“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлүүлж, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авч, 300 сая төгрөгөөр “Лексус-570” маркийн автомашин авч тансагласан асуудал өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг биш удаа гарч байсан.
Х.Бадамсүрэнгийн төсвийн мөнгөөр тансагласан асуудал өндрөө авч албан тушаалаас нь чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд хүртэл яригдаж байлаа. Тэгвэл Х.Бадамсүрэн захирлын тансаглал үнэтэй машин, охиныхон сургалтын төлбөрөөр тогтохгүй их аж. Иймд бид Х.Бадамсүрэнгийн талаар "ЗУУНЫ ЛУЙВАР" нэртэй цувралыг бэлтгэн хүргэх болно. Хүрээний бузрыг уудалбал далай гэдэг шиг Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн үйлдвэрийн хөрөнгөөр тансагласан өөр нэгэн жишээг дурдъя.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар АНЭУ-руу албаны томилолтоор явахдаа 5 одтой зочид буудалд тухалж асар өндөр зардал гаргажээ. Тодруулбал Х.Бадамсүрэн болон түүний орлогч Д.Үүрийнтуяа нарын АНЭУ-д 7 хоног буудалд байрласан өрөөний зардал нь 40 орчим сая төгрөгтэй тэнцэх жишээтэй.
АНЭУ-ын хамгийн өндөр өртөгтэй, тансаг зэрэглэлийн 5 одтой зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар өрөө авсан байгаа юм. Тухайлбал Х.Бадамсүрэнгийн зөвхөн зочид буудлын өрөөний зардал нь 7500 ам.доллар буюу 21 сая төгрөг, Д.Үүрийнтуяагийн өрөөний зардал нь 6750 ам.доллар буюу 18.9 сая төгрөг байжээ. Үүнээс гадна Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар замын хоног, бусад зардал нэрээр тус бүр 2200 ам.доллар гаргуулж авсан байгаа юм.
АНЭУ-ын “А” зэрэглэлийн топ-5 зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар буудласан гэдэг нь гаргасан зардлаас нь тодорхой харагдаж буй. Тэгвэл Hotels.com сайтаас Дубай хотод үйл ажиллагаа явуулдаг өрөө нь хоногийн 1070-970 ам.долларын үнэтэй зочид буудлуудын өрөө, орчин нөхцөл ямар тансаг вэ гэдгийг доорх гэрэл зургаас харж болно.
Эрдэнэт үйлдвэрийн зардлаар АНЭУ-ыг зорихоосоо өмнө Х.Бадамсүрэн захирал түүний орлогч Д.Үүрийнтуяа нар Улаанбаатарт үйлдвэрийн зардлаар мөн хоёр хоног буудалд байрласан. Тэд Улаанбаатарт хоёр хонохдоо буудлын зардалд 1.4 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал Х.Бадамсүрэнгийн 2 хоногийн буудлын зардал 800 мянган төгрөг харин Д.Үүрийнтуяагийнх 640 мянган төгрөг гарсан байна. Энэ үнээр Монголд ямар буудалд авч болохыг Монголчуудын ихэнхи нь мэднэ. Жишээ нь Шангри-ла, Блю Скай, Корпрэйт гэх мэт зэрэглэл өндөртэй буудлуудын алинд ч энэ үнээр орж болно. Үүнээс гадна мөн л замын хоног бусад зардал нэрээр тус бүр 1 сая 53 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж авчээ. Дээр дурдсан албан томилолтын зардлуудад визний зардал багтаагүй болно.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн удирдлагууд үйлдвэрийн хөрөнгө, мөнгөн дээр дураараа дургиж шахаагаар баяжиж, тансаглаж ирсэн. Энэ явдал Х.Бадамсүрэнгийн үед улам гаарсан уу гэхээс багассангүй. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө нь дээр зайдалсан Х.Бадамсүрэнтэй хариуцлага ярих төр засаг энэ улсад бий гэж найдъя. Х.Бадамсүрэнгийн балаг үүгээр дуусахгүй.
Үргэлжлэл бий...
Г.Учрал
Сэтгэгдэл (32)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Жастын Батхүүгийн тавьсан өр буюуМАН ын өрийг одоо засаг ард түмэн төлж байгаа
40 сая чинь 10 ахмадын 1 жилийн тэтгэвэр байна Бас л туйлж байна даа
Үе үеийн дарга нарыг бүгдийг ядаж л томилолтын зардлыг нь шалгаад нөхөн төлүүлэх байхгүйг нь үр хүүхдээр нь төлүүлэх тэгж байж дараа дараагийн болон энэ улс ном журмаа сахих биздээ. Нэг муу жоохон хэдэн хүнтэй компанийг Яг дүрмийг нь бариулдаг. Томоохоныг нь болохоор хэдэн зуун саяар нь идсэн ч тоодоггүй байж болох уу. Томилолтын мөнгөний хэмжээ байдаг.
Тавилан ч юм уу даааа. 😆
Томилолтоор явахад ямар албан тушаалтанд хэдэн доллар төсөвлөх тариф бол бий. Ямар ажил бүтээж ирсэн бэ гэдэг л бн. Зорилго нь тодорхой томилолтыг өгдөггүй харамч авгай өөр шигээ хий дэмий үрнэ гэж боддог байж л дээ энэ янүаараа бол
Том хэмжээний ашигтай гэрээ хэлэлцээр хийхэд энэ байтугай зардал гарна. Энэ том үйлдвэрийг асар их ашигтай ажиллуулж улс орны ачааг үүрэлцэж байгаад атаархах тэнэгүүд үеийн үед байсаар л байх юм даа
Хуцаад байгаарай хө
Энэ МАНын шат шатны дарга нар үнэнхүү өлөн царайтай нөхдүүд..хаана ямар мөнгө цавчаадах боломж бна..дандаа эдний гишүүд бх юм..өсөх насандаа их л өлсөж зовж зүдэрсэн гуйлгачин царайтай байж дэ...
Түрүүчийн Эрдэнэтийн дарга нар Дорлигжав,Ганзориг...бас иймэрхүү зардал гаргаж байсан нь тодорхой.зардалыг багасгах талаар Засгын газраас шаардлага хүргүүлье
Чадаж байгаа юманд яах юм чи
Хүнд хэцүү цагт ард түмний цахилгаан дулаан усны зардлыг төлж өгч бгаа ганц саалийн үнээг чадварлаг удирдаж чадаж бгаа хүнд атаархаад яахудэ. Зүгээр яваагүй бх. Ажлаа өдий сайн хийж бгаа удирдлага энэ зэргийн ямба эдлэхшд, ялыг нь үүрч ард түмний нурууг тэнэгэр л блгалаашд жилийн туршид. Ан намын Троллууд өмхий амаа цаашаа, ажил хийж үзээгүй сураагүй юмс хэл амандаа сайн гэж
Hutsaachee hucheer darga bolgochoo yu
ee badamaa mindee badamaa yumdaa
шалгуулах болохоор бие муутай Буудал орохоор сэмбийгээд гүйчихнэ
Эрдэнэтийн удирдлагуудын тансаглал Отгонбилэг агснаас одоогийн удирдлага хүртэл үргэлжилсэн байх шүү. Ганц Бадамсүрэн биш Бадамсүрэн хүртэл үе үеийн дарга нарыг бүгдийг нь шалгах хэрэгтэй.
Маш зөв.бүгдийг шалгаж,тансаглалыг хязгаарлах хэрэгтэй
Зөв
МАН энэ хэдэн өвөөд ямар өртэй гээд байлгаад байдаг юм бэ
Ардчилсан нам 2 хуваагдаж авсандаа шургаснаас болж ард түмэн дарлуулж дээрлэхүүлж арчаагаа алдав. МАНан арилсангүй шинэ бүтэцтэй болж идэж амиа хоохойлох үнэндээ хэрээс хэтэрч төсөвыг ил далд хоослоод одоо бүр ил тод уралдаж хүчээ нэгтгэн идэж гайхуулдаг боллоо. Хил гааль хамаагүй болж газар нутгаасаа таслаад өгдөг болжээ.Энэ улс оронд чинь эзэн байна уу. Уутны савыг доош нь харуулж сэгсрээд гадаад өр яригдахаа болж гадны тусламжаар орж ирсэн мөнгө том том тэрбум их наядаараа алга болж иргэдын амьдрал нүдэн дээр доройтсоор дууслаа.
ajlaa hj chadaj bga humuust bish harin ajlaa hj chadahgui uchnuun hudlaa darga nariin araas bugsiig n uhaj noog n gargaj ireech trolluudaa!!! ard irgediin nuruunaas achaag n hungulj yvaa Erdenet uildveriin udirdlaguudad harin talarhah yostoi!!! ajlaar yvaa humuus ter zergiin buudald buuh n neeh asuudal bish bhaoo! bugsiig uhah manaid olon humuus bga ted nariinhaa noog gargaj irvel irged harin talarhan huleej avah bh shuu !!!
Bitgii shaa badmaa
Цүцүцү дэндүү юмаа
Явж л байг сайн ажиллаж байгаа хүмүүс шүү
Эээ хайрхаан
Одоо энэ хүнээ хус
Манай МАН мафийн гишүүд туйлж байна даа
МАНгаруудаа та нар дандаа ийм байхгүй ээ манай АНыхан удахгүй коомбээк хийнээ
энэ хоёр үнэн задгайрчээ УБ т том том үнэтэй орон сууц үйлдвэрийн зардлаар авсан атлаа зочид буудалд байдаг Арабад ер энэ хоёрын хиих ажил юу байсан бол ажлын гүйцэтгэл үр дүнгиын тайланг нь шилэн болгох хэрэгтэй МАН ын ЗГ азар төрд ГоКыг авсанаас хойш Бадам өвөөгөөр 100тоглуулаж дууслаа алтан эмээл алтан ширээ сургалтын зардал машинаа шинэчлэх гээд улс орон хүнд ковидын хямрал дэлхиигээр хэцүү байхад хэтэрлээ ерөнхии сайд онцгой байдал тогтоосоноос хойш энэ удирлагууд их бэхжиж бие тоосон доо
Ардчилсан намын нэг мэдрэл нөхөр сааль нь дууссан үнээ учир ашиггүй гэж донгосч бсан чинь муу хэлээд бгаа өнөө МАН нам аваад ард иргэдийнхээ цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөрийг бүтэн жилийн турш дааж бдаг буян юм даа энэ Эрдэнэт үйлдвэр, харин сааль нь саваа бялхаж бдгын бна. Тэхээр муу тролл чи долоон уулын цаагуур далдар!
бадмаа ах одоо хүртэл дарга юм уу аль багын л монголроссын бадмаа ах
хуульгүй улсын нэгээхэн жишээ. Бадмаа гуай чадаж байнашдээ мянган ногооноор хошногоо арчиж байнашдээ
Баримтыг нь цаасаар гаргаж тавиач. Хэрвээ үнэн бол энэ тэтгэврийн өвгөнг шалгаж шоогийруу явуул