Хайлтын үр дүн

Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03

УИХ-ын сонгууль болоход 97 хоног үлджээ. Сонгууль ийн хаяанд ирчихээд байхад МАН-д шийдсэн гээд баталчих, хийсэн гээд үзүүлчих зүйл тун хомс байна.  Өнгөрсөн 4 жилд Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хэрэг, Ногоон автобус гээд ар араасаа авлига, албан тушаалын хэргүүд задарч, УИХ-аас хэд хэдэн гишүүн энгийн иргэний суудалд шилжив.   2016-2020 оны парламентаас Д.Гантулга, Н.Номтойбаяр, Б.Батзориг нар шүүхийн болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Тэгвэл 2020-2024 оны парламентаас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар Прокурорын хүсэлтээр, Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс хорих ял, Б.Энх-Амгаланд торгуулийн ял оноогоод байгаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв3 сар 18. 10:39

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав3 сар 12. 12:22

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 25, 26-ны өдөр айлчилна2 сар 22. 13:08

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 25, 26-ны өдөр айлчилна Хуваалцах Жиргэх    2024 оны 2 сарын 22   УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн

УИХ-ын дарга Киргиз болон Унгар улсад айлчилна2 сар 13. 13:37

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах товтой байна. Одоогоор албан ёсны тодорхой тов гараагүй байгаа юм.

Сар шинийн баярын босгон дээр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн ЭРХМҮҮД 2 сар 10. 9:07

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.

Герман улсын Ерөнхийлөгч ирж байгаа учраас өнөөдөр маргааш автозам хэсэгчилж, түр хугацаагаар хаана2 сар 7. 10:07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийх юм байна. 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав2 сар 6. 10:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гуравдахь жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэр бээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив.

“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2 сар 1. 14:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхийлөгч морин хуурыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2 сар 1. 13:58

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдвэл 3 өрөө байр өгч, бага хүүхдэд нь цалинг олгодог байх хуулийн төсөл өргөн барина1 сар 29. 12:47

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо. Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын үеэр Онцгой байдлын гал унтраах албаны гурван алба хаагч харамсалтайгаар амь эрсэдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ил гарч ирэв1 сар 29. 9:40

Тодруулбал, дээрх алба хаагчдыг эцсийн замд нь үдэх ёслол "Аврагч 120 дугаар анги"-д болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн очиж, амиа алдсан алба хаагчдын ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Хүзүүгээр татсан хүслийн 3 жил1 сар 24. 12:41

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогджээ. Тэрээр ердөө хэдхэн жилийн өмнө “улстөрийн болон захиргааны эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой” гэсэн зарчмыг МАН-ын дарга М.Энхболдод тулгаж байв. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын дарга бол ялаа ч үүр, ямбаа ч эдэл. Тиймээс дэлхийн жишгээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээ хий хэмээн “агсарч” явсан юм. Энэ ямба, ял хоёр өөрт нь ирнэ гэдгийг тухайн үед төсөөлж байсан нь юу л бол.

Улсын хил хамгаалалтад инженер-техник, мэдээллийн технологийг түлхүү ашиглана1 сар 22. 17:23

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр дотоод, гадаад нөхцөл байдал, Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн шинэчлэн баталсан “Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өглөө. Дүрэм шинэчлэн батлагдсанаар хил хамгаалалтын арга тактик боловсронгуй болж, инженер-техник, мэдээллийн технологийг хил хамгаалалтад түлхүү ашиглах эрх зүйн орчин бүрдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах амаргүй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж буй хилчин дайчид, хилийн цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ. Цаашид улсын хилийг зайнаас тасралтгүй хянах, дохиолол, хөдөлгөөнт хамгаалалтын өндөр чадавх бүрдүүлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр онцгой анхаарч, эрчимтэй, үр дүнтэй ажиллахыг хил хамгаалах байгууллагын удирдлага, штабын бүрэлдэхүүнд үүрэг болгов. Төрийн цэргийн байгууллага, алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хилийн аюулгүй байдлыг сахиулан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хилчдийн нийгмийн хамгаалал, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, улсын хил хамгаалалтад иргэдийн оролцоог байнга дээшлүүлж байх учиртайг тэмдэглэв

Сонгууль 2024: М.Энхсайхан Н.Номтойбаярыг барааджээ1 сар 22. 16:03

УИХ-ын сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Намууд нэр дэвшигчдээ тодруулж, нэр дэвшихээр горилогчид албан тушаалаа ч өгч буй. 2024 оны УИХ-ын сонгуулийн хувьд тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэлд 6 нийт 13 байхаар тогтсон бөгөөд холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгоно. Тойргоор буюу мажоратороор 78, хувь тэнцүүлэх буюу жагсаалтаар 48 хүнийг сонгож, УИХ-ын нэг шинэ анги бүрдэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” хэрэгжүүлэх цаг болсон1 сар 16. 18:09

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт  “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл, сорилт ба удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлт” сэдвийн дор өргөтгөсөн хэлбэрээр болж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана1 сар 13. 10:58

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа. “НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600 мянган өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ. 2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн байна

“Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 11. 12:56

 Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо. 

Ерөнхийлөгчийг хятадаар ярьж буй мэт бичлэг хийсэн Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарын цагдан хорих хугацааг 1 сараар сунгажээ1 сар 3. 16:44

Нийслэлийн прокурорын газраас “...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр ярьж байгаа мэт бичлэгийг фэйсбүүк хуудаст нийтэлж, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ2023, 12 сар 29. 20:00

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

 Facebook Twitter Youtube