Ардын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш

0

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа.

-Ардын хувьсгалын 100 жилийн уралдаанд таны “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг түрүүлсэн. Гэтэл "Хуучин өгүүллэгээрээ түрүүллээ, Догмидын түрүүг хүчингүй болгож дараагийн хүнд нь тэргүүн шагналыг нь олгоё” гэсэн шүүмжлэл гарсан. Та ч хариу мэдэгдэл хийсэн байна лээ. Юу болоод байна аа?

-Ардын хувьсгалын 100 жил гэдэг бол хувь хүний амьдралд байтугай, нийгэм, улс гүрэнд түүхэн том үйл явдал. Тиймээс 100 жилийг үзнэ гэдэг хүн бүрд тохиох хувь заяа биш. Энэ утгаараа Соёлын яам, Соёл урлагийн газраас зарласан, үндсэндээ Монголын төрөөс зарласан 100 жилийн ойн зохиолын уралдаанд миний бие оролцсон. Уран бүтээлч хүн өөрийгөө сорино гэхээсээ түүхэн их ойн тоосонд орж, нэрээ хавчуулж бүтээлээ өргөе гэж бодно. Зохиолч, уран бүтээлч бидэнд нэгэн зуунд ганцхан тохиох энэ ойд оролцоно гэдэг суварга сүншигтэй ижил юм. Ийм л өндөр сэтгэлээр хандаж ойн уралдаанд бүтээлээ өгсөн. Миний “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг бол дайны жилийн хүүхнүүдийн зовлон жаргалыг эдүгээ цагт хийж буй киноны үйл явцтай харьцуулж, уран сайхны хувьд өнгөрсөн, одоо цагийг зэрэгцүүлж гаргасан маш сонин зохиомжтой бүтээл. Гэнэтхэн нэг хүн гарч ирээд “допингтой өгүүллэгэ түрүүллээ, хуучин зохиол нь” гээд бичээд унадаг юм байна. Чимэгбаатар гэнэ үү, утга зохиолын ертөнцөд би тийм хүн танихгүй, огт сонсоогүй. Ингэж хүний ор үндэсгүй худлаа гүтгэж болохгүй. Энэ бол маш аюултай, хорлонтой.

Би бол нэр төрөө бодохоос гадна өгүүллэг, уран бүтээлийн хувь заяан дээр санаа зовж байна. Мөн уншигчид буруу ойлголт авбал эвгүй. Энэ Догмид чинь бүр тартагтаа тулаад, шавхагдаад, бүр сүүлдээ цагаандаа гарч 100 жилийн өндөр ойд хуучин нойтон өгүүллэгээрээ оролцож шагналыг нь авдаг болоо юу даа гэж бодвол яана. Тийм завхарсан юм гэж юу байх вэ. Би шинэ өгүүллэгээ өгсөн. Монголын ард түмэн уншигч олон намайг мэднэ дээ. Би бол тэгж ганц хоёр өгүүллэг бичих гэж сандарч барьц алдах хүн биш. Надад одоо ном бүтээлдээ оруулаагүй, сонин хэвлэлд гаргаагүй 20 шахам шинэ өгүүллэг байж л байна. Би бол 10, 20 өгүүллэг босч суухдаа л бичих хүн. Манай утга зохиолын ертөнцөд ийм хөгийн, хэн ч мэдэхгүй, хэн ч биш юмнууд орж ирээд бусдын сэтгэл санаа, уншигчдын дунд яс хаяж байна. Энэ бол цаанаасаа бодлогоор л явж байгаа. Ер нь авьяасгүй хүмүүс чинь ийм байдаг юм. Хүн өөрийг нь тоохгүй болохоор олны анхаарлыг өөр дээрээ татаж, олны танил болохын тулд хэн нэгэн нэртэй төртэй хүнийг барьж авч, гутааж доромжилж доош нь хийх ийм ажлыг хийдэг. Хуучин нийгмийн үеийн хамгийн арчаагүй, хамгийн болхи ядарсан арга энэ.

-Таны хэлсэнчлэн уншигч олон, Монголын ард түмэн таныг мэднэ ээ. Ерээд оны дунд үед агуу Дооров, Дамбадаржаагийн Намсрай, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Жагдалын Лхагваа гээд жинхэнэ аваргууд ид бичиж байхад тэр том өрсөлдөөн дундуур дайрч “Утгын чимэг”-ийг гурван удаа хүртэж дархан аварга гэдгээ тогтоож өгснийг мэдэх юм?

-Жинхэнэ алдартай, манай алтан үеийн том зохиолчид байхад би өөрийнхөө оюуны хүч, ур чадвараа шавхаж “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд гурав түрүүлж, олон удаа айрагдсан. Тэгэхээр ард түмэн намайг мэднэ гэж хэлээд байгаа юм. Би бол олон нийтийн сүлжээнд юм бичээд, над руу чулуу шидсэн нэгэн рүү дайрч давшлаад байдаг хүн биш. Энэ удаад бүтээлээ бодлоо. Намайг уншдаг, хүндэтгэдэг мянга мянган хүмүүсийг бодлоо, тэдний итгэл сэтгэлийг бодлоо. Би бол Чимэгбаатар гэж хүний хэлснээр тэгж их ойн уралдаанд хуучин өгүүллэгээ сойж, аймгийнхаа наадамд дал мөр нь гандсан хуучин тэрлэгээрээ гоёж явах тийм ёс суртахууны доголдолд орчихсон, өчүүхэн өт хорхой биш. Хуучин өгүүллэгээ бариад Ардын хувьсгалын 100 жилдээ очиж уншигчидаа, ард түмнээ, өөрийгөө доромжлох хүн биш. Олны хүртээл болоогүй бүтээлүүдийнхээ ёстой нөгөө олон адууны захаас хурдан хурцыг нь бариад унадаг шиг ямар ч уралдаан зарласан аль ч өгүүллэгийг нь аваад очсон шагналыг нь би авна. Үүнийг харин бардам хэлэх байна. Ер нь тэгээд би дээр хэллээ. Хүний нэрийг гутаадаг, ердөө хов живээр хөөцөлддөг доктор гээчид олон болжээ. Сүүлийн үед доктор, гавьяат нэр хүндээ, үнэ цэнээ алдсан, утгагүй болсон. Нэг хүнээр юм бичүүлээд түүнийгээ уншчихдаг болсныг нуухгүй. Хэдэн хүнд хоол цай өгөөд хамгаалчихдаг. Би Чимэгбаатар гэж хүнийг ийм хүн гэж хэлж байгаа юм биш. Өөрийгөө доктор гэж хэлсэн болохоор зарим нэг докторуудын тухай хэлж байна. Хуучин цагт Содовын Баясгалан гэж тэр аварга эрдэмтнээр зургаан хүн докторын ажлаа бичүүлж байсныг би нэртэй устай нь мэднэ. Тэр хүмүүс өнөөдөр жигтэйхэн том докторууд гээд байж л байна. Эрдэмтэн мэргэдийн дундуур ийм хөгийн юмнууд гарч ирдэг. Өвс ногоон дунд шарилж ургадаг шиг ургадаг л байхгүй юу. Өөрөө олны анхаарал татсан, хүнд өгөөжтэй нийгэмд тустай, улс орны хувь заяа ирээдүйд гарц гаргалгаа болсон тийм зүйл хийгээгүй. Тухайлбал, утга зохиолд гэхэд шинэ зүйл эрэлхийлсэн, шинэчлэлийн салхи ханхлуулсан, шинэ юмны шан татах хэмжээний юм байхгүй, иймд чадахгүй болохоор хүн рүү дайрдаг, хов жив, жижиг сажиг юм хөөцөлдлдөг ийм “доктор” нэртэй хүмүүс олон болсон.

-Намайг ингэж гүтгэснээрээ 100 жилийн төрөөс зарласан уралдааныг харлууллаа, дээрээс нь шүүгчдийг эвгүй байдалд орууллаа гэж та хэлсэн байсан?

-Уралдааны шүүгчдийг Соёлын яам, соёл урлагийн газраас томилсон. Мэдээж энэ цагийн нэртэй эрдэмтэн мэргэд, олны хүндэтгэл хүлээсэн, нийгмийн зүтгэлтнүүд байж таараа. Би ямар хүмүүс байсныг нь мэдэхгүй байна. Өгүүллэг, тууж, роман гээд зөвхөн үргэлжилсэн үгийн төрөлд олон бүтээл ирсэн, тэр бүгдийг ганц хоёр хүн уншаад шалгаруулчихгүй нь ойлгомжтой. Наад зах нь арваад хүн байгаа. Өгүүллэгийн төрөлд гэхэд энэ цаг үед бичиж байгаа бүх уран бүтээлчид оролцсон, 80-аад өгүүллэг ирсэн гэж байна лээ. Чимэгбаатар гэж энэ хүн надад итгэдэггүй юм аа гэхэд уралдааны шүүгчид эрдэмтэн мэргэдэд итгэмээр юм, өөрөө доктор гээ биз дээ. Хэрвээ “Миний дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг урьд өмнө нь ямар нэг ном сонинд хэвлэгдэж олны хүртээл болсон бол он сартай нь олоод ир. Би чамд уралдааны тэргүүн шагнал болох гурван сая төгрөгийг бүтнээр нь өгье гэж Чимэгбаатар гэж залууд хэлж байна. Хэрвээ тэгж чадахгүй бол надаас уучлалт гуй. Надаас уучлалт гуйхгүй бол гүжирдэж гүтгүүлснийхээ хариуд би шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ. Ер нь иймэрхүү өт хорхойнууд энд тэнд атаархлын хар хороо гоожуулаад, уран сайхны агаарыг бохирдуулаад уншигчдыг доромжлоод, шүүгчдийн доромжлоод, намайг доромжлоод байгаа нь эгдүү хүргэж байна. Хүн хүнийг хардах эрхтэй, шүүмжлэх, буруу зөвийг нь хэлэх хэрэгтэй. Гэхдээ хөдөлшгүй баримттай, үнэнтэй байх хэрэгтэй. Түүнээс илтээр гуйвуулж гутаан доромжилж нэр төр, бүтээл туурвилд нь халдана гэдэг байж боломгүй. Хэрвээ Чимэгбаатар гэж нөхрийн хэлснээр допингтой өгүүллэг түрүүлсэн бол ямар олиг байхав дээ.

-Таны уралдаанд өгсөн өгүүллэг дайны жилийн үйл явцыг одооны юмтай холбосон шинэ бүтээл байх нь, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Энэ чинь чөлөөт сэтгэлгээний модерн өгүүллэг. Дайны үеийн хүүхнүүдийн зовлон жаргал явна. Тэгснээ гэнэтхэн өнөөдрийн киноны зураг, Дандар баатрын тухай дайны үеийн киноны зураг авч байгаа хэсэг ороод ирнэ. Хуучин арга барилаар байдаг л нэг программаар биччихсэн өгүүллэг биш. Захын хүн гар хурууны үзүүрээр биччих өгүүллэг биш. Хэрвээ тийм өгүүллэг байсан бол тэр олон мэргэжлийн шүүгчдийн шүүлтийг яаж давах вэ дээ. Ороо нь гарсан бууран тайлаг шиг юмнууд өөрсдийгөө зохиолч найрагч гээд үсээ ургуулчихсан, архи үнэртүүлсэн нөхдүүд дээр үед байлаа. Тэд хэзээ ч зохиолч, найрагч болж чадаагүй. Сайн уншигч ч байж чадаагүй дууссан, тийм хүмүүсийг би мэднэ. Харин тэд бол мандаж бадарч, сайн сайхан яваа хүмүүсээ гутаах гэж, нэр төрийг нь доош нь чангаах гэж зүтгэдэг. Тэр нь хөөрхий минь газар авдаггүй. Аль ч цагт, аль ч нийгэмд тийм юмнууд байдаг, гайхах юм биш. Гэхдээ утга зохиолын ертөнцөд би нэрийг нь ч сонсоогүй хүн над руу ингэж дайрч байгаа нь миний дургүйг хүргэж. Би дахин хэлэхэд, зохиол бүтээлийнхээ ирээдүйн хувь заяанд санаа зовж байна. Намайг үхээд өгсний дараа юу ч гэж ярьж мэдэхээр байна, юм юм бодогдож байна.

-Сүүлд та Шолоховын “Дөлгөөн дон”-ыг үргэлжлүүлэн бичиж шуугиан тарьсан даа?

-“Дөлгөөн дон”-ыг 1958 онд Базарын Дэшцэрэн агуу орчуулагч хүн орчуулсан. Намайг арван хэдтэй хүүхэд байхад орчуулсан. “Дөлгөөн дон” бол хүүхэд байхаас миний ширээний ном байсан. Үндсэндээ би бол “Дөлгөөн дон”-оор өвчилсөн хүн. Яаж ийм зэрэг зиндааны зохиол бичих үү гэж бодоод олон жил бараг 50-60 жил бодож байсан. Манай гаригийн бахархал болсон агуу их Шолохын дутууг нөхөж, дундуурыг нь дүүргэж бичсэн юм биш. Зөвхөн Догмид биш, ерөөс монгол хүн монгол зохиолч дэлхийн сонгодгийн хэмжээнд хүрэхээр ур хийцтэй үзүүлж харуулах юмтай зохиол бичиж чадах нь уу гэдгээ би монгол зохиолчдын өмнөөс өөр дээрээ туршсан юм. Шолоховын “Дөлгөөн дон” гэдэг нэр нь байгаа болохоос тухайн зохиолоос санаа сэдэл авсан, хуулсан, ашигласан юм байхгүй.

Бүгдийг өөрийнхөө ертөнцөөс шинээр бичсэн. Уг роман дуусахад бүх баатруудын үхэх нь үхээд үрэгдэх нь үрэгдээд, сураггүй болох нь болоод, нэг үе нөгөө үеэр солигдоод баатрууд нь байхгүй болоод дуусч байгаа. Өөрийнхөө ир чадлыг сорьж үзэх, мөн монгол хүн сэдвээ олоод зохиомж олсон үед бичгийн талаасаа ур ухаан, сэтгэлгээний талаасаа дэлхийн хэмжээнд ямархан байна гэдгийг би өөр дээрээ туршиж үзсэн л байхгүй юу. Түүнээс биш “Дөлгөөн дон”-ыг үргэлжлүүлээд би биччихлээ, цаана нь гарчихлаа, алаад хаячихлаа гэж хэлэхгүй.Түүнийг нь уншигч олон ард түмэн хэлнэ. Үнэлж цэгнэж дүнг нь тавина.

-Сүүлд хоёр роман гаргасан. Нэг нь “Дөлгөөн дон”, нөгөө нь...?

-“Бүргэд тэнгэрт хальдаг” гэж Галдан Бошигтын тухай роман. Орос, халимаг, тува, буриад дээр Хасбаатарын Мэргэн орчуулж гаргасан. Оростой нь хамт би нэг хавтсанд хийгээд сая роман болгож гаргалаа. Хальдаг гэдгийг нисдэг, үхдэг гэж хоёр утгаар ойлгож болно. Дөнгөж сая хоёр сарын өмнө хоёр роман гаргачихаад сууж байна. Зүүн гарын үндэсний баатар Галдан Бошигтын тухай түүхэн бөгөөд уран сайхны роман. Жижиг өгүүллэгээр тэгж би оролдохгүй. Миний хэдэн өгүүллэг бол имтэй тамгатай, ард түмэн уншигч олон хотонд байгаа мал шигээ мэддэг. Догмидын ганц өгүүлбэрийг мэднэ. Даруу бусаар хэлэхэд, надад дургүй хүн хүртэл миний өгүүллэг зохиолуудыг эрж хайж унштал нь бичдэг. Би чамд дургүй, гэхдээ зохиолыг нь уншихгүй байж чадахгүй гэж хэлдэг. Би ямар хүн бүгдэд таалагдсан ариусч гэгээрсэн бурхан биш дээ.

Уншигчдынхаа урмыг хугалахгүйн тулд, тэдний намайг гэсэн бахархлыг мөхөөчихгүйн тулд, үндсэндээ намайг уншдаг, хүндэтгэдэг хайрладаг бүхнийг өөрөөсөө холдуулчихгүйн тулд өөрийгөө шавхаж хэрэглэж, өөрийгөө үрж барж, үзэгнийхээ үзүүр шиг өөрийгөө элээж байж ганц хоёр өгүүлбэр бичдэг. Түүнээс биш би орос авгай оймс нэхэж байгаа юм шиг өдөр бүр юм бичээд алдаршаад байдаг хүн биш ээ. Өөрийгөө тарчлааж зовоож байж бичдэг. Зарим хүн надад хэлдэг юм, чи миний аавын тухай, эсвэл авгайгийн тухай ч юм уу уран сайхны өгүүллэг бичээд өгөөч. Чамд бол юухан байхав гэдэг. Чи өөрөө зохиол найрагч хүн мэднэ дээ. Зохиол бичих тийм амархан юмуу, гар хөлийн үзүүрээр, санаан зоргоороо юмнаас юм хуулж байгаа юм шиг хийчихдэг ажил юмуу. Зовлонгүй, амархан бичигдсэн зохиол бол үнэндээ зохиол биш л байхгүй юу. Тууж романы уралдаан байгаа. Түүн дотор миний тууж явж байгаа байхгүй юу. Түүнийг сааруулах гэсэн, агаарыг нь бохирдуулах гэсэн цаанаас нь магадгүй зориудаар хийж байгаа ажил гэж би харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ7 цаг 23 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа7 цаг 27 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө7 цаг 36 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд7 цаг 41 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн7 цаг 58 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ8 цаг 7 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна8 цаг 31 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ8 цаг 33 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно8 цаг 36 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ8 цаг 36 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв