Хайлтын үр дүн

Д.Өнөрболор: Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан Төвийн бүсийн төлөвлөлтийн стратегийг оновчтой болжээ гэж хэлж чадахгүй нь2 сар 2. 12:54

Төвийн бүсийн хувьд хүн амын төвлөрөл ихтэй ч ажиллах хүчний оролцооны хувьд доогуур байдаг аж. Ажилгүйдлийн түвшин Дархан 16.2, Сэлэнгэ 24, Төв аймаг 26 хувьтай гарсан нь улсын дунджаас маш өндөр гарсан байна.

Н.Эрдэнэхүү:10-15 жилийн дараа Монголчууд уушгины хорт хавдраар дэлхийд тэргүүлэхээр байна1 сар 31. 9:44

НҮБ-аас санаачлан 2005 оноос эхлэн жил бүрийн 2 дугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг угтаж хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.  Монгол Улс хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д ордоггүй ч нас баралтаараа дэлхийн 195 орноос тэргүүлдэг аж. Энэ байдлыг өөрчлөхөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэх хоёрыг тусгаарлах хэрэгтэй гэж үздэг байна

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо2023, 12 сар 9. 14:04

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой маргааш тохионо. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2023.12.09/ Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 40 минутад эхэллээ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд  уригдан оролцсон юм. Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /бүрэн эхээрээ эндээс/ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхагласан

Барилга, хот байгуулалтын сайд "Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө"-г танилцуулахыг үүрэг болгов2023, 11 сар 14. 11:59

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2023 оны 11-р сарын 13-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.   Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:   -Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан бөгөөд ХЗДХЯ-руу хүргүүлэхээр ажиллаж байна

Хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ2023, 10 сар 30. 11:41

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой тохиож буй. Уг тэмдэглэлт ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

Б.Батзориг: Үндэсний бөхчүүдээс явцын сорилыг маш сайн авах хэрэгтэй2023, 10 сар 5. 7:35

Үндэсний бөхийн “Нэгдэл” клубын тэргүүн ?.Батзоригтой уулзаж, Монголын өв соёл уламжлалын илэрхийлэл болсон үндэсний бөх тойрсон асуудлаар ярилцлаа.   -“Нэгдэл клуб”-ын талаар эхлээд манай уншигчдад танилцуулаач? -Манай “Нэгдэл” клубт өнөөдрийн байдлаар улс, аймгийн цолтой 9 бөх, нэг дасгалжуулагч харьяалагдан бэлтгэл сургуулилт хийж байна. Бид жалга довны үзэлгүй, хүсэл зорилгоо нэгтгээд хамтдаа амжилтад хүрье гээд клубээ “Нэгдэл” гэж нэрлэсэн юм

Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа2023, 9 сар 26. 12:22

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Б.Оюутболд нар архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар мэдээлэл хийлээ. Т.Мөнхсайхан: -Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлиг гаргасан. Үүний үр дүнд Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан байна

Дархан-Уул аймгийн иргэд төрийн дунд, доод шатны ажилтан албан хаагчдын чадавхыг сайжруулахыг хүслээ2023, 9 сар 15. 10:35

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.Засгийн газар улс орны хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг шийдвэрлэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн гарч байна

Э.Гончигдорж: Идэр есийн хүйтэнд ч ус руу шумбаж аврах ажиллагаандаа зүтгэдэг нөхдөөрөө бахархдаг2023, 8 сар 11. 14:39

Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалт энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх аврах салбарын аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гончигдоржтой ярилцлаа.  -Эхлээд та Агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг ангийнхаа үйл ажиллагааны талаар ойлголт өгөхгүй юу? -Манай анги бол ОБЕГ-ын хамгийн отгон анги. Үйл ажиллагаа явуулж эхлээд жил гурван сар болж байна

Танилц: УСЭИОШ-ий тусламж үйлчилгээ үзүүлдэг гэрээт эрүүл мэндийн байгууллагууд2023, 7 сар 20. 15:20

Даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэг, лабораториудад хандан хийлгэх боломжтой.Та өөрийн насанд тохирох багцад жил бүр хамрагдан өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлээрэй!

Дуурийн театрын дараагийн захирлын нэр намар хүртэл сураггүй гэв үү?2023, 7 сар 20. 7:32

Дэлхий даяаршиж монгол хүн оюуны чадамж, авьяас билгээрээ дэлхийд үнэлэгдэж байна. Ялангуяа гурван сая монголчуудаас дэлхийн соёл урлагийн зах зээл дээр хамгийн эрэлттэй  нь дуурийн дуучид. 

Mr.Voodoo буюу Лхагва-Эрдэнэ: Аймшгийн түүхүүдийг анимейшнаар үзүүлж нийгэмд мессеж өгөх зорилгоор контент бүтээж эхэлсэн2023, 6 сар 30. 6:30

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор ютүб болон фэйсбүүк орчинд Mr.Voodoo нэрээр контент бэлтгэдэг О.Лхагва-Эрдэнэ уригдлаа. -Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайн байцгаана уу? Намайг Отгонбаярын Лхагва-Эрдэнэ гэдэг. Ютүб болон фэйсбүүкт Mr.Voodoo гэсэн нэрээр контент бэлтгэдэг

Малчин Ё.Дамдинпүрэв: Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна2023, 6 сар 20. 13:53

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй хийлээ. Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна. Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай санал солилцлоо

Н.Нарантуяа: Ковидын дараа бүтээлч эрин үе бий болсон гэж боддог2023, 6 сар 8. 10:42

Гар урлаачдын “Quilt and craft “үзэсгэлэн зургадугаар сарын 1-3-нд Г.Занабазарын нэрэмжит дүрлэх урлагийн музейд гарсан. Тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс Н.Нарантуяагийн сүлжмэл болон зүймэл урлалууд бусдын анхаарлыг илүүтэй татаж байсан юм

Л.Оюун-Эрдэнэ: Цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд судалгаа хийх шаардлагатай2023, 5 сар 15. 12:52

Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.

Г.Мөнгөн:Та өр зээлтэй байсан ч олсон орлогынхоо 50 хувийг хуримтлуулж сурах хэрэгтэй2023, 4 сар 29. 9:10

Хуваарь хадгална гэдэг системийг дадал болгох. Нэгдүгээрт та өөрт орж ирж байгаа орлогыг талаар нь харах хэрэгтэй. Итгэх ёстой. Надад 800 мянган төгрөгийн цалин орж ирлээ гэхэд би анхнаасаа 400 мянган төгрөг орж ирсэн гэж итгэх ёстой. 400 мянган төгрөг ороод ирсэн бол яах вэ гэж үү, тэрүүгээрээ амьдарна. Олж байгаа орлогондоо тааруулж хүргэж амьдарна. Хэрвээ үнэхээр мөнгө чинь хүрэхгүй бол нэмэлт ажил хийнэ гэсэн сонголт бий.  Хоёрдугаарт талаар нь харж итгэх хэрэгтэй, цаашдаа нүдээ аниад хөдөлмөрлөх ёстой. Орлогынхоо 50 хувийг хадгална гэхээр хүмүүс битгий амьдралгүй юм яриад бай гэдэг.

С.Амарсайхан: Үндэсний бөхийн аварга хүн журмын нөхрөө олон хүний өмнө гүтгэж доромжлоод, ид бах болгоод инээд алдаад сууж байсан гэж эхэндээ миний санаанд ч багтаагүй2023, 4 сар 17. 12:00

Шадар сайд, хотын дарга хоёр түнжин хагараад болохоо байсан талаар нэг хэсэг шуугилаа. Энэ талаар болон алба ажилтай нь холбоотой асуудлаар хариулт авахаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай ярилцлаа. 

Лифтэнд шаардлага тавьсан эмэгтэйг бүлэглэж зодсон охидыг олж тогтоожээ2023, 4 сар 9. 9:48

Лифтэнд шаардлага тавьсан эмэгтэйг бүлэглэж зодсон охидыг олж тогтоожээ 

Т.Ариунаа: Монгол аялгуу, яруу тансаг хэл бидний хэдхэн уран бүтээлчээр дуусах вий2023, 4 сар 6. 16:26

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Соёлын сайд Ч.Номин БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гёнтой гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хөгжмийн салбарт мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан сургах, солилцох, хамтын бүтээл туурвих, туршлага солилцох, хоёр улсад зохион байгуулагдах олон улсын урлагийн наадам, симпозимум, семинар болон бусад үйл ажиллагаанд уран бүтээлч, төлөөлөгчдийг харилцан оролцуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Тэгвэл МУГЖ дуучин Т.Ариунаа “Монгол уран бүтээлчдэдээ хөлс мөнгө өгч чаддаггүй төсөвгүй гэдэг төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч яамнууд маань маань гаднын харийн уран бүтээлчдийн тоглолтыг хийж өгнө гэнэ

М.Тулга: Залууст ажил хийх боломж алга, орлого ч алга. Үгээ хэлсэн нэгнийг нь шоронд хийж байна2023, 4 сар 4. 11:32

М.Тулга: Залууст ажил хийх боломж алга, орлого ч алга. Үгээ хэлсэн нэгнийг нь шоронд хийж байна   Иргэн Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал өнөөдөр болж байна

 Facebook Twitter Youtube