Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан эхэллээ.
Өнөөдрийн барилдаанд улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар нарын зэрэг бөхчүүд бүртгүүлсэн бөгөөд Улсын даян аварга Н.Батсуурь барилдахаар очсон байгаа бөгөөд МҮБХ-ноос түүнийг барилдуулахгүй хэмээснээр барилдаан эхлэх хугацаа хойшиллоо. Бөхчүүдийн хувьд Н.Батсуурь аваргыг барилдуулах, барилдуулахгүй дээр хоёр хуваагдсан бөгөөд үзэгч сонирхогчид барилдуулах сонирхолтой байлаа.
Сэтгэгдэл (5)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Бүртгүүлсэн. Гаргасан шийдвэртээ хариуцлагатай байгаагүй бөхийн холбооны алдаа
Их томорох аюултай барилдаанаа хүндэлсэн бол бүртгүүлэх нь энэ хүнд асуудал биш шүүдээ
Барилдуулсангүй ч гэх шиг. Өөрөө бүртгүүлээгүй шууд барилддаг хүн гээд ирсэн юм байх ч билээ. Хэнд омгоо гаргаад байгаа юм, малгайгаа шидэж энэ тэр. Удахгүй толгойгоо шидэх вий. Ийм сагсуу юмнуудаас болж монгол бөхийн нэр хүнд шавартай хутгалдсан шүү дээ. Монгол бөх энүүгээр дутлаа юу!
Допингтой бөх барилдуулахгүй нь зөв. Анхнаасаа бөхчүүдээ ялгаварлахгүйгээр адилхан шийтгэсэн бол ийм ойлгомжгүй юм болохгүй шүү дээ
энд бүр төөрцөн шааж явнаа