Энэ мэдээ хуучирсан буюу 2021-11-17 нд нийтлэгдсэн байна.

Дорноговийн “Догшин хутагт”

23

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэвлэл мэдээллийн баатраар нэгэнт тодорчээ. Бид Монгол Улсын шүүх биш учраас түүний хүн зодсон эсэхийг огтхон ч тунгаахгүй. Тэгэхээр уламжлал ёсоор гишүүдийн тухай цуврал бичил хөргөөр түүнийг уулзуулах гэсэн хэрэг.  

Уг нь хэдхэн жилийн өмнө Б.Дэлгэрсайхан гишүүнд “Дорнын говь” хэмээх мах бэлтгэдэг компаниас өөр овоглох зүйл аймгийн хэмжээнд бараг л байгаагүй болов уу. Байсан ч би мэдээгүй байж болно. Гэтэл өнөөдөр Дорноговь аймагт баригдаж боссон, босох гэж байгаа эмнэлэг, сургууль, орон сууцнаас эхлээд түүгээр овоглох зүйл олон болжээ. Өнөөдөртөө арай гишүүнээрээ овоглосон өрх айл байхгүй бололтой. Уг нь бид чинь догшин хутагт Д.Данзанравжаагаар титэмлэн бахархаж ирсэн түмэн. Харин өнөөдөр Б.Дэлгэрсайхан гишүүнээр овоглохдоо тулж байгаа учраас сонгогч олон ч түүнийг “Догшин хутагт” хэмээн нэрийдэх болжээ. Миний хувьд “догшин хутагт” бус “ноён хутагт” гэж нэрлэмээр байвч дорноговьчуудын өмнөөс зөрж чадсангүй.

Нөгөө талаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт ч шаардлага өндөр тавьдаг, ширүүн дориун харьцаатай гэх шүүмжлэл өрнөдөг. Тэр ч бүү хэл аймгийн удирдлагууд шийдвэр гаргахдаа хүртэл гишүүнийхээ амыг хардаг болсон гэх. Ажил хэргийн харилцаа янз бүрийн замаар өрнөдөг ч биз, хувь хүний араншин ч байдаг л биз.

Энэ тухай би ямар харж сонсож суусан биш, мэдэх юм байхгүй. Нутаг зоны дунд нэгэнт тархсан үгнээс түүвэрлэх төдий сууна. Яахав ээ, тойрогтоо санаа зовдог л гишүүн байгаа биз гэж бодогдох. Бүх зүйлд гар хуруу, хошуу амаа дүрж байж санаа амардаг нэг тийм зүдэргээтэй өрхийн тэргүүн олон байдаг даа. Тэдний нэг гээд ойлгочиход ч болохгүй зүйл алга. Тойргоос сонгогдсон гишүүд бүгд л ийн хөл алддаг нь нууц биш. Ер нь Б.Дэлгэрсайханы энэ байдал эрчээрээ яваад өндөр авбал энд тэнд таарсан хүмүүс “Та Дэлгэрсайхан аймгийн харьяат уу” гэж асууж ч мэдэхээр оволзож байдаг шүү.

Тэр богино хугацаанд мандаж дуурсахаас ч аргагүй олон зүйлд нэр алдраа шигтгээд авчээ. Дорноговийн төвд “Мандах наран-1, 2” орон сууцны хороолол босож, өдгөө түрээсийн орон сууц гээчийг босгож байна. Дорноговьчууд “Манай гишүүний барьж байгаа байр” л гэнэ. “Мандах наран” хороолол гэхээсээ илүүтэй “Дэлгэрсайханы орон сууц” л гэнэ. Тэд нэг зүйлийг ойлгодоггүй юм байна. Төрд төлөөлдөг гишүүн нь өөрийнхөө бизнесийг орон сууцаар өргөжүүлж байгаа болохоос бус тэдэнд зүгээр өгөөд байгаа зүйл огт байхгүй. Яахав, өндөр ашиг хардаггүй давуу талтай юм билээ.Товчхондоо орон сууц бариад иргэддээ зарж байгаа л бизнесмэн гэдгийг ойлгочих хэрэгтэй. Зайлшгүй дурдах нэгэн зүйл бий. Барилга байшин бариад, түүнийг өндөрлөж будсанаар хөгжиж байгаа хэрэг огт биш.

Гагцхүү тухайн улсын иргэн хүний амьдрал, эрүүл саруул, санаа зовох зүйлгүй аж төрж байгаагаар хэмждэг учиртай. Хамгийн ойрын жишээ дурдахад өнгөрөгч аравдугаар сард Дорноговь аймгийн хэмжээнд цар тахлын дэгдэлт хамгийн их байв. Нас баралт өвчлөлт дээд цэгтээ тулсан байхад аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт ганцхан амьсгалын аппараттай байгааг эмч, эмнэлгийн ажилтнууд халаглан ярьж байв. Сүүлд Тамгынхаа газар дээр сүр дуулиантай хэдэн аппарат гардуулна лээ. Аймгийн эрүүл мэндийн салбар нь ийм байдалтай, иргэд нь нас барж, өвдөж зовж байхад тэнд хэчнээн гоё барилга барьж тууз хайчлаад яах юм. Дэлхий нийтийг хамарсан хэлж ирдэггүй тахал зовлон хэдий ч дурдахаас өөр аргагүй. Түүнээс бус хувийн хөрөнгөөр Эрүүл мэндийн газар, түүний салбар байгууллагуудад машин тэрэг бэлэглэхээс эхлээд гэгээ татуулсан мэдээлэл түүнд олон бий. 

Яахав, аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Спортын ордон, эмнэлэг, сургууль, зам харгуй гээд олон зүйл баригджээ. Энэ бүгдийг “Дэлгэрсайханы бариулсан эмнэлэг, сургууль, цэцэрлэг” хэмээн нэрийднэ. Хэдийгээр дампуурахдаа тулсан хэмээн зүхүүлж байгаа ч энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулсан зүйлс шүү дээ. Тодотгож хэлбэл, та бүхний “Дэлгэрсайханы” гээд байгаа зүйлийг чинь иргэдийн улсад төлсөн татварын мөнгөөр бариулж байгаа юм. Бүр тодотговол, иргэн таны мөнгөөр бариулсан байгууламж юм. Үүнийгээ л ойлгочих л доо. Б.Дэлгэрсайхан гишүүний хувийн хөрөнгөөр бүтээж босгосон зүйл мэр сэр байгааг огтхон ч үгүйсгэхгүй.

Түүний хувьд Монгол Улсын толгой хөрөнгөтнүүдийн нэг гэдэг. “Болд төмөр ерөө гол” тэргүүтэн олон компани аж ахуйн нэгж байгааг дурдахын зэрэгцээ хөрөнгө мөнгийг нь хүртэл яг таг тоолчихсон мэт ярих нь бий. Тэр ч бүү хэл оффшор дансыг нь хүртэл гаргаж ирээд зарга хийж яваатай таарч байв. Миний хувьд хэтэвч, хөрөнгө рүү өнгийж хараагүй учраас мэдэхгүй юм. Харин “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг бол туйлын үнэн гэдгийг түүний аж төрж байгаа байдлаас харж болно.

Гагцхүү эмнэлэг, сургууль гээд аливаа зүйл барих болохоор Б.Дэлгэрсайхан гишүүн очиж шав тавина, баригдаж дуусахаар нь тууз хайчлаад байхаар иргэд “Манай гишүүн л барьсан” гэж ойлгодог нь даанч гачлантай. Хөрөнгө орлогын мэдүүлгээс цухасхан харвал УИХ-ын гишүүн болсон даруй эхний хоёр жилд тус тус 10 тэрбум төгрөгийн орлоготой байсан гишүүн маань 2020 онд орлого нь илтэд буурсан гишүүдийн тоонд оржээ. Түүнээс бус үхэхээс бусдыг үзэж цуглуулсан хөрөнгөөрөө байшин барилга бариад бэлэглээд байх хүн гэж хаа байхав. Манай нөхцөлд бизнес хийх амаргүй гэдгийг өөрөө ч ярьж байсан санагдана.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Дорноговь аймаг Монгол Улсын шилдэг аймгаар удаа дараа шалгарав. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, бичил бизнесийн салбарт болтугай ч ахиц гарсан гэдэгт эргэлзээ төрнө. Эрээний зах дээрээс бөөндсөн бараа зардаг хүмүүсээ л бизнес эрхлэгч хэмээн нэрлэж сууна. Үйлдвэр үйлчилгээ хөгжиж байгаа бол ч бас яахав. Шилдгээр цоллуулах болсон гол шалтгаан нь уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ашиглалтын болон хайгуулын 200 гаруй лицензийг цуцлуулж, үндсэн олборлолт хийж байгаа компаниудаас Орон нутгийг хөгжүүлэх санд багагүй хөрөнгө оруулалт татаж байв. Үүгээр орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалт хийсэн. Б.Дэлгэрсайхан ч төсвийн хөрөнгө татахад гол үүрэг гүйцэтгэсэн байх.

Үүгээрээ тэр яах аргагүй төрд ч түмэнд ч нөлөөтэй. Нөгөө талаар тус аймгийн Алтанширээ суманд Газрын тос нэрэх үйлдвэр, Зүүнбаян Тавантолгойн чиглэлийн төмөр зам барьж, үүнийг дагалдах зам харгуй, орон сууцнаас эхлээд дэд бүтцийн ажил хийгдсэн зэрэг зүйлс нөлөөлсөн. Уг нь УИХ-ын гишүүн бол хууль санаачлан батлуулж, түүнийг дагаж мөрдүүлэх үүрэг хүлээсэн Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын ажилтан хүн. Түүнээс бус энд тэнд очиж, барилга байшингийн шав тавьж, тууз хайчлаад байдаг ч хүмүүс биш. Бид нэгэнт ийм жишиг тогтоосон хойно “Усыг нь уувал ёсыг нь дагах”-аас өөр замгүй.

Б.Дэлгэрсайхан гишүүнд нутаг зонынхон талтай, түүнийг амаа олохгүй магтдаг. Үүнийг буруутгах аргагүй. Ямар нэгэн байдлаар дорноговьчуудад таалагдсан хэрэг. Зүдэрсэн зовсон иргэддээ ч халаасаа тэмтэрдэг гэх юм билээ. Үүнээс харахад аймгийн удирдлагууд гишүүнийхээ үг хүсэл байдаг нь үнэн бол тэд ч таалагдаж таарна. Ерөөсөө манай бүх гишүүн орон нутгийн удирдлагыг шууд бус утгаараа гартаа хийхийг санаархаж ирсэн. Энэ санаагаа ч хэрэгжүүлж ирсэн. Тэр бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын унаган хүүхэд, 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль төгсөөд аймгийнхаа болон Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаагч, Ахлах мөрдөн байцаагч, Тасгийн даргаар ажиллаж байсан хүн.

Ийнхүү Монгол Улс шинэ нийгэмд шилжээд удаагүй байх 1993 оноос “Дорнын говь” компани, 2004 оноос УИХ-д сонгогдох хүртэл “Болд төмөр Ерөө гол” компанийн захирлаар ажилласан гэхээр бизнесийн 30 шахам жилийн намтартай хүн. Одоогоор түүний бизнесийн намтар жин дарж байгаагаас улс төрийнх нь намтар тун нимгэн явна. Зузаалах эсэх нь хувь улстөрчийн үйл хэрэг, цаашдын замнал л мэдэх хэрэг.

С.УУГАНБАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 23 )Сэтгэгдэл бичих


[ 178.209.131.155 ]Shar tohoi.   • 2021, 12 сарын 5. 7 цаг 06 минут

Selenge nutagiig mini ganzaaraa Hyataduudtai stulmuj baigaa.Ernu bol Mongoliig deed tsergeer tonoj baiga hvn dee.Urvagch tonuulchinii barag 2 t bichegdeh hvn dee.

[ 202.126.93.206 ]Зочин   • 2021, 11 сарын 29. 9 цаг 55 минут

Монголын том бүтээн байгуулалтын эхний ажлуудад энэ хүн хужааг зуучлан авч ирж монголын зээлийн хөрөнгөөр баригдсан бүтээн байгуулалтаар олсон мөнгөөрөө монгол дарга нарыг хахуульдан одоогийн төмөртэйн ордыг завшсан хулгайч шүү АТГ сайн шалгах хэрэгтэй шүү. хамтарсан ***** хулгайчуудаа хулхидсан хөгийн шаар даа

[ 202.9.46.137 ]Шаа   • 2021, 11 сарын 28. 16 цаг 00 минут

Анандбазар 1000 хүүхэн хүчиндсэн бол энэ мончгор хамарт 2000 хүүхэн хүчиндсэн..

[ 202.9.46.137 ]Шаа   • 2021, 11 сарын 28. 15 цаг 58 минут

Дорноговьд энэ хүний шаагаагүй эм сүвтэн тун ховорхон шүү..Юун Анандбазар ..

[ 66.181.161.114 ]Зочин   • 2021, 11 сарын 25. 16 цаг 15 минут

ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮН ОРОН НУТГАА ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ГИШҮҮН ХААНА БАЙНА. ОЧООД ҮЗВЭЛ ӨӨР ШҮҮ. ХАМГИЙН ХЯМД ОРОН СУУЦ САЙНШАНДАД Л БАРИГДАЖ БАЙГАА. НЭГ ТАЛААС НЬ ХАРЛУУЛАХ НЬ ЁС ЗҮЙД НИЙЦЭХГҮЙ ШҮҮ. ХҮНД АЛДАА ОНОО АЛЬ АЛЬ НЬ БАЙДАГ. ДЭЛГЭРСАЙХАНЫ ОНОЖ БАЙГАА НЬ ИХ ГЭЖ БОДДОГ. ҮНЭН ЮМ ХЭЛЭХЭЭР ТРОЛЛУУД НЬ БИТГИЙ АЖИЛЛААД УНААРАЙ. БҮГДЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

[ 202.70.44.46 ]Зочин   • 2021, 11 сарын 24. 12 цаг 31 минут

Энэ хүн нутаг орноо хөгжүүлэх бус гай болж байгаа юм шиг байна лээ, аймаг сумдуудад цүнх /худалч, хулгайч, чадваргүй /баригчдаа томилж нөгөөдүүл нь байгууллагуудыг нь сүйтгэж байгаа юм байна лээ, Замын-Үүдэд яаж хэдэн дарга солив оо, Энхтүвшин гэж бас өөрт нь ашигтай биш бол юу ч хийдэггүй нөхөрр байна лээ, Дахиж сонгохгүй байвал таарна.

[ 192.82.68.98 ]Аймаар...   • 2021, 11 сарын 20. 19 цаг 58 минут

Хийсэн зүйл байхгүЙ... Үнэтэй байрууд л зарсан.. Бусдад боломж оьгоогүй.. ДЭНДҮҮ САГСУУ.. БҮДҮҮЛЭГ.. АЙМАГ ТҮҮНИЙ ГЭР БИШ.. ДАРУУЛГАТАЙ.. СОЁЛТОЙ.. ИРГЭДИЙН ӨМНӨ БӨХИЙСӨН БАЙГАА ЭЭ.. ЭХХТҮВШИН ЭНЭ 2 АРАЙ Л ЗОРГООРОО.. ШҮҮҮ.. АЙМГУУДИЙН АНХААРАХГҮЙ БОЛ ХӨДӨӨНӨӨС ГАРСАН ГИШҮҮД ДУРААРАА БН ШҮҮ

[ 192.82.72.168 ]МӨНХӨӨ   • 2021, 11 сарын 20. 8 цаг 20 минут

юм хийж бгаа хүн ДЭЭ ДОГШИН ХУТАГТ МААНЬ АМЖИЛТ ХЯТАДУУДЫГ ДАРЖ ЧАДДАГ ГАНЦ ХУТАГТАА ӨНДӨР СЭНТИЙД ЗАЛЪЯА

[ 202.9.40.111 ]Зочин   • 2021, 11 сарын 19. 14 цаг 56 минут

Сайхан залуу хүүхнүүдээр ээлжлэн тоглодог мөнгө ихтэй сагасан л нэг сагсалзуур даа.

[ 139.5.219.208 ]Аагий   • 2021, 11 сарын 19. 12 цаг 06 минут

Ийм хүмүүс төрд байгаа нь туйлын харамсалтай

[ 203.91.115.49 ]Зочин   • 2021, 11 сарын 18. 15 цаг 38 минут

Энэ хулгайч их л томроод байдаг болсон байна билээ. Нэг даруулга хэрэгтэй байх даа. Хөгийн л юм байсан. Мөнгө чамайг эвдэж байна шүү.

[ 103.57.94.168 ]Зочин   • 2021, 11 сарын 18. 14 цаг 49 минут

Энэ баасыг Тэр их хүний нэршилээр дуудаад байх юу байсан юм. Хулгайч шүү дээ.

[ 66.181.186.44 ]Зочин   • 2021, 11 сарын 18. 11 цаг 47 минут

МОНГОЛЧУУД ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСДЭЭ ТУЙЛЫН ДУРГҮЙ ШҮҮ НӨГӨӨ САЙХАН ХҮҮХЭНД МАТРУУД ДУРГҮЙ ГЭДЭГТЭЙ АГААР НЭГ.ДЭЛГЭРСАЙХАНЫГ ТАЛ ТАЛААС НЬ ЗУУДАГ НОХОЙ ШИГ ЗУУХ ГААЛ ЁСТОЙ БАЙЖ СУУЖ ЧАДАХГҮЙ БАЙНААДАА

[ 202.126.88.175 ]Иргэн жавьж   • 2021, 11 сарын 18. 11 цаг 19 минут

Үхсэн ацны чинь ноён хутагт ёстой май шүү зүгээр нэг муу мөнгөнд улайрсан мудак ёс суртахуунгүй амныхаа зоргоор чалчдаг хотын золбин жолооч нар ковид тараадаг гэж жалга довны үзэл гаргасан төрийн түшээ хүний амнаас гармааргүй ёстой золбин зомби үгээр донгосдог цагдаа зангаа гээгээгүй нүдэнд хүйтэн гар шүү.Тойргоо өөртөө ашигтайгаар усалж байгаа нөхөр улс төрийн туршлага байхгүй Дорноговьчууд та нар Наранхүү гэж нэг шилдэг мудакаар тоглуулснаа мартаагүй биз.Догшин хутагт Данзанравжаа миний найз бол чадаж аархдаг гар байлаа

[ 66.181.160.109 ]Зочин   • 2021, 12 сарын 4. 16 цаг 52 минут

БОДИТ ҮНЭНИИГ ЭНЭ ХҮН ХЭЛЖЭЭ

[ 202.131.243.83 ]Зочин   • 2021, 11 сарын 18. 10 цаг 31 минут

Хийсэн юмтай нь юмтай л байх Гэхдээ тэр хүн хийнэ гэж хэлээд иргэдийг төлөөлж байгаа хүн. Тэрнээс биш Дорноговь айаг түүний гэр биш шүү дээ. Гэртээ орж ирж эхнэр хүүхэд, хөгшидөө загнаж задарч байгаа аятай л байдаг хүн дээ.

[ 203.91.115.52 ]Зочин   • 2021, 11 сарын 18. 9 цаг 17 минут

монгол орныхоо уулыг ухаж нураагаад вагон вагоноор нь ***** руу зөөж байгаа нөхөр дөө, Ийм хүнийг магтаад байдаг. Эх орноо гэх сэтгэлгүй. Би хувьдаа энэ хүнийг монголд суурьшсан хятад хүн байна гэж дүгнэдэг.

[ 202.21.102.6 ]Зочин   • 2021, 11 сарын 18. 8 цаг 37 минут

за би 1 зүйлийг мартдаггүй юм. УИХ-ын гишүүн сонгогддог болсноос хойш олон жил болж олон хүн сонгогдож байсан. Гэвч тэд бүгд тархи угааж сонгогодчихоод нүүрээ бүү хэл бөгсөө ч энэ нутагт цухуйлгаагүй. Одоо чнутагтаа ирдэггүй. Учир нь ичдэг байлгүйдээ юу ч хийгээгүй хүмүүс. Тойргоо гээд анхаарал тавиад хувийн хувьсгалын элдэв л зардалаар нутгийн удирдлагатайгаа нийлж хамтарч олон юм хийж яваа хүн. Өмнө нь ийм гишүүн үзээгүй учраас нутгийн иргэд ам сайтай бас их хүндэлдэг юм. юу ч хийхгүй хөлжсөнөөс юм хийгээд хөлжиж байгаа хүнд баярлахаас яахав

[ 192.82.73.214 ]Зочин   • 2021, 11 сарын 17. 20 цаг 44 минут

Ёстой зөв сэдэв хөнджээ. Эрх мэдлээрээ түрий барьж хүний бизнес булааж дампууруулсан хүн шүү дээ . Нутгийн хүмүүс баярлаад байдаг, наад хүн чинь бизнесээ хийж эхнэрийн тоогоо л нэмээд явж байгаа хүн дээ. Юун та нарыг бодох

[ 103.26.193.80 ]Зочин   • 2021, 11 сарын 17. 19 цаг 42 минут

Цэцэрлэг байр барьсан мөнгииг нь улсаас авчдаг гэж ойлгосон шүү дээ ? Мөнгө олж л байвал хамаагүй биш юм үү ?

[ 202.21.104.2 ]Дорноговийн хүн   • 2021, 11 сарын 17. 19 цаг 18 минут

Бичигч атаархаад бичээд байна уу гэлтэй. Мундаг хүн шүү. Мэдэхгүй байж амныхаа зоргоор бурах юм даа. Хийсэн ажилтай хүн болоод аймагтаа хүлээн зөвшөөрөгдсөн. Харин ч өөрийн хөрөнгөөр байшин барилга, эмнэлэг, 2 ч цэцэрлэг барьж үнэ төлбөргүй улсад хүлээлгэн өгсөнөөс гадна аймгийн боловсрол, эрүүл мэндийн цагдаа хүчний гээд бүхий л салбарт гар сунган тусалж, бизнес эрхэлсэн цагаас хойш аймгийн төгсөгч хүүхдүүдийг тэтгэлэгтээ хамрааж ирсээр яваа мундаг хүн шүү.

[ 192.82.73.214 ]Зочин   • 2021, 11 сарын 17. 20 цаг 46 минут

Улсад үнэ төлбөргүй барьж өгч харагдаач. Чам шиг хөдөөний хөөсөн мантуу ч юугаа ч мэдхэв дээ аргагүй. Оффшорчин хүн шүү дээ. Бизнесмен хүн Бизнесээ л боддог юм даа. Улсын төсвөөр л барьж байгаа

[ 103.57.94.85 ]   • 2021, 11 сарын 17. 18 цаг 23 минут

hujaa


Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ7 цаг 50 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа7 цаг 54 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө8 цаг 3 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд8 цаг 8 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн8 цаг 25 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ8 цаг 34 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна8 цаг 58 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ9 цагийн өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно9 цаг 3 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ9 цаг 3 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв