Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэж буй.
Түгжрэлийг бууруулахын тулд насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлж, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах хувилбар Засгийн газрын түвшинд яригдаж байна.
Эрэлт нийлүүлэлтийг хүчээр зохицуулж жилд бүртгэх тээврийн хэрэгслийн тоог 10 мянгаас хэтрүүлэхгүй байхаар квот тогтоох байдлаар түгжрэлийг бууруулна гэж гүйцэтгэх засаглалынхан үзэж буй бололтой.
Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх саналууд Засгийн газрын хуралдааны үеэр гарчээ.
Дээрх арга хэмжээнүүдийг авснаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурна гэж тооцож буй аж.
Г.Жүгдэр
Сэтгэгдэл (5)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Mashinaa bagasgah bish zamiin tuluvlultuu saijruulmaar yumaa, davhar zam tavidagch yumuu, ali ih tugjreltei bgaa gazar ni asuudliig shiideh arga olmooriin
Эрдэнэ Тулга та 2 одоо болио
Эргүү хар гөлгөө чи одоо огцороо мал юмаа нээрээ
ymar ***** yumbe niitin teevere hogjvvlee
Teneglel...