Монгол Улсын 2022 оны улсын төсвийг 2,3 их наяд буюу ДХБ-ий 5,1 хувьтай дүйцэхүйц хэмжээний алдагдалтайгаар батлаад буй. Батлагдсан төсвөө ёсчилж амжаагүй байтал Богд Зонховын цогцолборын 32 тэрбум дэгдэж, нийгмээрээ л нэг шуугиж байна.
Төсвийн алдагдлыг гадаадын зээл тусламжаар нөхдөг. Тэр бүхэн Монголд өр болж үлддэг. 2020 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс 32,1 тэрбум ам долларын өртэй байна. Үүний 8,6 тэрбум нь Засгийн газрын өр.
Монгол Улс өрөөс айхаа больсон. Даяарчлагдсан дэлхий ертөнцөд өр зээлгүй улс орон гэж юу билээ хэмээн зөвтгөж зөөлөн харж бас болно. Гэхдээ гадаадаас зээл авахад нэг л гол шалгуур байгаа. Тэр нь зээлийн үр өгөөж. Зээл аваад түүгээрээ өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулаад нарийн ногооны эрэлт хэрэгцээгээ хангаж байгаа бол тэр үр дүнтэй, өгөөжтэй зээл болж таарна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд намар хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зэлүүдэд анхаарах хэрэгтэй байна гэдгийг чуулганы хуралдаан дээр анхааруулж байв.
Тэрбээр, “Бид энэ хөнгөлөттэй урт хугацаатай зэлүүд дээрээ анхаарах хэрэгтэй болсон юм байна. Нэг жишээ дурдахад Солонгосын Эксим банкнаас 10 жилийн өмнө 10 аймгийн дулааны станцыг барьж байгуулах зээл авахаар болсон.
Зээл өгөхдөө энэ зээлээр хийгдэж байгаа ажлыг манай улсын компаниар гүйцэтгүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгээд тендер зарлахаар нөгөө баталсан хөрөнгөнөөс нь хэд дахин өндөр үнэтэй санал орж ирдэг. Үүнээс шалтгаалаад энэ дулааны станцын ажил 10 жил гацаж байна” гэж байв. Гадныхан Монголд нэг иймэрхүү нөхцөл байдалтайгаар зээл санал болгодог, манайхан түүнийг нь ховсдуулчихсан юм шиг хоёр гараа өргөөд зөвшөөрдөг. Эцэстээ үр дүн нь иймэрхүү янзаар илэрч мэдэх юм.
Ер нь гадны хөрөнгө оруулалтын зээлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт ихэвчлэн тухайн орны гүйцэтгэгч нараар хийлгэх нөхцөлтэйгээр орж ирдэг. Тэгээд нөгөөдүүл нь мөнөөх зээлээс давсан үнийн санал хэлдэг. Иймэрхүү шахаа, соёлтойгоор мөнгө хийх аргад гадаадынхан бол гаршчихсан юм байна.
Өнгөрсөн намар УИХ-ын Байнгын хорооныхон хамтран ХХААХҮ-ийн яаман дээр ажиллажээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Ганболд: Тус яамныхан Хятадын Засгийн газрын 80 сая долларын хөнгөлттэй зээлээр дөрвөн аймагт махны үйлдвэр барина гэж байгаагаа танилцуулсан.
Нэг аймагт 60 тэрбумаар махны үйлдвэр барих юм байна. Тэр махны үйлдвэр нь гэхэд өдөрт 1000 бог, 200 бод нядлах хүчин чадалтай аж.
Гэтэл ийм хэмжээний үйлдвэр зах зээл дээр 6 тэрбум орчим төгрөгөөр л баригдаж байна.
Энэ 80 саяын зээлийн 4 саяыг нь Монголын Засгийн газар гаргах тохиролцоотой. Монголын Засгийн газрын гаргах энэ 4 сая ам доллараар бараг энэ дөрвөн үйлдвэрүүдийг барьчих хэмжээний мөнгө гэдгийг тэрбээр тодотгож байв.
Энэ бол яг манайхны ярьдаг “айлаас эрэхээр авдраа уудлах” сануулгыг давтаж байгаа юм.
Иймэрхүү жишээ захаас аван байдаг л байх. Хэт өндөр өртөгтэй хэрнээ үр дүнгүй зээлүүд хэдэн жил хөвөрснийг хэлж мэдэхгүй.
Өрийн менежментээ сайжруулна гэж ярьдаг ч өрийг өрөөр төлөхөөс хэтэрсэнгүй. Яг л мөнөөх хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөөр ирлээ.
МАН өрийн таазыг 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж хэдхэн жилийн сөрөг хүчин байх үедээ арай л амиа хорлохоос наахнуур юм болж байв. Тэр үед мөнөөх үйлийн үрт Ч.Сайханбилэгийн Засгийн газар өрийн таазыг 58 хувь хүргэсэнд ийн аллергитсэн хэрэг. Харин МАН 2016 онд Засгийн эрхийг авсныхаа дараа дуулиан чимээгүйгээр өрийн таазыг нэмэгдүүлж 88хувь, 2017 онд 85 хувь хүргэж байв. 2022 онд 60 хувь хүртэл бууруулна гэсэн тооцоолол байдаг ч хэрэгжих магадлал хэдэн хувьтай вэ гэдэг нь тодорхойгүй.
М.Цэнгэл
Сэтгэгдэл (35)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
наад хүмүүсээ цаазлаа. халдвар гэсэн үг дээ
Арайч ийм байж болохгүээ
Zvgeer l zavchaa uur yu ch bish tegeed ene ix ur etsestee yu bolox boldoo
Ийм авцалдаагүй хөрөнгө оруулалт Монгол орныг дампуурал руу түлхэнэ үү гэхээс биш сайн юм авчирахгүй. Ихэнхдээ эрх мэдэлтнүүд ийм алдагдалтай тендерт танил тохой татаж оролцдог нь харамсалтай. Хувийн сонирхолтой нөхдүүдэд тухайн үедээ мөнгө олох нь сонин болохоос энэ төсөл цаашдаа унаад дампуурана уу сайн явна уу хамаагүй шү дээ.
дарханы мах комбинат гэж байсан ажиллуулж болдоггүй юмуу
Санал 1 байна. Шинээр баахан хөрөнгө зарж байснаас боломжоо ашиглаад ажиллуулвал Монголд л ашигтай
ӨМЧ ХУВЧЛАЛ Ч ГЭСЭН АВИЛАГА ӨГЧ ҮНЭГҮЙ БАГА ҮНЭТЭЙ АВДАГ ЗАРЧИМ З,ЭНХБОЛДЫН ҮЕД ЭХЭЛСЭН ӨМЧ ХУВЬЧЛАГДААД ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВАГДАХ БАЙТАЛ БАГА ҮНЭЭР АВСАН ӨМЧӨӨ ТОНОГТӨХӨӨРӨМЖИЙГ НЬ ЗАРЖ АВСАН ҮНЭЭ ХЭД НУГАЛЖ АВЧ УСТГАДАГ БОЛООД БАЙГАА ЮМ
МОНГОЛД ТЕНДЕР ӨМЧ ХУВЬЧЛАЛ БУРУУ ЗАМААР ХӨГЖИЖ АВИЛАГА ТЕНДЕР ҮҮССЭНЭЭС ЭХЛЭН ҮҮССЭН ТЕНДЕР УГ НЬ БАГА ЗАРДЛААР ЧАНАРТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХЫН ТУЛД ЗАРЛАГДДАГ ГЭТЭЛ МОНГОЛД ТЕНДЕРТ ЯЛАХЫН ТУЛ ЭХЛЭЭД 3 САЯД БОСОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ 30САЯ БОЛГОН ТЕНДЭРТ ОРУУЛАН 15 САЯААР АВЧ ХАМГИЙН МУУ МАТЕРИАЛААР ЧАНАРГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛЖ 12 САЯЫГ НЬ ЗАВШИХЫГ ТЕНДЕР ГЭДЭГ БОЛЧИХООД БАЙГАА ЮМ ТӨСӨВИЙН ГАЗАР 1 САЯ ТӨГРӨГИЙН ЗҮЙЛД Ч ТЕНДЕР ЗАРЛАЖ ЗАХЫН БАГА ҮНЭЭР ЧАНАРГҮЙ БАРАА АВЧ ЧАНАРТАЙ БАРААНЫ ҮНЭЭР БАЙГУУЛЛАГАДАА ШАХАХЫГ ТЕНДЕР ГЭЭД БАЙГАА ЮМ
Бараг аймаг болгон л махны үйлдвэртэй биздээ.эрдэнэтэд л гэхэд 4.5 махны үйлдвэр бна ажилладаг 1 байх шиг бна
darga nar iim mayagaar ideed olon jil bolj baina. idehiin tuld mongoldoo hiichih zuiliig ch hiilgehgui baina.
380 тог байхад бодын цохонд цохиулаад л унагаад бараг үхээгүй баЙХАД НЬ арьсыг хуулаад гэдсийг гаргаад аймшигтай юм байна лээ. Нэг том сэндвич байшин, цус урсах юулэх зам, гэдэс дотор толгой, шийр цуглуулах газартай... Дотор баас шээсйиг зөөдөг том ёмкосттой машин байсан. Мөн битүү шалзалдаг ууран тогоо байсан. Хөлдөөгч 50 -100тн -той. Энэ үйлвэр л үсрээд л 2 тэрбумаар боссон. Ямар аймшигтай иддэг МАНчин хулгайч нар вэв Эднийг ингэхээр зэвүү хүрээд Сүхийн талбай гарч ордон луу, яг оюук шиг дайрмаар санагдах юм.
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Энэтэй дүйх хэмжээний үйлдвэрийг 22 товчооны цаад талд 1.5 тэрбумаар зарна шүү
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨРӨЛ БҮРИЙН ТӨСЛҮҮДДЭЭ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ТӨРИЙН БОДЛОГЫГ ШИНГЭЭЖ ЯВАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА АА ҮР ДҮН, ҮР НӨЛӨӨ МУУТАЙ БАС ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦДАА “НО”- ЯВАГДДАГ ТӨСЛҮҮД БАЙХ ШИГ ЭЭ
Бид өөрсдөө л энэ малнууыг сонгосон одоо үйлээ эдлэх л үлдэж дээ
6 Тэрбумаар баригдах юмыг 57 тэрбумаар барих нь Монголын ард түмэнд ашиггүй, эрх баригч эрх мэдэлтнүүдэд ашигтай
5 тэрбумын бурханы хөшөөг 32 тэрбуиаар, 6 тэрбумын махны үйлдвэрийг 56 тэрбумаар гэх мэтээр завчаа гээч юмаа улаан цайм төсөвтөө суулгадаг ШБОС гарчих вуу,ард түмэнд гардуулчих вуу,бас нүүрсний уут,эмч нарын хамгаалалтын комбинизон г.м. ил далд одоо ирээдүйгийн хулгай зогсох учиргүй юу Төр засаг минь.Аудит,АТГ,ЭЗЦагдаа...........г.м. цалин хүртэгчид хаана яваа юм бол.
zo
МАНингууд яагад бүгд тэрбумтан болдог гэж бодож байна
Энэ эргүүнүүд ийм л юм хийж өрөнд оруулаад байгаа юм бна ш дээ
Гадныханд залилуулж, замаас нь шомбодсоор улс өрөнд баригдаж хөгжил дэвшилгүй. Хулхи ертөнцөд амьдарч байна гэдгээ эрх мэдэлтнүүд минь санахтун, сэрэхтүн, шударга ажиллахтун.
10 арван үйлдвэр барих үнээр ганцхан үйлдвэр барих гээд л, МАН ганц чаддаг луйварын схем энэ шүү.Замын тендэрийг хүртэл ийм маягаар өртгөөс нь өчнөөн дахин өндөр болгосон гэдэг
хЯТАД МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДЫГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. оДООЧ БАРЬСААР БАЙГАА ЮМ БИЛЭЭ. ТЭД МАЛЫН ЗӨВХӨН ТУРАГ МАХЫГ ЧАНАЖ БОЛГООД ГАРГАДАГ, ӨЛӨНГ НЬ АВААД ГЭДЭС ДОТРЫГ ХАЯДАГ ЮМ БИЛЭЭ. ҮҮНИЙГ ХӨӨЖ ГАЗРАА АВЧ ҮЙЛДВЭР БАРИХ ХЭРЭГТЭЙ. эНЭ БОЛ АЛЬ ДЭЭР ҮЕЭЭС ХИЙХ АЖИЛ БАЙСАН. ҮЙЛДВЭР ГЭДЭГ ЧИНЬ ИЖ БҮРНЭЭР НЬ БОЛОВСРУУЛЖ БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХ ГАЗАР БАЙХ ЕСТОЙ.
Яг
Энэ коммент гэдэгт санаа бодлоо бичээд, хэлээд хүлээн авч сонсох газар байдаг юм уу. Заримдаа хэрэгтэй ажил хэрэгч, эрүүл санал бодол байх л юм. муучлах ба хэрүүл тэмцлийг л илүүтэй сонгон сохирходог нь даанч тусгүй юм. МАХНЫ ҮЙЛДВЭРИЙГ ИЙМ ИХ ҮРЭЛГЭНЭЭР БАРЬЖ ОГТ БОЛОХГҮЙ. ТЭНД ЗӨВХӨН МАЛ НЯДЛАЖ, АРЬС МАХ, ГЭДЭС ДОТРЫГ Л САЛГАНА. ТҮҮНИЙГ ЧИНЬ АРД ТҮМЭН АЛЬ ДЭЭР ҮЕЭС НАСААРАА ХИЙГЭЭД ИРСЭН АЖИЛ. хАРИН МАХАА БОЛОВСРУУЛЖ ХИАМ, КОНСЕРЕВ ГЭХ МЭТИЙГ ХИЙХЭЭР БОЛ хУУЧНЫ МАХ КОМБИНАТАА ӨӨД НЬ ТАТАХ ХЭРЭГТЭЙ. ЭМЭЭЛТЭЭР ДҮҮРЭН ХЯТАДЫН МАХНЫ ҮЙЛДВ
Ийм ашиг байхгүи бол гэр бүл үр хүүхэдгүй төр лүү хошуурахгүй шүү дээ. Учир нь энэ.
ийм өртөг төлөвлөөд байгаа юмнуудын төслийг зогсоо, элдэв төлөвлөлтөнд аудит хийлгэж байж төсвий нь батал
57 тэрбумаар монголын 21 аймагт махны үйлдвэр барих гэж байгаа юм байлгүй дээ!!!
Энэ бол хамгийн тэнэг ЗГ-ийн бодлого, Монголыг өрөнд оруулах бодлого. Тэр үйлдвэрүүд ашиглалтанд орсон ч ажиллахгүй, Ийм тэнэг малнуудыг өөрсдийг нь тийш нь оруулж нядлах хэрэгтэй
51,0 тэрбумыг нь идэх гэж бна л даа новшнууд....монгол улс хөгжихгүй байгаагийн учир үүнд бга юм.
Хятад эзэдтэй махны үйлдвэрүүдийг зогсоож гаргах нь зөв Монголд малын эрүүл ахуйг судалдаг эмчилдэг эмчилгээний төвүүд баруун болон зүүн мөн төвийн аймгуудад 3-ыг яаралтай барьж байгуулан юуны өмнө мал аж ахуйгаа эрүүлжүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй байна дараа нь мөн баруун зүүн төвийн амгуудад мал аж ахуйгаас гарч байгаа мах сүү тос үс ноос яс арьс бүх л түүхий эдийг ангилан ашиглах үйлдвэрийг цогцоор нь байгуулах шаардлага нэн түрүүн байна ингэж байж Монгол улс мал аж ахуйгаа эрүүлжүүлэн дэлхийд тэргүүлэх ашиг шимийг нь хүртэнэ...
Зөв асуудалыг хөндөж тавьсан байна. Бусад нь сонсоод анхаарал хандуулаасай.
Монголд одоо дахин махны үйлдвэр барих шаардлагагүй. Улсын хэмжээнд том жижиг нийлсэн 120гаруй мал төхөөрөх үйлдвэр цех байна. МУ-ын ЗГаас мөнгө гаргах гээд байгаа бол элдгээр үйлдвэрүүдэд технологио шинэчлэх, мал худалдан авахад нь хөнгөлттэй зээл олгож байгаагаа тордож ажлын байр бий болгох хэрэгтэй. Хятадын үйлдэрт дараа нь хятадууд л эзэн сууж бусад үйлдвэрүүдийг дампууруулна. Махны бодлогоо төр анхаарах цаг нь болсон
Unuuduriin erh barigchid yamar hurunguur yu barihiig toohoo bolison.yugch hamaagyi zeeleer barij tuuz haichlah setgetei.hoich yeee uls ornoo urund hudaldaj baigaa gesen yg yum bishyy.turiin ard tymnii hurungiig yren taran hiigchded onooh shiutgel gej baina uu
denduu ym daa ed nar