГУРВАН ИХЭР хүүхэд мэндэлжээ

Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихрээр бүл нэмжээ. Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн оршин суугч Б.Оюунгэрэл нь 2 хүү 1 охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай

~ Огноо: 2-17, 13:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
“Эрдэнэт”-ийг дээрэлхэж, “Рио Тинто”-гоос “юм”-аа авах Л.Оюун-Эрдэнийн засгийн газар

Хэд хоногийн өмнө, хүний эрхийн асуудал яригдаж, эсэргүүцлийн жагсаал цуглаандаа тулсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөдлөө өгч огцорсон

~ Огноо: 2-2, 12:15 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
АОК: Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

  Аймгууд Улаанбаатарт гацсан иргэдээ татан авах ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Ингэхдээ Улаанбаатараас гарахад шинжилгээ авч, сөрөг гарсан иргэдийг орон нутаг руу нь буцаасан юм

~ Огноо: 1-28, 8:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
“Драгон” төвөөс өдөрт 1000-1200 иргэнийг орон нутагт нь буцааж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ний өдрийн тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд саатсан иргэдийг нутаг оронд нь буцаах арга хэмжээг энэ сарын 1-нээс эхлүүлээд байна. Дээрх хугацаанд хот хоорондын тээврийн хэрэгслээр 15 мянга гаруй, арванхоёрдугаар сарын 3-наас эхэлсэн тусгай үүргийн нислэгээр 516 зорчигчийг нутагт нь буцаажээ

~ Огноо: 12-7, 9:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
ХӨСҮТ: Ачаа тээврийн хоёр жолооч, жолооч Д-гийн ахын 3 дахь шинжилгээнээс КОВИД-19 илэрлээ

ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн "Арваннэгдүгээр сары 16-нд нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирус илэрлээ

~ Огноо: 11-17, 11:11 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны хурал товлогдлоо

  Энэ долоо хоногт товлогдсон шүүх хурлын зарыг танилцуулж байна. БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэг: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фэн /Liang Ju Feng/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 09:30 цагт, Төв аймгийн цагдаагийн алба хаагч нарт холбогдох эрүүгийн хэрэг: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох /-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 10:00 цагт, Хэргийн товч утга: Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Г.Загдаа Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 /хүчиндэх/ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 /хууль сахиулагчийг эсэргүүцэх/ дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 9-ний 10:00 цагт, 4

~ Огноо: 11-9, 8:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ц.Төмөр-Очир: Гадаадад эмчлүүлдэг өвчний жагсаалтаас гурвыг нь эх орондоо эмчилдэг боллоо

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захирал, АУ-ны доктор, Дэд професор,Зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор зүрх, мэдрэлийн чиглэлийн тусламжийг бусад лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэхээр болсон. Үүний хэрэгжилт хэр явж байгаа вэ?Эрүүл мэндийн сайдын үүрэг, чиглэлийн дагуу УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлдэг байх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна

~ Огноо: 11-6, 12:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Сэрэмжлүүлэг: Том оврын машин осолдож, хоёр хүний амь нас эрсэдлээ

Орон нутгийн замд том оврын автомашинууд осол гаргах нь ихэсч байна

~ Огноо: 11-6, 9:09 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх арга хэмжээ авч байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

~ Огноо: 10-20, 11:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Согтуу жолооч айлын гэр дайрсаны улмаас гэрт байсан хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ

Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1171 дуудлага иржээ

~ Огноо: 10-16, 11:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана

~ Огноо: 10-14, 11:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Зарим хүүхдийн байгууллагын ажиллагсдын дунд нян тээгч 180, хамар залгиурын арчдаст өөрчлөлттэй 1000, арьсны халдвартай 353 тохиолдол бүртгэгджээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ оны төлөвлөгөөт ажлын хүрээнд  хүүхдийн байгууллагын ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зохион байгуулалт, чанарт урьдчилан сэргийлэх шалгалтыг улсын хэмжээнд 09.21-09.25-ны өдрүүдэд хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил, дүнг нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар болон бусад эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хичээлийн жилийг угтаж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд нийслэлийн сургуулийн 10810, цэцэрлэгийн 12765, аймгуудад сургуулийн 13786, цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ

~ Огноо: 10-9, 11:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурав хоногийн хугацаанд нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирлоо

2020 оны аравдугаар сарын 05-08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

~ Огноо: 10-9, 10:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд хатуу хучилттай болгоно

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан

~ Огноо: 10-7, 11:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Намрын нээлтийн барилдаанд сумын заан Г.Ганхуяг түрүүллээ

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн 91 дэх удаагийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болов.

~ Огноо: 10-6, 10:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгавал дараах бөхчүүд цол, чимэг нэмнэ

Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр мэдэгдэл хийн Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг танилцуулсан билээ.

~ Огноо: 10-6, 9:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Самарт яваад төөрсөн гурван хүнийг эсэн мэнд олжээ

Нийслэлийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.   НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: -Иргэд угаарын хийн хордлогын талаар Түргэн тусламжийн төв болон Эх нялхсын төвөөс зөвлөгөө авч байна. Угаарын хийнд хордсон оношоор хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Ховд аймгийн нийтийн тээврээс Улаанбаатар хот руу хоёр түүхий тарвага оруулах гэж байсныг илрүүллээ.   Жирэмсэн эмэгтэйчүүд болон өндөр настнуудад пийшин зуух, янданг нь хөөлж өгч байгаа

~ Огноо: 10-1, 13:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Ховд аймагт ажиллалаа

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Ховд аймагт ажилласан байна. Тэрбээр тус аймагт баригдаж буй “Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажилтай танилцав. Энд нийтдээ 100 га талбайг хамарсан малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор баригдах бөгөөд цэвэрлэх байгууламжаа эхэлж барьж байгаа аж. “Цогцолбор бүрэн ашиглалтад орох үед арьс шир, хаягдал яс, ноос, ноолуур угаах, самнах, өлөн гэдэс боловсруулах, адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэрүүд баригдана. Түүнчлэн цогцолборыг дагасан оёдол, гутал, сүлжмэл, саван, сав баглаа боодлын зэрэг арав орчим жижиг, дунд үйлдвэр ажиллана гэж тооцож байгаа” хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэллээ. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хувьд байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх, химийн хорт бодисыг хоргүйжүүлэх нь нэн чухал учраас хоногт 1500 шоометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаа юуны түрүүнд барьж байгаа аж. Хэдийгээр орчин үеийн, шинэ техник, технологи ашиглах гэж байгаа ч үйлдвэрийн бохир гэдэг бол онцгой хариуцлага шаарддаг ажил

~ Огноо: 9-29, 12:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
ДОЛОО ХОНОГ:Иж бүрэн түншлэл хүчин төгөлдөр болж, Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд үг хэлэв

Өнгөрсөн хоногуудад Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга  баруун аймгуудад ажиллаж орон нутгийн амьдралтай танилцаж  иргэдийн санаа бодлыг сонслоо. Энэ хүрээндээ Баян-Өлгий, Ховд, Увс, Баянхонгор аймагт ажиллах зуураа тухайн аймгуудын ээж нарт алдарт эхийн одонг нь биечлэн гардуулж өглөө.

~ Огноо: 9-26, 11:23 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 14-өөс 19-ний хооронд Улаанбаатар хотод Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөл бөмбөгийн холбоо санаачлага гарган 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос “Үндэсний цом” нэртэйгээр жил бүр уламжлал болгон зохиож ирсэн байдаг. Тэгвэл 2020 оны хувьд Ховд аймгийн шигшээ багийн хувьд Дээд шатны В хэсэгт Өмнөговь, Дархан-Уул, Увс аймгуудтай хэсгийн тоглолтуудаа эхлүүлсэн юм. Эхний тоглолтоо Өмнөговь аймгийн эсрэг хийж, С.Отгонцагаан, Н.Бямбадорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гоолоор 3:2-оор хожсон бол дараагийн тоглолтоо хөрш Увс аймгийн багтай хийж, Ш.Энхтүвшин, Э.Цогбадрал нарын гоолоор 2:1-ээр хожсоноор хэсгээс гарах болзлоо хангасан юм. Хэсгээ аль нь тэргүүлэхээ шийдэх тоглолтонд хүчирхэг Дархан-Уул аймгийн багт 0:2-оор хожигдож, 2-оор гарч хагас шигшээд Дорнод аймагтай учраа таарч, хагас шигшээд Дорнод аймгийн багийг Ц.Бат-Эрдэнэ, Ш.Энхтүвшин нарын гоолоор хожиж, 6 жилийн дараа уг тэмцээний пиналд дахин нэг удаа өрсөлдөх эрхтэй болсон. Шигшээ тоглолтонд өмнөх 2019 оны аврага Орхон аймгийн багтай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэн ч Ц.Отгонцагааны оруулсан цорын ганц гоолоор хожил байгуулсан байна. Ийнхүү алс баруун хязгаар Ховдын аймгийн залуус 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний Цом-2020 тэмцээнд АНХ удаа аврага авлаа

~ Огноо: 9-24, 15:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin