Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-15 нд нийтлэгдсэн байна.

"ЦИРКОН", СУ-57 БА ХАМГИЙН ТОМ НИСДЭГ ТЭРЭГ: ОХУ-ын армийн 2022 онд шинээр хүлээн авах зэвсэглэлүүд

1/ 15/ 2022    7 цаг 20 минут

2022 онд хуурай замын цэрэг, агаарын десантын хүчин, эргийн харуулын цэргүүд мянга гаруй техник хэрэгсэл хүлээн авна. Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу БХЯ-ны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгэндээ  тив алгасагч баллистик пуужин бүхий харвагч төхөөрөмж, стратегийн пуужин тээгч, агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем, цөмийн шумбагч хөлөг онгоц зэрэг шинэ үеийн зэвсэглэлээр батлан хамгаалах салбараа зузаатгаж байгааг тэмдэглэв. Мөн үүний зэрэгцээ Сансрын цэргийн хүчнийхэн 257  нисэх төхөөрөмжөөр хангагдана.

ОХУ-ын зарим шинэлэг зэвсэглэлийн талаар хүргэж байна.

 Хэт авианы  далавчит пуужин "Циркон"

Хэт авианы Циркон пуужинг 2022 оноос зэвсэглэлд нийлүүлнэ

 Өнгөрөгч 12-р сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Циркон” пуужинг амжилттай хөөргөснөө зарлав. Энэхүү үйл явдал нь хэт авианы пуужин бүтээх  олон жилийн хөдөлмөр, туршилтын чухал үйл явдал байв. Үүний өмнөхөн Сергей Шойгу пуужинг 2022 онд цувралаар  нийлүүлэх тухай ярьж байв.

Туршилтын хүрээнд пуужинг “Северодвинск” шумбагч онгоц болон “Адмирал Горшков” фрегатаас хөөргөжээ.

Стратегийн пуужингийн систем RS-28 "Сармат"

Стратегийн пуужингийн RS-28 "Сармат" систем

 Стратегийн пуужингийн армийн командлагч, хурандаа генерал Сергей Каракаев “Сармат” системээр  зэвсэглэсэн анхны хороо 2022 онд байлдааны үүрэг гүйцэтгэх болно гэж мэдэгдсэн.

RS-28 нь 10 тонн хүртэл жинтэй байлдааны хошууг дэлхийн хаана ч хүргэж чадна. Сергей Шогу 2022 онд Стратегийн пуужингийн цэргийн 21 хөөргөх төхөөрөмжийг ийм пуужингаар хангах тухай мэдээлжээ.

"Гибка-С" зенитийн пуужингийн цогцолбор

Зенит пуужингийн өөрөө явагч "Гибка-С" цогцолбор

 2022 онд Агаарын довтолгооноос хамгаалах ангиуд анх удаагаа зенитийн пуужингийн "Гибка-С" цогцолборыг хүлээн авах болно. Агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем нь тагнуулын төхөөрөмж, автомат удирдлагын системээр бүрэн тоноглогдсон.

Мөн "Гибка-С"  цогцолбор нь VSHORAD (Маш богино зайн агаарын довтолгооноос хамгаалах) төрлийн богино болон хэт богино зайн Оросын анхны өөрөө явагч цогцолбор болжээ. Агаарын довтолгооноос хамгаалах систем нь хамгийн бага өндөрт ч гэсэн нисэх онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, далавчит пуужингуудыг устгаж чадна.

“Ка-52М” тагнуулын болон довтолгооны нисдэг тэрэг

“Ка-52М” тагнуулын болон довтолгооны нисдэг тэрэг

 Өнгөрсөн наймдугаар сард болсон “Арми-2021” олон улсын цэрэг-техникийн форумын үеэр Батлан ​​хамгаалах яам болон «Вертолеты России» компани шинэчилсэн Ка-52М нисдэг тэрэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн дагуу цэргийнхэн тагнуулын болон цохилт өгөх зориулалт бүхий 30 нисдэг тэрэгийг  энэ 2022 оноос хүлээн авах юм.

Ка-52М нь сайжруулсан оптик электрон систем, идэвхтэй фазын антенны массив (AFAR) бүхий шинэ радарын системтэй, мөн Атака, Вихр, Вихр-М зэрэг пуужинг тээвэрлэх боломжтой.

Хөдөлгөөнт цөмлөх сум КУБ БЛА

Хөдөлгөөнт цөмлөх сум КУБ БЛА

 2022 онд Оросын армийн хүлээж авах шинэ зэвсгийн нэг. Өнгөрөгч  12-р сарын 17-нд нисгэгчгүй онгоцны улсын туршилт амжилттай дууссан тухай мэдэгдсэн юм.

КУБ БЛА нь цагт 130 км хүртэл хурдлах цахилгаан мотортой, агаарт 30 минут хүртэл хугацаагаар байх боломжтой бөгөөд байлдааны хошууны жин нь 3 кг юм.

“Уран-9" робот техникийн  цогцолбор

“Уран-9” байлдааны роботууд

 Аравдугаар сард Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков 2022 онд “Уран-9” байлдааны роботуудыг цэргийн ажиллагаанд туршихаар төлөвлөж байгааг зарласан.

2021 онд "Уран-9"-ийг Орос, Беларусийн хамтарсан "Баруун-2021" стратегийн сургуулилтад амжилттай ашигласан. Роботууд хуурамч дайсны хуягт машиныг таван мянган метрийн зайд амжилттай устгаж байсан юм.

Тав дахь үеийн сөнөөгч онгоц  Су-57

Тав дахь үеийн сөнөөгч онгоц Су-57

 2022 онд тав дахь үеийн анхны Су-57 олон үүрэгт сөнөөгч онгоцуудыг  Зүүн цэргийн тойргийн (ВВО) командлал хүлээн авна.

Тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоц нь газар, агаар, газрын гадаргуугийн бүх төрлийн байг устгах зориулалттай. Онгоцны радар шингээгч бүрээс, их бие доторх зэвсгийн тасалгаа зэрэг нь Су-57-г илрүүлэх боломжийг хязгаарладаг.  Анхны үйлдвэрлэлийн онгоцыг 2020 оны 12-р сард Оросын сансар судлалын хүчинд хүлээлгэн өгч байв.

Стратегийн бөмбөгдөгч, пуужин тээгч Ту-160М

Дэлхийн хамгийн том, дуунаас хурдан бөмбөгдөгч онгоц Ту-160М

 Шинээр бүтээгдсэн стратегийн бөмбөгдөгч, пуужин тээгч Ту-160М онгоц 2022 онд ниснэ.

2018 оноос Казанийн нисэхийн үйлдвэрт шинэчлэгдсэн Ту-160М шинэ загварыг үйлдвэрлэж эхэлсэн. Арванхоёрдугаар сард Шадар сайд Юрий Борисов Ту-160М шинэ нислэгийг 2022 онд хийхээр төлөвлөж байгааг зарлав.

Ту-160 нисэхийн түүхэн дэх хамгийн том дуунаас хурдан нисэх онгоц хэвээр байна. Мөн хамгийн хүнд байлдааны онгоц, хамгийн хурдан бөмбөгдөгч онгоц юм. Ту-160 нь ердийн болон цөмийн зэвсэг бүхий алслагдсан бүс нутгуудын байг устгах зориулалттай.

Олон зориулалт бүхий хүнд нисдэг тэрэг Ми-26Т2В

Олон зориулалт бүхий хүнд нисдэг тэрэг Ми-26Т2В

 Ми-26Т2В нисдэг тэрэгийг 2022 оноос олноор нь үйлдвэрлэж эхэлнэ. Энэхүү тээврийн нисдэг тэрэгний сайжруулсан хувилбар нь 2018 онд анхны нислэгээ хийсэн. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам 10 нисдэг тэрэг худалдаж авахаар төлөвлөж байна. Даац нь 20 тонн.

 

Эх сурвалж: Лента.ру

8


Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.122Зожиг   • 1 сарын 18. 22 цаг 06 минут

Сайхан зэвсэг

103.242.47.54ганбаа   • 1 сарын 18. 18 цаг 04 минут

469 машиныг америкаас хуулсан гэдэг дээ

106.102.11.182Зочин   • 1 сарын 18. 21 цаг 07 минут

За яг шдээ..шаана биз..

103.242.47.54ганбаа   • 1 сарын 18. 18 цаг 02 минут

Хэнтэйгээ байлдах гээд байгаа юм бол. Машинаар орос япон тэрэг ямар ялгаатай билээ дээ оросыг сайн хийж чадах болов уу

202.131.253.54дорж   • 1 сарын 18. 17 цаг 07 минут

энэ их өндөр үнэтэй зэвсэглэлийг ОХУ-н эдийн засаг даах л байгаа даа. Зэвсэглэлээр хөөцөлдөж байж ЗХУ бутарч унасан шүү. 2021 ОНЫ БАЙДЛААР ЭДИЙН ЗАСАГ НЬ өмнөд солонгосын ард бичигдэж байсан

106.102.11.182Зочин   • 1 сарын 18. 21 цаг 09 минут

Чиний санаа зовох асуудал биш бхаа..ОХУ өөрөө алтны асар их нөөцтэй..

66.181.161.14Зочин   • 1 сарын 18. 19 цаг 23 минут

Мэдээж манайхан шиг хүмүүс төр бариагүй нь ойлгомжтой. Ирээдүйгээ доод тал нь 10н жилээр харж байгаа

203.91.115.49Уншигч   • 1 сарын 18. 11 цаг 25 минут

ОРОС УЛС ЦЭРЭГ АРМИЙН АУГАА ТҮҮХТЭЙ, АУГАА ЧАДАМЖТАЙ УЛС ШҮҮ



ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ18 минут 40 секундын өмнөАварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно20 минут 15 секундын өмнөЯпон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ22 минут 6 секундын өмнөАжлын хэсгийн гишүүд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллалаа25 минут 38 секундын өмнөН.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа28 минут 15 секундын өмнөЭ.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав29 минут 53 секундын өмнөНүүрсний экспорт зургаа дахин буурчээ2 цаг 24 минутын өмнө“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут2 цаг 26 минутын өмнөАН-аас хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа2 цаг 51 минутын өмнөН.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулсан2 цаг 54 минутын өмнөЦЕГ: "Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна3 цаг 31 минутын өмнөМҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэж Аудит дүгнэв3 цаг 39 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно3 цаг 41 минутын өмнөКени, Казакстан улсын мэргэжлийн тамирчид марафонд оролцоно3 цаг 43 минутын өмнөӨнөөдөр дарс /wine/-ны өдөр3 цаг 52 минутын өмнөМандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ3 цаг 54 минутын өмнөЗГ: Иргэний хурууны хээгээ өгсөн супермаркет, гоо сайхны салонуудын датаг устгана4 цаг 16 минутын өмнө100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ4 цаг 23 минутын өмнөЛ.Халтар: Шалгадаг хүн нь би биш, миний мөр цагаан4 цаг 25 минутын өмнөСармагчны цэцэг өвчин Ази тивд бүртгэгдлээ4 цаг 59 минутын өмнөБНХАУ-ын хоёр хот руу нислэг үйлддэг болно5 цаг 22 минутын өмнөБ.Болор-Эрдэнэ: Иргэд нэг паспортаа бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролгүйн шинж5 цаг 38 минутын өмнөЗэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо6 цаг 4 минутын өмнөДэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна6 цаг 5 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэв6 цаг 7 минутын өмнөЖолооч нараас сүүлийн 2 долоо хоног ковидын халдвар илрээгүй тул уртын тээврийг эхлүүллээ6 цаг 22 минутын өмнө"Орос-Монгол, Шинэ бодит байдлын түншлэл" чуулга уулзалт Улаан-Үд хотод болно6 цаг 48 минутын өмнөКоронавируст халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.7 цагийн өмнө“МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд засгийн газраас томилсон ажлын хэсэг цахимаар хуралдлаа7 цаг 10 минутын өмнөӨнөөдөр Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байна7 цаг 17 минутын өмнөАзийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо7 цаг 25 минутын өмнөТехаст бага сургуульд халдсаны улмаас 18 сурагч амиа алджээ7 цаг 40 минутын өмнөЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой7 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардууллаа7 цаг 47 минутын өмнөГэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 49 минутын өмнөБНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхааруулав7 цаг 51 минутын өмнөБНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ7 цаг 55 минутын өмнөУИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно8 цагийн өмнөАлбан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 9 гомдлыг хянаж шийдвэрлэв8 цаг 2 минутын өмнөХотын дарга орлогч нараа ажлаас нь чөлөөлжээ8 цаг 3 минутын өмнө
 Facebook Twitter Youtube