Үр дүн

Сөрөг хүчний үүргээс сайн дураар татгалзсан АН

Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай цаг үед тулж ирчихээд байна. Энэ сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь АН байх учиртай

~ Огноо: 2-26, 12:52 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Д.Жигжиднямаа өргөдлөө өгч Г.Сэрээнэндоржийн зөвшилцөх бичиг Москва руу явжээ

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тул, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ долоо хоногт гаргасан гэх мэдээлэл байна. Учир нь тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас олон сарын өмнөөс Герман улсыг зорьсон гэх бөгөөд, түүнийг ийнхүү эзгүй хойгуур, УБТЗ ХНН нэгдсэн удирдлагаар дутагдаж зарим өртөөнд гарсан вагоны осол ч үүнтэй холбоотой байж болзошгүй гэх эх сурвалжуудын мэдээлэл байгаа юм. Иймд түүний оронд өмнө нь УБТЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг томилуулахаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ОХУ руу зөвшилцөх бичиг явуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна

~ Огноо: 2-22, 15:46 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Улстөрчдийг мөрддөг, шүүдэг хүмүүс найзлах нь зөв үү!

Зариг.мн сайт энэ оны нэгдүгээр сарын 21-нд PARKVIEW хотхоны 752 дугаар байрны дугаар тоотод цугларсан хуулийн байгууллагын хэсэг хүний бичлэгийг цацсан нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус сайтад тэмдэглэснээр бол СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн ТГ-н ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарын хүмүүс байсан аж. Тухайн хүмүүс өөрсдийгөө гэр бүлийн найз нөхөд хэмээн тайлбарласан байна лээ. Мэдээж, найз нөхөд хоорондоо уулзаж болохгүй юм байхгүй.

~ Огноо: 2-22, 13:46 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
НОК-ын Шуурхай штабын даргаар Р.Чингис томилогдох уу

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

~ Огноо: 2-10, 9:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
П.Очирбат: Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ цуцалж болохгүй

АРДЧИЛСАН НИЙГЭМД УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БАЙХ УЧИРГҮЙ   Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбаттай ярилцлаа.   -Таныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед анхны Үндсэн хууль батлагдсан. Анхны Үндсэн хуулийг өлгийдөж авсан хүмүүсийн нэг нь яах аргагүй Та

~ Огноо: 2-9, 10:51 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
АН-ын “Драм”

УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш л АН “драм” үзүүлж эхэлсэн. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  С.Эрдэнэ “Ц.Туваан хэн нэгний гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирэв.  Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн.  Сүүлдээ  С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв

~ Огноо: 2-4, 11:46 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
“Эрдэнэт”-ийг дээрэлхэж, “Рио Тинто”-гоос “юм”-аа авах Л.Оюун-Эрдэнийн засгийн газар

Хэд хоногийн өмнө, хүний эрхийн асуудал яригдаж, эсэргүүцлийн жагсаал цуглаандаа тулсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөдлөө өгч огцорсон

~ Огноо: 2-2, 12:15 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
Х.Баттулга У.Хүрэлсүхийн дунд хөшигний цаана юу болов

Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эргэлт хийж нам засгийн эрхийг авмагцаа Х.Баттулгатай ойрхон ханилах болсон

~ Огноо: 1-26, 10:32 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд

 1. Миний бие гурван настайдаа солигддог тэмдэг шохоорхон айлын хүүхэдтэй ач тач үзэлцэж билээ. Солигддог тэмдэг бол багачуулын шохоорхлын тоглоом юм

~ Огноо: 1-21, 10:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийг товлон зарлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг  зургадугаар сарын 9-нд явуулахаар тогтлоо

~ Огноо: 1-21, 9:16 ~ Сэтгэгдлийн тоо: 8 ~ Нийтэлсэн: Admin
У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү

Энэ жилийн Ерөнхий­лөгчийн сонгуульд аль на­маас хэн нэр дэвших вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Эрх баригч МАН “Ерөнхийлөгчид нэр дэв­шиг­чээ гуравдугаар сарын 1-нд болох 30 дугаар Их хурлаараа тодруулна” гэж зарласан. Мөн тэр үеэр МАН-ын 100 жилийн ойн баяр болох юм.  Тэгвэл МАН-ын энэ Их хурал сонин хачин ихтэй байх болол­той. Тодруулбал, одоо­гийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх гуравдугаар сарын 1-нд 100 жи­лийн ойн баяраа тэмдэг­лэчихээд намын даргын үү­рэгт ажлаа өгөхөөр бол­сон гэх эх сурвалжийн мэ­дээ­лэл байна. Хэрэв ийм яв­дал болох юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэв­ших­гүй. Мөн сонгуулийн дүн тааруухнаар эргэж, МАН ялагдсан ч Ерөнхий сай­даа­раа үлдэнэ гэсэн үг юм.

~ Огноо: 1-21, 9:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болжээ. Баримт судалж үзэхэд, Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж

~ Огноо: 1-19, 14:02 ~ Сэтгэгдлийн тоо: 2 ~ Нийтэлсэн: Admin
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус тус хэлэлцэн баталлаа.  СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байна.  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хугацааг дэмжив.  Мөн сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжив.  Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ

~ Огноо: 1-19, 10:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ

АН-ын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурлаа цахимаар хуралдууллаа. Хуралдаанд Ардчилсан намын ҮБХ-ны 200 гаруй  гишүүн оролцож, санал солилцсон юм.  Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хуралдаан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан  бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгээ баталсан байна

~ Огноо: 1-10, 14:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?

Ерөнхий сайд аа! Хууль бус хураамжтай тэмцэнэ үү! УОК-ийн өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 4-нд хийсэн мэдээллийн үеэр нэр бүхий сэтгүүлч МҮХАҮТ-аас самрын бизнесийнхэнд тавьсан 3000 төгрөгийн хураамжийн тухай асууж, Шадар сайд Я.Содбаатар асуултад нь хариулахдаа “Энэ талаар гомдол ирж байгаа. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч улс төрийн намын хуралд очоод суучихдаг” гээд эгдүүцээд авав

~ Огноо: 1-7, 11:54 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай

Улс бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй, хууль ёсны дарга тул Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд өчигдөр /2020.12.25/ шинэчлэн бүртгүүлсэн талаар бид мэдээлсэн. 

~ Огноо: 12-27, 13:06 ~ Сэтгэгдлийн тоо: 33 ~ Нийтэлсэн: Admin
Сайд Х.Нямбаатар улстөрчдийг шүүмжилбэл хорьж яллах хуулийн төсөл санаачиллаа

Өмнөх УИХ-ын үед /УИХ-ын гишүүн байхдаа/ Зөрчлийн хуулийн "гүтгэх" заалтыг Эрүүгийн хуульд оруулж, эрүүгийн ял хариуцлагатай болгосон Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулиар дахин оролдож эхэллээ. Ингэхдээ хуулийн 13.14-т байсан "худал мэдээлэл тараах" гэмт хэргийн заалтыг нарийвчилж, "сонгуульд нэр дэвшсэн улстөрчид, улс төрийн намын нэрийн хүндэд халдах" шинэ заалтыг оруулж ирсэн байна. Мөн энэ гэмт хэргийн ял, хариуцлагыг чангатгаж, өмнө 450-2700 нэгжтэй тэнцэх /450.000-2.700.000 төгрөг/ мөнгөн торгууль оногдуулдаг байсныг 5400 нэгжтэй тэнцэх /5.400.000 төгрөг/ хэмжээний торгууль оногдуулах болон нэг жил хүртэл хорих ялаар шийтгэхээр хуулийн төсөлд тусгажээ. Энэ гэмт хэргийг "зохион байгуулалттай бүлэглэл" үйлдсэн бол /3 болон түүнээс дээш хүн оролцсон/ 27 сая хүртэл төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээд оролцсон бол 80 сая хүртэл төгрөгийн торгууль оногдуулахаар хуульчилсан байна.  Ердөө аравхан сарын өмнө /2020 оны нэгдүгээр сард/ хуульд өөрчлөлт оруулахдаа "Иргэний нэр төрийг хамгаалахын тулд" хэмээн гөрдөж байсан Х.Нямбаатар сайдтан өнөөдөр багаа тайлаад, өөрсөддөө зориулсан хуулийн төсөл бичсэн байна

~ Огноо: 12-12, 10:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна

УИХ-аас баталсан "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэгдэт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу энэ сарын 29-нд бүх нийтээр амарна.    Тодруулбал, арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байна.  Бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд энэ жил нийт 17 байна

~ Огноо: 12-11, 13:02 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin
С.Эрдэнэ: АН дүрэмтэй нам юм бол дүрмийнхээ дагуу тоглох хэрэгтэй

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа. -Ардчилсан намыг байгуулсан таван нам нэгдсний 20 жилийн ой энэ сард болж байна. Та намын нөхөддөө хандаж юу хэлэх вэ? -2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улстөрийн таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан

~ Огноо: 12-7, 14:30 ~ Сэтгэгдлийн тоо: 1 ~ Нийтэлсэн: Admin
АН-ын бүлэг: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар,  -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл -Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Ардчилсан намын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол   -Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл -Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. АН-ын бүлгийн гишүүд "Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ дангаар оролцох ёсгүй

~ Огноо: 12-7, 13:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0 ~ Нийтэлсэн: Admin