Ч.Пүрэвсүрэн: “Народу Казахстана” сан байгуулж хэт баячуудаас сар бүр мөнгө хуримтлуулахаа Токаев зарласан

0

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Казахстан Улсын Алма-Ата хотод 24 жил ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн Ч.Пүрэвсүрэнтэй цахимаар холбогдож ярилцлаа.

-Юуны өмнө Монголын ард түмэн Казахстанд амьдарч буй нутаг нэгтнүүддээ санаа зовж буйг хэлэхийг хүсч байна. Монголчуудын нөхцөл байдал ямар байв. Тэндхийн Элчин, консулынхантай холбоотой байв уу?

-Энд олон жилийн өмнөөс Казахстаны иргэн болсон иргэд буюу Монголын казахууд их байдаг. Харин Монгол Улсын иргэний харьяатаар ажиллаж амьдардаг хүн цөөхөн. Миний амьдарч буй Алма-Атад 3-4 монгол хүн л байдаг. Алма-Атад байсан Элчин сайдын яам Нур-Султан руу нүүсэн учраас Консулын газар бий. Одоохондоо утасдаж сураглаж, амьд мэнд байгааг маань бүртгэсэн зүйл алга.

Миний хувьд Элчин сайдын яаманд бүртгэлтэй, Монгол паспорттой. Аав, ээж, хамаатан садан Дорнод, Улаанбаатарт бий. Жил бүр эх орондоо очдог. Монгол паспорттой учраас улс төрийн ямар нэг цуглаан, сонгуульд оролцож санал өгөх эрхгүй. Манайх 1998 онд гэр бүлээрээ Казахстанд нүүж ирсэн. Хүүхдүүд, ач, зээ нар бүгд энд бий. Гэр бүлээрээ эмэгтэйчүүдэд зориулсан элит арьсан гутлын бизнестэй. Манай брэндийн салбар Казахстаны бүх том хот, Орост байдаг. Европ руу онлайн захиалгаар үйлчилдэг.

-Таны хувьд үймээн бослого болсон хамгийн төв цэг болох Алма-Атад амьдарч байна. Эхэндээ шингэрүүлсэн хийн үнээс болж ард түмэн үймээн дэгдээсэн гэсэн бол сүүлдээ зохион байгуулалттай ажиллагаа байлаа гэж Токаев ерөнхийлөгч мэдэгдлээ?

-Алма-Ата  үймээний голомт, төв цэг байлаа. Орчинд нь байгаа хүний хувьд үймээн анх яаж эхэлсэн, хүрээгээ тэлсэн гэдэгт анализ хийж төр, засгийн газрын албан ёсны мэдээллээс тоймлон хэлье.

Казахстанд автомашины 80-90 хувь нь гааз хэрэглэдэггүй. Анх үймээн эхэлсэн Казахстаны хамгийн баруун талын хот Узбекстантай хиллэдэг. Тэндхийн гурван аймагт машин нь ихэнхдээ гааз хэрэглэдэг. Гааз түгээх станц ч олон байдаг. Гэхдээ үнэ маш хямд. Бараг л үнэгүй гэсэн үг. Дэлхийн түвшнээс 100 дахин хямд гэж ард иргэд нь ярьдаг.

Тэр хэрээр эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэхгүй байгаа гэж үзэж 2018 оноос үнийг нь чөлөөлж, 2022 оны нэгдүгээр сараас биржээр худалдахаар болсон талаар мэдээлж ирсэн. Өөрөөр хэлбэл, 2-3 жил ухуулга сурталчилгаа хийж бэлтгэл хангасан гэсэн үг. Харьцуулж хэлбэл, 1000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 1020 төгрөгөөр авахаар болсонтой адил. Энэ үнийн өсөлтийг Алма-Атагаас эхлээд бусад хот, аймгууд бараг анзаараагүй. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс гаазын үнэ өсөнгүүт цөөн иргэд цуглаж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн ч үймээн самуун болох хэмжээнд хүрээгүй гэсэн дүгнэлтийг Казахстан даяар ярьж байна. Анх хэдэн хүн цугларангуут төрийн төлөөлөл очиж уулзаад гааз борлуулдаг аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдсан эсэхийг шалгах хагас жилийн хугацаанд хуучин үнээр нь худалдана гэж тохироод тараасан юм билээ. Гэвч энэ үйл явдалтай зэрэгцээд бусад 11 хотын төв талбайд гэнэт хэдэн мянган хүн зэрэг гарч ирсэн. 

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев энэ хэд хоногт гурван удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийсэн. Нэгдүгээр сарын 6-нд “Алма-Ата хот руу гадаад, дотоодын нийлсэн 20 мянган сайн бэлтгэсэн, өндөр зохион байгуулалттай террорист-алан хядагчид, лалын хэт даврагч-радикалууд, дээрэмчид нийлэн зургаан удаа дайрлаа. Мөн бусад 11 том хот руу яг нэг цагт ингэж халдлаа. Тэд ямар ч улс төр, эдийн засгийн шаардлага тавилгүй, учир зүйгээ хэл амаар ололцох боломж ч өгсөнгүй. Манай төрийн засаг захиргааны байр барилга,  телевизүүдийн оффис, прокурорын газар, цагдаагийн удирдлага, хэлтэсүүд, банкнууд руу хүний олноор дайрч дээрэмдэн бусинуулж, галдан шатааж байна. Тэдний өөдөөс үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа цэргийнхэн руу сүрэглэн дайрч зэрлэгээр зодож гэмтээж, алж байна.

Тэднийг минь хувцасыг нь тайлан доромжилон, нүцгэнээр нь гудамжаар тууж, охид бүсгүйчүүдийг барьж хүчиндэж байна. Улсыг Аюулаас хамгаалахын академи руу, цэргийн комендатур луу дайрлаа. Тэд цэргийн дунд сургуулийн сонсогч хоёр сайхан хүүгийн хоолойг огтолж, толгойг нь биеэс нь салган шидэн зэрлэгдэж хүний ёсонд байхгүйгээр аашилж байна.  Иймээс энэ аюултай байдлыг таслан зогсоохын тулд цэрэг цагдаагийн бүх хүчнийхэнд дээрэмчид руу урьдчилан сануулахгүйгээр шууд буудах устгах эрх, үүрэг өглөө. Гэтэл барууны зарим улсын зүгээс энэ алуурчидтай  ширээний ард сууж тохир гэж уриалж байна гэдэг тэнэглэл” гэж мэдэгдсэн. Босогчид эзэлж авсан МИР ТВ болон бусад 5-6 телевизийн байранд байсан бүх техник хэрэгсэл аппаратуруудыг хулгайлж эвдэж шатааж, мөн тэнд байсан уг телевизүүдийн нэвтрүүлгийн 30 жилийн алтан сан-фондыг зориуд устгаж байсан нь Сири, Афганистан гэх мэт орнуудыг сүйрүүлсэн олон улсын дээрэмчдийн хийдэг ажиллагааг санагдуулж байна гэж судлаачид мэдэгдэж байна.

-Үймээнийг өмнөх Ерөнхийлөгч Назарбаевтай холбох  шалтгааныг хэрхэн харж байна вэ. Түүний гэр бүлийн хөрөнгө, эрх мэдлээс гадна ойр ажиллаж байсан хүн нь эх орноосоо урвасан үндэслэлээр баригдлаа?

-Назарбаев ерөнхийлөгчөөс больсон ч цэргээс эхлээд улсын эрх мэдэл хоёр хуваагдчихаад байсан. Назарбаевын даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгах хэмжээний эрх мэдэлтэй. Гишүүн орнуудаас ганцхан Казахстаны ҮАБЗ ийм том эрх мэдэл эдэлдэг.

Нэгдүгээр сарын 5-нд өмнөх ерөнхийлөгч Назарбаев ҮАБЗ-ийн даргын ажлаасаа татгалзаж Ерөнхийлөгч К.Токаев дарга болсоноор том “цэвэрлэгээ” эхэлсэн. Улсын Аюулгүй Байдлын Газрын (КНБ) дарга Карим Масимовыг эх орноосоо урвасан гэж баривчлан хорьж, хоёр туслах, ҮАБЗ-ийн хоёр нарийн бичгийн даргыг халж, Төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Мөн Стратеги төлөвлөлтийн газрын даргыг халсан. Ер нь Сири, Афган, Украйн, Арабын орнуудаас ийм олон тооны дээрэмчид Аюулгүй байдлын газрын том халхавч, урвалт байхгүй бол хил давж орж ирэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой гэж ярьцгааж байна. Бас яагаад шашны хэт даврагч нарын “унтаа үүрүүд” ийм олноороо бий болж удаан хугацаагаар эхлэх команд хүлээн өргөжин тэлсээр байсныг мэдээгүй байв, эсвэл мэдсэн ч нууж байв уу гэдэг асуудлуудыг Ерөнхийлөгч тавьж байна.

Назарбаев болон тэдний гэр бүлийнхэн, ойрын хүрээллийнхэн чинээлэг амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ Казахстанд 20 гаруй жил амьдарсан хүний хувьд ард түмний амьдрал их уруудаж доройтоогүй юм шиг санагддаг.  

-Гадны цэргийг оруулсан явдлыг зарим улс орон, судлаачид шүүмжилж байна. ОХУ-ын цэргүүд гэхэд үймээн самууныг намжаахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

- Нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ОДКБ буюу Аюулгүй байдлын хамтын гэрээ цэргийн байгууллагын гишүүн Армен, Киргиз, Тажикстан, Беларусь, Орос улсуудын армийн тусгай хүчний 2500 дайчдын эхний хэсэг бүх техникийг ачсан Ил-76, Ан-Руслан ачааны том онгоцууд Алма-Атагийн онгоцны буудалд  буунгуутаа хамгаалах обьект руугаа явсан.  Нийт 120 нислэгээр гурав хоногт зөөж авчирсан. Оросын болон бусад орны армийнхан орж ирсэн мэдээг сонсоод Ерөнхийлөгчийн ордонг эзлэх гэж байсан оролдлогоо зогсоосон. Ингээд нэгдүгээр сарын 6-9 хүртэл Алма-Ата хотыг дээрэмчдээс цэвэрлэх ширүүн байлдаан явагдаж одоо террористууд хотоос шахагдан гарч жижиг суурингуудад бүгэж, зарим нь хил гарч зугтах гэж оролдож байна гэсэн мэдээллийг төр засгаас өгч байна. 

Энэ хугацаанд алан хядагчид 500 тээврийн хэрэгсэл, 38 гал унтраах машин, гурван түргэн тусламжийн машиныг шатаажээ. Цагдаа цэргийнхнээс 17 залууг алж, 1300-г шархдуулсан. Одоогийн байдлаар Казахстан даяар дээрэмчдээс 28-ыг алж, 26-г шархадуулан 8000-ыг баривчилж хориод байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Нэгдүгээр сарын 10-ныг улс даяар гашуудлын өдөр болгон зарлаж эрэлхэг хүү нараа сүүлчийн замд нь үдэж, гашуудацгаалаа.

Гадны цэргүүд орж ирээд тусгай обьектуудыг хамгаалж, тэнд үүрэг гүйцэтгэж байсан Казахстаны цэргүүдийг бослогыг намжаахад оролцох боломжоор хангасан. Гадны цэргүүд байлдаанд оролцохгүй. Цаашид тодорхой хугацаанд буюу үймээн бослого бүрэн намжтал хамгаалалтад байж дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн.

Хамгийн сүүлд ОДКБ-ийн орнуудын Ерөнхийлөгч нар цахим хуралдаан хийхэд К.Токаев “Олон улсын террористууд Казахстан улсын төрийн засаг захиргааг эзлэн авч, төрийн эргэлт хийх тодорхой зорилготой байсан. Тэд Нур-Султанд очих гэж байжээ. Тэд манай Үндсэн хуульт төрт улсыг  нурааж, үндэсний тусгаар тогтнолыг сүйрүүлэх оролдлого хийлээ. Маш нарийн зохион байгуулалттай, нэг командаар нэг том төвөөс удирдан ажиллаж байв. Тэдэнд орчин үеийн транкерийн холбооны хэрэгсэл, мэргэн буудагчийн винтовууд болон гадаадын цэргийн лагерьт бэлтгэгдсэн олон зөвлөх, хөлсний боевикууд байлаа. Үхсэн, шархадсан хүмүүсээ  түүж авч байгаа нь болон довтолгоо яаж хийж, яаж сошиалаар хүчтэй худал мэдээ тарааж, ухуулж байгаа зэрэг нь “арабская весна” өнгөт хувьсгалуудад оролцсон боевикуудийн төрх, гарын үсэг гэдэг нь илт байлаа” гэж хэлсэн. Путин, Лукашенко нар “Бид тусгаар тогтносон Казахстан улсын Ерөнхийлөгчийн хүсэлт урилгаар, гэрээний дагуу  энхийг сахиулах гэж ирсэн, энэ тухай бүх бичиг баримтаа журмын дагуу НҮБ, НАТО-гийн удирдлагад явуулсан” гэдгийг мэдэгдсэн.

-Нөхцөл байдал нэлээн тогтворжих шиг боллоо. Иргэдийн амь нас эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг хэрхэн тооцож байгаа бол?

-Бослого үймээнд оролцсон 20 гаруй мянган хүнийг хотоос хөөж, заримыг нь баривчилж байна. Алма-Атагийн нөхцөл байдал үнэхээр хүнд. Иргэдийн амь нас хохирсон, байшин барилга нурж сүйтсэнийг харахад сэтгэл өвдөж, уйлмаар санагдаж байна. Хоёрхон өдрийн дотор бүхнийг тонож дээрэмдэж, шатаалаа. Зэвсэг, алт, гар утаснаас эхлээд 1200 гаруй дэлгүүр, худалдааны төвийг тонож шатаасан гэж ярьж байна. Хэд хоногийн хугацаанд дээрэмчид 1300 компани, байгууллагын бизнес, хөрөнгөнд халдан бусинуулж 215 сая ам.долларын хохирол гамшиг учруулаад байна. Казахстан улсын эдийн засагт учруулсан нийт уршиг нь гурван миллиард ам.доллар гэж одоогоор тооцож байна. Үймээн бослогыг далимдуулж байгаа хүмүүс ч их байгаа юм билээ. Одоо ганц нэг эмнэлэг, хүнсний дэлгүүр, банк ажиллаж эхэлж байна. Гэхдээ энэ сарын 19 хүртэл онц байдал зарласан.

Хүнсний дэлгүүрүүд онгойж, мобил утасны банкны үйлчилгээ хийгдэж, карт уншиж, бензин колонкууд нээгдэж амьдрал хэвийн хэмжээндээ орж эхэлж байна. Казахстануудын нэг сайн чанар нь долоо хоногийн дараа дэлгүүр, худалдааны төвийг нээхэд дайрч уралдсан, үнээ нэмсэн зүйл огт ажиглагдаагүй.

-Хохирлыг барагдуулах үйл ажиллагаа эхэлсэн үү. Шинэ Засгийн газар бүрдчихлээ?

-Казахстаны хэмжээнд бизнесийн салбарыг хариуцдаг тусгай байгууллага байдаг. Тэр байгууллагад хохирлоо мэдүүлэх, зураг, бичлэгээр баталгаажуулж өгөөрэй гэдгийг үймээн гарсан эхний өдрөөс эхлэн анхааруулсан. Бизнесийн байгууллагууд албан ёсны магадлагаагаа үзүүлээд дараагийн хөнгөлөлтөд хамрагдах юм билээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд хохирлыг барагдуулах байх.

Ерөнхийлөгч К.Токаев шинэ Засгийн газрын бүрэлдхүүнийг баталж эхний хуралдаан дээр нь үг хэллээ.  Казахстаны улс төр, эдийн засаг нийгмийн салбаруудыг шинэчлэн өөрчилж, шинэ чиг баримжаагаар явах стратегийн олон чухал асуудал дэвшүүлж, шийдэх замуудыг заалаа.

Тэр “Народу Казахстана” гэдэг том сан байгуулж хэт баячууд болон тэдний компани аж ахуйн нэгжүүдээс сар болгон тодорхой хэмжээний мөнгө энэ санд оруулж байхыг хатуу үүрэгдлээ. Олигархиуд нэг удаа ард түмэндээ туслах болсон гэж үзэж яамдын ажилчид, парламентын гишүүд зэрэг төрийн том удирдах тушаалтай хүмүүсийн цалинг нэмэхийг таван жилээр хориглолоо. Мөн ОДКБ-ийн энхийг сахиулагчид гол үүргээ гүйцэтгэж байдал тогтвортой болсон тул 10 хоногийн дотор нутаг буцна гэж мэдэгдэв.  Одоогийн байдлаар Казахстан даяр террорист-үймээн, дээрэм тонуулд оролцсон гадаад дотоодын 10100 хүнийг баривчлаад байна.

-Таны хувьд нөхцөл байдал хүндэрч эхлэхэд эх орон руугаа явах, Монголчуудыг татаасай гэсэн бодол төрж байв уу?

-Миний хүүхдүүд, ач нар, бизнес гээд бүх гэр бүл маань Казахстанд байгаа учраас Монгол руу явья гэж бодоогүй. Хамгийн гол нь гэрээсээ гарахгүй, үймээн самуунаас хол аюулгүй байхыг чухалчиллаа. Харин нэгдүгээр сарын дундуур Монгол руу аав, ээж дээрээ очихоор төлөвлөсөн байсан ч хөл хорио, нөхцөл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор онгоцны буудал ч ажиллах боломжгүй байгаа.

-Өнгөрсөн хоёр жилд цар тахлын хүндхэн сорилттой нүүр туллаа. Ялангуяа, бизнес эрхлэгчдийн орлого эрс буурлаа. Танай гэр бүлийн бизнест хэрхэн нөлөөлөв, төрийн дэмжлэг хэр байв?

-Бизнесийн онцлогоос шалтгаалаад гутлын үйлдвэрт нөлөөлөх нь харьцангуй бага байлаа. Эхний ганц хоёр сар хаалгаа барьснаас биш Казахстаны хувьд хатуу хааж хориогүй. Бүх зүйл чөлөөтэй байсан. Төр засаг, бизнесийн салбарын үйл ажиллагаанд ер оролцдоггүй. Нийгмийн түвшин өөрчлөгдсөн, хөгжсөний л илрэл байх л даа.

Цар тахлын үед Казахстаны төр засаг  бизнес эрхлэгчид, иргэдээ их дэмжсэн. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл гурван жилийн хугацаанд ямар ч татвар авахгүй байхаар болсон. Ер нь бизнес эрхлэгчид татвар хураамжаа  үнэн зөв шударгаар төлсөн л бол ямар ч хаалт хязгаарлалт байдаггүй. Илүү дэмжиж, давуу боломж олгодгоороо бизнесийн хамгийн таатай орчин бий болгосон гэж хэлж болно. Энгийн амьдрал дээр тохиолддог жишээ хэлэхэд, татвараа хамгийн сайн төлдөг ногоон бүсэд орсон бол зарим үед цагдаа ч зогсоодоггүй. Бизнес эрхлэгчдийн төлсөн мөнгөөр бид цалинжиж байгаа гэсэн хандлага түгээмэл ажиглагддаг.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ7 цаг 54 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа7 цаг 58 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө8 цаг 7 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд8 цаг 11 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн8 цаг 28 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ8 цаг 38 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна9 цаг 2 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ9 цаг 3 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно9 цаг 6 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ9 цаг 7 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв