Засгийн газраас эдийн засаг хямарсан энэ цаг үед хэмнэлтийн бодлого баримтална гэж ярьж буй ч бодит байдал дээр дүр зураг эсрэгээрээ байна. Тодруулбал Говьсүмбэр аймгийн удирдлагууд 2022 оны төсөвтөө 300 сая төгрөгөөр автомашин худалдаж авахаар тусгаж, төсвөө батлахаар хүч түрэн улайрч буй аж.
Өнөөдөр Говьсүмбэр аймгийн ИТХ 2022 оны төсвөө хэлэлцэж батлахаар хуралдаж буй бөгөөд хурлын үеэр төсвийн мөнгөөр ЗДТГ-т буюу нэг даргад зориулж өндөр үнэтэй машин авах гэж байгааг АН-ын гишүүд эсэргүүцжээ. Гэвч МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон гишүүд олонхоороо хүч түрэн батлахаар улайрч буй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Говьсүмбэр аймгийн тухайд газар нутаг харьцангуй жижиг буюу гурав сумтай. Тиймээс 300 сая төгрөгөөр жийп автомашин авах хэрэгцээ шаардлагагүй гэж нутгийн иргэд үзэж буй аж. Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажлаас эхлээд хөрөнгө мөнгө шаардлагатай олон ажлууд шилээ даран хүлээж байхад тус аймгийн удирдлагууд автомашин авахыг илүүд үзсэн байгаа юм.
Засгийн газрын хэмнэлтийн горимоор ажиллах үүрэг зөвхөн цаасан дээр л бууж үлддэгийн тод жишээ бол энэ юм. Төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, дарга нарын ая тух тансаглалд татвар төлөгчдийн мөнгийг зориулахаар улайрч буй энэ мэт жишээ ганц Говьсүмбэр аймгаар тогтохгүй их ээ.
Г.Учрал
Сэтгэгдэл (7)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
300 sayiin mashin ch yahaw. emnelegtee 50han say tugruguur tonog tohooromj awj ughuur tusuwtuu tusgasan bnlee
arai heterhii ymaaa ysan ih erh medel wee tgesniihe orond barigdaj duusahgv bga 2r surguuli 5r tsetserleg 2 oo duusgaad mashin ywhad ch hetsvv bolson zamaa ynzalchaad daraa mashin tereg gj yriasai ee burhan mni
Exportiin achilt hiij bgaa aj ahui negjvvdees aimgaasaa tatwar awch bgaa jin tonn tutamaas jonsh 1000 hvder 500 nvvrs 500 geh met
tsaazaar aw
Говьсүмбэрийг Дорноговьд нь Дархан Сэлэнгийг Булган Эрдэнэтийг нийлүүлчих хэрэгтэй
Яг одоо хуралдаж бгаа гэнэ
Үнэн үү