Энэ мэдээ хуучирсан буюу 2021-11-03 нд нийтлэгдсэн байна.

"Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ

13:41 , 2021-11-3
6
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Эзнээ харчихаад үхмээр байна” гэж бухимдуулсан хүн бол Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан тэрбээр ХААН банкийг хаанчлав. Харин хам хэрэг нь замхрав. Төрийн ордон тойрсон улстөржилт, баривчилгаа тийш олны анхаарал чиглэх зуур Монголын аймаг, сум бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай ХААН банкинд хаанчлах “хор”-ыг Д.Эрдэнэбилэг найруулсан нь энэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авахдаа УИХ-д ч мэдэгдэлгүйгээр Засгийн газраар зарц хийн хэрэгжүүлсэн хар технологио энэ удаад давтлаа. Ц.Нямдоржийн 2016 онд хэлсэн үгнээс иш татахад, “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг яаж авсныг нь шалгах хэрэгтэй”  Д.Эрдэнэбилэг ийнхүү “Банк дээрэмдэх” ажиллагаа явуулав. Хэрэг явдал ч ингэж эхэлсэн аж...
 
Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтынхан 2019 оны хавар саатуулаад хэдхэн сарын дараа батлан даалтад гаргасан. Яг л нөгөө барилаа, харууллаа, тавилаа гэдэг спорт загаслал шиг! “Хилийн хоригтой, хүмүүстэй уулзах нь ч хязгаартай” гэгдэж байсан Д.Эрдэнэбилэг суллагдсаныхаа дараахан “ХААН БАНК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Хидэо Савадатай уулзсан тухай мэдээлэл тухайн үед хэвлэлүүдэд гарч байв. Тодруулбал, Д.Эрдэнэбилэг Савада санг хувьцаагаа худалдахыг ятгасан. Гэвч хашир япон өвгөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд хувьцаагаа худалдахаас эрс татгалзсан. Хэвлэлүүдэд бичсэнчлэн Д.Эрдэнэбилэгийн хувьд Савада сантай хийсэн эхний уулзалт ийн бүтэлгүйтсэн гэдэг.
 
 
Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой дээрх мэдээлэл гарснаас хойш хэдхэн сарын дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 20-нд нэгэн хачирхалтай явдал болов. ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг Япон улсын “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдан авах тендерийг Японы “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон” гэдэг нөхөрлөл Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зарлажээ.
 
Ёстой л “Монголын хууль хуц” гэсэн мэт дээрэнгүй загнах нь тэр. Хамгийн сонирхолтой нь “Упсилон” нөхөрлөлөөс энэхүү тендерийг зарлахын өмнөхөн хотын мэр Д.Сумъяабазар “Мета капитал”-ын гүйцэтгэх захирал Ацуши Сайшог Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзуулсан. Ацуши Сайшо хэмээх энэ овжин япон эрийг Асашёорюү Д.Дагвадорж ах Д.Сумъяабазартайгаа холбож, Д.Сумъяабазар нь Сайшог Б.Лхагвасүрэнтэй уулзахад зуучилсан нь энэ. Ах, дүү хоёроор зуучлуулсан энэхүү уулзалтын үеэр “Мета капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ацуши Сайшо “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдаж авах мөнгөний зарим хэсгийг Хонконг, Хятадын сангуудаас зээлэх талаар хэлж байсан аж. Гэвч “Упсилон” нөхөрлөлөөс хууль зөрчиж зарласан тендерийг 2,7 удаа сунгаж, энэ хугацаанд Хуулийн шаардлага хангахуйц материал, нотолгоо ирүүлээгүй тул Монголбанк зөвшөөрөл олгоогүй. Ингээд тендер шалгаруулалт 2021 оны долдугаар сарын 16-нд амжилтгүй дуусчээ.
 
Б.Лхагвасүрэн сандарч эхлэв. Эрх баригч МАН-ын үед тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгчийн суудалд заларч, хүү нь Хөгжлийн банкны газрын захирал хийж байгаа. Аав, хүү хоёр албан тушаалын “од”-той байгаа биз! Тэгэхээр Б.Лхагвасүрэнгийн хувьд МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнуудын “үүрэг даалгавар”-ыг биелүүлж чадаагүйдээ сандрах нь аргагүй. Суудал нь дэнжигнэнэ шүү дээ. Б.Лхагвасүрэнгийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бас эрх мэдэлтнүүдэд “тал засч” олгосон зөвшөөрлийнх нь уршгаар Монголын банкны системд ихээхэн эрсдэл үүсч мэдэхээр байна. Тэр төв банкны Ерөнхийлөгчөөс огцрох ч энүүхэнд!
 
Учир нь ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент" хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалджээ.
 
Товчхондоо, Д.Эрдэнэбилэг “хөшиг”-ний цаанаас удирдаж, Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар Монгол, Японы тал хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж, Б.Лхагвасүрэн МАН-ын дарга нарын шахалт дор ХААН банкны 60 хувийг Худалдаа, хөгжлийн банкинд “бэлэглэх" ажиллагааг хамтран гүйцэтгэв. 
 
“Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг төрийн оролцоотойгоор “дээрэмдэх” хорыг найруулж, жорыг тааруулсан нь тэр. Яг л “Эрдэнэт”-ийн 49 хувь шиг! “49 хувийнхан"-ы толгойлогч ийнхүү толгой дээр нь тонгочиж, ХААН банкин дээр хууль бус ажиллагаа явуулж байгааг “Эрдэнэт”-ийн луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх"-ээ УИХ-ын чуулганы танхимд тэр жил мэдэгдсэн Ц.Нямдорж сайд харж л, мэдэж л суудаг байгаа даа! Худалдаа, хөгжлийн банкны харилцагчид, хамтран ажилладаг байгууллагууд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хууль бус үйлдлүүдийн талаар анхаарал, сэрэмж авч л байдаг биз. Ингэхэд энэ хүний хавтаст хэрэг хаана очоод замхрав. Нөгөө сүр дуулиантай баривчилгаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх Ц.Нямдорж нарын тэмцэл ингээд конец уу?!
 
Монголын өнцөг булан бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай банкны тухай мэдээлэл улс төрийн хүрээнд доргилт өгөх зуур Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн нэр дээр өнгөрсөн сарын 29-нд Н/71 тоот нууцын зэрэглэлтэй мэдэгдэл хүргүүлжээ. Тэрхүү мэдэгдэлд “Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн. Олон улсын магадлан баталгаажуулах, хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кролл” байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан салбараас Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн" ХХК (11ВС)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээллийн дагуу Монголбанкнаас 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрийн Н/69 тоот Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг ХААН банкинд хүргүүлсэн болно" гэж дурджээ. 
 
Гэвч Б.Лхагвасүрэн МАН-ын зарим удирдлагын шахалтанд орж, албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд энэ сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголын банкны салбарт сүйрэл авчрах алхмыг хийлээ. Шуудхан хэлэхэд, тэрбээр Д.Эрдэнэбилэг нарын зүгээс ХААН банкны хувьцааг луйвардах ажиллагаанд “Утсан хүүхэлдэй"-н үүрэг гүйцэтгэв.
 
Хамгийн ноцтой нь “Савада Холдингс’’-ийн хувьцааг худалдан авах талаар Худалдаа, хөгжлийн банк, “Мета капитал" ХХК хооронд 2019 оны дөрөвдүгээр сард хийсэн гэрээнд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын үсэг байдаг. Харин Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар “Банк дээрэмдэх" ажиллагаанд юуны учир оролцсон байж таарах вэ? Үүнийг ойлгож ядах зүйлгүй. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өнгөрсөн сарын 28-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газар “Чингис хаан", Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас сүүлийн гурван жил мөнгөө авч чадахгүй байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байна” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн юм. Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс уншигч та нэгийг ойлгоно биз. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд “Гэмт хүн гэлбэлзэнэ" гэгчээр хууль бус шийдвэр гаргасандаа бантаж “МАН-ын тэр даргын өгсөн үүрэг, энэ ч даргын шахаас” хэмээн нүүрээ улалзуулж явна. Хаана очиж хад мөргөх шийдвэрийг ХААН банкин дээр гаргачихав даа, Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө.  
 
н.Долгион
Sonin.mn




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 6 )Сэтгэгдэл бичих


[ 192.82.90.14 ]Zochin   • 2021, 11 сарын 5. 10 цаг 25 минут

Unen bol khaan bank dampuursaa

[ 66.181.185.214 ]Зочин   • 2021, 11 сарын 4. 23 цаг 27 минут

jencogiin joloooch bsan gehed itgemeergui hol yavjeee

[ 192.82.78.177 ]Уншигч   • 2021, 11 сарын 4. 19 цаг 45 минут

Энэ яасан ханаж цаддаггүй нөхөр вэ.шунал ихэдвэл шулам болдог гэдэг биздээ.цаад сонирхол нь монголын нам улс төрийг мөнгөөр эрхэндээ оруулж удирдаж байх хаан сонирхол юм байна

[ 192.82.90.197 ]ИРГЭД   • 2021, 11 сарын 3. 16 цаг 32 минут

үХЭЖ ДАЛД ОРВОЛ ТААРАХ ХЭДЭН ХҮН БАЙНАА

[ 66.181.165.227 ]хэрэглэгч   • 2021, 11 сарын 3. 15 цаг 59 минут

Шуналтай хар хүүр вэ?

[ 43.250.126.130 ]Зочин   • 2021, 11 сарын 3. 14 цаг 10 минут

Элбэгдорж Баттулга нарын хүн шүү дээ. Оюунэрдэнэ нэг удаа барьж хорилоо л гэсэн яалаа. Чаддагүй л байхгүй юу.


Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ7 цаг 10 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа7 цаг 13 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө7 цаг 22 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд7 цаг 27 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн7 цаг 44 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ7 цаг 53 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна8 цаг 17 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ8 цаг 19 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно8 цаг 22 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ8 цаг 22 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв