Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-13 нд нийтлэгдсэн байна.

БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2022 онд 1% өснө. Боломжоос атгаж чадах уу

1/ 13/ 2022    13 цаг 00 минут

Хэдхэн хоногийн өмнө Олон Улсын Эрчим Хүчний агентлаг /ОУЭХА/ “2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ урьд өмнө байгаагүй  өндөр хэмжээнд хүрч, 2024 оныг дуустал энэ хэрэглээгээ  хадгалсаар байх болно”  гэдгийг жилийн тайландаа дурджээ. Нүүрсний хэрэглээ өслөө гэдгийг зөвхөн Хятадаар хязгаарлаж харж бас болохгүй. Санамсаргүй гэмээр нэг хандлага гэвэл Европын холбоо  байгалийн хийг орхихыг хүсч байгаа нь тодорхой боллоо. Тэд гол ханган нийлүүлэгч “Газпром”-гүйгээр хэтийн төлөвлөгөөгөө боловсруулжээ.  Шинжээчид үүнийг зөвхөн ковидын цар тахлын цаг үетэй холбож ийм шийдвэр гаргаагүй, энэ бол цоо шинэ хандлага юм гэж тодотгожээ.  Харин тэр хийн хоосорсон орон зайг хамгийн түрүүнд нүүрс эзлэх  магадлал өндөр юм.

ОУЭХА-ийн мэдээлснээр 2022 онд дэлхий  нийтэд нүүрсний хэрэглээ 1.5 хувиар нэмэгдэнэ гэжээ. Юу байна, нүүрсээр баян Монгол Улсын хувьд энэ бол сайхан мэдээ, бас боломж. Гэхдээ хэрэв ашиглаж чадвал шүү дээ.

Монгол Улс дэлхийн  нүүрсний хамгийн том хэрэглэгчтэй хаяа залган оршдог нь үнэхээр давуу байдал. Харамсалтай нь энэ давуу байдлаа чулуу болгож чамбайрч чадахгүй байна.

Гурван тэрбум шахам хүн амтай энэ хоёр улс нүүрсний эрчим хүчний ирээдүйг тодорхойлох болно гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Монголчуудад бас Энэтхэг рүү туршилтаар нүүрс гаргасан удаа бий. Хэр үр дүнтэй, цаашид боломжттой  байсан эсэх нь тодорхойгүй.

Харин манай урд хөрш дэлхийн нүүрсний тэн хагасыг хэрэглэдэг аварга том зах зээл. ОУЭА-ийн тооцоолсноор Хятад улсын эрэлт ирэх гурван жилд жилд 1%-иар өсөхөөр байна.  Дэлхийн нийт хэрэглээний тэн хагасын хэрэглээ нэг хувь өснө гэдэг багахан тоо шиг санагдаж мэдэх ч энэ бол хэдэн зуун сая тоннор хэмжигдэнэ.

Үнэнийг хэлэхэд Монголын нүүрсний зах зээлд үүлэн чөлөөний нар гийгээстэй байгаа.  БНХАУ-ын хувьд  улс төрийн маргаанаас шалтгаалан  Австралиас нүүрс импортлохоо больсон.  Энэ орон зайг одоогоор ОХУ-ын нүүрс эзэлж байх шиг байна.

Түүнчлэн Хятадын гол ханган нийлүүлэгчийн нэг Индонези дотоодын хэрэглээгээ хангахын тулд энэ нэгдүгээр сард нүүрсний экспортоо зогсоогоод байна. Ингэснээр БНХАУ-аас гадна  Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад тасалдал үүсэх эрсдэл бий болов. Япон улс нүүрсний экспортоо зогсоохгүй байхыг дахин дахин уламжилж байна. Баялагтай улс ингэж цагийн нь тааруулж байгаад хар алтныхаа үнэ цэнэ, эрэлтийг өргөж байна.

Голсон юм голд орно гэдэг шиг Монголын нүүрс  экспортын орон зайгаа эзлэх боломж уг нь ирж байна.  Экспортын тасалдлын гол шалтгаан нь халдвар хамгааллын дэглэм сул, жолооч нараас нь корона илэрдэг, урд хил дээрх зохион байгуулалтгүй, дарга нар, нэр нөлөө бүхий хүмүүсийн дураараа дургих байдал газар авсантай холбоотой.

Яг үнэнийг хэлэхэд Засгийн газар энэ мэт асуудлаа зохицуулж чадахгүй, өдий хүртэл экспортын урсгалаа хаалгачихаад арчаагүй царайлж суугаа нь энэ. Гашуунсухайтын ганц боомтоо чангахан шиг гараар барьж, төр төмөр нүүрээ харуулах юман дээрээ харуулаад эзэнтэй, эрх зүйт хуультай улс шиг зангараг гаргаж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байлаа.

Жирийн үед тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 1300 машин гардаг байсан бол оны эхний долоо хоногт өдөрт дээд тал нь 100 орчим гарч 92 мянган тн нүүрс экспортолжээ.  

2022 онд Монгол улс 36.5 сая тн нүүрс экспортлох том амбицтай.  Гэтэл он гарсаар байдал нэг иймэрхүү л байна. Энэ янзаараа бол өнгөрсөн жилийн үлгэрээ дахин давтаж мэдэхээр байна. Тодруулбал, 2021 онд 27 сая тн шахам нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч 15.7 сая тн-оос хэтрээгүй юм.  

Б.Тулга

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.122зочин   • 2022, 1 сарын 13. 13 цаг 36 минут

ОХУ нүүрснээсээ өнгөрсөн жил хэдэн арван тэрбум долларын орлого олсон. Гэтэл Монгол 20 тн ч гаргаж чадаагүй. Одоо халдвараа хумьж чадахгүй бол нүүрсээ гаргаж чадахгүй ш дээ

66.181.183.52Зочин   • 2022, 1 сарын 13. 8 цаг 41 минут

ЯМАРЧ мэдлэг мэргэжилгүй поп -ын хаанаар ерөнхий сайд хийлгэхээр яаж наад ажлууд чинь урагшлах вэ. Нөгөө ДАНХАН толгойт нь ядахдаа амьдралдаа ганц удаа ч болов бизнес хийж үзээгүй. ЯАНА ДАА МОНГОЛЧУУД МИНЬ



ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube