Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-13 нд нийтлэгдсэн байна.

Макроны “залхаалт” манайд тохирох юм биш үү?!

1/ 13/ 2022    7 цаг 10 минут

“...Ковидын сүүлийн давалгаа байж магадгүй” гэж ДЭМБ-ын таамагласан омикрон хувилбар манайд ороод ирсэн. Халдварын тоо өдөр бүр өсч байна. Өнөөдөртөө 1000 даваад явж байна. “...Арваад хоногийн дараа гэхэд өдөртөө 15-20 мянган халдварын тохиолдол бүртгэгдэнэ” гэж УОК-ын дэргэд ажиллаж буй эрдэмтэд тооцоолсон байна. Тэдний тооцоолол өнгөрсөн хугацаанд оноод ирсэн олон баримт бий. Тэгэхээр халдвар нэмэгдэх нь бараг тодорхой болсон гэсэн үг.

Омикрон гэх хувилбарын тухайд “...Хүндрэл багатай” гэдэг онцлог ярьж байгаа юм. Мөн сүүлийн үеийн судалгаагаар омикрон нь ковидын өмнөх хувилбаруудаас хүндрэлийн хувь бага гэсэн дүн гарсан байгаа юм.

Омикрон хувилбарын “төрөлх нутаг” Өмнөд Африкийн Анагаахын нийгэмлэгийн дарга нь “...Уушгины хатгалгаа болж хувирсан цөөн хүний хувьд 10-12 дахь өдрөөс амьсгаа давч­дах, халуурах, бага зэрэг ханиалгаж эхэл­сэн” гэжээ. Мөн омикрон давaлгааны туршид толгой, цээж, нуруу өвдөх, хоолой загатнах, хуурай ханиалгах, ядрах шинж тэмдгүүд гарч байгаа талаар мэдээлсэн байна.

Гэвч энэ хувилбар манай улсад тархаж эхэлснээс хойш өдөр бүр хоёр хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл, “...Хүндрэлгүй” гэсэн нь худлаа болж таарч байгаа юм. ДЭМБ ч энэ сарын 6-нд “...Омикроныг хөнгөн гэж нэрлэж болохгүй” гэсэн анхааруулгатай мэдэгдэл гаргасан байсан. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейюс “...Омикрон хувилбар нь дэлхий нийтээр эрүүл мэндийн байгууллагуудад томоохон хүндрэл, дарамт учруулсан. Омикроны хувилбарыг хөнгөн гэж тодорхойлох нь буруу. Хүмүүсийг үхэлд хүргэсээр байна” гэсэн байна.

Харин манай эмч нарын зөвлөж байгаагаар энэ хувилбараас сэргийлэхийн тулд дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй гэж байна.

Дэлхийн ч, манай ч  судалгаа, статитистикаар “...Ковидоор өвчилж нас барсан хүмүүсийн мөш өндөр хувь, 90-ээс дээш хувь нь вакцинд хамрагдаагүй” гэж байгаа юм. Монгол Улсын хувьд нас барагсдын дунджаар 95 хувь нь вакцин огт тариулаагүй байгаа юм. Тэгэхээр ДЭМБ ч, дэлхийн бусад улс, манайх ч “...Вакцины нэмэлт тунд хамрагдаж, омикроны хүндрэлээс сэргийлье” гэдэг уриалгыг баруун солгойгүй өгч байна.

Монгол Улс бусад улсыг бодвол хүн ам цөөтэй болоод ч тэр үү, Засгийн газар нь вакцины нөөцийг хангалттай бүрдүүлж чадсан. Нэг, хоёр дахь тун хангалттай. 67-70 хувьд хүрсэн байна. Гурав дахь тунд хамрагдсан байдал ч 30 хувьд хүрч байгаа мэдээлэл бий. Одоо омикроноос сэрэмжлэхийн тулд дөрөв дэх тунд хамруулж эхэллээ. Өчигдрийн мэдээллээр 10.3 хувьд хүрчээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс вакцин овоолчихоод байгаа юм.

Харамсалтай нь вакцин эсэргүүцэгчид бас бий. Цахим сүлжээ, зарим олон нийтийн газарт вакцины эсрэг сурталчилгаа явсаар л байна.

Тэр хэрээр ятгалгад автсан хүмүүс вакцинаас татгалзах, аль эсвэл “...Өмнө нь халдвар авсан бол дахин халдахгүй” гэсэн буруу мэдээлэлд итгээд гурав дахь, дөрөв дэх тунд хамрагдахгүй байх явдал гарч буй аж. Ер нь бол хүний эрх ярьж вакцинаас татгалзагчид, эсвэл хэнэггүйтэж байгаа энэ хүмүүс бол хүний эрхийг зөрчигчид гэхэд болно.

Яах вэ, ковидын эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийх ёстой ДЭМБ-ын “ташаал”, бусад эрх зүйн үндэслэлүүд байгаа юм байна лээ. Гэхдээ “...Нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдаж байдаг” ардчиллын суурь зарчим байдаг. Энэ онолоор вакцингүй цөөхөн хүн нийтийн эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Тэд вакцингүй ч гэртээ сууж, өөрийгөө тусгаарлаад, нийгмийн харилцаанд орохгүй, бас халдвар авсан ч эмч нарыг тамлахгүй гэвэл нэг хэрэг. Гэтэл тийм биш байгаад гол асуудал байгаа юм.

Гэхдээ ганц вакцин бус маск байнга зүүх, гар хуруугаа сайн угаах, ариутгах зэрэг бас л энэ эрхийг хамгаалах чухал үйлдэл болоод байгаа аж.

Маскийг эсэргүүцэгчид манайд бас л байна. Иймэрхүү асуудлууд дан ганц Монголд биш дэлхийн бусад улс оронд ч байгаа юм байна. Харин зарим улсын удирдагчид нийтийн эрхийн төлөө нэлээд ширүүн арга хэмжээ авч эхэллээ.

Францын ерөнхийлөгч Э.Макрон долоо хоногт “...Хэнийг ч вакцин хийлгэ гэж албадахгүй. Гэхдээ тэднийг олон нийтийн газарт очих, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь дээд зэргээр хаана. хүмүүсийг вакцин тариулахаас аргагүй байдалд оруулна” гэж мэдэгдлээ.Тэрбээр “...Би тэднийг үнэхээр залхаамаар байна. Шоронд хийх боломжгүй. Тийм учраас 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн зоогийн газар орж, кофе ууж чадахгүй болгоно. Тэд кинотеатрт ч орж чадахгүй” гэсэн байна.

Бас Грекийн Засгийн газар ковидын эсрэг вакцин тариулаагүй өндөр настнуудаа 100 еврогоор торгохоор шийджээ. Энэ мэтчилэн сайн дурын үндсэн дээр тариулах вакцинд иргэдээ хамруулах боломжийг улс орнууд “сайн дураараа” олж нээсээр байна.

Манайх ч гэсэн зүгээр суугаад яах вэ дээ, Францын ерөнхийлөгч Э.Макроны “залхаалт”-ыг хэрэгжүүлэхэд болохгүй гэх юм алга. Яг тохирох “залхаалт” гэж харагдаж байна. Яагаад гэвэл, нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдаж байдаг.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.26.193.2Зочин   • 2022, 1 сарын 13. 8 цаг 14 минут

Гурван тун хийлгэсэн хүн халдварт өртсөн маш хүнд бна хөл хориочээ дуракуудаа шинэ жилээр баахан бөөгнөрөл үүсгэсэн УОК далд ороосой цар тахалын үед юуч хийж чадсангүй шүү ард иргэдийг үхэлрүү түлхээд цугатаалаа



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ2 цаг 53 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube