Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-05 нд нийтлэгдсэн байна.

2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ

1/ 5/ 2022    7 цаг 00 минут

Төрийн албаны зөвлөл Ковидын хуулиар "сонгон шалгаруулалтгүй" томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлнө гэж мэдэгдлээ. Хэрэв хэрэгждэг бол зөв л жишиг. Гэвч Цар тахлын хууль үйлчилж буй энэ цаг дор ТАЗ шүдгүй арслан лугаа болсон. Нэгэнт хамаг томилгоог нь Засгийн газар хийчихэж байгаа болохоор  ТАЗ-ийн орших эс оршихуйн асуудал ч яригдсан удаатай.

Хэрэв ТАЗ үнэхээр хэлсэндээ хүрээд сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө гэвэл 1000 гаруй хүний сандал суудлын асуудал яригдана гэсэн үг. Үүнийг тодруулж харвал:

Төрийн захиргааны удирдах албан тушаалд 264 хүн 

Төрийн тусгай албаны удирдах албан тушаалд 90 хүн

Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 682 хүн томилогджээ.

Нийт 1036 иргэн ковидын хуулийн нэршлээр томилогдсон гэдгийг Төрийн зөвлөлийн албанаас мэдээлж байв.

Энэ хуулийн дагуу Засгийн газрын түвшинд тооцоход гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, 71 яам, агентлагийн хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилогдсон талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байсан удаатай.

Тэгвэл энэ хүрээнд ойрын үед  хамгийн багадаа төрийн захиргааны удирдах албан тушаалын  264 хүн,   төрийн тусгай албаны удирдах албан тушаалын 90 албан хаагчийн халаа томилгооны асуудал яригдах нь тодорхой байна.

Ажлаас чөлөөлөгдөх ТНБ-ийн дарга нар

Төрийн алба гэдэг бол чадавх дээр суурилсан институц. Гэтэл ковидын хуулиар  сонгон шалгаруулалтгүй томилсноос төрийн албаны чадавхи муудсан. Одоо дуулдаж  буйгаар гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга шинээр томилогдсон ба үүнд ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн нар багтаж байгаа юм. Тэгвэл одоо эдгээр дарга нарыг ажлаас нь чөлөөлж сонгон шалгаруулах болж байна. Гэхдээ энэ дарга нарын хувьд ном журмынх нь дагуу сонгон шалгаруулалтад ороод албан тушаалдаа эргэн  ирэх боломж нь бас бий.

Шинээр байгуулагдах хоёр яамны сайд нар хэн бэ

Энэ онд хийгдэх хамгийн амттай томилгоонууд Засгийн газрын сайд нарыг давхар дээлжүүлэх үеэр хийгдэнэ. Гэвч хүсэхэд хясна гэдэг шиг давхар дээлийн гомдол ҮХЦ дээр гацчихаад байна.  Энэ бол Засгийн газарт шинээр хэн ирэх, хэн нь явах вэ гэсэн асуудал дээрээ тохиролцоогүй байна гэсэн үг.

Ерөнхий сайд танхимаа хоёр яамаар нэмэгдүүлэх ногоон гэрлээ асаачхаад хүлээж байна.  Инноваци, Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн гэсэн хоёр яамны тухай юм. Шинээр байгуулагдах хоёр яамныхаа сайд нарыг давхар дээл өмсгөнө.  Харин нь хэн байх вэ гэдэг нь бараг тодорчихсон. Цахим хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал нэрлэгдэж буй. Түүнийг давж гарч сайдад амбицлах хүн одоогоор лав үгүй. Хариуцсан агентлагийнх нь бааз суурин дээр нь байгуулагдаж байгаа болохоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ сайд болох амбиц мэдээж байж таарна. Гэхдээ “Солийг солив” гэдэг шиг дан дээлтэй сайд нараасаа салж ядаж байж дахиад нэгийг танхимдаа урихгүй нь тодорхой. Б.Болор-Эрдэнийн хувьд дэд сайд, ТНБД гэхчлэн том даргын суудалд торж үлдэх нь магад.   

Харин хэзээ мөдгүй хаалгаа нээхээр хүлээж байгаа Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын  нэр  одоогоор  эцэслэн тогтоогүй байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.  Шинэхэн яамны  шижигнэсэн сайдад горилж байгаа 4-5 хүний нэр ус дуулдаж байгаа ч энэ дундаас хоёр хүн дахин давтан яригдаад байгаа нь учиртай.  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар  Эдийн засгийн яамыг зунжин намаржин хараалсан гэвэл хэтрүүлэг биш.  Түүний хувьд угийн чадварлаг бизнесмэн, УИХ-д хоёр удаагаа сонгогдсон. Улс төрийн ажлын туршлагатай, одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог толгойлж байгаа гэхчлэн  ерөнхий зургаараа сайдын  болзлыг торох юмгүй хангах нэгэн.

Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Чойжилсүрэнгийн нэр үе үесхэн дуулдаж байна. Сангийн сайдаар ажиллаж байсан,  бас л боломжийн кандидат. М.Энхболдын фракцийн төлөөлөл гэж харагддаг нэгэн.  Энэ хоёроос  гадна өөрийнхөө нэрийг  “сайдад яригдаж байна” гэж цахим орчинд  байсхийж байгаад сэвчихдэг,  байгаа, үгүй нь мэдэгддэггүй нэг нөхөр УИХ-д бий.

2022 ОНЫ ТОМИЛГОО: Үлдэгсэд, Одогсод

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жилийн ой энэ нэгдүгээр сарын сүүлээр тохионо. Яг энэ үеэр нь танхимынхаа  сайд нарыг тавьж явуулах нь Ерөнхий сайдын хувьд тийм ч таатай зүйл биш. Тиймээс л  цагийн сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж цагаан сарын дараа буюу бар жил гаргаад халаа сэлгээгээ хийхээр тохирчээ.  Ядахдаа явж байгаа сайд нар нь хэдэн сар бус, нэг жил сайдаар ажиллаж байсан гэх намтартай үлдэнэ.

Одогсод:

Одоогийн  Засгийн газраас давхар дээлийн салхинд туугдах сайд нарын нэр үндсэндээ тодорхой болжээ. Тэдгээрээс хамгийн түрүүнд ЗТХ-ийн сайд Л.Халтарыг нэрлэж байна. Танхимын тэргүүнийхээ чихийг мөн ч их халууцуулсан хүний нэг.

Дараачийн явах хүнээр Гадаад харилцааг гацаанд оруулсан гэгдэж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Хэдийгээр ковидын нөхцөл байдлын нөлөөлөл байгаа ч Монгол Улсын гадаад харилцаа ингэтлээ  түгжигдмэл байдалд орж байгаагүй байх.

“Ёндон сайд аа, ёсыг бодож ажлаа хийгээч” хэмээн хэвлэлээр сануулга авч байсан  УУХҮ-ийн сайд Л.Ёндон  Засагт торж үлдэхгүй бололтой.   

Түүнчлэн төрхөмдөө буцах сайд нарын жагсаалтад Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр нар ч яригдаж байгаа гэх мэдээлэл бий.  Сайханбаярын хувьд сайдын ажлаа өгч Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга болох тухай бүр зунаас чих дэлсэж байсан юм даг.

Харин С.Амарсайханы хувьд  давхар дээлтэй сайд нарын нэг болохоор улиран ажиллах магадлал их. Гэхдээ тэр цар тахлын үед УОК-ыг үнэхээр хангалтгүй удирдсан гэсэн шүүмжлэлд балбуулдаг, тэр нь ч үнэний хувьтай.

Үлдэгсэд:

Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн томилгоондоо зарим дан дээлтэй сайд нараа авч үлдэхээр тохирчээ.

Үлдэх гол шалгуур нь ил попрохгүй, ажлаа дажгүй хийгээд, даруу төлөв байдаг хэдэн сайд нартаа нэлээн ам сайтай байгаа аж.  Ийм сайд нараар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа,  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар  нэрлэгдэж байгаа бололтой. Түүнчлэн Соёлын сайд Ч.Номинг  танхимдаа авч үлдэх сонирхол багагүй байгаа ч цаана нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг  энэ суудалд тун өндөр амбицтай байгаа аж.  

Харин одоо Засгийн газарт давхар дээлтэй ажиллаж байгаа Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар.Б.Жавхлан нар танимдаа үлдэх нь тодорхой байгаа ажээ. 

О.Оюун-Эрдэнийн танхимын зураглал хэдийгээр иймэрхүү янзаар дүрслэгдэж байгаа  боловч нам бүлэг доторхи тохироо, фракцуудтай хэл амаа  хэрхэн олохоос  хэн явж хэн ирэх нь шалтгаална.  

Б.Тулга

 

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.21.124.131Зочин   • 1 сарын 5. 11 цаг 28 минут

Халтар ч явчихсан байхаа

202.179.15.71Зочин   • 1 сарын 5. 11 цаг 04 минут

Халтарыг явуулаачээ Монголын ард түмэн энэ эрхэмд ямар өртэй болоод өдий хүртэл байлгаад байгаа юм бол доо Бодох л асуудал. Ажлаа хийж чадахгүй бол дор нь дор нь хариуцлага тооцоод явчих хэрэгтэй байгаам шүү дээ уул нь бол

66.181.161.1Зочин   • 1 сарын 5. 10 цаг 42 минут

Мөнхбаатар Г.Мөнхцэцэг хэнд ч хэрэггүй шүү. Авч үлдвэл ЗГ ~н нэрд хэцүү шүү

66.181.161.51Зочин   • 1 сарын 5. 10 цаг 20 минут

Мөнхбаатар зайлуул хөөе бүтэж бгаа юм нэг алга

202.126.89.139Зочин   • 1 сарын 5. 10 цаг 16 минут

Номин, Мөнхбаатар 2 хөөж зайлуулах хэрэгтэй худ гарууд шүү

66.181.161.102Зочин   • 1 сарын 5. 10 цаг 16 минут

Сайханбаяр сайд хэвээрээ байсан нь дээр жанжин штабын дарга гэдэг чинь адаглаад байлдааны буудлагатай сургууль удирдаж, хороо дивиз командалж байсан хүн хийх ажил. Одоо байгаа жанжин штабын дарга Энхийг сахиулах талаар л мэдлэгтэй болохоос байлдааны буудлагатай сургууль удирдаж ч үзээгүй хүн шүү дээ.

202.179.25.181Багш   • 1 сарын 5. 8 цаг 58 минут

Шохой барьж самбарын өмнө зогс үзээгүй боловсролын сайд хэрэггүй шүү.

103.14.36.6Малын эмч   • 1 сарын 5. 8 цаг 17 минут

Улсаараа малын оц халдварт шүлхий өвчин гарчихсан малынгаралтай экспорт нам зоёчихсон байхад сайд нь сайн ажиллаж байгаа гэвэл энэ төр малчдын асуудалд яаж хандаж байгаагийн тод жишээ болох байх даа. Хөгжилтэй улсад бол нэг фермер дээр халдварт өвчин гарахад л салбрын сайд холбогдох албан тушаалтнууд хариуцлагаа хүлээгээд мэдэгдэл хийгээд огцордог л юм байна лээ



ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ22 минут 23 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно23 минут 58 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ25 минут 49 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа29 минут 21 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа31 минут 58 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав33 минут 36 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 28 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 30 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 55 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 57 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 35 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 43 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 45 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 46 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 56 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 57 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 20 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 27 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 28 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ5 цаг 3 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 25 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 41 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо6 цаг 7 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна6 цаг 9 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цаг 11 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 25 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 51 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.7 цаг 4 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 14 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 21 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 29 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 44 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 51 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 53 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 55 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 58 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно8 цаг 4 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв8 цаг 5 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ8 цаг 7 минутын өмнө
 Facebook Twitter Youtube