А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан

Бидний нэг 7:10 , 2022-1-14

- Би бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш ээ, би бол баялаг бүтээгч -

17

- Эрхтэн дутуугийн зовлонг бие сэтгэлээр эдэлсэн болохлоор л энэ протезийн үйлдвэрээ нээж чадсан -

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт хоёр хөлгүй ч хорвоогийн хөрсөн дээр гишгэх хөл бүтээж чадсан хөдөлмөрч нэгэн эмэгтэйг онцоллоо. Тэр бол “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг юм. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөдөлмөрөө төрд үнэлүүлэн гавьяат цол хүртсэн анхны хүн аж.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг байна. Арван гурван настай байхдаа унаганд хөлөө гишгүүлж, согтуу эмч эрүүл хөлийг минь андуурч тайрснаас насан туршдаа эрхтэнгүй тахир дутуу хүн болсон. Би Архангайн Эрдэнэмандал сумынх. Би эхээсээ зургуулаа. Айлын хамгийн том. Дүү нараа сайн харж хандаад яваарай гэдэг үүргийг эцэг эх минь амьддаа өгсөн болохлоор аавын оронд аав, ээжийн оронд ээж болж явдаг даа. 

-“Эрхэм чанар” протезийн үйлдвэрийг хэрхэн байгуулж байв? Энэ түүх бас их сонирхолтой болов уу.

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлдвэр байгуулна гэдэг ёстой нөгөө зүүний үзүүрт цагаан будаа тогтоохоос хэцүү. Би Багшийн их сургуулийн үүдэн дээр цагаан утас ажиллуулдаг байсан юм. Тэгж л бор гэдсээ тэжээдэг байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хормой нь хийсээд л таяг тулаад явж байгааг өдөр бүр хардаг байлаа. Тухайн үед таяг ч гэж ховор байсан. Бургас тулаад явдаг. Тэгээд яагаад ер нь ингэж амьдрах ёстой байдаг юм Монголд үйлдвэр байгуулах нь зөв юм байна аа гэж бодож эхэлсэн. Энэ тухайгаа гэр бүлийнхээ хүнд хэлэхэд зуун хувь дэмжсэн. Тэгээд л бүх банкаар ороод би зээл авъя, би үйлдвэр байгуулах гэсэн юм гэхлээр бараг инээд нь хүрч байгаа юм чинь. Тухайн үед хүмүүс аягүй их Эрээн явдаг байсан. Эрээн дээр үйлдвэр байдаг юм байна даа гэж бодоод очсон чинь Эрээн дээр байхгүй, Хөх хотод байдаг гэсэн. Хөх хотын протезийн үйлдвэрийг сонирхсон чинь зуун сая төгрөг гэсэн. Тухайн үедээ зуун сая төгрөг битгий хэл надад чинь гурван сая төгрөг ч байхгүй яваа хүн шүү дээ. Тэгээд Бээжинд байгаа гэж сонсоод яваад очсон. Монголд улсын ганцхан үйлдвэр байдаг учраас би протезийн үйлдвэрийг сонирхож явж байгаа юм аа. Хамтран ажиллая гээд санал тавьсан. Миний уулзсан хүн асуудалгүй хамтарч ажиллаж болно гэсэн. Тэгэхдээ энэ талаар яг одоо ширээний ард суугаад тохирох асуудал биш ээ. Дахиад надтай уулзаарай гээд нөгөө хүн чинь явсан. Тэгээд дахиж уулзах гээд зургаан удаа очсон. Ашгүй зургаа дахь удаагаа очиход нөгөө хүн чинь хүлээж авахаар боллоо. За би ямар ч байсан Монголд өөрийн биеэрээ очъё. Чи бол мундаг эмэгтэй байна. Зургаан удаа ирсэн би таныг хүлээж авч чадаагүйд та намайг уучлаарай гэсэн. Тэгээд дахиад л ганзага хоосон ирсэн. Нөгөө хүн чинь нэг сонирхъё гэж хэлсэн юм чинь. Хэзээ ирэх бол доо гээд бодоод нутагтаа ирсэн. Тэгсэн чинь арваад хоногийн дараа нөгөө хүн чинь Монголд очихоор боллоо гэдэг мэдээ авлаа. Урилга явуулъя гэсэн чинь инээгээд урилга хэрэггүй ээ гэж байна.

 Би дотроо үгүй ээ урилгагүй юм чинь яаж ирэх вэ, худлаа л юм байна гээд л бодоод байж байсан чинь. Маргааш онгоцоор буухаар болсон шүү гэдэг юм байна. Тэгээд Монгол сайхан заншлаараа нөгөө хүнийг ирэнгүүт нь буудал захиалж өгөөд байж байсан чинь “За би маргааш төрийн том яамаар юм уу эсвэл Халамж үйлчилгээний газраар оръё. А.Оюунцэцэгээ чи намайг оруулж өгөөч. Улсын үйлдвэрийг үзье” гэдэг юм. Асуудалгүй үзүүлье гэчихлээ. Гудамжны цагаан утас ажиллуулдаг хүн чинь зиндаа ямар билээ ойлгомжтой. Халамж үйлчилгээний ерөнхий газрынхаа даргадаа хэллээ. Тэгсэн чинь “Өө өнөөдөр аймар их ажилтай учраас би чамайг, тэр хүнийг хүлээж авч чадамгүй.”  “Үгүй ээ, та аргалаад л нэг аравхан минут хүлээгээд авчхаач” гээд гуйгаад. Тэгээд оруулаад уулзсан чинь нөгөө хүн чинь нэрийнхээ хуудсыг даргад өгсөн “Оюунцэцэг ээ чи юу аваад ирэв ээ” гэдэг юм. Би ч пал хийгээд л явчихлаа. Дарга “Энэ чинь бүх Засгийн газрын гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан сайд хүн байна” шүү дээ гэж байна. Том сайд мөртөө протезийн үйлдвэрт нэг өрөөтэй. Хааяа нэг ирдэг. Тухайн үед нь би таарчихгүй юу. Тэгээд л техник технологийг нь зээлээр аваад нэг жилийн хугацаанд эргээд төлж өгөхөөр гэрээ хийгээд явсан. Ингээд л маш амархан протезийн үйлдвэртэй болчихлоо. Долоон буудалд гарааш байсныг маш сайхан янзлаад, хоёр том өрөө болгоод тэгээд тэнд протезийнхоо үйлдвэрийг нээсэн дээ.

-Үйлдвэрээ байгуулаад нэлээд хугацааг үдлээ. Олон хэрэглэгч захиалагчтай болсон байх. Захиалагчийнхаа протезийг хэдий хугацаанд бэлэн болгодог вэ?

-Хэрэглэгч протез хийлгэх гээд ирлээ гэж бодоход эхлээд үйлдвэрээ танилцуулна. Дараагаар нь бие сэтгэлийг нь бэлдэнэ. Хөлийнх нь хэмжээг авна. Ерөнхийдөө маш яаралтай хийлээ гэхэд 14-21 хоногийн дотор хийнэ. Мөлхөж орж ирсэн хүн хөлтэй, таягтай орж ирсэн бол таягаа хаяад гарах нь бид нарын тэр хүнд үйлчилж байгаагийн амжилт, аз жаргал л гэж би боддог.

Хийж байгаа хүн нь л Монгол болохоос стандарт нь нэг. Дэлхийн нэг номерын брэнд Монголд ирсэн шүү гэдгийг би хүмүүст сайн танилцуулдаг юм. Хэзээ ч, хэдийд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хормойгоо хийсгээд таяг тулаад явахгүй гэж би бодож, тэрний төлөө зүтгэж байна.

-Үйлдвэр нээгээд авч явна гэдэг асар их хөдөлмөр шаардана. Бэрхшээлтэй зүйл ч байдаг л байх?

Би хаана ч хэлдэг юм. Би бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш ээ. Би бол баялаг бүтээгч гэж өөрийгөө л товойлгоод байгаа. Хөөрхий хэдхэн ширхэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөдөлмөр хийж байхад нь төр минь жаахан дэмжээд өгөөсэй л гэж хүсдэг. Сонирхуулахад,  Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад нь ордны баруун талд суулт хийгээд бужигнуулсан шүү дээ. Эмэгтэй хүний гутал сая таван зуун мянга болчхоод байхад хүний байхгүй байгаа эрхтэн таван зуун мянга байна аа гэдэг чинь нийгмийн асуудлыг нь давхар шийдэх нь зөв юм аа гээд ордны баруун талд тав хоног суусан. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа өөрийн биеэрээ гарч ирж, энэ талаар бодитой сонсож, энэ үйлдвэрийг өөрийн биеэрээ ирж үзэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зориг гаргаад ийм юм хийж чаддаг юм байна аа гэдгийг нүдээрээ харж, тэгээд бас протезийнхоо мөнгийг улсаас жоохон ч гэсэн нэмүүлсэн. Хэлсэндээ хүртэл нэмүүлж чадаагүй. Бас улсын төсөв янз бүрийн юм байдаг юм байх.

Нэг хүний брэндийн гутал бараг сая таван зуун мянга болчхоод байна шүү дээ. Тэгэхэд эрхтэнгүй хүмүүсийн протез тэр жишигт бүр тэрнээс цаашаа ч хүрмээр байна шүү дээ.

-Гэр бүлийн хүн нь хамгийн том дэмжигч нь байсан гэсэн. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

 Миний нөхөр Дэмидийн Дэлгэрсайхан гээд сэхээтэн айлын хүүхэд. Сэлэнгэ аймагт Монгол Улс хөдөлмөрийн баатар Мардаан гэж тариаланч хүн байдаг. Тэр хүний эхнэрийнх нь төрсөн дүү. Би чинь мундаг айлын бэр болсон. Хоёр хөлгүй намайг хорин дөрвөн настай байхад авч суугаад өдий зэрэгтэй явсан гэдэг чинь тэр айлын хүнлэг чанар... Манай нөхөр арван хүүхэдтэй айлын хоёр дахь нь байхгүй юу. Хоёр хөлгүй хүнтэй суугаад яах вэ. Эрүүл саруул сайхан хүүхэн олдоно шүү дээ гэж хэлж болох байгаа шүү дээ. Би энэ айлын гэр бүлийн гишүүн болоод одоо гучин таван жил болсон. Үлдсэн амьдралаа дүү нартаа, хамаатан садандаа зориулах нь миний үүрэг. Би нэг хүүтэй. Тэгээд маш их баян болсон. Яагаад гэхлээр мөнгө төгрөг гэхээсээ урьдаар гурван ачтай. Ач гэдэг чинь баян гэсэн үг.

-Ач нараараа хүрээлүүлсэн, тэдэндээ үлгэр жишээ болсон мундаг эмээ юмаа гэж танаар бахархан суугаагаа нуух юун.

-Баярлалаа. Ач охин маань сургуульд сурдаг. Өглөө болгон хүргэж өгөхдөө машинаасаа би буудаггүй. Яагаад гэхээр буугаад хүүхдээ хөтлөөд сургуульд нь оруулж өгдөг байхад минь хүүхдүүд “Өө танай эмээ чинь төмөр хөлтэй юм. Робот юм уу” гэдэг. Охин маань тухайн үедээ байдалд орж байсан ч гэсэн “Тэр миний эмээ. Та нар миний эмээг битгий шоолоорой. Намайг битгий шоолоорой” гэдэг. Манай охин бас жоохон нээлттэй байхгүй юу. Тийм учраас би тэр сургууль дээр нь очоод лекц уншиж өгсөн. Эрхтэн дутуугийн зовлон гэдэг чинь хэцүү байдаг юм аа, хүүхдүүдээ. Зам гарахдаа болгоомжтой гарч байгаарай. Над шиг ийм эрхтэн дутуу эмээ, өвөө явж байвал тусалж байгаарай гэдгийг таниулаад өгчихсөн чинь хүүхдүүд хэзээ ч  намайг шоолохгүй, миний охиныг ч шоолохгүй болсон.

-Таны амжилтад хүрсэн нууц юу вэ?

 -Эрхтэн дутуугийн зовлонг бие сэтгэлээр эдэлсэн болохлоор л энэ үйлдвэрийг нээж чадсан юм. Надаас өөр хүн хэзээ ч нээхгүй. Энэ бол ашиг олдог байгууллага биш байхгүй юу. Буян болдог л байгууллага. Мөнгөтэй хүмүүс зөндөө байна шүү дээ. Зах зээл байсан бол энэ бол захын хүн хийнэ шүү дээ, энэ үйлдвэрийг...

Анагаахын дээд сургуульд протезийн анги гэж байдаггүй. Сургууль соёлд сураагүй, хөл минь өвдөөд арай гэж нэг наймдугаар ангийн боловсролоо хангасан. Дээд сургууль яваагүй. Харин би хуулийн мэргэжилтэй, сайн хүний эхнэр байсан тулдаа бас хуулийн хүн байсан учраас практикийн мэдлэгтэй л болсон. Хорь гаруй ажилчинтай өдий зэрэгтэй явж байгаа нь бол хэчнээн гуравдугаар ангийн боловсролтой ч байсан гэсэн гурван дээд сургууль төгссөн юм шиг гэж онгирдог байхгүй юу. Тэгэхлээрээ хүний туулсан амьдралын практик л юм даа.

 -Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг сайжруулна гээд л яриад л байдаг. Гэсэн хэдий ч бусад орны жишигт хүрч чаддаггүй. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би хоёр ч удаа Америк явсан. Байгууллага болгоны үүдэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний машины зогсоол гээд нэг шар тэмдэг тэр өдөржингөө онгорхой зайтай байдаг. Тэрийг бий болгохын төлөө Монголд ирээд би зүтгэдэг. Яам тамгын газрын үүдэн дээр дугаар тавьсан сайдын машины зогсоол гэж байдаг. Тэрэн дээр би шууд давхиж очоод зогсчихдог. Төмрийг нь авч байгаад л очоод зогсдог. “Манай сайдын зогсоол яаж байгаа юм” гэхлээр нь уучлаарай, сайд хөлтэй юу гэж хэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт урдаас “юу яриад байгаа юм гэдэг юм” Сайд хөлтэй бол машинаа тэнд тавьчих. Би хөлгүйгээрээ энд тавьчихъя гэдэг.

 Америкт маш сайхан юм байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол сайд л гэсэн үг юм байна лээ дээ. Би хоёр удаа яваад ирэхэд тийм юм ойлгоод харчихаж байгаа юм чинь. Манай төрийн том дарга нар байнгын гадаад дотоод явж байгаа юм чинь тэрийг олж харсан л байж таарна шүү дээ. Хараагүй ч байж магадгүй. Яагаад вэ гэхлээр тэр даргын гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй учраас хараагүй байхгүй юу.

-Таны энгэрт гавьяатын тэмдэг гялалзаж байгаа нүдэнд тусаад байна. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Нөхөр маань нэг удаа надад хэлж байсан байхгүй юу. Чи бол Монгол улсад гавьяатай хүн. Монголын төр чамайг үнэхээрийн хардаг л юм бол гавьяат гэдэг цолыг чамд өгнө өө. Чи ийм буянтай ажил хийж байгаа шүү дээ гэхэд нь би юу яриад балайраад байгаа юм бэ чи гээд л би тухайн үедээ загнаж байсан. Тэгээд нөхөр маань өнгөрөөд хоёр жилийн дараа “Таныг Монгол Улсын Эрүүл мэндийн гавьяат болсонд баяр хүргэе. Тэгээд маргааш өглөө Төрийн ордонд гавьяатыг чинь өгөх гэж байна аа” гэсэн. Тэр шөнө би унтаагүй. Хорвоо ертөнцийн хамаг юмыг бодсон. Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хөлгүй хүн хөдөлмөр хийгээд Монгол Улсын гавьяат гэдэг эрхэм цолыг авлаа. Тухайн үедээ хязгааргүй их баярласан. Тэгээд зүгээр цагт ч гэсэн гайхуулаад зүүдэг юм. Яадаг юм, би гавьяагаа үнэлүүлсэн юм чинь. Тэгээд Монголын түүхэндээ хоёр хөлгүй хүн бизнес хийж байгаад анх удаагаа энэ гавьяат гэдэг шагналыг авсан.

-Ярилцсан танд баярлалаа.

Х.Соёл





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 17 )Сэтгэгдэл бичих


[ 202.21.100.210 ]Зочин   • 1 сарын 18. 16 цаг 24 минут

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

[ 202.72.245.125 ]Зочин   • 1 сарын 17. 8 цаг 16 минут

Мундаг эмэгтэйд амжилт хүсье.

[ 64.119.27.47 ]Зочин   • 1 сарын 16. 21 цаг 46 минут

Маш зөв сэтгэлтэй,хүний төлөө учраас гавъяат ч болсон байх нь. Баяр хүргэе.

[ 103.10.23.162 ]иргэн   • 1 сарын 16. 18 цаг 58 минут

Ямар мундаг эмэгтэй вэ цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

[ 78.16.169.193 ]Зочин   • 1 сарын 15. 6 цаг 07 минут

Хүчтэй сайхан эмэгтэй байна аа

[ 78.16.169.193 ]Зочин   • 1 сарын 15. 6 цаг 05 минут

Хүүхдүүдэд лекц уншиж өгсөнд баярлалаа. Эцэг эх, сургуулийн багш нийгмийн ажилтангуудын хийх ажлыг та хийж. Зөв оройллн үлгэрдэх нь

[ 78.16.169.193 ]Зочин   • 1 сарын 15. 6 цаг 01 минут

Эвий минь. Тэр үнэн. Гэмтдийн эмч нар согтуу байж байдаг юм байна лээ. Осолд ороод очиход архи сэнхийгээд

[ 192.82.75.32 ]Эмч   • 1 сарын 14. 20 цаг 32 минут

Аливаа мэс засал том жижиг гэлтгүй их эрсдэл тул мэс засал хийлгэх эмчээ эрүүл согтуу, чадах үгүйг нь сайтар судалж байж орж байгаарай. Насан туршийн харуусалтай үлдэх магадлалтай байдалд байгаагаа ухамсарлаж байх ёстой шүү

[ 64.119.22.59 ]Цэцэгмаа   • 1 сарын 14. 17 цаг 24 минут

Буянтай, ажилсаг мундаг эмэгтэйд баяр хүргэе.Эрүүл энх байж улам ихийг бүтээхийг хүсье.МУНДАГ, ГАЙХАЛТАЙ, БАХАРХАЛТАЙ БАЙНАА

[ 139.5.219.19 ]Зочин   • 1 сарын 14. 17 цаг 21 минут

1980-д онд гэмтлийн эмнэлэгт бас согтуу эмч зүгээр хөлийг нь тайрсан тохиолдол гарч байсан.Тиймээс би мэс заслын эмч нараас үнэхээр айдаг шүү.

[ 106.131.118.178 ]Зочин   • 1 сарын 14. 13 цаг 52 минут

Aimaar yum be eruul hol tairsan genuu. Arai chde.

[ 202.126.90.127 ]Зочин   • 1 сарын 14. 13 цаг 14 минут

mundag emegtei nvde olson shagnal

[ 202.126.90.127 ]Зочин   • 1 сарын 14. 13 цаг 14 минут

bayr hvrgie buyn zaya ni budaa shig delgereh boltugai

[ 202.179.24.110 ]zochin   • 1 сарын 14. 12 цаг 40 минут

mundag emegtei bna,tand eruul enchiig chusei

[ 103.140.11.115 ]Зочин   • 1 сарын 14. 12 цаг 34 минут

таниар үнэхээр бахархаж байна.залуус минь үлгэр дуурайлал аваарай.Чин сэтгэл , зүтгэл байхад бүх юм бүтнэ шүү.

[ 202.131.253.54 ]дорж   • 1 сарын 14. 12 цаг 07 минут

юун аймаар юм бэ. Эрүүл шүд андуураад сугалчихсан тохиолдол байдаг. Эрүүл хөл андуурч тайрна гэдэг бол хариуцлагагүйн дээд зэргийн илрэл. Тэр согтуу толгой яасан бол

[ 202.21.124.130 ]Зочин   • 1 сарын 14. 9 цаг 56 минут

setgel uneheer hudulgusun newtruuleg bn


Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ8 цаг 2 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа8 цаг 5 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө8 цаг 14 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд8 цаг 19 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн8 цаг 36 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ8 цаг 45 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна9 цаг 9 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ9 цаг 11 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно9 цаг 14 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ9 цаг 15 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв