Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-07 нд нийтлэгдсэн байна.

Г.Нансалмаа: Нүдний өвчнөөс ангижирсан хүүхдүүдийн нүүрэнд нь инээд баясал тодорч аз жаргалаар гэрэлтэж байгааг харах хамгаас дуртай

1/ 7/ 2022    7 цаг 40 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Нансалмааг онцолж байна. Хүүхдийн нүдний мэс засалч мэргэжлээр 18 жил ажиллаж байгаа. Түүний баримталдаг зарчим бол хүний албан тушаал, ажил мэргэжил, амьдралынх нь зэрэг тэгшээс хамаарахгүйгээр хүнийг хүн гэдгээр нь хайрлаад, хүн гэдэг утгаар нь харж харьцах аж.

-Сайн байна уу? Нүдний эмч мэргэжлийг хэрхэн сонгож байсан түүхээс яриагаа эхлэх үү?

-Сайн байна уу? Намайг Г.Нансалмаа гэдэг. Нүдний эмч мэргэжилтэй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгчийн алба хашдаг. Арван жилийн дунд сургуулийн наймдугаар ангиасаа эхлээд химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шилжин суралцаад эмч болъё гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр конкурсэд орж Анагаах ухааны их сургуульд орж байлаа. Нүдний эмч болъё гэсэн сонирхолдоо хөтлөгдөн нүдний эмч болж байлаа. Хүүхдээр илүү мэргэшье гээд хүүхдийн нүдний эмчийн бас курст суралцаж төгсөөд ажлын гараагаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасгаас эхлээд одоо арван найм дахь жилдээ ажиллаж байна аа.

-Ажлын анхны гараа гэдэг их чухал байдаг юм шиг ээ. Таны хувьд оюутны ширээнээс ажлын байран дээр гарах мөчид ямар мэдрэмж авч байсан бэ?

-Анхныхаа хагалгааг гэмтлийн хагалгаагаар эхэлж байлаа. Бид нар чинь хорин дөрвөн цагийн гэмтлийн дуудлагад бэлэн байдаг. “Хөдөөнөөс гэмтэл ирлээ. Таны ээлж юм байна аа” гээд анхны гэмтлийн дуудлагад ирж байсан маань маш тод санагдаж байна. Хүүхдүүд тоглож байгаад нэгнийхээ нүдийг сэрээгээр гэмтээчихсэн гээд Баян-Өлгий аймгаас ирж байсан санагдаж байна. Нүд нь авч үлдэх үү, үгүй юу дээрээ тулчихсан их удчихсан ирж байсан. Тэгээд хагалгаанд ороод нүдийг нь оёод, маргааш хэдүүлээ харааг нь шалгая аа гээд хэлж байхад ээж аав нь маш их баярлаад өөрийнхөө гараар оёсон цүнхийг надад бэлэглэж байсан. Тэр цүнх нь манайд байж байдаг. Тэгээд маргааш хүүхдийнх нь харааг шалгахад, хагалгаанд орохдоо бараг гэрэл мэдрэх үү, энэ хүүхдийн нүдийг авах уу дээрээ тулж байсан хүүхэд маань бүр тавин хувийн хараатай сэргэчихсэн байсан. Тэр их дурсамжтай санагдаж байна даа.

-Өнөөдөр хүүхэд гэлтгүй томчууд ч харааны асуудалтай болж, бүгд л шил зүүх нүдний эмнэлгийг их зорих болж. ЭХЭМҮТ-ийн Нүдний тасаг хэр ачаалалтай ажиллаж байна вэ?

-Хоёроос доош насны хүүхдүүдэд гар утас, телевиз, компьютер хэрэглэхийг эрс маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Манайх чинь хүүхдийн зөвлөх поликлиникт хоёр амбулаторийн кабинеттай. Хараа хамгаалах кабинет бол жилд дунджаар найман мянгаас арван мянган хүүхдүүд үйлчлүүлж байна. Нүдний эмгэг судлалын кабинетад 6000 ба түүнээс дээш хүүхдүүд үйлчлүүлж байна.

-Бас л их тоо хэлж байна шүү. Тэгэхээр хүүхдийнхээ нүдийг хамгаалахын тулд эцэг эхчүүд бид ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүддээ зөвлөхөд сургуулийн өмнөх насанд нь заавал хүүхдийнхээ харааг шалгуулж хэвшүүлээрэй. Яагаад гэхээр 6 нас хүрэхэд хүүхдийн нүд насанд хүрэх хүнийхтэй адилхан болоод хөгжил нь гүйцчихдэг. Тэрнээс хойш хугарлын гажиг оношлоод, хараа муудалтыг оношиллоо гэхэд эргүүлэн 100 хувь сайжруулах магадлал маш хэцүү. Эрт илрүүлж, эрт оношлуулаад, эрт эмчлэх юм болбол зуун хувийн үр дүнд хүрдэг учраас эцэг эхчүүддээ дандаа бага насанд нь, сургуулийн өмнөх насанд нь хүүхдийн нүдний эмчид хүүхдээ заавал үзүүлж хэвшүүлээрэй гэж зөвлөх байна аа.

-Г.Нансалмаа эмчийг нүдний сайн эмч гэдгийг мэднэ. Харин хувь хүний хувьд ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй юм. Та өөрийгөө тодорхойлж болох уу?

Хувийн зан чанарын хувьд гэх юм бол нэг тийм дуугүй талдаа олны дунд ороод л бужигнаад байдаг хүн биш. Яг урдах ажлаа хийгээд л, өөрийгөө хөгжүүлээд л, өөрийнхөө мэргэжилтэй холбоотой ном, сэтгүүл унших дуртай.

Чөлөөт цагаараа багадаа ширээний теннис тоглодог, дуртай хүүхэд байсан. Одоо зав чөлөө жоохон багатай байна. Сүүлийн үед ууланд гарч, цэвэр агаарт ч юм уу байгальдаа ойр байх бас их дуртай болсон байгаа. Мөн хүүхдүүдийнхээ хичээл сургуульд анхаарах ч юм уу, хүүхдүүдээ хөгжүүлэх, хамт өөрөө бас хөгжих сонирхолтой ном сэтгүүл унших их дуртай тийм хүн байгаа.

- Таны бодлоор эмч мэргэжлийн сайхан нь юу вэ?

Хүүхдийн нүдний эмч гэдэг бол бүр их гоё байдаг. Хүүхдүүд маань их гэгээлэг баярлаж, талархлаа аягүй их хөөрхөн байдлаар илэрхийлдэг. Хараагүй байж байгаад л маргааш нь хараа орох ч юм уу, юм муу харж байгаад л тод хараад ирэхээрээ алгаа ташаад л, дэвхцээд л нүүрэнд шууд л инээд баясал тодроод эхэлдэг. Ээж аавууд үүнтэй нь зэрэгцээд л маш их аз жаргалаар гэрэлтэж байгаа царайг харах л одоо эмч бид нарын ганц бахархал байдаг.

Ер нь чухал биш эрхтэн гэж байхгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол нэг гэдэг бол сонирхолтой санагдаж байсан. Анх Анагаах ухааны их сургуулийн гуравдугаар курст нүд судлалын хичээл орж эхлэх цагаас эхлээд нүд гэдэг маань маш их чухал, эмзэг, нарийн бүтэцтэй эрхтэн байдаг юм байна. Хүнд хараа бэлэглэх бол маш их чухал. Маш их аз жаргал авчирдаг юм байна гэдгийг мэдсэн учраас нүдний мэргэжлийг сонгож байсан. Нүдний эмч бол маш их тийм ур чадвар шаардсан, нарийн одоо гарын эв дүй шаардсан, бичил мэс засалч гэдгээрээ би их бахархаж явдаг аа.

-ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасаг ямар ямар хагалгааг хийж байна вэ? Гадаадад хийдэг хагалгаагч эх орондоо хийдэг болсон гэж сонссон. Эцэг эхчүүд бас сонирхож байгаа байх.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасаг буюу Хүүхдийн нүд судлалын алба гэж бид нар ярьдаг. Энэ алба маань анх 1987 онд сууриа тавьж байсан. Энэ хугацаанд ахмад үеийн эмч нарын маань дэмжлэгтэйгээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан байнгын өсөж дэвжиж, хөгжсөөр ирлээ.

Би 2018 оны нэг сард Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч гэдэг албыг анх аваад хэд хэдэн зорилго тавьж баг хамт олныхоо хүчээр хөгжин дэвшиж, дэлхийн тавцанд мөр зэрэгцэн алхахаар санаа нэгтэй ажиллаж байна аа.

Орбис олон улсын байгууллага гээд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг нүдний эмч нарыг оролцуулан баг бүрдүүлсэн байдаг. Энэ байгууллагынхаа тусламжтайгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бид нар урт болон дундын хугацааны төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ төслийнхөө хүрээнд маш олон техник, технологийн дэвшилтэд хүрч ажиллаж байна. Ер нь болбол хүүхдийн нүдний сул хараа, сохролд хүргэдэг өвчнүүдийн эрт оношилж эрт илрүүлж, эрт эмчлэх нь л хамгийн чухал байдаг.

2018 оноос эхлээд бид нар одоо сул хараа сохролд хүргэдэг, болор цайх өвчин нүдний төрөлхийн даралт ихсэх өвчин, хугарлын гажиг, хялар, дутуу нярайн ретинопати, торлогийн эмгэг, зовхины эмгэг төрөлхийн болон олдмол гажгууд зэрэг өвчнүүдийг эрт илрүүлээд эрт оношилъё. Гол нь хүүхдүүдээ сул хараа сохролоос сэргийлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэлтгэхээс урьдчилан сэргийлье гэсэн гол зорилго тавиад ажиллаж эхэлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд болрын мэс заслыг нярай үед нь Монгол Улсад анх удаа 2018 онд хийлээ. Склерт бэхлэх болрын мэс заслыг мөн хүүхдийн нүдний практикт анх удаа нэвтрүүллээ. Эвэрлэг дээр оёдол тавихгүйгээр болрын мэс заслыг 2019 онд  мөн анх удаа нэвтрүүллээ. Мөн дутуу төрсөн, дутуу жинтэй хүүхдүүдийн болрын мэс заслыг бид нар эрт үед нь оношлоод Монгол улсад анх удаа хийлээ. Хялрын мэс засал дээрээ маш олон төрлийн мэс заслыг нэвтрүүлж чадлаа.

Хүүхдийн нүдний даралт ихсэх өвчин гэдэг маань маш их хэцүү өвчин байдаг. Насан туршдаа нүдний эмчийн хяналтад байдаг. Энэ өвчнийхөө оношилгоо эмчилгээнд эмнэл зүйн зааварт эрс шинэчлэлт хийж Монгол улсад одоо бас анх удаа траби колатоми. Мөн хүүхдийн нүдний практиктаа имфлант шүүрүүлэх имфлант мэс заслыг нутагшуулан ажиллаж байна.

-Цаашид ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

Хүүхдийн нүдний салбарт өмнөө тавьсан том зорилгынх нь нэг нь бол торлог шилэнцэрийн мэс заслыг эхлүүлэх. Энэ чиглэлээр ихэвчлэн хүүхдүүд дандаа хилийн чанадад эмчлүүлэхээр явдаг. Тиймээс гадагшаа урсгалыг багасгаж, эх орондоо энэ мэс заслыг эхлүүлье гэсэн аягүй том амбицтай хамт олон маань ажиллаж байна.

 Өөрийнхөө хувьд бол эрдмийн цолоо хамгаалах. Докторын ажлын маань сэдэв хялар байхгүй юу. Хялар гэдэг өвчин маань өөрөө сул хараа сохролд хүргэхээс гадна гадаад үзэмжид нөлөөлдөг. Өнөөдрийн хувьд манайд арван тав, арван гурван настай хоёр хүүхэд мэс засалд орчихоод байж байна. Тэгээд хагалгаанаас гарч ирчхээд бүр инээсэн шүү дээ. “Яана аа, эмч ээ ийм хөөрхөн байсан юм уу би” гэсэн. Тэгэхээр хялар гэдэг өвчин тэгж аймаар, хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг байх нь. Өөртөө итгэх итгэл, орчинтой харьцах харьцаа, найз нөхдийн хүрээлэл зэрэгт ингэж маш ихээр нөлөөлдөг учраас эмчилгээнд эрт хамруулж хэвшээрэй гэж зөвлөе. Тэгээд энэ хүүхдүүд маань ерөөсөө л өөрийгөө ингэж л харагддаг гээд бодоод явж байсан байгаа байхгүй юу. Өөрөөсөө ичээд л, зураг авахуулахдаа дандаа ингэж өөр тийшээ харж авхуулдаг гэж хэлж байгаа юм. Яг эгц камер луу харахаасаа санаа зовоод байдаг. Нэг нүд маань гадагшаа юмуу дотогшоо явчихдаг учраас ингээд л хэргээр доошоо харж ч юм уу дээшээ хараад л зөвхөн тэр нүднийхээ байрлалаас болоод ингэж өөртөө итгэх итгэл нь алдагдчихсан. Дандаа эмэгтэй хүүхдүүд байна л даа. “Би өнөөдрөөс эхлээд селфи гэдгийг ёстой нэг утгаар нь хийнэ ээ” гээд иинээгээд гарч байгаа нь ямар их сэтгэл зүйд нь нөлөөлдөг байсныг харуулж байна гэж бодож байна.

-ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн хамт олныг бас танилцуулахгүй юу? Ямар бүтэц зохион байгуулалттай ажилладаг вэ?

Манай баг хамт олон гэхээр таван эмч, нэг зөвлөх эмч, нэг авто техникч, есөн сувилагч буюу нийт арван долоон хүний бүрэлдэхүүнтэй. Эмч нар маань бүгдээрээ магистр зэрэгтэй, доктор зэрэгтэй, тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн эмч нар хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байгаадаа маш их бахархдаг. Тэгээд хамт олондоо баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна.

Эмнэлэгт хэн ч инээж ирдэггүйтэй адилхан бүгдээрээ л асуудалтай ирдэг. Тэр болгонд нь одоо ачаалал ихтэй үед таарна. Эмч маань ч гэсэн өөрөө бас хүн учраас тухайн нөхцөл байдалд бас стресстэй үе таарна. Хагалгаагаа хийгээд л  ядарчихсан үед нэг хүн ирээд л эвгүй үг хэлэхэд эмоциороо харьцах ч юм уу асуудлууд гардаг. Тэгэхээр бид нарын гол баримталж байгаа зарчим ч гэдэг юм уу зүгээр яах вэ эмнэлгийн нөхцөлд ч биш хүмүүс харьцаа, хандлагаа өөрчлөөд л нэг нь инээхэд л дараагийн уур амьсгал өөр болоод явдаг гэдэг үүднээс бид нар аль болохоор л  за ажлын найман цагийг бид нар энд өнгөрөөж байгаа. Тийм учраас бүгдээрээ эерэг энергитэй ажиллана шүү, эерэг орчинд ажиллана шүү гээд л ажил эхлэхээс өмнө хоорондоо яриад л, эсвэл нэг нь уурлаж байвал нөгөөдөх нь тайвшруулдаг ч юм уу,нэг нь уйлж байвал нэг нь инээлгэдэг ч юм уу. Одоо тэгээд л дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг л ажилладаг.

-Эрхэлсэн ажилдаа амжилт гаргахад ар амьдралыг нь дааж байдаг хүн их нөлөөлдөг гэдэг.  Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй. Нөхрийг маань Ганбаатар гэдэг. Эмч хүний ажил цаг наргүй, ачаалал ихтэй, ар гэртээ анхаарал тавих нь бага байдаг. Тэгээд энэ бүгд дээр одоо тусалж дэмжиж байдаг ар гэр, үр хүүхэд, ээж, ах дүү нартаа маш их баярлаж явдаг.

-Та хэр сайн ээж вэ? Өөрийгөө дүгнэхгүй юу?

Би чинь хүн болгонд зөвлөгөө өгнө шүү дээ тэ. За танай хүүхэд чинь угаасаа ингээд хараа муутай байна аа. Саяхан муудсан хараа байна. Эсвэл төрөлхийн хараа муутай байна. Тэгэхээр өдрийн гар утасны хэрэглээ ч юм уу, цахим хэрэглээ чинь хэд юм гээд л асуугаад л. За одоо боль. Өнөөдрөөс эхлээд шууд наадхыг нь зогсоо. Эсвэл насанд нь тохирсон тэдэн минутын хэрэглээ хий, ийм дасгал хий гээд л аягүй зөвлөгөө өгдөг. Тэгээд л гэртээ ирэнгүүт манай хүүхдүүд телевиз үзээд сууж байдаг байхгүй юу. Тэгэнгүүт л яана аа, би чинь одоо өөрөө хүнд зөвлөгөө өгөөд байж хүүхдүүдээ юу болгож байна аа гэж боддог. Тэгээд л сүүлийн үед муу ээж болоод байна. Яагаад гэхээр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гээд вай пайг нь унтраагаад, телевизийг нь унтраагаад, бүх гар утсыг нь хураагаад авчихсан. Манай хүүхдүүд энэ бол нэг хэлбэрийн хүчирхийлэл шүү дээ гээд хэлээд байна шүү дээ. Тэгэхээр одоо нэг талаасаа эрүүл мэндийг нь анхаараад байгаа юм уу, эсвэл яг эмчийнхээ үүргийг гүйцэтгээд байгаа юм уу. Бас тэгээд эцэг эхчүүдийг ойлгож байна. Хүүхдүүдээ анхаарахгүй харааг нь муутгаж ирлээ гэж загнах эрс багассан. Тэгээд харилцан ярилцаж зөвлөдөг л болчхоод байна.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Тухайн хүний албан тушаал ч юм уу, ажил мэргэжил, амьдралынх нь зэрэг тэгшээс хамаарахгүйгээр хүнийг хүн гэдгээр нь хайрлаад, хүн гэдэг утгаар нь хардаг болбол тэгээд л хүн байхын нэг утга учир юм болов уу л гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Соёл

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.19.38Зочин   • 2022, 1 сарын 7. 12 цаг 08 минут

Мундаг эмч шүү амжилт



ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа5 цаг 30 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо8 цаг 5 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо8 цаг 56 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа9 цаг 19 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube