Соёлоо

Нийт мэдээ: 133
Иргэд БНСУ-ын элчин сайдын яаманд уучлалт гуйхыг шаардсан албан бичгийг хүргүүлэв

БНСУ-ын элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж байна. Иргэн Б.Отгонбаяр тэргүүтэй иргэд гурван шаардлагыг тавьж албан бичгийг БНСУ-ын элчин сайдын яаманд хүргүүлж байгаа юм.

~ Огноо: 12-3, 11:47    ~ Сэтгэгдэл: 0
2021 оны мал толлого эхэлнэ

Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллого орон даяар эхлэх гэж байна. Тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ҮСХ-ноос уриаллаа. Өнгөрсөн онд 67.1 сая толгой мал тоологдсон юм. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байв.

~ Огноо: 12-3, 10:58    ~ Сэтгэгдэл: 0
Д.Сүндий нарт холбогдох сунжирсан хэргийг шүүх хурлын тов гарчээ

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг маргааш /2021.12.03/ шүүн хэлэлцэхээр болжээ. Хэргийг тодруулбал: 2019 оны 03 сарын 15 өдөр Д.Сүндий нь энхэр Ундрахыг зодож биед нь гэмтэл учруулж улмаар хохирогч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэл нээн  шалгаж эхэлсэн байдаг.

~ Огноо: 12-2, 11:47    ~ Сэтгэгдэл: 3
Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна

Хүн бүр л койноос ашиг хүртэхийг эрмэлзэх болж. Шил шилээ даран гарах олон койнуудаас  иргэд баталгаатай, барьцаатай койныг сонгох нь чухал болоод байна. Электрониксийн үйлдвэрлэл, IT боловсрол, Программ хангамж, Smartphone-ын төслүүдэд ашиглагдах нэгэн койн тун удахгүй арилжаалагдах гэж байна. Энэ койн бол Amjilt Ehlel coin буюу AEC койн юм. Тус койны талаар EAC төслийн бизнес хариуцсан захирал Т.Говийлхагаас тодрууллаа. -Манай улсад 60  гаруй койн гараад байгаа гэсэн мэдээлэл байдаг. Та бүгдийн гаргаж байгаа койн эдгээр койнуудаас юугаараа онцлогтой вэ, Ямар учраас койн гаргах болов?

~ Огноо: 12-2, 7:17    ~ Сэтгэгдэл: 1
Иргэдийн 21 хувь нь дархлаа сэргээх III тунд хамрагдаад байна

 Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь нь, III тунд 21 хувь хамрагдаад байгаа аж.  Дархлаа сэргээх нэмэлт тунд 674,925 хүн хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрсэн иргэдийн 35.7 хувьтай тэнцэж байгаа юм.  Шинэ төрлийн мутац болох Омикрон дэлхийн үарим улс оронд бүртгэгдээд байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд вакцины нэмэлт тунг идэвхжүүлж, вакцины цэгүүдийн тоог нэмэх чиглэлийг УОК-т өгсөн байна.

~ Огноо: 12-1, 14:04    ~ Сэтгэгдэл: 0
С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын 4 нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

~ Огноо: 12-1, 11:13    ~ Сэтгэгдэл: 0
Олон улсын шинэ нисэх буудал хууль бусаар 208 сая төгрөгийн орлого олжээ

ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргаж зөрчлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээг авчээ. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан 

~ Огноо: 12-1, 10:52    ~ Сэтгэгдэл: 0
УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт боллоо. Тус хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцсэн байна. Ерөнхий хорооны хуралдаанаас Монголын Засгийн газрын санал болгосноор Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилох шийдвэр гаргасныг эх сурвалж мэдээлэв.  Х.Хэрлэн  замын даргын ажлаа маргааш албан ёсоор  хүлээн авах аж.

~ Огноо: 11-30, 20:29    ~ Сэтгэгдэл: 4
Хүн амины хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч амиа хорложээ

Хүн амины хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч өнгөрсөн шөнө (2021.11.30) амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр өөрийгөө боомилж нас барсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаад ажилладаг байсан талаар эх сурвалж мэдээллээ

~ Огноо: 11-30, 16:30    ~ Сэтгэгдэл: 0
Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 120 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

~ Огноо: 11-30, 14:35    ~ Сэтгэгдэл: 0
Шинжээчид "Омикрон" хувилбарын улмаас дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж үзжээ

“Омикрон” хувилбарын тархалт, тэр ч байтугай одоо буй вакцинууд коронавирусний бусад төрлийн эсрэг үр дүн багатай байсан ч дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж "Financial Times" сонины санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна.   Харьцангуй өөдрөг таамаглалаа шинжээчид ихэнх улс орнуудын эдийн засаг коронавирусний хязгаарлалтад дасан зохицох чадвартй болсон гэдгээ харуулж байгаатай холбон тайлбарлажээ.   Шинжээчдийн үзэж байгаагаар, цар тахлын шинэ давлагаа инфляцын хурдац удаашрахад нөлөөлөхгүй ч Төв банкуудыг мөнгөний хатуу бодлогоо хойшлуулахад хүргэж болзошгүй юм

~ Огноо: 11-30, 13:21    ~ Сэтгэгдэл: 0
Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурлыг дахин хойшлуулав

Д.Кёкүшюзан Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт товлосон. Шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг

~ Огноо: 11-30, 13:03    ~ Сэтгэгдэл: 0
Шинэ хувилбар бүртгэгдсэн орноос ирж буй иргэдийг 17 зочид буудалд тусгаарлана

Улсын Онцгой комиссоос Covid-19  халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудалд тусгаарлах бэлтгэл хангасан гэж мэдээлсэн юм

~ Огноо: 11-30, 10:19    ~ Сэтгэгдэл: 0
Бичлэг: Сүхбаатар хөлөг онгоцыг 36 жилийн дараа татан гаргалаа

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах аХөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. жиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм. Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боло ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ.мжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.  

~ Огноо: 11-30, 10:05    ~ Сэтгэгдэл: 0
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 37 явуулын, 16 түр цэгт хийнэ. Эдгээрт 225 багийн 983 эмч, ажилтан ажиллаж, 11,980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

~ Огноо: 11-30, 9:54    ~ Сэтгэгдэл: 0
Гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.   Энэ дагуу гадаадаас ирэх монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна. Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израил, Бельги, Чех, Герман, Австрали улсад шинэ хувилбар бүртгэгджээ. Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.

~ Огноо: 11-29, 19:41    ~ Сэтгэгдэл: 1
Г.Бадамсамбуу: Монголчууд Хүннүгийн үеэс газрын зургийг өөрсдөө зурж, хэрэглэж байсан

Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн "Монгол нутгийн зураг" 3 боть ном өнөөдөр нээлтээ хийсэн юм. Монголын хуучин газрын зургуудын өвийг багтаасан тус ном нь 183 газрын зургийг багтаасан түүхэн эх сурвалжийн хосгүй үнэт бүтээл болж байгаа юм. Номыг бүтээхэд гар бие оролцсон Г.Бадамсамбуугаас номын талаар тодрууллаа. -“Монгол нутгийн зураг” боть ном нээлтээ хийж байна.  Энэ номын онцлог юу вэ?

~ Огноо: 11-29, 13:41    ~ Сэтгэгдэл: 0
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 201 жолоочийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байна

~ Огноо: 11-29, 11:22    ~ Сэтгэгдэл: 0
Төмөр замын тээврийг зогсоонтой холбоотойгоор Боомтын зөвлөл хуралдана

Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл гараад буй. Ингэхдээ төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байхаар тогтож, зөвхөн контейнэр хүлээж авна гэсэн аж. Тэгвэл энэ талаар ЗТХЯ-аас тодруулахад "Эрээний боомтын төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Ерөнхий сайдтай яг одоо холбогдох албаныхан уулзаж байна. Үргэлжлүүлэн 14 цагаас Боомтын зөвлөл хуралдсаны дараагаар тус асуудалтай холбоотой албан мэдээллийг хүргэнэ" хэмээн мэдэгдлээ.

~ Огноо: 11-29, 11:00    ~ Сэтгэгдэл: 0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв. Эмгэнэлд: “Оросын Холбооны Улсын Кемерово мужид болсон уурхайн ослын улмаас уурхайчин, онцгой байдлын аврагч зэрэг олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Оросын ард иргэд, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

~ Огноо: 11-28, 20:00    ~ Сэтгэгдэл: 0
Дараагийн 20 мэдээ