Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө

Дэлхий 7:00 , 2021-12-7
0

Нурсултан Назарбаев Казахстаныг гучин жил удирдсан. Энэ хугацаанд түүний гэр бүл дэлхий даяар хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх  үл хөдлөх хөрөнгөтэй болж чаджээ. Экс ерөнхийлөгчийн хамаатан садан буюу тус улсын хамгийн баян хүмүүсийн зарим нь төрийн албан тушаал хашиж, томоохон компани, банкуудыг удирдаж, аж үйлдвэрийн асар том цогцолборуудыг  эзэмшдэг. Нурсултан Назарбаев албан ёсоор огцрох өргөдлөө өгсөн ч улс орны амьдралд хамгийн хүчтэй  нөлөөлсөн  хэвээр байна. Тэрээр эрх баригч Нур Отан намын дарга, тус улсын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн.  

Төв Азийн хамгийн баян эмэгтэйчүүд

"Манай үйлчлүүлэгчдийн надад таалагддаг зүйл бол тэд юу хүсч байгаагаа мэддэг явдал юм. Тэд хамгийн сайн зочид буудалд, хамгийн тансаг дарвуулт онгоцон дээр байрлаж, өөрт нь юу тохирох, юу нь тохирохгүйг мэддэг” гэж Британийн дизайнер Чару Ганди үйлчлүүлэгчдээ тодорхойлов. Харин тэр үйлчлүүлэгчид нь Казахстаны өндөр албан тушаалтнууд гэдгийг сануулсан байна.

Назарбаев охидын хамт

 Назарбаевын овгийнхон  гучин жил засгийн эрхэнд байх хугацаандаа дэлхий даяар үл хөдлөх элит хөрөнгөтэй болсон. Тэд Лондон хотын захын дүүрэг, Испанийн амралтын газрууд, Швейцарийн нууруудын ойролцоо, тэр байтугай Манхэттэний тэнгэр баганадсан барилгуудын дунд дэлхийн зургаан оронд хэдэн зуун сая долларын үнэтэй тансаг хаус, цайз, чалет, орон сууц, вилла эзэмшдэг.

Нурсултан Назарбаевын гэр бүл 2007 оноос хойш жил бүрийн зун Испанийн Коста Брава дахь тансаг эдлэнд ирдэг болжээ. Орон нутгийн экологичдын дургүйцлийг үл харгалзан гурван мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий харшийг барьж, хашаалав. Нэмж дурдахад, хэдэн жилийн турш эзэд нь үл хөдлөх хөрөнгийн хажууд байрлах нийтийн эзэмшлийн замын хэсэг рүү нэвтрэхийг санаатайгаар хаасан. Тэд эсэргүүцэгчдийг сүрдүүлж, эдлэн газрын дэргэд анхааруулах тэмдэг, чанга яригч суурилуулсан бөгөөд тэндээс буун дуу чимээ сонсогддог.

 

Испани дахь Коста Брава далайн эрэг 

Испани дахь Коста Брава далайн эргийн наран шардлага

 Үл хөдлөх хөрөнгийн нийт талбай нь 20 орчим га юм. Гурван барилга, хэд хэдэн усан сан, хорь орчим угаалгын өрөө, диско өрөө, рашаан сувилал, театр, тансаг автомашины гаражтай. Орон нутгийн оршин суугчид эдлэн газрын ойролцоох  далайд тансаг дарвуулт завинуудыг байнга хардаг.  Назарбаевын дунд охин Динара Кулибаева тэнд төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Заримдаа аав нь үдэшлэгт оролцохоор нисэн ирдэг. 

Назарбаев эхнэрийн хамт

 Кулибаева болон түүний нөхөр  нь Казахстаны хамгийн том "Халык" банкны хамтран эзэмшигчид юм. Испани дахь үл хөдлөх хөрөнгөөс гадна 2019 онд 63 сая доллараар худалдаж авсан Женев хотын ойролцоох Беллерив цайз бас бий. Чулуун фасад, хоёр дөрвөлжин цамхаг бүхий 17-р зууны үеийн харшийг улсын ач холбогдол бүхий соёлын дурсгалт газар гэж үздэг.

Кулибаева мөн тус хотод 75 сая долларын үнэтэй өөр нэг оршин суудаг харштай. Энэхүү виллагаас Женев нуурын үзэсгэлэнт газрууд алган дээр мэт харагддаг. Мөн 25 метрийн усан сантай. 2009 онд үүнийг худалдаж авснаа Динара албан ёсны хүлээн авалтад хэрэгтэй гэж тайлбарлав.

Ойролцоогоор 2.5 тэрбум долларын хөрөнгөтэй Динара Назарбаева Форбес сэтгүүлийн жагсаалтад Төв Азийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгээр багтжээ.

Назарбаевын гурван охины том нь Дарига бөгөөд хөрөнгө нь хагас тэрбум доллараас давж байна. 1980-аад онд тэрээр дипломатч Рахат Алиевтай гэрлэж, хосууд гурван хүүхэдтэй болжээ. Гэвч энэ хайрын түүх гунигтай төгссөн. 2007 онд Ерөнхийлөгчийн хүргэний эсрэг Нурбанкны ТУЗ-ийн орлогч дарга Жолдас Тимралиевыг хулгайлсан хэрэгт оролцсон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Алиев Австри руу зугтаж, улс төрийн орогнол авч байв. Хосуудын гэрлэлтийг цуцалж, Алиев өөрөө дүүжлэгдсэн байдалтай олдож байв.

Нурсултаны бага охин  Алия 18 настайдаа Киргизийн Ерөнхийлөгчийн хүүтэй гэрлэжээ. Шинээр гэрлэсэн хүмүүс хоёр орны харилцааг бэхжүүлнэ гэж үзэж байсан ч эсрэгээрээ болж, улс хоорондын харилцаа улам л төвөгтэй болсон.

 Назарбаевын  тухлах дуртай амралтын газар

Орон нутгийн сөрөг хүчний хэвлэлүүдийн мэдээлснээр Нурсултан Назарбаевын өөрийнх нь хөрөнгө 100 тэрбум доллараар үнэлэгддэг.

Төрийн тэргүүний төрөл төрөгсөд амралтын газарт онцгой дуртай. Эндхийн таван одтой “Ахлан” виллад Назарбаев ихэвчлэн амьдардаг. Ач хүүтэй нь охин нь гэрлэсэн бизнесмен Кайрат Боранбаевын эзэмшилд энэ таван одтой Ахлан вилла байдаг.  Казахстаны Ерөнхийлөгч энэ газарт байн байн ирж, ойр дотны хүмүүсээ урьдаг. Тухайлбал, 2005 онд Украйны удирдагч асан, Назарбаевын найз гэгддэг Леонид Кучма Ахлан хотод ирж хэсэгтээ амьдарсан гэдэг.

 Экс ерөнхийлөгчийн хамгийн нөлөө бүхий төрөл төрөгсдийн нэг болох Назарбаевын хүргэн Тимур Кулибаев ч Чехэд өмчтэй. Их Британийн “The Financial Times” сонинд бичснээр тэрбээр Хятад руу хий дамжуулах хоолой барих гэрээний ачаар хэдэн арван сая доллартай болжээ.  Гэвч тэр үүнийг үгүйсгэдэг.

Тимур Кулибаев нэг сая хагас доллараар 19-р зуунд уулын энгэр дээрх дархан цаазат газарт баригдсан 

Чехийн алдартай Карловы Вары дахь таван давхар "Мысливна" барилга

  худалдаж авсан. Өмнө нь Чехийн Дотоод хэргийн яамны ажилтнуудын  сувилал  энд байжээ.

 Карлова Вара дахь зочид буудлыг мөн Зелина Катранова худалдаж авсан бөгөөд охин нь Тимур, Динара Кулибаев нарын хүүтэй гэрлэсэн юм. Амралтын газрын яг төвд байрлах зургаан давхар барилга нь 24 өрөө, эрүүл мэндийн төв бүхий усан сантай.

 Үндэслэлгүй хөрөнгө, овгийнхны  дуулиан

Казахстаны тэргүүн Их Британийг тоомсорлохгүй орхиж чадсангүй.  13 жилийн өмнө тэрээр 50 сая фунтээр хаант улсын хамгийн үнэтэй байшингуудын нэг болох Лондонгийн хойд хэсэгт байрлах Топракийн харшийг худалдаж авчээ.

Түүний хүүхдүүд ч  бас Их Британид өмчтэй. Охин Дарьга болон түүний том хүү Нурали нарт Лондон хотын Бейкер гудамжны Артур Конан Дойлын бүтээлийн баатар мөрдөгч Шерлок Холмсын байр мөн тэдэнд харяалагддаг. Үүний зэрэгцээ тэд Бейкер Стритийн 215-аас 237-ны хооронд 140 сая фунт стерлингийн үнэ бүхий өөр хэд хэдэн барилга, газар эзэмшдэг.

Британийн эрх баригчид Назарбаевын зарим эд хөрөнгийг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэмээн сэжиглэн царцаасан.  Уг үл хөдлөх хөрөнгө нь Панам, Британийн Ангилья, Антилийн арлууд гэсэн гурван оффшор компанид бүртгэлтэй байжээ. Улмаар Казахстаны удирдагчийн охин, ач хүү хоёр шүүхэд ялж, 100 сая доллараар эд хөрөнгөө эргүүлэн авсан  байдаг.

Нэмж дурдахад, Назарбаевын гэр бүл Каннын хамгийн нэр хүндтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. 30 сая еврогоор тэд гадаа усан сан, дөрвөн зочны өрөө, хувцас солих өрөө бүхий долоон унтлагын өрөө, гурван гал тогоо, хоёр амралтын өрөө, хоёр дарсны зоорь  бүхий дөрвөн давхар барилга, худалдаж авчээ. Residence La Tropicale нь 19-р зууны төгсгөлд Газар дундын тэнгис рүү харсан толгодын өмнөд налуу дээр баригдсан барилга юм.

Энэ үл хөдлөх хөрөнгө нь Назарбаевын ах Болат болон түүний хуучин эхнэр Майра Курмангалиева нар салалтын үеэр хуулийн маргаан үүсгэсэн юм. Нэмж дурдахад, Болатын ач хүү  Данияр Кесикбаев Флорида мужид тансаг зэрэглэлийн байр авсан нь шүүх хурлын үеэр тодорхой болсон юм. Гурван унтлагын өрөө, таван угаалгын өрөө, Атлантын далайг үзэсгэлэнтэй харагдуулах панорам тагт бүхий орон сууц түүнд 3,4 сая долларын үнээр өөрийн болгожээ.

Төрийн тэргүүний 29 настай ач хүү Айсултан Их Британиас улс төрийн орогнол хүссэний дараа Назарбаевхны эргэн тойронд дахин нэг дуулиан дэгдсэн юм.

Айсултан Сандхурст дахь Британийн хааны цэргийн академийг төгссөн. Кокайнд донтсоныхоо улмаас тэрээр үе үе Европын эмнэлгүүдэд  эмчлүүлдэг байсан юм. 2020 оны наймдугаар сард Айсултан Лондонд нас барсан  байдалтайгаар олдсон бөгөөд үхлийн шалтгаан нь кокаины хордлогын улмаас зүрх нь зогссон гэж гарчээ.

Назарбаев ач хүү Айсултаны хамт

 Назарбаев өөрөө үргэлж нам жим байхыг хичээдэг байсан. Тэрээр тариачны гэр бүлд төрж, техник мэргэжлийн сургуульд суралцаж, барилгачнаар  ажиллаж байжээ. Үүний дараа Нурсултаны намын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг Казах ССР-ын Сайд нарын Зөвлөлийн даргын суудалд авчирсан юм. 1991 онд Назарбаев Казахстаны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдслн юм. Тэр албан тушаалаасаа огцорсныхоо дараа үндэстний удирдагч, тус улсын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болсон. Ерөнхийдөө өмнөх төрийн тэргүүний хувьд бараг өөрчлөгдөөгүй,  тэр болон түүний гэр бүлийнхэн тус улсын хамгийн нөлөө бүхий хүмүүс хэвээр байна.

 

Эх сурвалж: Лента.ру-гаас товчлрн авав 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ8 цаг 39 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа8 цаг 43 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө8 цаг 52 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд8 цаг 56 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн9 цаг 13 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ9 цаг 22 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна9 цаг 47 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ9 цаг 48 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно9 цаг 51 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ9 цаг 52 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв