Энэ мэдээ хуучирсан буюу 2021-10-02 нд нийтлэгдсэн байна.

Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв

10/ 2/ 2021    7 цаг 20 минут

Энэтхэгт Оросын С-400 зенит пуужингийн системийг нийлүүлэх гэрээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Номхон далайн стратегийн хувьд ноцтой туршилт болно гэсэн байр суурийг   "Politico" сэтгүүлийн шинжээч Пол Маклири илэрхийлжээ.

Түүний хэлснээр тус хоёр орны удахгүй хийх наймаанд Вашингтон удаан хугацааны турш санаа зовниж байсан юм. Гэсэн хэдий ч S-400-ийг нийлүүлэх эцсийн хугацаа ойртох тусам Америкийн талын шинэ "толгойны өвчин" нь Энэтхэгтэй харилцаагаа цаашид хэрхэн хадгалах тухай шийдвэр байх ажээ. 

Гол асуудал  "Сөргөлдөгч талуудтай тэмцэх"  тухай Америкийн хуульд байгаа бөгөөд хуулийн зохицуулалт дагуу ОХУ-аас их хэмжээний зэвсэг худалдаж авсан орнуудад хэд хэдэн хязгаарлалт тогтоосон болохыг мэргэжилтэн тэмдэглэжээ. Тухайлбал, Москвагаас С-400-ийг худалдан  авсантай холбоотойгоор  Турк, Хятад хоёр өнөөдрийг хүртэл хориг арга хэмжээ авагдсан байгаа юм.

Үүний зэрэгцээ Энэтхэг бол АНУ -ын гол холбоотнуудын нэг юм. Нью-Делигийн талаархи  Байдений шийдвэр ирээдүйд үүнтэй төстэй нөхцөл байдал үүсвэл Вашингтон бусад орнуудын хүлээлтэд нөлөөлөх болно гэж Маклири таамаглаж байна.

Өмнө нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайим Эрдоган  "Patrio"t агаарын довтолгооноос хамгаалах системээ Вашингтон  Анкарад шилжүүлэхээс татгалзсаны хариуд    Оросын С-400 агаарын довтолгооноос хамгаалах системийг худалдан авахаар шийдсэн гэж тайлбарласан юм. Үүний зэрэгцээ тэрээр Турк, АНУ -ын харилцаа үндсэндээ чухал шинж чанартай хэвээр байгаа бөгөөд үүнийг хадгалж, бэхжүүлэх ёстой гэдгийг онцлон тэмдэглээд буй. 

2018 онд Орос улс Энэтхэгт  5 тэрбум гаруй долларын өртөг бүхий 5 ширхэг С-400 цогцолбор нийлүүлэхээр тохиролцсон юм. Үүний дараа Америкийн тал энэхүү хэлэлцээр хэрэгжвэл үүсч болох болзошгүй  үр дагаврын талаар Нью-Делид анхааруулж, хоёр улсын харилцаанд аюул учруулахгүй байхыг уриалж  байв.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.190.10Балт   • 2021, 10 сарын 4. 20 цаг 00 минут

Янкууд зөвхөн өөрсдийнхөө зэвсгийг зарах сонирхолтой байдаг, өвөөгийн ухаан хүрэх юм болов уу, цус харвачих бий вий дээ



ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ9 минут 20 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно10 минут 55 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ12 минут 46 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа16 минут 18 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа18 минут 55 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав20 минут 33 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 15 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 17 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 42 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 44 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 22 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 30 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 32 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 33 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 43 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 44 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 7 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 14 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 15 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 50 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 12 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 28 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 54 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 56 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 57 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 12 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 38 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 51 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 1 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 8 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 16 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 31 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 38 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 40 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 42 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 45 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 51 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 52 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 54 минутын өмнө
 Facebook Twitter Youtube