Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-08 нд нийтлэгдсэн байна.

Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ

1/ 8/ 2022    7 цаг 19 минут

Казахстаны анхны Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүйн зөвлөлийн тэргүүн асан Нурсултан Назарбаев   гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ. Энэ тухай орон нутгийн Орда сонины ерөнхий редактор эх сурвалждаа үндэслэн мэдээлэв.

Тэрбээр  Нурсултан Назарбаев болон түүний охид гэр бүлийн хамт аль хэдийн гадаадад байгаа гэж  тодруулав. Тус улсад экс ерөнхийлөгчийн дүү Болат л үлджээ.

Үүнээс урьд нь  Ордагийн эх сурвалж Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дэд даргын албыг хашиж байсан Назарбаевын зээ хүүг Алма-Атад саатуулсан гэж мэдэгдэж байв. 

Түүнчлэн Нурсултан Назарбаевын гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг хувийн Bombardier онгоц 1-р сарын 6-нд Бишкекийн олон улсын нисэх буудалд газардсан тухай Киргизийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ сарын 6-нд ВВС агентлаг  Назарбаевийн дунд охин Динара Нурсултановна Кулиба́ева  нөхрийнхөө хамт  Киргизэд нисэн ирсэн, тэр онгоцоор Назарбаевийн гэр бүлийн бусад гишүүд бас ирсэн байх магадлалтай хэмээн мэдээлж байв.  Сануулахад Динара  Киргизийн Ерөнхийлөгчийн хүү Тимур Кулиба́евын эхнэр юм. 

Интернэт хэрэглэгчид Назарбаевын гэр бүлийг эхлээд хуурай замаар Киргизэд хүрч,  тэндээсээ АНЭУ руу нисч, дараа нь онгоц буцаж ирсэн гэж үзэж байна. Хэрэв энэ мэдээлэлд итгэвэл Назарбаевын гэр бүлийнхэн  одоо АНЭУ-д байх боломжтой юм. Гэхдээ энэ мэдээллийг одоогоор нотлоогүй байна.

Мөн тухайн өдрийн 22:10 цагийн орчимд Манас нисэх онгоцны буудалд дахин нэг  "Назарбаев" хөлөг буусан гэх мэдээлэл байна.

 Үүний зэрэгцээ, жагсаал цуглаан эхэлснээс хойш төрийн хэвлэлүүд Назарбаев болон түүний гэр бүлийн гишүүдийн нэрийг дурдахаа больсон нь анхаарал татаж байна.

Үүнээс гадна тус улсын нийслэлийг Нур-Султан гэж нэрлэхээ больсон тухай Орда-гийн эх сурвалжид  мөн дурджээ.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.88.215Зочин   • 1 сарын 8. 21 цаг 09 минут

Хийсэн гэмгүй, сэтгэлийн амар амгалан чинь ямар сайхан юм бэ. Хүн ер нь шуналаасаа татгалзвал цэнгэлийн манлай юм байна.

192.82.88.215Зочин   • 1 сарын 8. 21 цаг 07 минут

Назарбаевчууд одоо хөрснөөс арчигднаа, яанаа

192.82.74.10Зочин   • 1 сарын 8. 15 цаг 15 минут

Назарбаевийхний хөрөнгө гэж эх захгүй их юм байдаг юм биээ



ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ14 минут 27 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно16 минут 2 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ17 минут 53 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа21 минут 25 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа24 минут 2 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав25 минут 40 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 22 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 47 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 49 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 27 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 35 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 37 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 38 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 48 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 49 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 12 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 19 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 20 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 55 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 17 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 34 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо5 цаг 59 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна6 цаг 1 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цаг 3 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 17 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 43 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.6 цаг 56 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 6 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 13 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 21 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 36 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 43 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 45 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 47 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 50 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно7 цаг 56 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв7 цаг 58 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ7 цаг 59 минутын өмнө
 Facebook Twitter Youtube