Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-23 нд нийтлэгдсэн байна.

Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу

12/ 23/ 2021    7 цаг 00 минут

Ерөнхий сайдын зөвлөхөөс шууд тушаал дэвшиж одоогийн Засгийн газарт сайдын зэрэгт хүрсэн нь алдарт Ц.Нямдорж.  Л.Оюун-Эрдэнэ өөрөө санал тавьж түүнийг танхимдаа урьж ажиллуулж байгаа гэдгээ мэдэгдэж байв. Ц.Нямдоржийн олон жил төрд ажилласан туршлага, бас нас намба нь залуу Ерөнхий сайдад хэрэгтэй байсан байж мэднэ. Тэрбээр ХЗДХ-ийн сайдаар дөрвөн ч удаа  томилогдож ажилласан нэгэн.

Гэсэн хэдий ч одоогийн Засгийн газрын сайдууд хэдхэн хоногийн дараа давхар дээлийн давалгаанд өртөнө.  УИХ-ын сөрөг хүчний хоёр ч гишүүний давхар дээлийн асуудлаар ҮХЦ-д гаргасан гомдолд хэрэг үүсгэчхээд байгаа. Ирэх долоо хоногт ҮХЦ энэ асуудлыг хэлэлцэж дэмжих бөгөөд гаргасан шийдвэрийг нь УИХ хүлээн авч засгаа задалж эхлэх сценари хэдийн бэлэн болсон.  Ирэх хийгээд явах сайд нарын нэр ч үндсэндээ тодорхой болж тохиролцоонд хүрсэн гэх бөгөөд МАН-ын удирдах зөвлөл ч давхар дээл өмсөх сайд нартаа зориулсан шалгуур болзлоо  гаргасан гэх.

Л.Оюун-Эрдэнийн танхимаас үндсэндээ дан дээлтэнгүүд тэргүүн ээлжинд явна. Тийм шалгуурт өртөгсдийн нэг нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж. Харин өнөөг хүртэл явах сайд нарын нэгнээр түүнийг нэрлэхгүй байгаа.

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Засгийн газарт тэр дундаа Ц.Нямдоржид хандаж хатуухан сануулга өгнө билээ.

Тэрбээр “Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хууль хэрэгжиж эхэлнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гурван удаа албан тоотоор хууль журмуудаа өргөн барих албан мэдэгдэл хүргүүлсэн.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 32 хуулийн хуульд нийцүүлэх асуудлыг Засгийн газраас өргөн барих байсан. Үүнээс 15 хуулийг өргөн барьсан. Үлдсэн 17-г нь Засгийн газар өргөн барих ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй. Батлагдсан 15 хуулийн гурвыг нь  Засгийн газар, 12-ыг нь гишүүд өргөн барьсан. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажлаа хий. Ц.Нямдорж сайдад хэл” гэв.

Ж.Мөнхбат гишүүний энэ үгнээс ЗГХЭГ ажлаа тун хангалтгүй хийж байгаа гэх логик шууд уншигдаж байна. Хуулийн 32 төсөл өргөн барих ёстойгоос  17-г нь одоо болтол өргөн бариагүй. Өөрөөр хэлбэл өргөн барих хугацаа нь хэдийн болчхоод хүлээгдэж байгаа байдалтай. Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг л явах сайдад тэр бүхэн тийм чухал биш байхыг үгүйсгэхгүй.

Ц.Нямдорж сайдын ажлын үнэлэмж УИХ-ын байнгын хорооны даргын үгээр ийн илэрхийлэгдэв.

ЗГХЭГ хэмээх Засгийн газрын гал тогоог залуу бөгөөд эрч хүчтэй  хүнээр түшүүлэх сануулга ч энэ байж мэдэх л юм.

Г.Хан

 

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



150.129.143.204монгол улсын иргэн   • 2021, 12 сарын 27. 8 цаг 20 минут

ингэж байнга ЗГ-р улс төрчид, уихг тоглож самарч байдагаа болих хэрэгтэй. улс орны томоохон төсөл хөтөлбөр, үйлдвэр бүтээн байгуулалт, зам тээвэр гээд явагдмаар л байна ш дээ. ингэж улс төрчид тоглосоор байтал улс орон дампуурч, ард түмэн харанхуйн гүнд гулган орж байнадаа

64.119.27.238Иргэн   • 2021, 12 сарын 27. 2 цаг 31 минут

Үндсэн хуулийн заалт Үндсэн хуулиа зөрчинө гэж ямар юм байдаг юм бэ. Хэрвээ Цэц авч хэлэлцвэл дампуурсан юм болно ш дээ. Үндсэн хуулийн манаач өөрөө Үндсэн хуулиа бусниулж болохгүй дээ. Эрх биш мэдэж байгаа байгаа даа.

103.10.22.8Зочин   • 2021, 12 сарын 26. 19 цаг 04 минут

За даа Нямдоржоос одоо ч юу ч гарахгүй, хав дарах, худлаа томрох л үлдэж. Оюук минь харахнээ залуус чинь дан дээлтүүд чинь ажиллаад бн шүү. Энхамгаланг гайгүй юм уу гэтэл ярьсан хэлсэнинь ажил болохгүй бас Попроод байна. Явж явж давхрууд чинь худлаа баавардаад бн

64.119.17.195Иргэн   • 2021, 12 сарын 23. 22 цаг 15 минут

Ер нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Оюун-Эрдэнэ өөрөө ч бас өндөр ёс зүйтэй байж чадвал бусад нь аяндаа л болчихно. Мэдээж өөрөө ёс зүй өндөртэй байвал бусад нь ч тийм л байх болно.

66.181.161.84зочин   • 2021, 12 сарын 23. 11 цаг 57 минут

явах байлгүй дээ. Дан дээлтэй юм чинь

202.179.26.186zochin   • 2021, 12 сарын 23. 11 цаг 55 минут

novschiin Nymdorj yg odoo zailuul !!!, tegeedch ene uls ornii chogjil devschild dandaa saad teeg boldog gar !!,

66.181.176.171Зочин   • 2021, 12 сарын 23. 10 цаг 37 минут

МОНГОЛ ТӨРИЙН НОМЕР НЭГ ДАЙСАН ИЙМ АЛБАН ТУШААЛД СУУЖ БАЙГААГ АРД ИРГЭД ГИШҮҮД ШҮҮМЖЛЭЭД ГАЙХААД ОДОО БОЛТОЛ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЭНЭ ДАЙСАН ТӨРД АЖИЛЛАХ БАЙТУГАЙ НАРАНД Ч ЗҮГЭЭР АМЬДРАХ ЁСГҮЙ ХҮН ШОРОНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ ХУУЛИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАСЧ ГАДНЫХАНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ХҮН МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ МАРТАХ Ч ҮГҮЙ АСАР ТОМ АВИЛГЫН ХЭРЭГ ЭНЭ ХҮН ХИЙСЭН БАЙТАЛ НҮДЭН БАЛАЙ ЧИХ НЬ ДҮЛИЙ ЯВАХ ЮМ ..АМТАЙ БОЛГОН ЯРЬЖ НҮДТЭЙ БОЛГОН ХАРЖ БАЙТАЛ ЭНЭ ТӨР ХАРДАГГҮЙ ХАРАЛГАН ТӨР

66.181.161.49Зочин   • 2021, 12 сарын 23. 9 цаг 04 минут

Нямдорж урвалтын мастер хүн шүү. Нэг урвасан хүн хэд ч урваж болно гэдгийг яруу тодоор үзүүлж байгаа баньд. Дахиж Монголын төрд битгий ойртуул. Бузар бузар бузрын дээд

66.181.161.100Зочин   • 2021, 12 сарын 23. 8 цаг 13 минут

Энэ нэг юмнаас салаагүй цагт Монгол нар харахгүй Зоригийн хэрэгч олдохгүй



ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 25 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 27 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа1 цаг 52 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан1 цаг 54 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 32 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв2 цаг 40 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно2 цаг 42 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно2 цаг 43 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр2 цаг 53 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ2 цаг 54 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана3 цаг 17 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 24 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 25 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цагийн өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 22 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж4 цаг 38 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 4 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна5 цаг 6 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв5 цаг 7 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 22 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно5 цаг 48 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 1 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа6 цаг 11 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна6 цаг 18 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 26 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ6 цаг 41 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой6 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа6 цаг 48 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ6 цаг 49 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав6 цаг 52 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ6 цаг 55 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 1 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 2 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 4 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ7 цаг 12 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ7 цаг 16 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 21 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 24 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 27 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 31 минутын өмнө
 Facebook Twitter Youtube