Үр дүн

Э.Эрдэнэ: Ялагдлаа, уналаа

 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ Нийслэлийн ИТХ-ын зургаадугаар тойрогт нэр дэвшсэн ч ялагдал хүлээлээ. Тэрбээр энэ тухайгаа "Ялагдлаа

~ Огноо: 10-16, 11:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Сайд дарга архийг хориглоё гэж ярьчихаад буруу хараад “уйлж” байдаг юм

Монгол маань архиараа, агсам согтуугаараа дэлхийд тэргүүлэх орны нэг болчихоод байгаа. Манцуйтай хүүхдээсээ мань мэтийн буурлууд хүртэл бүх хүн жилд 37.3 литр архи согтуулуулах ундаа уудаг юм байна

~ Огноо: 10-16, 9:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ачит Ихтын ойр түүх

Монголчууд малынхаа амьсгаанаас бусдыг ашигладаг гэдэг шиг Монгол зэсийн орон л юм бол зэсийн хүдрээ бүрэн шавхаж ашиглаж чаддаг байх ёстой. “П...” Ерөнхийлөгч Элбэгдорж Тамгын газрын дарга Цагаанаа дуудаад “Чи юу хийгээд яваад байгаа юм? Эрдэнэтэд бизнес хийх гээд яваад байна гэж хүмүүс хэлээд байна. Намайг харддаг юм байгаа биз дээ?” гэж

~ Огноо: 9-24, 14:04 ~ Сэтгэгдлийн тоо: 2 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болж багагүй бачуурсан МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшихээ зарлажээ. Тэрээр давхар нүүдэл хийж Сонгинохайрхан дүүрэгт өөрийн хүү МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдоод буй Батшугараа мөн сойлоо. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр хуулиас ял авсан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй мянган шалтгааныг МАНАН-гынхан гаргаад л ирдэг

~ Огноо: 9-12, 13:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
О.Баасанхүү: УИХ-ын 30 гаруй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн талаар яриагаа эхэлье. Таны хувьд байнга хагаралдаад байдаг Ц.Нямдоржтой нэг тойрогт өрсөлдлөө

~ Огноо: 9-9, 14:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
АТГ-аас Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан гэх үндэслэлээр нийт дөрвөн хэрэгт буруутган, АТГ шалгаж эхэлсэн билээ.

~ Огноо: 9-9, 13:56 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Монгол Улсад МАНАН мафи гэж байдаг юм уу

Мафизмыг устгана гэх лоозон дор М.Энхболдын баруун, зүүн суганаас “төрсөн” гэж болох залуус өөдөөс нь харж суусаар байгаад УИХ-ын даргаас нь  огцруулчихсан гэдгийг санаж байгаа байх. Эвэр нь ургаад эзнээ мөргөсөн залуусын улс төрийн үйл ажиллагаанаас харж байхад үнэхээр шударга ёсыг тогтоох, дэглэмийг нураахдаа биш байжээ гэдэг нь өнөөдөр тов тодорхой харагдана

~ Огноо: 9-9, 13:44 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ АН-аас НИТХ-д нэр дэвшлээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ. Ингэхдээ Баянзүрх дүүрэг буюу сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшиж буй юм

~ Огноо: 9-9, 13:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ц.Элбэгдорж: Өвөрмонгол дахь Хятад соёлын генецидийг зогсоох санаачилгад нэгдэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өвөрмонгол дахь Хятадын коммунист намын соёлын генецидийг зогсоох санаачилгын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Энэ удаа Америкийн Засгийн газар, Конгресст хандсан

~ Огноо: 9-9, 10:11 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: А. Мөнх-алдар
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ  сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлж, санал солилцоно. Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад манай улс дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Манай улс дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохын сацуу тус чуулга уулзалттай өргөн хүрээнд хамтран ажиллаж Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт, 2011, 2014 онд “Авлигын эсрэг түншлэл ” салбар хуралдаан, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-Хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс ДЭЗЧУ-аас санаачилсан Авилгын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авилгын эсрэг түншлэлийн Монгол Сүлжээг байгуулсан билээ

~ Огноо: 1-18, 8:58 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо

~ Огноо: 1-16, 13:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Авлигын эсрэг чуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн өдрүүд

Zaluu.com сайт энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг дурдаж байна.  Хөгжлийн банкны зөрчлийг нийтэд ил болголоо УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнд 1.3 их наяд төгрөгийн зөрчилтэй байгаа асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар Хөгжлийн банкаар илэрсэн зөрчилтэй асуудлыг нийтэд ил болгосон юм. Тодруулбал, Анх Хөгжлийн банк 6.9 их наяд төгрөгийн активтайгаас нийт зургаан их наяд төгрөгийг зээлээр олгосон байна

~ Огноо: 1-14, 11:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Спорт, аялал жуулчлалын салбарын шинэ хамтын ажиллагаанд анхаарал хандуулна гэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНКУ-д хийсэн айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ. “Хоёр орны хооронд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд монгол залуучуудыг сургах, мэргэжил эзэмшихэд Кубын Засгийн газраас байнга анхаарч ирсэнд бид талархдаг. Сүүлийн үед оюутан залуусыг харилцан сургах болж байгаа нь сайшаалтай хэрэг

~ Огноо: 1-12, 10:31 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭННамтай хамтарч Ерөнхийлөгчийг огцруулна гэдгээ мэдэгдлээ

ТТЭНН-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг гаргаж Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд УИХ-ын дарга болон гишүүдэд хүргүүлсэн

~ Огноо: 1-11, 15:06 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00 цагт Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” болно. 10.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ. 10.00 цагт Хангарди ордны 12 давхарт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон сайн дураараа цус хандивлах өдөрлөг зохион байгуулна. 10.00 цагт Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газраас гаргасан “Гялгар Уутнаас Татгалзах Өдөр” санаачлагын хүрээнд "НОГООН ХӨГЖЛИЙН СУРГАГЧ БАГШ" бэлтгэх сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. 11.00 цагт Хангарьд ордны 14 давхарт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 12.30 цагт “Ub Art Gallery”-д  “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

~ Огноо: 1-11, 9:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Ц.Элбэгдорж: Утааны асуудал миний сэтгэл зүрхэнд үргэлж байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана. Уулзалт 10.00 цагаас Төрийн ордон дахь Иргэний танхимд болох юм

~ Огноо: 1-11, 8:44 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийхээр болжээ. Түүний энэ удаагийн уулзалтын сэдэв Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах тухайд чиглэгдэх аж

~ Огноо: 1-10, 15:44 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Японы Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд ноён Масато Такаокад Элчин сайдаар томилогдон ажиллаж эхэлсэнд нь баяр хүргээд Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Тэрбээр “Япон Улсыг бидэнд элгэмсэг дотно ханддаг, байнга тусалж дэмжсээр ирсэн сайн түншээ гэж монголчууд үздэг. Гадаад харилцааны өргөн баялаг туршлагатай Ноён Элчин сайд Таныг Монголд ажиллах хугацаанд Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа улам өргөжин гүнзгийрч, их амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэв

~ Огноо: 1-5, 9:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Д.Долгорыг Алтангадас одонгоор шагнав

~ Огноо: 1-3, 16:09 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: О.Батдорж
Дөрвөн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, Төрийн дээд одон медалиуд эзэддээ очсон долоо хоног

Үе үеийн төрийн тэргүүнүүд нэгдэж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ Шинэ он Монголын ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг авчирсан жил байхыг ерөөн Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүн хамтдаа Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.  Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Алаг дэлхийн бөөрөнд амьдарч байгаа Монгол хүн бүрт шинэ жилийн мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн өөрийн твиттер хуудаснаа байршуулсан юм.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх онд рок попын дуучидтай хамтран “Аяны шувууд” дууг дуулж, хошин шогийн жүжигчидтэй хамтран сонирхолтой мэндчилгээнүүдийг ард түмэндээ хүргэж байсан билээ. Шигшмэл 128 бөхийн барилдаанд Р.Пүрэвдагва түрүүлж, Ч.Санжаадамба үзүүрлэлээ Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Бөх сонирхогчдын хүсэн хүлээж, шимтэн үздэг энэ барилдааныг 2011 оноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн өдөр зохиож байна. Энэ жилийэ чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, Алтан Дорнод ХХК-ны бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж,  мөн аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ажнай" группийн бөх, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв

~ Огноо: 12-31, 10:52 ~ Сэтгэгдлийн тоо: 2 ~ Нийтэлсэн: О.Батдорж