Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бүх нийтийн хөл хорионы үеэр үдэшлэгт оролцсон үйлдэлдээ уучлалт гуйлаа. Лондон хотын Даунинг-стрит цэцэрлэгт болсон үдэшлэгийг анхандаа ажил хэргийн уулзалт гэж бодсоноо тэрээр хэлжээ.
Ерөнхий сайд ярьснаар, 2020 оны тавдугаар сарын 20-ны арга хэмжээнд оролцохдоо хамтран ажиллагсдадаа талархал илэрхийлээд 25 минутын дараа ажилдаа эргэн оржээ. Дээрх арга хэмжээ нь ажил хэрэгч уулзалт шиг санагдсан ч тэр даруй зогсоох ёстой байсан гэдгийг Жонсон хүлээн зөвшөөрчээ.
Бүх нийтийн хөл хорионы үеэр Жонсоны өргөөний цэцэрлэгт үдэшлэг болсон нь 2022 оны нэгдүгээр сард тодорхой болсон юм. Британийн хэвлэлийн мэдээгээр, үдэшлэгт зуугаад хүн уригдсан ч 30 орчим нь иржээ. Хожим тогтоогдсоноор, үдэшлэгийн цахим урилгын сэдэв нь “Нийгмийн зай барилттай наргих” гэсэн байв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.