Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна

Нийгэм   Ярилцлага 17:59 , 2022-1-14
0

-Манай сайтад ямар асуудлаар хандаж байгаа талаараа ярихгүй юу?

-Намайг Ж.Хишиг-Амгалан гэдэг. Ард түмнээсээ хандив гуйгаад байгаа И.Тэмүүлэнгийн ээж нь байгаа юм аа. Хүү минь 10 настайгаагаа энэ өвчнөөр өвдсөн. Одоо 34-тэй. 24 жилийн турш энэ өвчнөөр шаналж олон эмчилгээ, хагалгаа хийлгэж явж байна. 2009 онд би хүүдээ өрөөсөн бөөрөө өгч хагалгаанд орсон ч сар болоод л дахиад ажиллахаа больчихсон. Тэрнээс хойш 5 сарын дараа ахиад л диализийн эмчилгээнд орсон. Хагалгаанд орохоосоо өмнө 4 жил диализийн эмчилгээнд орж байсан. Хүүхэд байхдаа ЭХЭМҮТ-өөс эхлээд л одоо Нэгдүгээр эмнэлэгт ажилчин шиг нь л байнга байж байдаг.

Хүү минь хоёр гар цээжиндээ хиймэл судас тавиулсаар байгаад одоо тавих ч газар байхгүй болж цаашаа эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Миний бөөрийг суулгахад цус сэлбэлт их явагдсанаас “антибоди” гэдэг вирус үүсчихсэн.

-Өвчний онош нь юу вэ?

-Бөөрний архаг дутагдал оноштой. Хүүгээ 10 настай байхад нь өвлийн амралтаар нь дүүтэй нь хамт хөдөө явуулсан юм. Хүүхдүүд малын саравч дээр тоглож гүйж байгаад унахдаа дүүгээ хамгаалаад өөрөө модонд даруулчихсан юм. Гэмтлээс үйлдэлтэй өвчин.

-Одоо И.Тэмүүлэнгийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Хүүд минь 4 сарын л нас байна гэсэн. Болдог бол би дахиад нөгөө бөөрөө өгчихмөөр л байна. Эмч нарт нь ч энэ талаараа хэлж үзсэн. “Тийм юм юу гэж байх вэ дээ эгч минь” гэсэн. Миний судас боломжийн би арын эмчилгээнд нь орж чадна аа гэхээр “болохгүй ээ” гээд байгаа юм. Дүүг нь донороор авья гээд эд эсийн нийцлийн шинжилгээ өгөхөд таараагүй. Зургаан үзүүлэлт байдаг юм билээ. Зургуулаа таараагүй. Миний төрсөн дүүгийнх таарсан. Түүнийгээ л бэлтгээд байж байна. Донор нь байгаад байгаа хэрнээ мөнгө нь байдаггүй. Тэгээд л ард түмнээсээ хүүг минь аврахыг гуйж байна. /уйлав/ Эгч нь хүнээс зүгээр мөнгө гуйхгүй. Би эхээс арвуулаа. Ах дүү олуулаа учир бүгд нийлээд бууз хийж зарж байгаа. Дүү нар маань бал үсний зүүлт гэх мэт зүйлийг зараад мөнгө олоод л байгаа. Тэгэхдээ тэр олон зуун сая төгрөгийг яагаад ч олж чадахгүй нь. Тэгээд л ард түмнээсээ гуйж байна. Хүүгээ харахаар л үнэхээр хэцүү байна.

-Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн үү?

-Монголдоо хийх боломж байгаа хэдий ч Антибоди гэдэг вирусийг буулгахад боломж нь муу. Манай эмч нар хийж үзье гэж байгаа ч бид өмнө нь бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгээд болчих байх, эдгэчих байх гэтэл болоогүй. Дахиад нэг хүнийг зохиослох болоод байгаа учир хэцүү байгаа. Тийм учраас бид Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр болоод байгаа юм.

-Эмчилгээний зардалд хэдэн төгрөг шаардагдаж байгаа вэ?

-Хүүгийн минь эмчилгээнд 300 сая вон хэрэгтэй гэсэн. Энэ нь монгол мөнгөөр 800 орчим сая төгрөг юм билээ. Гэхдээ зөвхөн бөөр шилжүүлэн суулгах мэс засал болон антибиоди вирусийг шүүх эмчилгээ нь тийм төлбөртэй. Хагалгааны дараа дахиад ч мөнгө орох юм билээ. Би дүү нартайгаа нийлээд 10 гаруй хоног бууз хийж зарахад 7 сая төгрөг олсон. 7 сая төгрөгийнхөө 3 саяыг нь эргэлтэд оруулаад 4 саяыг нь хүүгийнхээ данс руу хийчихсэн байгаа. Манай дүү нар ч гэсэн жижиг сажиг зүйл хийгээд байгаа хэрнээ тэр их мөнгийг олоход яг үнэндээ хэцүү байна.

2009 онд намайг хүүдээ бөөрөө өгөхөд хагалгааны зардал нь 12 сая төгрөг байсан. Хоёулаа ажилгүй, өвчтэй хүүхдээ асардаг бид хоёрт хагалгааны зардал байгаагүй. Тэгээд хүргэн ахынхаа өгсөн машин өөрсдийн эд хөрөнгийг бүгдийг нь зарж байгаад хагалгааны зардал бүрдүүлж хагалгаанд орж байсан. Одоогийн энэ хагалгаа нь арай л дэндүү өндөр өртөгтэй юм.

-24 жилийн хугацаанд аав ээж хоёр нь хөдөлмөр эрхлэх ямар ч нөхцөл боломж байгаагүй юм уу?

-Тухайн үед бид юухан ийхэн хийнэ гэдэг шиг л малгай хийж үзсэн. Наймаа хийж ч үзсэн. Хийгээгүй юм байхгүй. Эргээд бодоход толгой шийрээр л өдрийн хоолоо болгож байсан. Махыг бол ховор иддэг байсан. Тэглээ гээд муудаагүй. Ямар ч байсан өдийг хүртэл хүүгээ аваад ирчихлээ л гэж эгч нь өөрийгөө боддог.

-Анхны хагалгааг хийлгэхэд яагаад ганцхан жилийн дараа болохоо болиод хүүгийнх нь бие ингээд муудаад байна вэ?

-Тэр үед аав, ээж, дүү нь гээд бид гурав гурвуулаа донорын шинжилгээнд орсон. Аавынх нь цусны бүлэг таарсан ч эрүүл мэндийн хувьд тэнцээгүй. Дүүг нь бид хоёр зөвшөөрөөгүй юм. Тэгээд би өгье гээд өгсөн. Бид хоёр 100 хувь таарч байсан. Монголд анх бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсээр бид хоёр 28 дахь нь болж байлаа. Монголд анх удаа ээж нь хүүдээ бөөрөө өглөө гээд мэдээгээр гарч байсан. Хагалгаанд орсноос хойш 3 сарын дараагаас халуураад эхэлсэн. Тэгээд бөөр нь үрэвсчихсэн байна гээд дахиад хагалгаанд орж байсан. Түүнээс хойш олон удаа хагалгаанд орсон.

-Эмч нарын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Эмч нар бол яаралтай мөнгөө цуглуулаад Солонгост очоод хагалгаандаа ороод ир гэж байгаа. Бид нарт тус дэм болоод донорын шинжилгээг яаралтай авч өгч байгаа. Эмч нартаа гомдох юм байхгүй ээ.

-И.Тэмүүлэнгийн талаар яриач. Түүний хүсэл мөрөөдөл дуртай зүйл нь юу вэ?

-Хүү минь насаараа биеийн тамирийн хичээлд орж үзээгүй. Найз нөхөдтэйгөө зугаалж цэнгэж үзээгүй. Найз нөхөд нь аль хэдийн эхнэр хүүхэдтэй болчхоод байхад гэр бүл гэдгийг мэдэхгүй явдаг байсан. Хоёр жилийн өмнөөс хөөрхөн сувилагч охинтой хайр сэтгэлтэй болсон. Хөөрхөн хүүтэй. Хүү минь хүүг нь хүний хүүхэд гэлгүй өөрийн юм шиг хайрладаг. Бас аав нь болохыг хүсдэг. Тийм учраас амьдрахыг мөрөөдөж байгаа. Бид ч хүүгийнхээ тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна. Сайхан амьдруулмаар байна.

И.Тэмүүлэн одоо эмнэлэгт байгаа юу?

Гэртээ байгаа. Эмчилгээндээ гэрээсээ явж байгаа. Ковидын үед байнга эмнэлэгт байгаад байх хэцүү. Түнел хагалгаа хийчихсэн байгаа. Энэ нь биед нь гуурс оруулаад цээжний хөндийгөөр нь явуулсаар байгаад артер венийн судсын ховдлын эхэн дээр залгачихдаг юм шиг байна лээ. Тэгээд түүгээрээ аппаратдаа ордог. Эцсийн арга хэмжээ гэж эмч хэлсэн.

-Ард түмэнд хандаж таны хэлэх үг?

Миний хүүгийн гэрэлт ирээдүй, мөрөөдлийг нь ард түмэн минь биелүүлж өгч гүн туслалцаа үзээлээч ээ гэж хүсэж байна. Хүүгээ дөрөвхөн сарын настай гэхээр орж харахаас ч зүрхшээдэг. Тэгээд л ээж нь буузаа хийе гээд л дүүгийнх рүүгээ бушуухан явчихдаг. Яг үнэндээ бол яана аа хүү минь 4 сар насална гэж бодохоос айгаад л... “Ээжээ нэг сар нь өнгөрчихлөө” гэж хэлэхээр нь гайгүй ээ одоохон зүгээр болно гэж хэлдэг ч цаанаа бол аймаар хэцүү. Нээрээ яана аа нэг сар нь өнгөрчихлөө цугласан мөнгө нь 100 сая ч хүрэхгүй байна гэж бодохоор  л яаж тэр их мөнгийг цуглуулна аа л гэж боддог.

 И.Тамир: Ах минь надаас болоод ийм байдалд хүрчихсэн байхад би эргээд тусалж чадахгүй байгаадаа их харамсдаг

-И.Тэмүүлэн ах нь 24 жил өвчиндөө шаналж байна. Дүүгийн хувьд энэ бүхнийг хараад суухад бэрх байгаа байх. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Намайг И.Тамир гэдэг. И.Тэмүүлэнгийн төрсөн дүү. Бид  эхээс хоёулаа. Энэ айхтайр мэдээг сонсоод хүлээж авч чадахгүй үнэхээр хэцүү байна. Ямар ч байсан гаргалгаа олоод даван туулна гэдэгтээ итгэлтэй байгаа. Өрх гэр толгойлоод хөөрхөн хүүгийн аав болоод ирээдүйгээ өнгөтэй өөдтэй хараад эхэлсэнд их баяртай байгаа. Одоо ийм давагдашгүй хүчин зүйлийг бид нар яаж даван туулах вэ гээд их л олон гаргалгаа бодож байна. Маш их ажил байдаг юм байна. Монголын ард түмний минь хийсэн буян буцахдаа бороо шиг асгараад та бүхэнд ирдэг юм шүү. Ахад минь туслаач ээ гэж хүсэх байна.

-Ах нь дүүгээ хамгаалаад өөрөө модонд даруулж бэртсэн гэж ээж нь түрүүн яриандаа дурдсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

Тийм, тэр үед бид яг л ид хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. Ах минь намайг бодвол илүү хөдөлгөөнтэй хурдан шаламгай их л гүйж харайсан хүүхэд байсан. Бид нар дөрвүүлээ өвлийн амралтаараа хөдөө өвөөгийндөө ирсэн байсан. Бид тоглож байгаад халтираад унахад ах биднийг шүүрч авч тогтоогоод өөрөө мод руу унаад модондоо дарагдчихсан. Айгаад эмээ өвөөдөө ч тухайн үед хэлээгүй. Толгойных нь араас цус гараад байхад нь орж угаачхаад л байсан. Тэгээд нэг их удалгүй халуураад эхэлсэн л дээ. Тэр үед л болохоо байж байсан юм билээ. Хот руу яаралтай ирсэн. Би араас нь ирэхэд ах минь эмнэлэгт хэвтдэг, эмнэлгээс салдаггүй хүүхэд болчихсон байсан. Хамарсаж явдаг.

-Донор болохоор шинжилгээ өгөхөд таараагүй гэсэн.

Тэр их хүнд асуудал. Ах минь надаас болоод өнөөдөр ийм байдалд хүрчихсэн байхад би эргээд тусалж чадахгүй байгаадаа их харамсдаг. Ээж минь үлдсэн нэг бөөрөө өгөөд хүүгээ авармаар байна аа гэдэг тэр л үгс надад ... \уйлав\

 

Ярилцсан: Б.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч

И.Тэмүүлэнд туслах хандивын аянд нэгдэхийг Монголын ард түмэндээ уриалж байна.

Хандивын данс: 5057901208 Хаанбанк И.Тэмүүлэн

Холбоо барих дугаар: 99176404, 99076030

 

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Нийслэлд 40 мянган хүн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ7 цаг 40 минутын өмнөКёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа7 цаг 44 минутын өмнөЖа Морант 38 оноог авч багаа хожилт хөтөллөө7 цаг 53 минутын өмнөФОТО: 20-р зууны Монголын болон дэлхий дахины сонирхолтой мөчүүдийг буулгасан ховор зургууд7 цаг 57 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн8 цаг 14 минутын өмнө55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ8 цаг 24 минутын өмнөЭнэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна8 цаг 48 минутын өмнөТүр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлнэ8 цаг 50 минутын өмнөЦагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно8 цаг 52 минутын өмнөШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ8 цаг 53 минутын өмнөГ.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ1-22, 12:50Австри коронавирусын вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс боллоо1-22, 12:43Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л "Ланд 300"-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа1-22, 12:32Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна1-22, 12:15"Альфа", "Дельта" хувилбараар өвдсөн ч 45-90 хоногийн дараа дахин өвчлөх эрсдэлтэй1-22, 12:00ЭМЯ: 2656 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1-22, 11:30Хойд Солонгосын арми хэт хүчирхэгжих нь юунд хүргэх вэ1-22, 11:21НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ1-22, 11:06Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1-22, 11:01Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв1-22, 10:56ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд1-22, 10:521 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ1-22, 10:40Чанарын шаардлага хангахгүй газарт бэлтгэсэн бууз, банш худалдан авахгүй байхыг зөвлөлөө1-22, 10:35Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ1-22, 10:33Цагдаагийн хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлджээ1-22, 10:30Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна1-22, 10:11МУГТ Н.Төгсцогт өнөөдөр тулалдана1-22, 9:45Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно1-22, 9:11Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ1-22, 8:37Мөсний зузаан өмнөх жилүүдийн мөн үеэс 15-75 см нимгэн байна1-22, 8:06ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1-22, 8:01Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн1-22, 7:59Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна1-22, 7:50ЛАВРОВ, БЛИНКЕН НАР: Бид ч бас энэ уулзалтаас ахиц дэвшил гарна гэж найдахгүй байна1-22, 7:31Ирэх намар зуух яндангийн шахаа хийнэ гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд ил зарлачихав уу1-22, 7:00Энэ өдрийн зурхай1-22, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ1-22, 6:30Ой тогтоолтын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө1-21, 19:40Бууз, баншаа гадаа хөлдөөх нь эрсдэлтэй1-21, 19:20Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1-21, 19:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 Тэд бидний тухай: ХЯТАДЫН АЮУЛ: Монголын шинэ Ерөнхийлөгчийн айлчлал  Орост чухал дохио өгөв12-23, 8:00 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана1-11, 13:37 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа1-20, 15:35 ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрээний талаас хил нээгээгүй гэж үзжээ12-13, 18:08 Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана12-24, 13:32 Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12-5, 11:15 Т.Санчир: Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан1-13, 13:27 Эрээний асуудлаар худал мэдээлэл хийсэн Б.Мөнхжинг огцруулна12-12, 13:15 Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү12-17, 23:15 Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо1-3, 8:57 Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!12-23, 19:05 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь, 5 хүртэл насны хүүхэдтэй бол “Цагаан сар” өнгөртөл цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ1-15, 12:22 Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ1-2, 15:10 ХНХ-ын сайдын тушаалаар батлагдсан цалин хөлстэй холбоотой журмууд1-4, 17:50 Шинэ сайд нарын нэрс ба зарчим12-8, 13:59 Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ1-5, 0:32 Хятадын тал Монголын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон гэж шүүмжлэв12-22, 11:00 Ч.Сайханбилэг татаж унасан уу?12-20, 8:50 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай1-1, 11:45 Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан12-21, 15:54 Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс1-11, 15:16 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ1-8, 7:19 Орос, Украины хооронд мөргөлдөөн гарсан тохиолдолд Туркийн байр суурь тодорхой болов12-12, 7:20 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө12-7, 7:00 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд1-4, 12:15 Давхар дээл өмсөж “зэрэг нэмэх”-ээр зэхэж байсан УИХ-ын гишүүд ууртай байна1-6, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ1-4, 12:53 Б.Баабар: Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй1-3, 13:40 ШУУРХАЙ: Гадаадад зорчсон хоёр монгол иргэнээс ОМИКРОН илэрчээ1-6, 12:51 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 Д.Нарангэрэл: Дараах шинж тэмдэг илэрч байвал өрхийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад нэн ЯАРАЛТАЙ хандаарай1-14, 11:05 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Украинд НАТО-гийн  байлдааны дэд бүтэц бий болбол юу болохыг  Путин тодотгов12-24, 7:20 Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм бэ1-11, 11:02 Өнөө өглөөгүүр Алматы хотод буудалцаан дахин эхэлжээ1-8, 13:20 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 "ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд1-15, 7:20 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна1-12, 9:02 Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав1-5, 20:56 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Ким Чен Ун 2021 оныг "Бахархалт ялалтын жил" гэж нэрлээд 2022 оныг "агуу тулааны жил" гэж тодотгов1-2, 7:20 О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь1-10, 17:29 ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ12-14, 11:08 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Рио Тинто" Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ12-14, 12:20 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Казахстан дахь зэвсэгт үймээний ар талд  хэн байж болох вэ1-10, 7:20 Улсын начин Э.Энхбатыг Монгол руу авчрахаар болжээ12-17, 20:12 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 О.Санчирбал: БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдье12-18, 11:00 А.Оюунцэцэг: Согтуу эмч миний эрүүл хөлийг андуураад тайрчихсан1-14, 7:10 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...1-1, 10:00 Омикрон нь КОВИД-19-ийн хамгийн сүүлчийн мутацитай омог биш байх магадлалтай гэв12-7, 19:17 Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү1-4, 7:00 Б.Нандинцэцэг: Ханийн дээд , хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай. Хэлэх үг дэндүү их байна12-30, 12:45 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна1-14, 17:59 Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ1-4, 7:04 2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө1-3, 14:02 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 2022 ОНЫ ТОМИЛГОО: Ойрын үед хийгдэх халаа сэлгээ1-5, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Б.Гүнчинсүрэн: "Монгол нутаг бол эртний ухаант хүн төрөлхтний өлгий нутаг" гэдэг худлаа юм байна1-2, 14:00 Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ1-9, 7:23 Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно1-12, 10:12 Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  засагтаа үлдэх үү, явах уу12-23, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 Ч.Хүрэлбаатар: Монголбанк яахаараа төлбөрийн чадваргүй ҮХОБ-нд 14 тэрбумын зээл олгодог юм1-4, 13:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй12-16, 17:06 Шуурхай: Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ1-17, 13:16 Нэрт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням бурхан болжээ12-16, 9:18 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Өмнөд Солонгосын иргэн умардын хилийг давж, цар тахлын дэглэм зөрчсөний төлөө цаазаар авахуулж болзошгүй1-4, 9:41 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23

Онцлох

Сэдэв