Хайлтын үр дүн

Л.Оюун-Эрдэнэ:Ногдол ашгийн мөнгө иргэдийн дансанд шилжихэд бэлэн болсон1 сар 31. 13:19

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ "ЭТТ" ХК-ийн 2022 оны ногдол ашиг 116 мянга, 2023 оны ногдол ашиг 286 мянган төгрөг иргэдийн дансанд шилжихэд бэлэн болсон" гэсэн мэдээллийг хэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв2023, 5 сар 30. 11:52

 Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа.  Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов.Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж байсан тухайгаа уулзалтын эхэнд дурдаад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хүний хөгжил, хүүхдийн асуудлыг онцгойлон тусгасан талаар танилцуулсан юм.Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан гэдгээ Ерөнхий сайд онцлов.Хүүхдийн байгууллагын 80 жилийн ойгоор буюу 2005 онд Ерөнхий сайдын түвшинд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж байжээ

З.Энхболд: Таван толгойн үлдсэн 80 хувийг ард түмэндээ үнэгүй хувьчилж өгснөөр “нүүрсний хулгай”-г зогсооно, өөр арга байхгүй2022, 12 сар 26. 9:08

УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа. -АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэр дунд таны нэрийг зарласан. Та “надаас мэдүүлэг аваагүй байж нэр зарлалаа” гэсэн утгатай пост цахим хуудаснаа бичжээ

Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хөгжих бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг боллоо2022, 9 сар 15. 16:37

Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хэрэгжих хөгжлийн зураглал бодлогын баримт бичгийг боловсруулсан. Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичгийн хүрээнд эмхлэн гаргасан номыг танилцуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа

“Хөгжлийн банкны менежментийн алдааг ААН-үүд үүрч байна”2022, 3 сар 30. 7:13

    Б.Жавхлан: Чанаргүй зээлийн асуудал 2019 оноос байсан /Сангийн сайд/ -Засгийн газраас 2016, 2019 онд Хөгжлийн банканд иж бүрэн шалгалт хийсэн байдаг. Хоёр удаагийн шалгалтаар нийт 19 дүгнэлт, 62 зөрчил, 127 зөвлөмж гаргасан

ТОЙМ: “Тагнуул” илрүүлж, МАН хариуцлагыг халтуурдав2022, 2 сар 20. 7:00

ТОЙМ: “Тагнуул” илрүүлж, МАН хариуцлагыг халтуурдав Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлэв Даваа гарагт /2022.02.14/ Засгийн газар хуралдаж, бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлэв.  Ингэснээр  иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгахаас өөр цар тахлын үеийн бусад бүхий хязгаарлалт цуцлагдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ энэ үеэр “Вакцинжуулалтыг цаг алдалгүй шуурхай хийсний үр дүнд хоёр жилийн дараа “шар” түвшинд шилжиж байна гээд Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс нээлттэй байна гээд “Цар тахлын хугацаанд өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжоо сэргээж, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо цаашид баримтлах болно. Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм. Энэ хүрээнд шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна. Тэгвэл улирч буй 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн 400 гаруй оюутнуудад захиа, даалгавар гардууллаа. Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм. ЗГ: Иргэдийг тавдугаар сараас үзлэгт хамруулна Засгийн газрын ээлжит хуралдаан  лхагва гарагт болов

ХӨСҮТ үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо2022, 1 сар 3. 11:00

Монгол Улсад  халдварт өвчинтэй тэмцэж эхэлсний 97 жил, ХӨСҮТ байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг 2021 оны 12-р сарын 30-ний өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тус төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар  Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний  төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй. Хурлыг нээж ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Бид 1924 оноос хойш өргөжин тэлсээр 20 алба, 40 тасаг, нэгж,  800 гаруй ажиллагсадтай өнөр хамт олныг бүтээжээ. 2021 оны хувьд удирдлагын баг гадаад, дотоод хамтын ажиллагааг ахисан түвшинд гаргах, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэх, инноваци шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчид болон ажилчдад ээлтэй орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээ хийх орчин бүрдүүлэх, Эрх зүйн бичиг баримтын шинэчлэлүүд хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорьж ажиллалаа

 Facebook Twitter Youtube