Энэ мэдээ хуучирсан буюу 2021-11-28 нд нийтлэгдсэн байна.

Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 

11/ 28/ 2021    7 цаг 10 минут

ДЭМБ шинэ хувилбарын аюулын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахад хэдэн долоо хоног шаардлагатай гэдгийг хэлж байна.  Их Британийн мэргэжилтнүүд одоогийн вакцинууд Omicron-ийн эсрэг "бараг үр дүн багатай гэж үзэж байгаа ч тодорхой хэмжээний хамгаалалт өгч чадна гэж  тооцож байна. 

Оксфордын их сургуулийн биологич Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  гамшиг биш" гэж хэлэв.

Эм үйлдвэрлэлийн компаниуд вакциниа шинэчлэхэд бэлэн байна

Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэдэг хэд хэдэн эмийн корпорацууд “Omicron”-ийг судалж эхэлсэн бөгөөд шаардлагатай бол вакцинаа өөрчлөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Pfizer болон BioNTech компаниуд хэрэв шинэ хувилбар тэдний вакцинд илүү тэсвэртэй болох нь тогтоогдвол "100 орчим хоногийн дотор уг хувилбарын эсрэг тусгайлан тохируулсан вакциныг боловсруулж үйлдвэрлэх" бодолтой байгаагаа мэдэгдэв. Гэсэн хэдий ч шинэ хувилбарыг зохицуулагчид батлах шаардлагатай хэвээр байна.

Оросын эрдэмтэд вакцинаа шинэ хувилбарт зохицуулан өөрчлөхөд  бэлэн байна гэж Sputnik V-ийг бүтээсэн Гамалейн нэрэмжит төвийн тэргүүн  Интерфакс агентлагт ярьжээ. Гэхдээ түүний хэлснээр эхлээд тус төв нь энэхүү ковидын мутацитай тэмцэх одоо байгаа эмийн үр нөлөөг  шинэ хувилбарт туршихаар төлөвлөж байна. "Ийм өөрчлөлт хийж болно" гэж тус төвийн тэргүүн, академич Александр Гинцбургийн хэлснийг иш татав.

“Вакциныг маш хурдан өөрчилж болно, гэхдээ үүнийг хийх ёстой юу гэдгийг бид вирусийг саармагжуулж чадаж байгаа эсэхийг судалсны дараа л  олж мэдэх болно” гэжээ.

Үүний зэрэгцээ Александр Гинцбург “Дельта хувилбар гарч ирсний дараа Гамалей Sputnik V-ийг өөрчлөөгүй. Учир нь  тус вакцин түүний эсрэг "83-85-90%" үр дүнтэй болохыг баталсан”  гэлээ.

Харин “AstraZeneca” компанийнхан "Оксфордын их сургуультай нягт хамтран боловсруулсан вакцин нь гарч болзошгүй шинэ хувилбаруудад хурдан хариу өгөх боломжийг олгодог платформ юм. Тус компани сүүлийн мутаци илэрсэн газруудад аль хэдийнэ судалгаа хийж эхлээд байгаа гэж мэдэгджээ. Тэрээр мөн вакцинаа Omicron-ийн эсрэг туршиж байгаа бөгөөд үр дүнтэй хэвээр байна гэж найдаж байна” гэжээ.

Өөр нэг вакцин үйлдвэрлэгч Модерна "2021 оны эхэн үеэс Модерна нь санаа зовоосон шинэ хувилбаруудад чиглэсэн сайн боловсруулсан, нягт нямбай тооцоолсон нарийн стратегитай болсон" гэжээ.

АНАЛИЗ: Санаа зовоосон асуудал байгаа ч олон зүйл тодорхойгүй хэвээр байна

"Сэтгэл түгшээсэн хувилбар" нь ДЭМБ-аас ковидийн зарим вирусын хувилбаруудыг ангилдаг хамгийн ноцтой ангилал юм.

ДЭМБ-ын энэ шийдвэр нь шинэ хувилбарын аюултай  байх магадлалыг нэмэгдүүлж байна гэж олон эрдэмтдийн айдсыг төрүүлж  байна.  Гэхдээ энэ нь аль хэдийн мэдэгдэж байсан баримтуудыг өөрчлөхгүй.

Omicron нь санаанд оромгүй  олон тооны мутацитай бөгөөд үүнийхээ ачаар илүү хурдан тархаж,  вакцины хамгаалалтыг хэсэгчлэн даван туулах боломжтой.

Гэсэн хэдий ч энэ мутаци нь бодит  байдал дээр хэрхэн илэрдэг талаар найдвартай мэдээлэл бидэнд хараахан алга байна.

Энэ нь илүү хурдан тархаж, вакцин, эмийн үр нөлөөг бууруулж, эсвэл илүү хүнд өвчин үүсгэдэг эсэхийг бид одоогоор  мэдэхгүй.

ЖО БАЙДЕН: Дэлхий даяар вакцин хийлгэх хүртэл тахал зогсохгүй гэдгийг тодорхой харууллаа

Өнөөдрөөс буюу Даваа гарагаас  АНУ  Африкийн хэд хэдэн орноос нислэг хүлээж авахыг  хориглов. Ерөнхийлөгч Жо Байден вирусын шинэ хувилбартай холбогдуулан  хийсэн мэдэгдэлдээ Дэлхийн худалдааны байгууллагыг ковид вакцины патентыг хүчингүй болгохыг уриалав. Өмнө нь Вашингтон энэ уриалгыг дэлхийн улс орнуудад хүргэсэн ч Европт дэмжигдээгүй юм. "Энэ шинэ хувилбарын тухай тайлангууд нь дэлхий даяар вакцин хийлгэх хүртэл тахал зогсохгүй гэдгийг урьд өмнөхөөсөө илүү тодорхой харууллаа" гэж Байден хэлэв.

Бямба гарагт Өмнөд Африкийн орнуудаас Амстердамд ирсэн олон зуун зорчигчдын  коронавирусын шинжилгээ эерэг гарсан нь тодорхой болжээ. Тэд ямар төрлийн ковидын халдвар авсан нь хараахан мэдэгдээгүй байна.

Нидерландын KLM агаарын тээврийн компанийн Амстердам руу хийсэн  хоёр нислэгийн 60 гаруй зорчигчдод  Ковид-19 оношлогдсон бөгөөд нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудалд тусгаарлагдаад байна. Харин Африкаас ирсэн шинжилгээ нь сөрөг гарсан  хүмүүс гэртээ бие даан тусгаарлаж, нэмэлт шинжилгээнд хамрагдах шаардлагатай болно.

Улс орнууд Омикроны эсрэг ямар хариу арга хэмжээ авч эхлэв

Нидерландын эрх баригчид Баасан гарагт  хорио цээрийн арга хэмжээг эрс чангатгасан. Өнөөдрөөс эхлэн тус улсын  дэлгүүр, ресторан, баарууд оройн таваас өглөөний таван цаг хүртэл хаагдана (өмнө нь архи, согтууруулах ундааны газар, ресторанууд оройн найман цаг хүртэл ажилладаг байсан).

Австрали өнгөрсөн бямба гарагт Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Сейшелийн арлууд, Малави, Мозамбик зэрэг улсын чиглэлд хийх нислэгээ хоёр долоо хоногийн хугацаанд цуцаллаа. Эдгээр улс оронд  очсон хүмүүс Австралид  нэвтрэх боломжгүй болно. Харин өөрийн орны иргэнээ бол хүлээн авна. 

Японы эрх баригчид Өмнөд Африкийн ихэнх орноос ирсэн жуулчдыг 10 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд оруулах  бөгөөд энэ хугацаанд нийт дөрвөн шинжилгээнд хамрагдах ёстой.

Энэтхэг улс Өмнөд Африк, Ботсвана, Хонг Конгоос ирсэн зочдод илүү хатуу хяналт, шалгалтыг нэвтрүүлж эхлээд байна.

Иран улс Өмнөд Африк зэрэг 6 орноос  иргэдийг нэвтрүүлэхийг хориглоно. Тус улсын төрийн телевизээр тус бүс нутгаас ирсэн Иранчууд хоёр удаагийн сөрөг гэсэн шинжилгээний бичиг  үзүүлэх шаардлагатай болно.

Бразил улс Африкийн зургаан орноос тус улсад нэвтрэхийг хязгаарласан.

Канад улс сүүлийн 14 хоногийн хугацаанд Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Мозамбик зэрэг улсад зорчиж ирсэн бүх гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг хориглов.


Тайланд Африкийн найман орноос тус улсад нэвтрэхийг хориглов.

Өмнөд Африкт хүн амын дөнгөж 24 хувь нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан

Үүний зэрэгцээ Өмнөд Африкийн эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээг үндэслэлгүй гэж нэрлэжээ. Өмнөд Африкийн Эрүүл мэндийн яамны тэргүүн Жо Фаахла "Аялал жуулчлалын хориг болон бусад ижил төстэй хязгаарлалтуудыг яаран тавьсан зарим орны хариу үйлдэл нь ДЭМБ-ын хэм хэмжээ, стандарттай  зөрчилдөж байна" гэж мэдэгдэв.

Өмнөд Африкт хүн амын дөнгөж 24 хувь нь коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн бөгөөд энэ нь өвчний хурдан тархалтад хүргэж болзошгүй гэж Их Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх бүлгийн доктор Майк Тидсли ВВС-д ярьжээ.

 Эх сурвалж: ВВС-ээс түүвэрлэн бэлтгэв

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ12 минут 12 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно13 минут 47 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ15 минут 38 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа19 минут 10 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа21 минут 47 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав23 минут 25 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 20 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 44 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 47 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 25 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 33 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 35 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 36 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 45 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 47 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 10 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 17 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 18 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 53 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 15 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 31 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 57 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 59 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цагийн өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 15 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 41 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 54 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 4 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 10 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 19 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 34 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 41 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 42 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 45 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 48 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 54 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 55 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 57 минутын өмнө
 Facebook Twitter Youtube