Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-14 нд нийтлэгдсэн байна.

Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна

1/ 14/ 2022    16 цаг 55 минут

Төрийн бус байгууллага хэд байдаг вэ. Статистик мэдээллээр бол 2020 оны байдлаар 23614 байжээ. Улстөрчид, бизнесийн акулууд, элдэв тэмцэгчид тэр байтугай төрийн байгууллагууд дэргэдээ хэдэн арваар тоологдох Төрийн бус байгууллагатай байдаг. Нэр бүхий хоёр ч Ерөнхийлөгчийн эхнэр сан нэртэй Төрийн бус байгууллагатай байлаа. Мөн Төрийн бус байгууллагаар алдаршиж төрийн албан тушаалд ч очих нь бий.

Тухайлбал, Утааны эсрэг ээж аавуудын холбоо ТББ-ын тэргүүн нь одоо төрийн тэргүүний зөвлөх болсон. Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж байсан нэг хүн өдгөө нийслэлийн ИТХ-д сонгуульт ажилтай сууж байна. Хөвсгөл нууранд унасан машин тэргийг татаж гаргахаар ТББ байгуулан тэмцэж явсан нэг эрхэм төрийн түшээ болоод чамгүй олон жилийг ардаа хийжээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэгэн цагт МоАХ төрийн бус байгууллагатай байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ч Монгол цэргийн нэгдсэн холбоо ТББ-ыг үндэслэж л байлаа. Эд бол зөвхөн жишээ. Ард нь яг адилхан кэйс үй түмээрээ бий.

Манай улсын насанд хүрсэн хоёр сая орчим иргэн бүгд ямар нэгэн байдлаар холбогдож мэдэх ийм олон ТББ байдаг атал олон нийт хэдхэнийг нь л мэддэг байх. “Лантуун дохио” ТББ гээд л сайн үйлс хийж байгаа хэсэг залуус байгаа харагддаг. Өөр тэгээд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гээд яг нэрлэчих юм байна уу.

Учир нь эдгээр төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчлэх гэхээсээ эзэндээ үйлчлэх зориулалтаар л үүссэн юм. Бас тоо нь хэдэн арван мянга гэж байгаа ч үүнийг мянга хүрэхгүй хүн давхардсан тоогоор байгуулсан байгааг тааж ядах юм байхгүй. Манай нэг цуутай тэмцэгч 100 гаруй ТББ-тай байж билээ. Бас АН-ын нөлөө бүхий лидер, том амтайгаараа зартай нэг эр ТББ-аар дамжуулан гадаадын өнгөт хувьсгал экспортлогч хүчнээс мөнгө авч байсан нь тогтоогдож балрангаа алдсан юм.

Намын дэргэд ил тод орших ТББ байхад хэн нэгэнд үйлчлэх, төрийн албан тушаалтны захирах эрхтэй мөнгийг нь татваргүй, хуулийн саадгүй цэвэрхэн гаргахаар байгуулагдсан нууц байгууллагууд ч бий. Товчхондоо, ТББ хэмээх сайхан нэрийг бусдыг шантаажлах, татвараас зугтах хэрэгсэл болгон ашиглах чиглэлд манай “хүнд гар”-ууд илүүтэй хөгжүүлсэн байна.

Ямар олигтойдоо УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр нэгэнтээ “Шоронгоос гарсан нөхөд ТББ байгуулан шантааж хийдэг боллоо” гэж хэлж байх вэ дээ. Монголын хуульчид, эдийн засагчид үүнийг бол толгой дараалан сайн мэдэж байгаа. Гэхдээ хэн өөрт нь төдийлөн нэр төр авчрахгүй асуудлаар асар олон хүний дайсан болохыг хүсэх билээ.

1997 оны нэгдүгээр сарын 31-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн бус байгууллагын тухай хууль гэж бий. Тус хуулийн Тавдугаар зүйлийн 5-д “Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно” гэж заасан байдаг. Гэхдээ өнөөдөр үнэхээр дурын иргэн Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан зэрэгтэй танилцаж болох уу. Хуульд болно гэж заасан боловч бодит байдал дээр дэндүү хол зүйл юм.

Тухайлбал, би МАН-ын санхүүгийн тайланг үзье гэвэл ойртуулах уу. Үгүй ядаж, Даяар хөх монгол бил үү тэр холбооны дансанд орсон мөнгийг харъя гэвэл яах бол. Яг энэ мэтээр Монголын залуучуудын холбоо ТББ-ын дансыг ч үзмээр л байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ТББ бас сонин санагддаг. Гадаадаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн салбарын холбоодыг үзэхэд гэмгүй. За тэр, НАМЗХ, НАМЭХ, Ардчилсан залуучуудын холбоо гэх мэт нам дагасан ТББ-уудын санхүүгийн тайланг үзвэл юу гардаг бол доо.Хувийн эмнэлэг, сургуулийг дагасан ТББ-ууд өчнөөн олон жил татвараас зугтсан тухайг бол тусад нь сэдэв болгож бичсэн нь дээр байх.

Хамгийн аюултай нь, ТББ-уудаар далдалсан элдэв хулгай нь яахав гэхэд үүгээр далимдуулсан гадаадын элдэв байгууллагын мөнгө манайх руу урсаад байгааг хянаж л байх нь зөв баймаар.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ байгууллага манай улсыг сүүлд “Саарал жагсаалт”-д оруулахдаа ТББ-уудаа цэгцэл гэдэг шаардлага тавьсан байдаг. Мөнгө угаалт, терроризмтэй тэмцэх бол бас ТББ-уудаа анхаарч байх ёстой аж.

Тэгвэл энэ хүрээнд Засгийн газраас хуулийн төсөл боловсруулан бэлэн болгожээ. Тэр нь УИХ-аар хэлэлцүүлэг нь ч эхлээд байна. Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан юм байна. Хэвлэлийн мэдээнд “Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ” гэж дурдсан байгаа нь анхаарал татаж байгаа биз.

Улмаар ТББ-уудын санхүүжилтийг ил тод болгох бололцоотой болох тухай хуулийн төсөлд тусгасан байна. Гэвч энэ сарын 6-нд УИХ-аар чуулганы хуралдаанд хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэхээр оруулахад МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авчихсан юм. Ямар асуудал байгаа болоод намын дарга, Ерөнхий сайд нь толгойлж буй Засгийн газраас оруулж ирсэн бодлогын хуулийг УИХ-ын гишүүд хэлэлцэхээр эмзэглэсэн байж таарах вэ.

Хуулийг хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд бүлх залгисан мэт л дуугүй сууж байгаа харагдсан. Харин 2018 онд Хууль зүйн дэд сайд байхаасаа ТББ-уудын эздийг зарлах ёстой, хуулийг нь өөрчлөх хэрэгтэй гэж ярьж ирсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр л байр сууриа илэрхийлж асуулт асуугаад сууж байна лээ.

Тэрбээр “Авлига ашиг сонирхолтой тэмцэх асуудал бол эрх барьж байгаа МАН-ын бодлогын нэгдүгээр асуудал. МАН УИХ-аараа үүнийгээ албан ёсоор хийх ёстой. Авлига, ашиг сонирхолтой тэмцэе гэвэл бодлогын түвшинд тэмцэх ёстой. Яг энэ хүрээнд орж ирж байгаа санаачлага гэж үзэж, талархан дэмжиж байгаа.

Манай улсыг олон улсын байгууллагууд “Саарал жагсаалт”-д оруулсан. Таван шаардлага тавьсан. Үүний нэг нь Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчил гэдэг шаардлага байгаа. Бид энэ хуулийг дэмжихгүй бол дахиад “Саарал жагсаалт”-даа орно. Тэгэхээр хууль санаачлагч үүнийг бас сайн хэлж өгөөч. Энэ намын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн манлайлаад байдаг. Гэтэл доогуур нь бужигнуулаад байх юм. Засгийн газрын агентлаг ШӨХТГ дэргэдээ Мэргэжлийн холбоодын үндэсний зөвлөл байгуулж байна. Энэ яаж байгаа юм. Холбоо энэ иргэний нийгмийн байгууллага гэдэг чинь төрөөсөө тусдаа, төрийн байгууллагаасаа хараат бус, ангид, иргэдийн сайн дурын эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр байх ёстой атал төр нь өөрөө ТББ байгуулж байна. Нэг бодлого явуулах гэхээр мэддэг, мэддэггүй нь мэдэгдэхгүй үйл ажиллагаа явуулдаг.

Монголын хамгийн их орлого төвлөрүүлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани дэргэдээ мэргэжлийн холбоод байгуулж байгаа. 2018 онд би дэд сайдаар ажиллаж байхдаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гаднаас санхүүжилт авдаг, түүгээр амьдардаг хэсэг хүн намайг Монголын иргэний нийгмийн дайсан гэж Вашингтон пост сонинд нэр цохуулж бичүүлж байсан. Монголын асуудлыг Монголын төр өөрөө мэдмээр байна” гэж хэлсэн байна лээ.

Үүгээрээ төрийн бус байгууллагуудыг бүхэлд нь харлуулж, муулах гэсэн санаа агуулсангүй. Нийгэмд тустай ажил хийх гэж эсвэл амьдрах орчин, нийгмээ илүү гэрэл гэгээтэй сайхан болгох гэж иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тэд бол хууль ямар ч байдлаар өөрчлөгдсөн хэний ч өмнө нүүр улайхгүй ТББ-ууд юм. Сайны хажуугаар саар гэгчээр бохир болгонтой холбогдож зууралдсан нөхдүүд ч ТББ байгуулан хуулийн цоорхой дээр зоолж байна. Үүнийг цэгцэлснээр манай орон нэгдүгээрт олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.

Хамгийн гол нь төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болбол аяндаа өөрсдөө алга болно. Үр дүнд нь авлига буурна. Манай хөгжил дэвшлийг хойш нь татаж, хүн ардын амьдрал ахуй, ирээдүйдээ итгэх итгэлийг сүйрүүлж байгаа хорт хавдар бол авлига шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүд хувийн жижиг ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээр шийдвэр гаргаж чадах эсэхийг харах л үлдэж байна. Хуулийн төсөл бол УИХ-ын ширээнд хэдийнэ оччихсон байж байгааг дахиад сануулья.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.8 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.9 цагийн өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube