Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв

Дэлхий   Ази 8:00 , 2021-12-23
10

Монголын шинэ Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалыг  Хятадаас хараат байдлаа багасгах гэсэн сүүлийн оролдлого гэж хэлж болно.

Энэ жилийн долдугаар сарын 11-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Намар буюу арваннэгдүгээр сарын 5-нд ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж, арванхоёрдугаар сарын 16-нд тус улсын шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Москвад хүрэлцэн ирж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Энэ бол Монголын төрийн  шинэ тэргүүний гадаадад хийж буй анхны айлчлал юм. Талууд хамтын ажиллагааны тунхаглал баталж, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Эдгээр протокол хэлэлцээрийн цаана Монгол Улсын оршин тогтнол, Оросын аюулгүй байдал ихээхэн шалтгаалах чухал мессеж байгаа юм.

Санкт-Петербургийн Алс Дорнодын судалгааны төвийн тэргүүн Кирилл Котков Москва, Улаанбаатарын харилцааны стратегийн үүргийн талаар ярьсаныг хүргэж байна.

 

ХЯТАДТАЙ СӨРГӨЛДСӨН ТҮҮХ

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын тухай тэр бүр мэдээлдэггүй. Тус улс Ази тивийн яг зүрхэнд, Орос, Хятад хоёрын дунд оршдог. Гайхалтай сайхан өргөн уудам 1.5 сая гаруй квадрат км  газар нутагтай ч 3.3 сая орчим хүн амтай.  Цэрэг, эдийн засгийн хувьд сул дорой улс юм.

13-р зууны Монголын эзэнт гүрний хил (улбар шар), орчин үеийн монголчуудын суурьшсан нутаг (улаан)

 18-19-р зуунд Монголын газар нутаг Манж Чин эзэнт гүрний (1637-1912) нэг хэсэг байв. 17-р зуунд Манж нар Хятадыг эзлэн авсны дараа эзэнт гүрний зах хязгаар нутгийн үндэстний цөөнхүүд хятадуудыг эсэргүүцсэн бодлого баримтлах болжээ.  Гэвч манж нар тэднийг өгөөмөр шан харамжаар татах болжээ.  Монголын ноёд өөрийн эзэмшилдээ бие даасан  их эрх мэдэлтэй байж, ямар ч саадгүй алба гувчуур төлж, морин цэрэгт  агт нийлүүлдэг байжээ. Харин 19-р зууны хоёрдугаар хагаст байдал өөрчлөгдсөн. Хүч нь суларсан Манжийн эзэнт гүрэн задрах аюулд өртөж, улмаар Чин улсын засгийн газар хятадуудын тусламжтайгаар зах хязгаар нутгаа колончилж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн хятад худалдаачид Монголд олноор орж ирсэн ба ХХ зууны эхэн гэхэд бараг бүх монголчууд санхүүгийн хувьд тэднээс хамааралтай болсон байв.

Гайхалтай нь 100 гаруй жилийн дараа ч Хятадын эдийн засгийн стратеги өөрчлөгдөөгүй хэвээр байна. "Нэг бүс-Нэг зам” хөтөлбөр эдийн засаг нь сул дорой улс орнуудыг шат дараатайгаар БНХАУ-д мөнхийн өртэй улс болгож байна.

Гэвч дээрхи байдал нь тухайн үед Монголын ард түмний дургүйцлийг төрүүлж, Хятадын эсрэг үзлийг өдөөж байв. 1912 онд Манжийн ноёрхлыг түлхэн унагасны дараа Монгол ноёд вассалын үүрэг хариуцлагаас татгалзаж, тусгаар тогтнолоо зарласан.

Бодит байдал дээр үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү байсан ч монголчууд азтай байсан юм. Эхлээд хаант Орос, дараа нь Зөвлөлт Орос улс тусламжийн гараа сунгасан. Ингээд 1921 онд тусгаар тогтносон Монгол улс байгуулагдаж, анх теократ хаант засаглалтай болж, 1924 онд Ардын Бүгд Найрамдах Улс болов. 

ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН ҮҮРЭГ РОЛЬ

Үнэн хэрэгтээ ЗХУ энэ шинэ улсыг хөл дээр нь босгосон юм. ЗХУ-ын тусламжтайгаар төрийн институци, дэд бүтэц, аж үйлдвэр, анагаах ухаан, шинжлэх ухаан, зэвсэгт хүчний үндэс суурийг тавьсан.

1920-1930-аад оны ЗСБНХУ-ын бүх хөрөнгө оруулалтыг 1938-1945 онд хүүгийн хамт төлж барагдуулсан. Зөвлөлт, Монголын цэргүүд Халхын голд Япон-Манжийн цэргийг бут цохин тусгаар тогтнолоо хамгаалав.

Аугаа их эх орны дайны үед Монгол Улс ЗХУ-ыг  бүхий л чадлаараа тусалж дэмжсэн юм. Тэд АНУ-ын зээл-түрээсийн хөтөлбөрийн дагуу  нийлүүлсэн бүтээгдэхүүнээс ч илүү ихийг ЗХУ-д  өгсөн.

Дмитрий Медведев Халхын голын ахмад дайчдад ОХУ-ын шагнал гардуулав (Улан-Батор, 2009)

 1945 онд Монголчууд дэлхийн хоёрдугаар дайны эцсийн шатанд оролцож, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт Хятадын нутагт япончуудыг ниргэв. Үүний үр дүнд Бээжин Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Мөн 1961 онд ЗХУ Монголыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүх зүйлийг хийж, НҮБ-д элсэх боломжийг хангаж байв. 

ГОЛ АЮУЛ

Тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулснаар хэтрүүлэггүй хэлэхэд ард түмнээ уусах аюулаас аварсан юм. Түүхийн өөр хувилбарыг үзэхийн тулд БНХАУ-д очиход хангалттай. Хятадад хоёр дахин олон (6 сая орчим) монголчууд байгаа хэдий ч олонх нь эх хэлээрээ ярихаа больж, уугуул иргэдийн оршин суудаг нутагтаа цөөнх болжээ. ӨМӨЗО-ны хүн амын дөнгөж 14-17 хувь нь монгол угсаатнууд бөгөөд гол төлөв хөдөө орон нутагт амьдардаг. Дээд Монгол гэгдэх нутагт (Төвдийн зүүн хойд хэсэгт орших Цайдам, Амдогийн түүхэн бүс нутаг) нийтдээ 2% хүрэхгүй хувийг эзэлдэг бөгөөд  тэд төвдүүдэд хүчтэй ууссан байдаг. Шинжаанд монголчууд хэл, зан заншлаа хадгалсан ч ерөнхийдөө 1% хүрэхгүй.

2020 онд Хятад улс Өвөр Монголын сургуулиудад монгол хэлийг үе шаттайгаар хориглохоор төлөвлөж байгаагаа зарласан нь тус бүс нутгийн уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч Хятадын эрх баригчдыг тэдний эрхэнд нь санаатайгаар халдаж байна гэж буруутгахад бэрх. Учир нь оюутнуудын дийлэнх нь хятад үндэстэн тул монгол хэл хэрэглэх шаардлага бараг байдаггүй.

 

ХИЛИЙН БУФЕР БҮС

Монгол Улс ЗСБНХУ-ын тусламжтайгаар буфер улсын хэлбэрээр бий болсон нь нууц биш. Улс төр, газарзүйн хувьд Монголын хил нь Хятад руу цөмөрч муруйсан гурвалжин хэлбэртэй. Энэ хилийг 1945 оны наймдугаар сард Зөвлөлт-Монголын цэрэг Өвөр Монголыг япончуудаас чөлөөлөх үед амжилттай ашиглаж байжээ.

Монгол цэргүүд /Төв аймаг/

 Стратегийн хувьд Монгол Улс Орос-Хятадын хилийг 3.5 км-ээр багасгаад зогсохгүй Эрхүү-Слюдянка-Улан-Үд чиглэлийн Транссибирийн төмөр замын тойрог, Байгаль нуурын хэсгийг хамарч байна. Байгаль-Амурын төмөр зам бас байдаг, гэхдээ энэ нь бага хүчин чадалтай,  хүн ам сийрэг суурьшсан газруудаар дамждаг тул дайн гарсан тохиолдолд түүний үйлчилгээг хадгалахад илүү хэцүү юм.

ОРОС УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА

Орос, Монголын хооронд хэзээ ч зөрчилдөөн байгаагүй. Монголчууд Хятадтай харьцуулахад Оросуудад их элэгтэй ханддаг. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд энэ харилцаанд тэнцвэргүй байдал үүссэн.

Өнөөдөр Хятад улс Монголын худалдааны гол түнш болоод байна. Гэхдээ  эдийн засгийн энэ харилцааг нь эрх тэгш гэж хэлж болохгүй. Монголын эдийн засаг бараг бүхэлдээ түүхий эдийн экспортод тулгуурладаг. Голчлон хүдрийн баяжмал, нүүрс, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг. ЗХУ-ын тусламжтайгаар бий болсон уул уурхайн салбар нь тус улсын орлогын 90 гаруй хувийг хангадаг.

БНХАУ нь Монгол Улсад илүү их зүйлийг санал болгож, улс орны эдийн засгийг нь шууд хамааралтай болгож чадна.

Монголоос экспортолсон бараа бүтээгдэхүүний 86 хувь нь БНХАУ-д ногдож байгаа бол  ОХУ-д ердөө 0,9 хувь нь ногдож байна. Тус улсын импортод Орос 28% -ийг эзэлдэг боловч энд ч гэсэн Хятад 39%-тайгаар  давамгалж байна. Өнгөрсөн онд  гэхэд Хятад-Монголын худалдааны хэмжээ 144.5%-иар өсч, 7.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Орос-Монголын худалдааны  хэмжээ мөн өссөн ч 24%-иар өсч 1.4 тэрбум доллар болжээ.

Дмитрий Медведев Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн академийн Улаан-Үд дэх салбарт зочлох үеэр 2009 он

 ЗХУ-ын үед монголчууд бүгд орос хэл сурдаг, ахмад үеийнхэн ч сайн ярьдаг байсан бол 2003 оноос хойш ихэнх сургуулийн хөтөлбөрөөс орос хэл хасагдсан.

Өнөөдөр ОХУ-д 4.5 мянга, Хятадад 15 мянган монгол оюутан суралцаж байгаа бөгөөд тэдний олонхи нь яваандаа БНХАУ-ын эрх ашгийн төлөө лоббичин болж магадгүй юм. 

БЭЛЭГДЭЛИЙН АЙЛЧЛАЛ

Дээр дурдсан бүхнийг тооцож үзвэл Монголын шинэ Ерөнхийлөгч Орост анх удаа айлчилж байгаа нь бэлгэдлийн чанартай юм. Тэрээр эхлээд Хятадын эдийн засаг, дараа нь улс төрийн  уусгалт шингээлтээс болгоомжилж, ОХУ-тай ойртохыг хүсч байна. Энэ нь Өвөрмонгол болон БНХАУ-ын бусад нутагт нэгэнт тохиолдож байгаа шиг Монголын ард түмэн устахад  хүргэж мэдэх аюул юм.

 Москва 100 жилийн өмнөх шигээ эдийн засгаа төрөлжүүлж төгөлдөржүүлэхэд туслахаа Улаанбаатарт санал болгох ёстой. Тухайлбал, Оросын сүлжээнд холбогдох төмөр замуудыг шинээр барих, баруун Монгол руу гарах Абакан-Кызылийн  төмөр зам нь Орост ч гэсэн стратегийн хувьд зайлшгүй шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй.

Өөр нэг чухал ажил бол 20-р зууны дунд үед баригдсан Транс Монголын төмөр замыг шинэчлэх явдал юм. Орос улс Монголын бараа бүтээгдэхүүнийг Европ руу тээвэрлэх илүү боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Энэ хүрээнд Эрхүү муж, Буриад, Тува, Өвөр Байгалийн хязгаарт дотоодын болон Монголын хүдрийн баяжмалыг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулж, олон ажлын байр бий болгох боломжтой. Чухамдаа хоёр орны эдийн засгийг илүү нягт холбох Орос-Монголын шинэ аж үйлдвэрийн цогцолборыг бий болгох шаардлагатай байна.

Саяхан Улаанбаатар хот Москвагийн дарамт шахалтгүйгээр Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалан дээр усан цахилгаан станц барих ажлаа орхисон. Үүний хариуд Орос улс  найрсаг хөршөө эрчим хүчний хувьд Хятадаас хараат болгохгүй, түүнийгээ бүрмөсөн алдахгүйн тулд Өвөр Байгалийн бүс нутаг болон Монголд шинэ цахилгаан станц барьж болох юм.

Түүхээс харахад Монголд оруулсан хөрөнгө оруулалт хэзээд хүүтэйгээ өгөөжөө өгдөг.

 

Эх сурвалж: https://politexpert.net/

 

 

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 10 )Сэтгэгдэл бичих


[ 64.119.20.179 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 19 цаг 13 минут

Oros uls bidend tusalsan ni unen l dee, gehdee bidnees asar ih baraa buteegdehuuniig mash dooguur uneer awch, bidnii gazar doorhi buh ashigt maltmaliin medeelliig awsan uls shdee. Bas mongol garaltai baga yastnuud ni ihenh ni oros nertei, mongolooroo ch yarij chadahgui, hugjil muutai gazar nutagt amidardag shdee. Ted Hyatadaas yalgaa yu bna??? Umhii hujaanuud manai orniig Kazakstantai hursh bolgohguig meriij bid 2 ih gurnii dund bvltiih bolson.

[ 103.212.118.10 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 13 цаг 41 минут

Oros jungaa ali2 ni sn nziin dvreer mgl iig dundaa hiij togloomiin hvv blgj duusloo ***** ivan umhii hujaa 2nuhurlug bid ch uursdiinhuu zamaar amidartsgaay yu hiideg ch bsan ene 2 toi l hamtardggui yum shu

[ 66.181.161.115 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 17 цаг 59 минут

Яг тийм яадаж хүү болсон ч яадаж ашигтаи талд нь хүү болох юмсан

[ 66.181.161.114 ]Zochin   • 2021, 12 сарын 24. 13 цаг 00 минут

100 n baitugai mynganaar hemjigdeh gan bat nairamdal oros mongold bii oros hezeech mongold gai tarij baigaagui hezee ch gazar nutagt ungulzuj baigaagui 20-30 d onii helmegduuleltiig es tootsvol shuudee tedend bidnii uvug deedsees uvlugdun irsen asar uudam nutag bii gehdee ted deeremdej daitaj avaagui nuguu erh medel mungund shunaltai noyd ni uursduu nuuj zugtaj avral erj ochij ugsun gazar nutag suuliin 100 n jiliin nairamdliig elbegdorj batuul terguutei baruuniihnii amerkiin tagnuul turshuuluud l ugui hiisen ungursnii sain muugiin hamag hariig

[ 203.91.115.52 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 10 цаг 23 минут

Моншол улс мөхөж байгаа орон. Цаашдаа ч улам л алга болох уусах нь тодорхой. Цаг хугацааны л асуудал юм даа.

[ 202.126.89.249 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 10 цаг 06 минут

Orosuud hyatadtai shuud tulahaas emeedeg,harin hyataduud bol toohgui heniigch avilagdaad,uusgaad avaad yavchin.Ted Sibirt ali ert noloogoo togtootcon Sibiriin oig hyanaltandaa avtcan,Baigal dalain usiig savlaad uragshaa gargaj,oros huuhnuud hujaanuudtai suugaad erliiz hurliizuud n gartcan baij bn.Dund n Mongol baigaagui bol Sibir hyatadad ezlegdtcen baigaa

[ 64.119.26.100 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 8 цаг 45 минут

Оросуудыг түшиж хятадын нөлөөллийг бууруулах нь зөв!

[ 202.179.15.10 ]Гал   • 2021, 12 сарын 24. 8 цаг 14 минут

энэ орос мэдээг орчуулж тавьсан байгаа шүү. ойлгож уншаарай. ха ха

[ 43.242.243.84 ]Энхбат   • 2021, 12 сарын 24. 7 цаг 16 минут

Орос монголын харилцааг Эобэгдорж муутгасан.Тэр Манан бүлнэлэлийг байгуулсан.Тэд дандаа хужаагийн эрлийзүүд гээ биздээ.Батүүлийн эхнэр бас урд зүгийн хүн гээ биздээ бас.Хужаагийн эрлийзүүд манай улсыг хужаагийн колони болгох ажлыг 30 жил хийж байгаад сая таслагдан зогсоогдсонч хийсээр байгаа хужаагийн тагнуулууд монголд их болсон гээ биздээ.

[ 103.229.123.46 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 1 цаг 59 минут

Ямар хуцдаг нохой вэ? Оросууд ингэж нулимаад байвал АНУ-ын хүчинзүйлийг Монголд оруулах хэрэгтэй. Бид мөрөөрөө хэнд ч хал балгүй байх хэрэгтэй. Биднийг оролдвол цөмиын зэвсэг байршуулах хэрэгтэй

[ 66.181.161.115 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 17 цаг 58 минут

Одоо тэгээд танаи тэр АНУ чинь 2 том гүрний даваад манаи Улсад өөрсдийн цөмийн зэвсэгийг манаид баирлуулах уу ... Яадаж үнэнд оир юм яриач тэглээч ОХУ манаи Улсыг яаж оролдов ёстои хамгаалж баиснаас оролдож баиснийг мэдэхгүи л баих шүү

[ 103.57.93.145 ]Ц   • 2021, 12 сарын 24. 1 цаг 46 минут

Буруу, зөрүүтэй мэдээлэл байвч ерөнхийдөө үнэний талтай бичжээ. ОХУ сүүлийн үед Монгол, Вьетнам, Энэтхэгт нөлөөллөө нэмэгдүүлэхэр шийдсэн...

[ 64.119.19.107 ]Цогт   • 2021, 12 сарын 23. 19 цаг 59 минут

Орос хятад Монголд хайртай дуртай гэвэл чи хамгийн тэнэг хүн гэж ойлгож яваарай манай улсын хилийн хойно урд хүчинд автсан Монголчууд бамбай болж байгаа хэцүү үед тэд оросын хятадын эсрэг бидэнтэй цуг байх гэж хүнд хэцүү яргалал дор цөөрсөөр ирсэн

[ 66.181.161.82 ]Зочин   • 2021, 12 сарын 23. 14 цаг 03 минут

Ингэж олон юм бичиж байхаар шууд зүгээр Оросын нэг муж болоё гээд шууд бичихгүй ясан юм энэ нэг балай юмыг унших гэж хайран цагаа хий хоосон үрлээ байна. Тэгээд ч Оросд байгаа Монголчууд бас Монгол хэл бичиг ээ мартаад их удаж байгаа.

[ 66.181.161.115 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 17 цаг 53 минут

2 хөрш оронтоигоо 50 50% харилцах ёстои гэсэн утагтаи юм бичсэн баина тэрнээс биш хэн ч Монголыг аль нэг улсын муж бол гэж бичээгүи баина

[ 66.181.161.71 ]Иргэн   • 2021, 12 сарын 24. 7 цаг 21 минут

Чи битгий гуц оо муж болсон ч яадийн ***** тагз болсоноос дээр дээ муу ***** минь

[ 66.181.161.115 ]Зочин   • 2021, 12 сарын 24. 17 цаг 54 минут

Яг тийм муж болсон ч яадын

[ 192.82.78.46 ]Зочин   • 2021, 12 сарын 23. 19 цаг 57 минут

Чи битий олон юм гуц


Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ7 цаг 15 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа7 цаг 18 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө7 цаг 27 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд7 цаг 32 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн7 цаг 49 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ7 цаг 58 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна8 цаг 22 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ8 цаг 24 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно8 цаг 27 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ8 цаг 27 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв