Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна
Оросын батлан хамгаалахын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болох Тимур Ивановыг авлигын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд цагдан хорьсон бөгөөд түүнийг тансаг хэрэглээний зардлаа армийн төсвөөс гаргасан хэмээн прокурорууд буруутгажээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав
Эверестийн оргилд гарахаар авиралт хийсэн Монголын гурван уулчны хоёр нь эндсэн тухай харамсалтай мэдээ монголчууд хүлээж аваад удаагүй байгаа юм.
Намууд УИХ-ын 2024 оны сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусна. Өнгөрсөн долоо хоногийг хувьд жагсаалтад хэнийг оруулж, тойрогт хэнийг “зоох” вэ гэх намуудын дотоод тохиролцоо хийгдсэн өдрүүд өнгөрөв. Харин өнөөдөр энэ бүхнийг эцэслэж, хууль ёсоор 00:00 цаг гэхэд жагсаалт болон тойрогт нэр дэвшигчид тодорч, 23-ны дотор Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгнө. Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Одоогийн байдлаар тойрогт нэр дэвшигчийн нэрс МАН, АН-ын хувьд үндсэндээ гараад буй бололтой.
АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. 104 орны 630 гаруй жүдоч олимпын өмнөх чансаа өндөр дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөж байна.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэргийг үйлдсэн этгээдүүдэд шүүх ял шийтгэсэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Аргын тооллын 5 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:07-20:30. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Нийслэлийн Монгол Ардын нам тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Бага хурлаа хийхээр товлосон. Энэ удаагийн хурлаар нийслэлийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Д.Сумъяабазарыг чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг түүний оронд томилох асуудлыг хэлэлцэнэ
2024 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 21,25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи: 17,22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна
Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон үе, үеийн сайд, дарга нар, Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан ахмадууд, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно. “Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ юм” гэлээ. Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын албаны хүндэт генерал, офицер, ахлагч нар болон нийт бие бүрэлдэхүүнд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Онцгой байдлын албаны үе үеийн эр зоригтнууд бол Өвөл зун, өдөр шөнийг ялгалгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цас бороо, гал түймэр, үер ус, өвчин тахлыг сөрж, бусдын амь амьдралыг аврахын төлөө өөрийгөө золин тэмцсээр ирсэн та бүхэндээ түүхт 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Онцгой байдлын байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэхэд зориулж 2024 онд 32,0 тэрбум төгрөгийг Монгол Улсын Шадар сайдын багцад тусгуулан шийдвэрлүүллээ
Монгол Улсын Засгийн газар 2015 онд Дэлхийн банктай “Цахим Эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийн хүрээнд “НIEP” эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан аж. Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулж, БНСУ-ын “Таёкун” компанийн БНСУ-ын KEB HANA банкны дансанд мөнгө шилжүүлжээ
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ
“Өнгөрсөн оны тавдугаар сард Очирваань анх удаагаа Олд Траффордод зочлох мөрөөдлөө биелүүлэхийн тулд Монголоос дугуйн аяллаа эхлүүлсэн юм. Тэр бол Манчестер Юнайтедын шүтэн бишрэгч бөгөөд хамгийн хайртай тоглогч, урам зориг нь Уэйн Рүүни. Манчестерт Очирваанийг ирэхэд хэзээ ч мартагдахааргүй гэнэтийн бэлэг угтсан” гэх мэдээлэл бүхий видео контент “Premier League” албан ёсны пэйж хуудсанд өчигдөр нийтлэгдэж, нэгэн Монгол залуугаараа бид бахархлаа. Багаасаа хөл бөмбөгийн спортыг сонирхож хичээллэж, мөрөөдлийнхөө төлөө дугуйгаар Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэн Манчестер Юнайтэдийг зорьсон Б.Очирваань Уэйн Рүүнитэй гар барин уулзжээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн пэйж хуудсанд “ Туурга тусгаар эх орныхоо алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийд мандуулах амлалтандаа хүрсэн шүү
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Батбаяр нарыг халз мэтгэлцээнд урьж байна хэмээн өөрийн твиттерт бичжээ. Тэрээр “ Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгө оруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг
Монголын хоёр уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар эсэн мэнд олдох найдвар улам багассаар байна. Тэд "үхлийн бүс" гэж хэлэгддэг хүйтэн цаг агаар, хоол хүнсгүй газарт сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрч байгаа юм.