Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-16 нд нийтлэгдсэн байна.

Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй

12/ 16/ 2021    17 цаг 06 минут

- ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ЗҮГЭЭС СОЛОНГОС ДАХЬ ЭЛЧИН САЙД, КОНСУЛ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА -

Эрээн, Замын-Үүдийн хил нээгдсэн эсэх болон цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт та мэдэгдэл хийхдээ Эрээний хил энэ сарын 10-нд нээгдэнэ гэж ярьсан. Иргэд хил нээх нь гэж ойлгосон боловч ганц хоёрхон машин гаргаад буцаад хаачихлаа гэж дургүйцэж байна. Яг хил нээгдсэн үү, үгүй юү гэдэг дээр тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Юу болсон талаар цаг хугацааны дарааллаар ярьж эхэлье. Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр Эрээнд ковидын халдвар илэрч, бүх нийтийн тэг зогсолт хийж, хилээ бүрэн хаасан. Ингээд хоёр улс арваннэгдүгээр сарын 15-нд уулзалт хийж, харилцан тохиролцоонд хүрсэн. Хорь хоногийн хугацаанд халдвар хамгаалалт бусад бэлтгэлээ хангаад чингэлэг тээврээр авто замын боомтоор бараа материалаа солилцъё гэдэг тохиролцоо байсан. Улмаар энэ хугацаанд хоёр тал бэлтгэлээ хийсэн. Энэ сарын 6-нд хоёр тал бэлтгэлээ хангаж дууссан. Миний бие 8-нд газар дээр нь очиж ажилласан, шалгасан. Шалгалтаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан. Тухайн үед надад хоёр сар шахуу хаалттай байсан Эрээний хил хэзээ нээгдэхийг тодорхой болгох асуудал чухал байв. Тэр утгаараа Хятад талдаа бид нарын тохиролцсон хугацаа дууссан. Энэ стратегийн боомт үүнээс илүү урт хугацаанд зогсонги байж болохгүй гэдгээ хэлсэн. Ингээд хоёр тал ярилцаж энэ сарын 10-ны өдөр хилээ нээхээр шийдвэрлэсэн. Би энэ шийдвэрийг есөнд нь "Маргааш хил нээгдэнэ" гэж олон нийтэд мэдээлсэн.

Нээгдэнэ гэж хэлэхдээ үе шаттайгаар нээнэ гэдгээ хэлсэн. Эхний ээлжинд Эрээний талд гацчихсан 150 ачаатай автомашин, 20 орчим ачаагүй автомашиныг гаргах замаар үе шаттайгаар нээх тухай ярьсан шүү дээ. Яг тэр дагуу 10-ны өдрөөс эхлээд авто тээврийн хэрэгслүүдийг Эрээний талаас дундын цэг рүү оруулсан. Энэ бол хил нээгдсэний нотолгоо мөн үү гэвэл мөн. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын тал дундын цэгээс ачаа бараагаа авсан.

-Ачаагүй машин л орж ирснээс биш ачаатай машин орж ирээгүй гэдэг зүйлийг ярьж байна лээ. Уг нь ачаа таваартай машин орж ирэх нь чухал биз дээ?

-Яагаад дандаа ачаагүй машинууд орж ирэв гэдэг нь шалтгаантай. Эрээн талд бас хүндрэлүүд гарч байгаа. Бид тэр бүхнийг нь ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, Эрээн талд гол хоёр хүндрэл гарсан. Нэгдүгээрт, тухайн автомашинууд хил хаагдахаас өмнө гадаа хоёр сар гаруй зогсчихсон байсан. Тиймээс зарим нь асна, зарим нь асахгүй. Хоёр дахь хүндрэл бол ачаатай автомашинууд яг хил гардаг дээрээ тулахаар гаалийн бүрдүүлэлт зөрсөн, хэт их ачсан, мэдүүлснээсээ өөр бараа таваар ачсан гэх мэт асуудлууд гарсан. Тиймээс өнгөрсөн хэд хоногт ачаатай автомашинуудын мэдээлэл зөрсөн учраас хил нэвтэрч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ажил явагдаж байгаа учраас хүндрэл гарч ирэх нь тодорхой. Энэ асуудлаа ярилцаад нөхцөл бололцоогоо сайжруулаад цаашид явах ёстой.

-Өнөөдрийн хувьд хил дээрх нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Цаашид хил нээгдэж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх үү?

-Цар тахлын өмнөх шигээ хэвийн, чөлөөтэй явагдана гэж байхгүй. Эрээний онцгой байдлын зүгээс Эрээн, Замын-Үүдийн боомтын дундын цэгт монголчууд орж ирсэн учраас үүнийг халдвартай бүс гэж үзэж байгаа. Тиймээс одоо энэ цэг дээр үнэлгээ хийнэ. Хил нээснээс хойш саяны хэд хоног хилийн үйл ажиллагаа хөдөлгөөн дээр үнэлгээ хийж байсан. Тэр утгаараа яг одоогоор Эрээний талаас үнэлгээ, дүгнэлт хийж байна. Энэхүү үнэлгээний шат дуусахаараа ийм, ийм ажлуудыг нэмж сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарна, Эрээн талаас. Дан ганц Эрээн хотын шийдэх асуудал биш. Цаашаа Шилийн гол аймаг, Хөх хотын Засгийн газар шийднэ. Ийм процесс явж байна. Энэ бол үе шаттайгаар бараа материал, авто тээврээ явуулж байгаа ажлын нэг хэсэг. Түүнээс биш, Эрээн дахиад хилээ хаачихлаа, холбогдох хүмүүс нь хил нээгдэнэ гэж худлаа хэлж гэсэн утгаар нь ойлгож болохгүй. Ийм зүйл байхгүй. Надад 10-ны өдөр хил нээгдсэн нь чухал. Хоёрдугаарт, дахиад 50, 60 хоног хил хаагдахгүй байх нь л чухал байна. Өөрөөр хэлбэл, Эрээний хилээр тогтвортой бараа материал эргэлдэж байх нь илүү чухал юм. Тэр утгаараа ганц хоёр хоног хилээ хаагаад хийсэн ажил дээрээ үнэлгээ дүгнэлт гаргахыг нь хүлээхэд асуудал алга. Гол нь дахиад урт хугацаанд таг хаачихгүй байх нь чухал байна.

-Тэгэхээр одоогийн байдлаар Эрээн, Замын-Үүдийн боомт хаалттай. Эрээний талаас үнэлгээ дүгнэлтээ хийж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Саяны хэд хоногт хил нээгдсэн үйл ажиллагаан дээрээ үнэлгээ хийж, дүгнэлтээ гаргах юм. Энэ дүгнэлт удахгүй гарчих байх гэсэн хүлээлттэй байна. Ямартаа ч дахиад таг хаачихгүй, тогтвортой бараа материалаа нэвтрүүлээд байх асуудал л чухал юм аа. Дундын цэгийг халдварын бүс гэж үзэж байгаа, Эрээн тал. Тиймээс үүн дээр үнэлгээ хийгдэх шатандаа явж байна. Энэ үнэлгээн дээр суурилсан дүгнэлтийг бид биелүүлэх ажил мөн явагдана.

-Эрээнээс халдварын эрсдэл өндөр учраас хилээ нээх боломжгүй гэсэн дүгнэлт гарвал яах вэ?

-Эхлээд хил хаагдахаас өмнө Эрээний талд юу гацав гэдгийг хэлж өгье. Хамгийн түрүүнд ачаатай 130 автомашин байна. Ачаагүй 20 автомашин байна. Нийлээд 150 автомашины асуудал. Үүн дээр импортын 192 автомашин бий. Энэ дотор суудлын тэргүүд болон уул уурхайн том тээврийн хэрэгслүүд ч байна. Энэ бүгдийг эхний ээлжид гаргаж дуусгах шаардлагатай. Ингэж байж тэнд зай талбай гарч дараагийн үйл ажиллагаандаа орно. Үүнийг үе шаттайгаар хийж байна. Эрээний талаас бол эрсдэл өндөртэй гэж үзвэл дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа. Мөн дүгнэлтээ ч тэр талаасаа гаргах магадлал өндөртэй. Эрээн, Замын-Үүдийн боомт бол манайд стратегийн чухал боомт. Тэр утгаараа энэхүү стратегийн ач холбогдолтой боомтоо хаахыг бид зөвшөөрөхгүй. Эрээний зүгээс хилээ дахиад бүрэн хаана гэсэн асуудлыг одоогоор тавиагүй ч ийм хариу өгвөл бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлнэ. Вирус гараад хаагдсаныг бид ойлгож байна. Цаашид эрсдэл өндөртэй учраас хилээ хаана гэдэг тайлбарыг бид хүлээж авахгүй. Стратегийн боомт байнгын ажиллагаатай байх нь Монголын эрх ашиг. Энэ эрх ашгаа Монгол Улсын Гадаад харилцааны яам хамгаалах ёстой.

-Та энэ сарын 9-нд мэдээлэл хийхдээ маргаашаас хил нээгдэнэ. Авто тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж хэлсэн шүү дээ. Үүнээс дүгнээд иргэд олон нийт хил нээгдэж бид чөлөөтэй ачаа тээврээ явуулаад байх юм байна гэсэн ойлголт авсан. Гэвч иргэдийн хүссэн шиг зүйл болсонгүй л дээ...

-Нэг зүйлийг дахиад тодотгоод хэлье. Цар тахлын үед байгаа тохиолдолд хэзээ ч өмнөх шиг хэвийн амьдрал, чөлөөтэй урсгал явагдана гэж байхгүй. Хятад улс цар тахлын асуудал дээр маш хатуу дэглэмийг баримталж байгаа. Эрээнд ковид гарахад сар гаруй тэг зогсолтыг хийлээ шүү дээ. Ийм хатуу бодлого баримталж байгаа улстай бид аль болох ойлголцож, өөрсдийн талын эрх ашгаа бага багаар тавиад байх нь чухал. Манайх шиг уян хатан чөлөөтэй дэглэм Хятадад үйлчлэхгүй. Бид нар өөрсөд шигээ төсөөлөөд учир дутагдалтай зүйл яриад байж болохгүй.

-Манай улсад халдварын тохиолдол багасаж байна. Нөгөөтэйгүүр дархлаажуулалтын ажил идэвхтэй үр дүнтэй хийгдэж байгаа. Энэ мэт нөхцөл байдлыг Хятадын тал хүлээн авч хил нээх асуудлаа нааштайгаар шийдчих боломж байхгүй юу?

-Энэ асуудал дээр дахиад л ойлголтын зөрүү гарч ирж байгаа юм. Халдварын тохиолдол бага байгаа нь бидэндээ л сайн. Түүнээс биш халдвар байгаа л бол Хятад улсад эрсдэл хэвээрээ л гэсэн үг. Хятад улсын баримталж байгаа бодлого маш хатуу буюу нойл халдварын тоо. Тиймээс нэг ч бай хоёр ч бай халдвар илэрсэн л бол тэг зогсолтыг авч байгаа нь манай хоёр улсын бодлого, дэглэм өөр гэдийг харуулж байгаа юм. Тиймээс миний хувьд дахиж Замын-Үүд, Эрээний боомт дээр халдварын эрсдэл гаргахгүй байх нь чухал байна. Тэр утгаараа яаран автомашин оруулж ирэхийг урьтал болгохгүйгээр тогтвортой бараа эргэлт явуулахыг чухалчилна.

-Ганц Эрээний боомт хаагдлаа гэхэд бид ачаа бараагаа авч чадахгүй, эдийн засаг, нийгмийн амьдрал хүндэрч байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн авч үзэх ёстой юм бэ. Бас нэг хараат бус болгох ойлголт гарч ирээд байна шүү дээ?

-Өмнөх жилүүдэд буюу ковидгүй үед Эрээний хилээр дамжуулаад ачаа бараагаа аваад, худалдаа наймаагаа хийгээд болоод байсан. Харин цар тахлын үед Эрээн хаагдлаа л бол ачаа барааны асуудал хүндрэлтэй байдалд орж байгаа нь үнэн. Энэ цар тахлын үед импортын урсгал ганцхан Эрээн боомтоос хэт хамааралтай болсон, гуравдагч улсаас орж ирж байгаа бараа Тяньжин боомтоос хэт хамааралтай болсон гэдгийг тод харуулж байна. Тиймээс бид энэ сургамж дээрээ үндэслэж цаашид Эрээний ачааллыг тэнцвэржүүлэх буюу бусад боомтууд ачаа таваар, худалдаа наймаа хийдэг ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай. Зөвхөн нэг замаар орж ирэх биш, олон замаар орж ирэх асуудлыг түргэн шийдвэрлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, Эрээний ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд бусад боомтууддаа жигд хуваарилах шаардлага байгааг энэ цар тахлын үед илүү тодоор харуулж байгаа юм.

-Солонгос улсад зодуулсан охины хэрэг нийгэмд шуугиан болж байна. Тухайн Элчин сайд, Консулыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна. Ер нь гадаад улсад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Нөгөөтэйгүүр гадаадад байгаа монгол иргэн зодууллаа, эрх ашиг нь зөрчигдлөө гэхэд тухайн улсын Элчин сайдыг эгүүлэн татаад байх буруу жишиг тогтчихвол яах вэ?

-Нэгдүгээрт, ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаа гэдэг эмзэг асуудал. Энэ бол Солонгост гэлтгүй бусад гадны оронд байдаг нийгмийн хэцүү үзэгдэл. Б.Батцэцэг сайд салбараа толгойлж, бодлогоо барьж байгаа хүний хувьд тухайн улсын Элчин сайд, Консулд нь хариуцлага ярьж байгааг зөв гэж үзэж байна. Сенсаци гарахаар дардаг арга хэмжээ гэж харахаас илүү хариуцлагын тогтолцоо зөв ажиллаж байгаагийн илрэл гэж харах ёстой. Солонгос улсад манай улсын хамгийн олон иргэд буюу 40 мянган иргэн хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс илүү иргэн рүү хүрч ажиллах Консулын үйлчилгээ, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

-Саяхан 110 гаруй орон оролцсон Ардчиллын төлөө цахим чуулганд Монгол Улс албан ёсоор оролцоогүй гэдэг мэдээлэл байна. Энэхүү чуулганд яагаад оролцоогүй юм бэ?

-Энэхүү цахим чуулганд Монгол Улс албан ёсоор оролцсон гэдгийг хариуцлагатай хэлье. АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены санаачилгаар цахимаар зохион байгуулсан дээд түвшний уулзалтад манай улс оролцсон. УИХ-ын дарга Г.Занданшатар болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүд уг уулзалтад оролцож, үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн. 100 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд оролцож, ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилт бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.

Э.Мөнхтүвшин

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.178.64Zochin   • 2021, 12 сарын 19. 21 цаг 36 минут

Ded said guai odo shaahaa bolichihoo medleg chadvar chin dutaj bn



ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 31 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 33 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа1 цаг 58 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 1 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 39 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв2 цаг 47 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно2 цаг 48 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно2 цаг 50 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр2 цаг 59 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 1 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана3 цаг 23 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 30 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 32 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 7 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 29 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж4 цаг 45 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 11 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 12 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 14 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 29 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно5 цаг 55 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 7 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 17 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна6 цаг 24 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 32 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ6 цаг 47 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой6 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа6 цаг 54 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ6 цаг 56 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав6 цаг 59 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 2 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 7 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 9 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 11 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ7 цаг 18 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ7 цаг 22 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 28 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 31 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 33 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 37 минутын өмнө
 Facebook Twitter Youtube