Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-14 нд нийтлэгдсэн байна.

Ковид, инфляц хоёр хавар эхлэх 10 их наядын бүтээн байгуулалтыг гацааж болзошгүй

1/ 14/ 2022    10 цаг 13 минут

Хоёр сарын өмнө УИХ-аас сүүлийн 30 жилд байгаагүй өндөр дүнтэй төсвийг баталсан. Тэрхүү 18 их наяд төгрөгийн төсвийг зарцуулах жил эхлээд хоёр долоо хонолоо. Үүний 60 орчим хувь буюу 5-10 их наяд нь дэд бүтэц, боомт, үйлдвэржилтийн салбарт зарцуулагдахаар төлөвлөсөн. Урьд өмнө нь жилд 300-500 тэрбумыг зарцуулж иржээ. Тиймээс эдгээр салбарт энэ 2022 онд “сэргэлт” ирнэ гэсэн төсөөлөл байгаа юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөв танилцуулахдаа “...Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч,  аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан.

...Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ. ...Тавантолгой- Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Хангимандалын төмөр замыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. ... Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой” гэсэн.

Эдийн засагчид ч “...Яг энэ төсвөө хэрэгжүүлэхэд зөв арга ашиглаж, үйл ажиллагаа жигд, тасалдахгүй явбал 2022 онд манай улсын эдийн засагт сэргэлт ажиглагдана гэж найдаж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг өсгөх, хүмүүсийг орлоготой байлгах, үүнийг дагаж эдийн засагт мөнгө орох, мөнгөний эргэлт сайжрах гэсэн төсвийн ерөнхий үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд гарахаар харагдаж байна” гэсэн дүгнэлтийг өгөөд байгаа юм.

Эдгээрийг хийж гүйж гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажил эхлэх гэж байна. Хавар гурав, дөрөвдүгээр сараас эрчимжих учиртай. Тэгэхээр эдийн засагт асар их “хөрөнгө оруулалт” орж ирнэ гэсэн үг. Гэвч энэхүү 10 их наядын төсөвтэй бүтээн байгуулалтын ажлууд гацаанд орж болзошгүй болжээ.

Хоёр саад гарч ирж байгааг эх сурвалжууд хэлж байна. Нэгдүгээрт, ковид. Шинэ он гаруутаа энэ цар тахлын омикрон хувилбарын тархалт гаарлаа. УОК, ЭМЯ-наас омикрон хувилбарын тархалтыг богино хугацаанд хумина гэж хэлж чадахгүй байна. Харин ч тун удахгүй халдварын тохиолдол өдөртөө хэдэн арван мянгад хүрнэ гэж мэдээлэх болов. Мэдээж, үүнд иргэдийн вакцины нэмэлт тунд хамрагдаж байгаа, бас халдвар хамгаалалтын дэглэм хэр зэрэг барьж байгаа нь нөлөөлнө. Гэхдээ нэгэнт байдал энэ хэвээр үргэлжилж, тархалт үргэлжилсээр байх аваас хатуу хөл хорио ч шаардагдаж таарна. Хөл хорьдоггүй юм гэхэд хэвийн цаг үе шиг байх боломжгүй. Адаглаад л, хил, гаалийн асуудал одоогийнхоос сайжрах боломжгүй гэсэн үг. Энэ нь бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөхөөс өөр арга байхгүй. 

Хоёрдугаарт, инфляц. Үнийн өсөлт, төгрөгийн ханш уналт хэдийнэ хаалга тогшсон. Монгол Улсад өнгөрсөн оны сүүлчээр инфляц дунджаар 9.5 хувь байсан. Хэдийгээр манай Монголбанк инфляцыг бууруулах бүх боломжит бодлого хэрэгжүүлж буй ч ийн өссөн байдаг. Энэ нь гадаад орчноос үүдэлтэй. Тодруулбал, хоёр хөршид инфляц нэмэгдсэн. Мөн Америкийнх хоёр, Японых 2.5 дахин өсчээ. Үүнээс гадна монголчуудын хэрэглэдэг импортын бараа бүтээгдэхүүний 34 хувь нь Эрээнээс хамаарч, Замын-Үүдээр орж ирдэг. Тэнд байдал ямар байгааг бид мэднэ.

Нүүрсний экспорт маань Гашуунсухайтаас хамаардаг. Гашуунсухайт ч гэж дээ, “айл”-ын тал яаж оруулахаа шийднэ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханшны хэлбэлзэл, олон улс дахь нефть, хийн үнэ, нийлүүлэлт зэрэг дам нөлөөлөхөөр зүйлүүд бий. Ингэхээр дэд бүтэц, боомт, үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын материал, түүхий эдийн үнэ өртөг, хил гаалийн асуудал босч ирж байгаа юм.

Чухамдаа ийм хоёр том шалтгаанаас болоод 10 их наяд төгрөг зарцуулж эхлэх бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу явах уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий болоод байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ3 цагийн өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа6 цаг 5 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна6 цаг 30 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II7 цаг 28 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 33 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо7 цаг 36 минутын өмнөӨнөөдөр морь өдөр8 цаг 10 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв8 цаг 12 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр9 цаг 15 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ9 цаг 33 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно9 цаг 34 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…9 цаг 37 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна9 цаг 38 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар9 цаг 38 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү9 цаг 40 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ9 цаг 41 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"9 цаг 42 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube