Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-09 нд нийтлэгдсэн байна.

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ

1/ 9/ 2022    7 цаг 23 минут

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга  Карим Масимовыг баривчилж саатууллаа гэж  мэдээллээ. Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж байгаа юм. Хоёр хоногийн өмнө Алматы хотод үймээн дэгдсэний дараа тус улсын ерөнхийлөгч Масимовыг ҮАБЗ-ийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Масимов болон нэрийг нь зарлаагүй бусад хүмүүсийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж байгаа гэж ҮАБЗ-ийн цахим хуудсанд нийтэлжээ. 

Тодруулахад, Казахстаны Эрүүгийн хуулийн 175-р зүйл буюу  Эх орноосоо урвасан гэмт хэрэгт оноох хамгийн дээд шийтгэл нь 15 жилийн хугацаагаар иргэний харъяалал, харьяалалгүй байлгах ялаар шийтгэдэг аж.

Нэгдүгээр сарын 6-нд шилжих шөнө Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ҮАБХ-ны шинэ даргаар Ермек Сагимбаевыг томилсон зарлигт гарын үсэг зуржээ.  55 настай Сагимбаев үүний өмнө  Казахстаны Улсын аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байжээ.

Назарбаевын хүн
56 настай Масимов олон жилийн турш Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үед тус улсын   Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж байжээ. Эхлээд 2007-2012 онд, дараа нь 2014-2016 онд. Ерөнхий сайдын албан тушаалын хоорондох завсарт тэрээр Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байсан.

Масимов 2016 оны есдүгээр сараас  Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороог тэргүүлж байв. Тэрээр  дэслэгч генерал цолтой. 

 Казахстаны ORDA портал Назарбаевын зээ хүү болох ҮАБЗ-ийн тэргүүн дэд дарга Самат Абишийг баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн ч удалгүй үүнийг үгүйсгэсэн . Уг хэвлэл мэдээллийн эх сурвалжийг андуурсан гэж мэдэгджээ. 

Масимовыг ҮБХ-ны даргын албан тушаалаас огцруулсны дараа Ерөнхийлөгч Токаев өөрөө Казахстаны Аюулгүйн зөвлөлийг  тэргүүлсэн хэвээр байна. Энэ албан тушаалыг Назарбаевад насан туршдаа хаших эрх олгож байсан юм.

Назарбаев хаана байгаа вэ

Нурсултан Назарбаев өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр ТУХН-ийн гишүүн орнуудын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Санкт-Петербургт очжээ. Гэвч одоо  Назарбаев өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм.  Тус улсад асар их нөлөөгөө хадгалж байгаа экс Ерөнхийлөгч  Казахстанд нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаалаас хойш  ард түмэндээ хандаж ганц ч мэдэгдэл хийгээгүй өдийг хүрээд байна.

Харин  Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас  өмнөх өдөр Александр Лукашенко Назарбаевтай утсаар ярьж, Казахстаны нөхцөл байдлын талаар ярилцсан гэж мэдэгдэв.

Бямба гарагийн өглөө Назарбаевын хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай экс ерөнхийлөгч Казахстаны нийслэлд байгаа гэж мэдэгдэв.

Гэвч зарим эх сурвалж түүнийг гэр бүлийнхаа хамт зугатсан гэж мэдээлж байгаа ч одоогоор хэн ч нотлоогүй байна. 

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нүүрсний экспорт зургаа дахин буурчээ1 цаг 6 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут1 цаг 8 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа1 цаг 33 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан1 цаг 35 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна2 цаг 13 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв2 цаг 21 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно2 цаг 23 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно2 цаг 24 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр2 цаг 34 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ2 цаг 35 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана2 цаг 58 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ3 цаг 5 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан3 цаг 6 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ3 цаг 41 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно4 цаг 3 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж4 цаг 19 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо4 цаг 45 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна4 цаг 47 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв4 цаг 49 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ5 цаг 3 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно5 цаг 29 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.5 цаг 42 минутын өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа5 цаг 52 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна5 цаг 59 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо6 цаг 7 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ6 цаг 22 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой6 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа6 цаг 29 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ6 цаг 31 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав6 цаг 33 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ6 цаг 36 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно6 цаг 42 минутын өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв6 цаг 43 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ6 цаг 45 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Дэлхийн шилдэг сургуульд Монголын оюутан залуус суралцахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлнэ6 цаг 53 минутын өмнөСонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилнэ6 цаг 57 минутын өмнөӨ.Шижир “Багануур”-т белаз шахсан уу?7 цаг 3 минутын өмнөНалуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ7 цаг 5 минутын өмнөЗасгийн газар ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх төслүүдийн талаар хэлэлцэж байна7 цаг 8 минутын өмнөCOVID-19: Хойд Солонгосын тохиолдлын тоо 2.9 саяд хүрлээ7 цаг 12 минутын өмнө
 Facebook Twitter Youtube