Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-14 нд нийтлэгдсэн байна.

СЭГС ЦАГААН БОГД- найраглалын дагавар бүлэг ( сонгогч бүсгүйн захидал )

1/ 14/ 2022    10 цаг 31 минут
Утаат хотын
Ууртай гишүүн сайн байна уу.
Гэр хорооллын
Гивлүүртэй сонгогч сайн байна
Намар та манайд ирэхдээ
Надад ганц амласан шүү дээ.
Галладаг зуухыг цахилгаан болгоод
Гаднах хогийг сард нь ачаад
Бүх айлын янданг лацдаад
Бүгдээрээ нийлж хөгжинө гэчихээд
Хороон даргаас ч санаа зовохгүй
Хошгоруулж хошгоруулж өвөлжин чадлаа.
Уншаад баймаар таны амлалтууд
Утаагүй болгож чадна гэжээ
Утаагүй болгож чадья гэтэл
Улсын данс улайсан гэжээ.
Амьдаараа утуулахаас зайлс хийгээд
Алсын хөдөө гарья гэвэл
Цэцэрлгийн хүүхдээ шилжүүлж аваад
Цэнгэг агаарт сууя гэвэл
Ажлын байр тэнд байхгүй
Амьдаараа турж үхэх байлгүй
Үүл газардсан цайдам хөдөөд
Үстэй дээлтэйч ч осгох байлгүй.
Уг нь тэгээд бодоод байхад
Улаанбаатар минь сайхаан
Уулс тийшээ угаар түрсэн
Үүлс дээшээ утаа тулсан
Улсын маань харанхуй хот
Улаанбаатар сайхаан.
Өдөн дэрнээс
Өглөө өндийж
Өнөөх хөөгөө хэд шүүрдээд
Цоохор тортогоо ч шалавхан гөвж
Цонхны цаанаас баримжаа авчихаад
Харанхуй нь дэндсэн гудамжаар
Халтирч үхмээр замаар
Ажилдаа түгжрэнхэн
Автобусанд чихэлдэнхэн
Амаа боож алхвал
Аяа бас болох биш үү.
Тэгэвч би.
Дайн самуунтай сири адил
Дарийн утаат энэ л хотод
Үр хүүхдээ угаартуулж
Үйлээ үзсээр залхаж байна.
Нүд улайсаар уушиг хордож
Нүүр халтартсаар шүд харлаж
Толгой өвдсөөр дотор муухайрч
Тортог залгисаар өтөлж байна.
Даанч дэндүү дарга нар минь
Даварсан муу луйварчид минь
Нүдээ нээгээд хараач дээ
Нүүдэггүй утааг ажаач дээ.
Өгье гэвэл ганцаас гэж
Өвгөдийн мэргэн сургааль бий
Монгол юм бол наад зүрхээ
Монгол юм шиг цохилуулаач дээ
Талсаж идсэн хөрөнгөө зоорио
Там руу та нар зөөхгүйгээс хойш
Аймшигт утааг багасгахад туслан
Алгаа дэлгэж гэгээрээч дээ.
Гадагшаа гаргаж мөнгө нуухгүй
Ганц ч төгрөг илүү идэхгүй
Урам зоригтой сэтгэе гэвэл
Улаанбаатарт жаргал байна.
Аяны чинь дөрөөг утаагаар мялаая
Алсын чинь харгуйг угаараар үдье
Баяртай гишүүн минь хариу өгөөрэй
Байнгын минь хаяг Утаанбаатар
 
Ч.Чагнаадорж
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ5 цаг 15 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ5 цаг 26 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно8 цаг 51 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube