Энэ мэдээ хуучирсан буюу 2021-10-27 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...

Улс төр   Нийтлэл 8:40 , 2021-10-27
21

Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм.

Өнөөдөр Монголд эзэнгүй, зохион байгуулалтгүй юм гэж өчүүхэн ч байхгүй. Яс юман дээрээ наад С.Жавхлан чинь хүртэл учир шалтгаантай. Хэн нь хэнтэйгээ сөргөлдөсний илрэл болохыг тайлахад жаахан цаг л орох байх. Тэрнээс өчигдөрхөн УИХ-ын гишүүн байсан, олны танил дуучин галзуурсан юм шиг гэнэт талбай дээр сууж өөрийгөө юу гэж зовоохов дээ. 

Үүнтэй нэг адил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорно, сайдуудаас нь сугална гэсэн яриа ч бас учир дутагдалтай. Лав л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй. Ингэж бичих олон шалтгаан байна. Тэр эхнээсээ өөрийн оршин тогтнох хууль эрх зүйн орчноо сайн бүрдүүлсэн юм. Өнгөрсөн жилийн Цар тахалд зориулсан түр хуулиар их олон зүйлийг эмхэлж цэгцэлж эхэлсэн. Нэмээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн. Хууль өөрчлөх ажиллагаа өнөөдөр ч дуусаагүй, нэмэлтээр улам чангалж, чамбайруулсаар байгаа. Удахгүй Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль... гээд 2024 оны сонгуульд дахин 60 суудал авах суурь хөрсөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр энэ удаагийн парламентын гишүүд дахин нэр дэвших эрхээ зөвхөн МАН-ын дарга, Ерөнхий сайдын гараас авна. Хууль эрх зүйн энэ бүх өөрчлөлтүүд өнөөдрийн парламент энэ хүний гарт улам бат бөх байх шалтгаан болж байна. Шулуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнэтэй эвтэйхэн байгаа бүхэн цаашид оршин тогтноно нь, эс тэгвэл улс төрөөс арчигдана. Ирэх сонгуулийн дараа энэ тэнд консул, боомтын дарга, төрийн өмчит компанийн захирал мэтхэний суудал горилон суухыг хэн хүсэх юм бэ. Ийм хувь тавиланг хүсэх Их хурлын гишүүн байхгүй нь хэн бүхэнд тодорхой. 

Л.Оюун-Эрдэнэ бяртай байх шалтгаан дуусахгүй, улам үргэлжилж байгаа. Монгол Улсын хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч, нэг найруулагч түүний гурван талд сууж байна. Түүний өөдөөс босох хүн бол М.Энхболд. Тэр сэрчихсэн, эргэн тойрноо хараад сууж байгаа. Тэднийхэнд Оюукийн зүгээс өгсөн том сануулга бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг баривчилсан явдал, бас бусдад өгч байгаа аймаар сануулга. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд намын даргатайгаа мөчөөрхөлцөж байгаа. Эрх нь түүнд бий, энэ бол улс төр. Гэвч энэ улсыг захирах эрх мэдлийн эцсийн гарын үсэг генсект биш Ерөнхий сайдад байна. Ийм тохиолдолд МАН-аас хамааралтай даага, шүдлэнгүүд хэний үгийг яс тас дагахаа мэднэ. Бодит байдал дээрээ Д.Амарбаясгалангийн өөдөөс халаасан дотроо салаавч өгөөд зогсож байгаа Сайд, Төрийн нарийн, Агентлагын дарга нар хэдэн арваараа байгааг мань мэт нь хараад, инээгээд сууж байна. Дараагийн нийтлэлүүдээрээ тэдний заримаас нэрлэсэн ч болно. Ийнхүү эрх мэдлийн хувиарлалт Л.Оюун-эрдэнийн талд гарсан эхний суурь шалтгаан улс төрд өөдөөс нь сөрвөлзөж мэдэх бүхнийг айлгаж эхэлснийх юм. Одоо улс төрийн хүрээнийхэн түүнд болгоомжтой ханд. Эсрэг талд нь зогсож мэдэх ганц хүн болох намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн талаарх өчнөөн сөрөг баримт түүний гарт орчихоод байна. Энэ талаар генсек гадарлаж эхэлж байгаа байх. МАН-ын цагаан байранд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд... нарын хүмүүс ийм бизнес, тийм тендерүүдийг ингэж зохицуулдаг юм байна шүү, эд нарын мэдээлэл дамжуулах, пиар хийдэг сүлжээ ингэж хийгддэг шүү, энийг нь намын дарга нь ингэж хууль хүчнийхнээр дамжуулан баримтжуулаад байна шүү... гэхчлэн түмэн янзын мэдээлэл, баримтууд ирсээр байхад, АТГ, ЦЕГ-аа атгаад суучихсан Ерөнхий сайдын чихэнд хүрэхгүй яахав дээ.

Түүний бяр орсон хоёр дахь том шалтгаан. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дээшээ өгсөхийн хэрээр нэг хэсэг генерал, хурандаа нарын бяр орж байгаа. АТГ-ын дарга Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Хэнтийнх... гээд цааш нь Прокурор, Шүүх, ТЕГ... гээд тоочьё л доо. Хууль зүйн сайд хүртэл үеэл нь шүү дээ. Ийм байхад хэн Оюун-Эрдэнэтэй сөргөлдөж тэнэгтэх юм бэ. Мөрөөрөө байцгаа л даа. Шилээ маажих гээд байгаа юм уу. Тэд муусайнаас хэн айх юм гэж томрох хүмүүс байгаа байх. Тэгж томордог л юм, тэгэсгээд ойлгоцгоодог юмдаа. Өчигдөрхөн баривчлагдсан Д.Хаянхярваа дарга шиг эхнэр хүүхэд, худ ургаараа оролдуулаад үзэхгүй юу. Нэг шөнө хайртай охиныг чинь гэрээс нь баривчилаад явахад яах юм. Сошиалд нэг сүрхий хашгирах биз. Маргааш нь эхнэрийг чинь барьж аваачаад хаана ч юм хориход яах юм, бас сошиалд нэг орилно биз. Нөгөөдөр дүүг чинь аваад явна... Энэ тийм хол байгаа юм уу. Эцэстээ та дуугүй болж, хоригдож байгаа хар нүхнээс л шалавхан гарч ар гэрээ төвхнүүлэхээс өөр бодох юмгүй болно, болно ч биш болгоно. Цаг үе өөрөө ийм цөвүүн байна. 

Л.Оюун-Эрдэнийн бүгдийг санасанаараа хийх гурав дахь том шалтгаан бол мэдээж эдийн засаг. Өнөөдөр Монголыг улс төрийн аргаар захирахад гурван том компанийн эрх мэдлийг гартаа авах хамгийн чухал. Мэдээж нэгдүгээрт Эрдэнэт үйлдвэр. Тэр үүнийг хийж чадсан. Хоёрдугаарт “Эрдэнэс таван толгой” тэргүүнтэй “MGL” ХХК-ийн дээвэрт багтадаг эрдэс баялагын төрийн өмчит компаниуд юм. Сая бичсэн Д.Хаянхярваагийн баривчилгаагаар энэ чиглэлийн бизнесүүдийг эмхлүүлээд авчих шиг боллоо. Одоо түүнд Оюутолгой үлдсэн. Өнөөдөр хэлэлцээр нь явагдаж байна. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэлэлцээрийн ард гарчих юм шиг байна. Их юм хэрэггүй дээ, ханган нийлүүлэлтийн 200 компанийн асуудал шүү дээ. 

Товчхондоо, маш товчхон­доо Монголын улс төрийн өнөөдрийн газрын зургийг эрх баригч намын дарга, Ерөнхий сайдтай холбон зурахад ийм байна. Мэдээж цааш бичвэл маш их юм дэлгэрүүлж болно. Өнөөдөртөө ингэсгээд болно биз. Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм. Засгийн газар огцрох тухай яриа бол бүх л цаг үед байдаг шүү дээ. Яг үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ийм нэг мэргэжлийн, дээр нь улс төрөө сайн мэдэхгүй, өмнө нь эл дол болтол улс төрийн хор хирэнд орж яваагүй, өөрийнх нь хэлсэнийг “Жа” гээд дагадаг салбарын сайд нар шиг нь хэрэгтэй хүмүүс байхгүй байна. УИХ-ын хэдэн гишүүн лоббидож байгаад юм уу, эсвэл нэг фракц нь оруулчихсан сайдтай бол тэднийхээ эрх ашгийг Засгийн газарт төлөөлөх гээд сүйд болдогыг өмнөх бүх Засгийн газрын уналт, босолтоос бид мэднэ, хангалттай харсан. Л.Оюун-Эрдэнэд тийм эрх ашигтай сайд алга. Энэ бас түүний огцрохгүй байх бас нэг том шалтгаан юм. 

За тэгээд Монголын ард түмэн өнөөдөр төр засаг донсолтол жагсаж цуглаж, тэмцэл хийнэ гэж байхгүй дээ. Нөгөө “Уяаг нь уртхан уяад, угаадсыг нь ахиухан өгчих” гэж муухай үг байдаг шиг тэмцэж босох магадлалтай нийгмийн хэсэг рүү халамж шахчихна. Мөн хийж байгаа ажил, хөдөлгөж байгаа бизнесээр нь төр барьцаалчихна. Тэгэсгээд юмны ард нуугдаж, могойд барих мод хайж суудаг аймхай хулчгар монголчуудын хувьд хүлцэнгүй амьдрах заяа нь тэр. Арай ил гарч ирж шүгэл үлээж байгаа Д.Мөнх-Эрдэнэ нарын ганц нэгхэн нөхдүүдийг удахгүй хууль хүчнийхэн мөрдөн байцаагчийнхаа үүдэнд уячихна даа.

П.Хашчулуун

Baabar.mn





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 21 )Сэтгэгдэл бичих


[ 66.181.182.152 ]   • 2021, 11 сарын 4. 14 цаг 42 минут

terrorist zailaa

[ 202.126.90.93 ]иргэн   • 2021, 11 сарын 3. 10 цаг 01 минут

энэ бол үлгэр. нийгмийн байдал ингэж доройтон байхад түр хаан Оюунэрдэнэ биш их хаан николай ч унасан. Оюунэрдэнийн орших эс оршихийг одоо АНУ хятад Японоос хамаарна. Энгийнээр тэдний тусламж зогсвол лангуу хоосорвол, ко үхэл цааш үргэлжилбэл төгрөг венесуэл адил унавал, худлаа их ярьвал, Амарсайхан мэтийн буруу такитктай хүмүүсээсээ салахгүй бол энэ хүний хувь заяа юун Элбэгэгээ Сайханбилэг болно шүү

[ 64.119.25.97 ]Зочин   • 2021, 10 сарын 31. 11 цаг 08 минут

Danhan tolgoit deerees 1 unaval AH-aas iluu huchtei unana. Danhan tolgoitiin uhaan n hurehgui bna. Mongolchuud, Mongoliin ard tumen edend dun tavibal -3 tavij ter hemjeegeer n ih hurliin gishuud n 62-oos 15 iin dotor hurtel buurna. Mongold ARDCHILAL huchtei ylna. Ta nariin AVILGA, hulgai luivar kontsess JDU geed buh luivar n il bolj ihenh n SHOROND yvah bno. Ta nar deerees mash huchtei unaj hahwj tsatsaj uhne. Oor unen ym bgui.

[ 202.72.245.125 ]Зочин   • 2021, 10 сарын 29. 9 цаг 50 минут

улс орон сүйрч байна. одоо болно. явж үз.

[ 202.179.21.219 ]ТӨР   • 2021, 10 сарын 28. 18 цаг 50 минут

бүгдийг л үнэн бичиж, оюунэрдэнэд одоо сингапурын төлөвлөгөө л байх юм бол дийлддэхгүй дээ

[ 49.0.142.122 ]naraa   • 2021, 10 сарын 28. 16 цаг 50 минут

OYUNERDENE SAIDAA AJLIIN AMJILT KHUSI

[ 202.179.26.252 ]zochin   • 2021, 10 сарын 28. 16 цаг 06 минут

ха ха ха матаад байгаа юмуу хаашаа юм,Мөнх-эрдэнийг шүгэл үлээгч гэж чи хэлсэн болохоос бид бишшүү, тэр худлаа хашгирагчаас үнэн залхаж байнаа, одоо худлаа хашгирахаа болиод ажил хийдэг болмоор юм залуучууд, ажил хий бас дахин ажил хий, юу ч хийж чадахгүй байж дарвайтлаа хашгирахаа л мэднэ, ам нь түрүүлэхээс гар хөл нь явахаа байчихсан хар залуугаар залхуучууд.

[ 202.131.240.194 ]зочин   • 2021, 10 сарын 28. 10 цаг 17 минут

Оюунэрдэнэ сайдаа дэмжиж байна хаянг барьснаас болж наад эсрэг манан бүлгийхэн огцруулах юмаа хийгээд жавхланг жагсаагаад байгаа иргэд ойлгоод дэмжихгүй байгаа

[ 64.119.27.41 ]Иргэн   • 2021, 10 сарын 28. 5 цаг 08 минут

Хуцдаг даадаа

[ 59.153.114.247 ]Зочин   • 2021, 10 сарын 27. 18 цаг 12 минут

Огцрох огцрохгүйг чи мэдкүй э, ард түмэн чамайг огцруулах бно, чам шиг толгой хоосон, шалдан жаал тийм том ажлыг барахгүй, хир хэмжээгээ мэд, хирээ мэдэж бяраа таньж яв, чи бол Монголыг аврагч бус доройтуулагч, чи огцроод зог оргүй ард түмнээ доройтуулсан тул амиа ч алдана, жаал а

[ 59.153.87.169 ]зочин   • 2021, 10 сарын 27. 15 цаг 03 минут

ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТНҮҮД ТҮҮНИЙГ ХОРЛОЖ, АМЬ НАСЫГ НЬ БҮРЭЛГЭЖ МЭДНЭ. ТЭДЭНД ХҮН АЛАХ БОЛ ЮУ Ч БИШ. ТИЙМЭЭС ЕРӨНХИЙ САЙД МААНЬ СЭРЭМЖТЭЙ БАЙГААСАЙ

[ 103.111.68.3 ]иргэн   • 2021, 10 сарын 27. 13 цаг 46 минут

Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж огцорхыг уриалж хашгирч орилоод байгаа хүмүүсийн зоргоор бүү огцор муулж л байг муулах тусам улам өнгө ор Орилсоны тоогоор огцороод байвал энэ төр хэзээ ажлаа хийх юм ажлаа аваад цэгцэрч байхад огцороод байвал ажил яаж өөдлөх юм орилж л байг чамайг буудсан ч бүү бууж өг төр огуордог моодыг болимоор

[ 192.82.74.196 ]Буд   • 2021, 10 сарын 27. 13 цаг 13 минут

За юу гэж ийм юм байх вэ дээ муу ажиллаж бгаа бол огцруулан шуу дээ гэхдээ еронхий сайд нь биш муу ажиллаж бгаа зарим сайд нарыг бол огцруулах хэрэгтэй бна битгий сайд нараа хамгаал одоо явуулах цаг бсон шуу дээ

[ 202.179.24.232 ]Зочин   • 2021, 10 сарын 27. 12 цаг 50 минут

Заль мэхнээс өөр юмгүй Оюун Эрдэнэ чи хурдан огцор. Улс орны нийгмийн амьдарл доройтож дууслаа. Та өөрийн хүрээний хүмүүсээр өөрийгээ худлаа магтуулж бичүүлэхээ боль. Чи Алтжин захаар ороод хүнсний зүйл мах яаж нэмэгдсэн, тбр улс эзэнгүй байгааг нэг харчих. Боловсрол мэдлэгээ дээшлүүл. Хүн чанартай байж хулгай лувйвар хийхгүй бай. Та Хэнтийд болох болохгүй янз бүрийн хэрэггүй зүйл их хийж улсын мөнгөөр тоглож байна. Үүнийг Хэндийн ард түмэн захиалаагүй шүү. Үүнээс чинь илүү анхаарах зүйл маш их байна.

[ 202.126.92.194 ]Зочин   • 2021, 10 сарын 27. 12 цаг 30 минут

Сү ын явуулага. ОТТ гадаадынхан Сү д ЗГ аа огцруулж яадахгүй бол авилгалд авсан мөнгөө нэхсэн, зарлана гэж айлагсан.

[ 103.111.68.3 ]иргэн   • 2021, 10 сарын 27. 13 цаг 48 минут

Тэнэг ээ чи сү д мөн их хорсож байнаа эрүүл байна уу

[ 202.179.26.44 ]Зочин   • 2021, 10 сарын 27. 11 цаг 56 минут

Хар дөрвөдийг СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААС ХӨӨЖ ТУУЖ ЗАЙЛУУЛ

[ 202.9.40.165 ]zochin   • 2021, 10 сарын 30. 10 цаг 44 минут

zuv zailg muu ***** durvud

[ 103.111.68.3 ]иргэн   • 2021, 10 сарын 27. 13 цаг 50 минут

наадхад чинь очих газар үгүй наанаа байж байг дараагийн сонгууль болтол байж байг

[ 202.21.127.170 ]Зочин   • 2021, 10 сарын 27. 11 цаг 24 минут

Яг хэрэг дээрээ НАМ нь том байдаг юм да. оюулзгана бол хүүкийн зүгээр нэг түр ашиглаж буй цаас. оюулзгана намдаа нэр, нөлөө, түй ч байхгүй.

[ 192.82.90.197 ]иргэд   • 2021, 10 сарын 27. 11 цаг 17 минут

Нэг хүний хүсэл бол юу ч биш,нийт олны эрх ашигт нийцэхгүй бол хүссэнч эс хүссэнч зүгээр л зайлуулах болно


Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ8 цаг 7 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа8 цаг 10 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө8 цаг 19 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд8 цаг 24 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн8 цаг 41 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ8 цаг 50 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна9 цаг 14 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ9 цаг 16 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно9 цаг 19 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ9 цаг 19 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв