Д.Цэрэндулам: “Оюутолгой” компани чадвартай л бол хэнийг ч ялгаварладаггүй

0

Ц.МЯГМАРБАЯР

 Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан “Оюутолгой” компанийн далд уурхайн төслийн ажилтан Д.Цэрэндуламыг урьж ярилцсан юм.

 

-Оюу толгойн гүний уурхайн төсөл дээр хэдэн оноос ажиллаж байна. Ямар төслийг нь хариуцаж ажилладаг вэ?

-Би багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ хорь гаруй жил ажилласан. 2019 онд Австралийн  Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж  хоёр жил суралцаад боловсролын манлайлал, менежмент  чиглэлээр магистр хамгаалсан. Австралиас ирэх үед  "Оюутолгой" компани ажлын байр зарласан байсан. Цахимаар өргөдлөө өгч ярилцлагад орсноор гүний уурхайн IT багийн нэг  гишүүн нь болж ажиллаж байна. Хэрэгжүүлж буй төслүүдийн хоорондох уялдаа холбоог хангаж нэгтгэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг төслийн ажилтан.

-Оюутолгойд хэрэгждэг төслүүдийг хооронд нь хялбаршуулах, хөнгөвчлөх ажлыг хийдэг гэсэн үг үү?

-Компанийн үнэт зүйл болсон ажилчдын  амь насыг  хамгаалах аюулгүй байдлыг хангах,  хөдөлмөрийг хөнгөвчлөх  зорилгоор сүүлийн үеийн техник технологи, дэвшлийг төсөл болгон хэрэгжүүлж  буй үйл ажиллагаа. Тухайлбал,  уурхайд ажиллаж буй том  оврын машины  ойр орчимд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад үзэгдэх орчинг камер, холбооны хэрэгслээр хангах зэргээр аль болох  хамгийн аюулгүй байдлыг бий болгох зорилготой  төслүүд.  Жишээлбэл, олон зуун  километрийн доор ажиллаж байгаа хүмүүсийн  аюулгүй байдлыг хангаж  удирддаг гэсэн үг. Хүний хэмжээнээс хэд дахин том машин механизмийг жолоодож байгаа хүнд ойрхон ямар нэгэн аюул байгаа эсэхийг  хэдэн метрт ч байна олж  мэдрээд  мэдээлэл өгдөг  төхөөрөмж ч юм уу  эсвэл ойр орчимд ажиллаж байгаа  уурхайчин  гэнэтийн осолд өртлөө  гэж бодоход аль болохоор хамгийн түрүүн яаж хурдан олох вэ, байршлыг яаж илрүүлэх үү гэх мэт сонирхолтой  бөгөөд хариуцлагатай төслүүдийг хянадаг. Өөрөөр хэлбэл,  ажлын байрнаасаа уурхай дахь үйлдвэрлэл, технологийг ашиглана хянадаг гэсэн үг.

-Энэ том компанийн маш хариуцлагатай , хүний амь нас хариуцсан төслийн  ажилтан болно гэж  амьдралдаа төсөөлж байгаагүй байх. Энэ мэдрэмжээ хуваалцаач?

-Би хоёр жилийн өмнө  хөдөөгийн нэг сургуулийн англи хэлний багш  байсан хүн. Хүүхдүүдэд хичээлээ заачихаад л явж байдаг жирийн л нэгэн байлаа. Гэтэл өнөөдөр боловсрол, соён гэгээрүүлэх салбараас тэс өөр  уул уурхайн  тэр дундаа  Монголын эдийн засгийн гол түүчээ болсон ийм том компанид ажиллаж байна гээд бодохоор зүүд юм шиг л санагддаг. Би өмнө нь 20 гаруй жил багшлахдаа хүмүүсийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө  ийм шинэ технологиудын  төслүүд хэрэгждэг тухай  сонсч байгаагүй. Хэрэв одоо багшилж байсан бол сонсох нь битгий хэл  сонирхохгүй байсан байх. Тэгэхээр л харамсмаар санагддаг. Хүн хэлтэй бол хөлтэй гэж англи хэлний багшийн мэргэжил маань л миний нүдийг нээсэн. Өнөөдөр би мэдлэг боловсрол өндөр залуучуудтай мөр зэрэгцэн ажиллах болсондоо өөрөөрөө бахархдаг.

Өдөр бүр энэ ажилдаа  дадаж ажлаа  сайн хийхийг хичээгээд л явна.  “Оюутолгой” Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх  шинэ технологит уул уурхайн том үйлдвэрлэл шүү дээ.  Тэгэхээр  мэдээж улсын хөгжил,  нийгмийн хөгжил, хувь хүний хөгжил асар их хөрөнгө оруулж байна. Өөрөөрөө жишээ авахад  би анх  бага ангийн багшаар ажиллаж байв. Гэтэл манай сургуульд гадаад хэлний хоёр  багшийн орон тоотой гэх  боловч англи хэлний багш байхгүй  байсан. Тэгээд би  англи хэл заах боллоо. Миний хувьд хэлээ сайжруулах хөгжих боломж муу байсан. Харин тэр үед Сэлэнгэ аймагт маань Энх тайваны корпусын шугамаар гадаад мэргэжилтнүүд ажилладаг байсан нь  завшаантай зүйл болж хөгжих боломж олдсон.  Ингээд 2016 он хүртэл багшилж байгаад 2019 онд АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч суралцсан юм. Энэ л хувь хүний хөгжил  шүү дээ. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймагтаа очиж ажиллахаар төлөвлөсөн байсан ч Оюутолгойн  ажлын байрны зарыг хараад өөрийгөө сориод үзье гэж бодсон. Гэтэл өргөдлийн дагуу хэд хэдэн удаагийн ярилцлагад орж тэнцсэн дээ. Ингээд Австралиас ирэх гэтэл цар тахал гээд нислэг гацчихсан байж байтал “Оюутолгой”-д тэнцсэн гээд шууд компанийн онгоцоор гэр бүлээрээ Монголдоо ирсэн. Энэ бол  манай гэр бүлийн хувьд  маш гоё мэдрэмж байсан. 

-Ер нь хүн өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийж өөрийгөө хөгжүүлэхийн төлөө зүтгэж чадвал төсөөлж байгаагүй үр дүн ирдэг байх нь?

-Тийм шүү. Би  хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүн шүү дээ. Хэлнийхээ хүчээр л өдий зэрэгт хүрч хэд хэдэн улсад сурч  амьдрах боломж олдсон.

-“Оюутолгой”-г  хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авна гэж  бодож байсан уу. Тантай ижил хэр олон хүн ажилладаг вэ?

-Би өмнө нь Сэлэнгэд ажиллаж амьдарч байхдаа  өөрийгөө  хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгээ мэдэрдэггүй байсан. Гэтэл ажилд орсны дараахан компанийн хүний нөөцийн тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудал хариуцсан  мэргэжилтэн над руу холбогдож та группт хамрагдаж улсаас тэтгэмж авах ёстой хүн байна гээд бүх зааврыг тайлбарлаж өгсөн. Тэгээд компанийн зүгээс бүх холбогдох бичиг баримтыг бүрдүүлж группт хамруулж өгсөнд маш их баяртай байгаа. Сэлэнгэд ажиллаж байхдаа нэг удаа групп тогтоолгохоор хөөцөлдсөн боловч ажил хийдэг учраас хөдөлмөрийн чадвар алдсан гэж үзэхгүй гээд орж чадаагүй юм. Гэтэл  ажил хийдэг бол болдоггүй гээд буруу ойлголттой яваад байсан байна лээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт “Оюутолгой” компани өндөр ач холбогдол өгдөг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн ялгаатай олон хүн ажиллаж байгааг өнөөдөр л мэдэж байна. Би өмнө нь ийм том компанид тусгай хэрэгцээтэй хүмүүсийг бараг ажиллуулдаггүй  байх гэж бодож байсан. Миний  мэдэх сургууль, эмнэлгийн байгууллагад ч   хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах нь ховор. Ер нь ажил хөдөлмөр эрхлэхэд хэцүү. Ихэнх нь  хувиараа  ажиллаж байгаа  харагддаг. Гэтэл манай компанид  надтай хамт ажилладаг тэргэнцэртэй эмэгтэй захиргааны туслах ажилтан  хийдэг. Ажиллах нөхцөл нь бусад хүмүүстэй адилхан  бүх нөхцөл бололцоогоор хангагдчихсан. Бусдаас ялгарах юм ер байхгүй. Энэ нь надад маш гоё санагддаг. Хэн ч түүнийг ялгаварлаж харахгүй. Бусадтай  мөр зэрэгцэж  нэг баг хамт олон болоод л ажлаа хийгээд явж байна. Тэгэхээр “Оюутолгой”-н ажилчдын хандлага маш эерэг. Энэ  хөгжлийн бэрхшээлтэй юм шүү гээд  өрөвдөх ч юм уу эсвэл  дорд үзэх,  энэ ажлыг хийж чадахгүй байх болов уу гэж  голдоггүй. Яг л хүн ёсоор хандаж харьцаж байгаа нь сайхан санагддаг. Зарим хүмүүс ийм  байж ингэж явж байна гэх ч юм уу нэг тиймэрхүү өнгө аяс анзаарагддаг. Манай компанид тийм зүйл ер ажиглагддаггүй.

-Таны ажиллах орчин ямар тохижилттой вэ?

 -Би Шангрила оффисст суудаг. Барилга байгууламж нь олон улсын  стандарт хэм хэмжээг баримталдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх.  Миний хувьд ажилдаа ирж очих бэрхшээл байхгүй. Өглөө нөхөр маань ажил дээр хүргэж өгнө. Цахилгаан шатаар явчихдаг болохоор асуудалгүй. Харин урсдаг шатаар явж чаддаггүй. Мөн   тэргэнцэртэй хүнд  зориулагдсан лифттэйгээс гадна  явах замуудынх нь амалгаанууд нь саадгүй бүх ая тухтай зүйлээр хангасан байдаг.

- Хөгжингүй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчин нөхцлийг сайн хангасан байдаг. Та Австралид сурж байхдаа энэ эрхээ бүрэн эдэлж байсан уу?

-Орчин үнэхээр гоё. Монголд байхдаа өөрийгөө  хөгжлийн бэрхшээлтэй гэж ерөөсөө боддоггүй байсан. Байдаг л зүйл гэж боддог байлаа. Гэтэл Австралид очоод алмайрсан. Намайг онгоцны буудлаас тосож аваад л халамжилж үйлчилж эхэлсэн. Манай сургууль маш том  яваад барагддаггүй.   Нэг сургуулиас нөгөө сургуулийн байр хүртэл нэлээн хол. Хөл сайтай хүн ч ядрахаар зайтай. Тэгвэл тэр хооронд дөрвөн дугуйтай жижигхэн мотортой  цахилгаан  скүүтер дээр сууж явдаг байсан. Хаанаас хаа хүрэх машрутыг нь тайлбарласан байдаг. Сургуульдаа байх хугацаандаа хэрэглэчихээд явахдаа байранд нь цэнэглэчихээд орхиод явдаг.  Сургууль бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тайлбарласан явдаг зам, цахилгаан шат бүгд ойлгомжтой байдлаар зохион байгуулсан байсан. Бүх зүйлийг хүний төлөө хийсэн харагддаг. Ялангуяа орой үдшийн цагаар сургуулийн номын санд суухаар болбол  хамгаалалтын алба руу утасдаад  гэр лүүгээ хүргүүлэх ч юм уу эсвэл ойр автобусны буудалд хүргүүлж болно. Түүнчлэн гэртээ ер нь хаана ч байсан  асуудал гарч тусламж дэмжлэг хэрэгтэй болбол гээд яаралтай холбоо барих утасны дугаар өгдөг байх жишээтэй. 24 цагийн хэдийд ч утасдаж тусламж хүсч болдог. Утсан дээр бүх төрлийн аппликэйшн татаж өгнө. Ямар нэгэн газар очих хэрэгтэй болбол газрын зургийг нь явуулчихна. Хэрэв газрын зураг  суулгаагүй бол ийшээ залгаарай танд  заагаад өгнө  гээд бүх гарцыг хэлж өгдөг.  Тэнд  үнэхээр сайхан байсан. Гэхдээ Монголдоо ирээд нэг их хүндрэл тулгараагүй. Харин цас орохоор л хальтарч унах гээд хэцүү байдаг. Ажилдаа машинаар хүргүүлээд оффисстоо ирээд суучихдаг болохоор асуудал алга л байна. Гэхдээ бусад хүмүүст бэрхшээл бий нь ойлгомжтой.

-Залуу үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ. Хувь хүний хөгжлийн тухайд манлайлах, санаачлага гаргах зүйл бишгүй л бий байх?

-Би өөрийгөө маш сайн хөгжиж байна гэж боддог. Гар хоосноос өөрийгөө голохгүй явсаар тодорхой түвшинд хүрсэндээ өөртөө их баярладаг. Тэгээд ганцаараа хөгжөөд явалгүй  бусад хүмүүст  нөлөөлөх юмсан гэж боддог болсон. Сэлэнгэд ажиллаж байхдаа Энх тайваны корпусын сайн дурын ажилтнуудтай зуны сургалтад багшилдаг байсан.   Ингэж ажиллах явцдаа давхар хөгжөөд, хэлээ болон заах аргаа сайжруулж хүмүүстэй хэрхэн  харилцах тал дээр суралцдаг байв.  Тиймээс Сэлэнгэ аймагт хөгжих сонирхолтой  багш нарыг нэгтгэе гэж боддог. Өөрийнхөө хөгжсөн түүхийг тэдэнд  ярьж өгөөд олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлтгэх, тэнцэхийн тулд өөрийнхөө  анкет, дэмжлэг хүссэн өргөдлөө хэрхэн бичих тухайд зөвлөх ментор хийх бодолтой байна. Гэхдээ одоо интернэтээс  хэрэгтэй  мэдээллүүдээ авахад  хангалттай, англи хэлийг сурахад ч гэсэн заавал  танхимд суугаад багшаар залгаад  байх шаардлагагүй болжээ. Гэхдээ л хөдөө  үзэж харах мэдээлэл ер нь хомс шүү дээ. Миний ажиллаж байх үед   биеэ дааж сурахад хэцүү,  сургалтын төв ч байгаагүй. Одоо ковид гээд бүгд зогссон. Интернэтээс л суралцана. Учир нь хэдийгээр би англи хэлтэй ч уул уурхай, инженерүүдийн үг хэллэгийг алхам тутамдаа  шинээр суралцах шаардлагатай болж дахин суралцсаар л явна. Хүмүүсийг байгаа байдал нас, хүйсээр нь ялгаварлахгүйгээр  ажиллах, хөдөлмөрлөх нөхцлийг нь олгож, дэмжиж, урам өгвөл өөрсдөө цаашаа хөгжөөд л явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ7 цаг 59 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа8 цаг 3 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө8 цаг 12 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд8 цаг 17 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн8 цаг 34 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ8 цаг 43 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна9 цаг 7 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ9 цаг 9 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно9 цаг 12 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ9 цаг 12 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв