Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-16 нд нийтлэгдсэн байна.

ФОТО: Хойд Солонгосын харагдаж байгаагүй өнцгүүд

1/ 16/ 2022    18 цаг 30 минут

Хойд Солонгосыг өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй өнцгөөс буулгасан гэрэл зургууд

Хойд Солонгос бол дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг юм. Гадаадын иргэдийн хувьд энэхүү оронд хөл тавих туйлын хэцүү бөгөөд ирсэн хойноо энгийн иргэдийн амьдралыг яг байгаагаар нь олж харах нь бараг л боломжгүй юм. Учир нь Хойд Солонгост ирсэн жуулчид зөвхөн гадныханд зориулж байгуулсан элдэв гоёл чимэглэл бүхий газраар хөтөчийн байнгын хяналттайгаар л явах ёстой байдаг аж. Тийм учраас ганцхан Америк гэрэл зурагчин тус улсын эгэл жирийн амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан байдаг байна. 

Associated Press агентлаг 2011 онд Хойд Солонгосит салбараа албан ёсоор нээсэн юм. Пулитцерийн шагналд удаа дараа нэр дэвшиж байсан Америк гэрэл зурагчин Дэвид Гуттенфельд тус салбарыг байгуулахад гар бие оролцсон бөгөөд ингэх зуураа тус улсын энгийни ргэдийн аж байдлыг харуулсан цуврал зургуудыг дарсан байна. TIME сэтгүүл түүний зүтгэлийг үнэлэн оны шилдэг зурагчнаар шалгаруулсан байдаг. 

Пёньян хотын цэцэрлэгт хүрээлэнд Ким Ир Сений мэндэлсний 99 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үзүүлбэрт бэлдэж буй хүүхдүүд. 2011 оны 4-р сарын 15.

БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийг "Үндэсний нар" хэмээн нэрлэдэг бөгөөд түүний төрсөн өдрийг Хойд Солонгост "Нарны өдөр" хэмээж бүх нийтийн амралтын өдөр болгожээ.

Мэдээж түүнийг тус улсад байрлах үед хөтөч төдийгүй бусад засгийн газрын ажилчид байнгын ажиглалтандаа байлгаж байсан юм. Гэсэн хэдий ч зурагчны өөрийнх нь хэлснээр "хориотой хэсгийг цонхны завсраараа харж" чадсан гэжээ.

Гуттенфельдийн тухайд Хойд Солонгосын эрх баригчдын булайг илчлэх мэтийн санаа өвөрлөөгүй зөвхөн тус улсын иргэдийн аж байдал, хот суурин, байгалийн үзэсгэлэнг нь буулгаж авахын хүссэн гэжээ. 

Пёньяны метроны буудал дээр зорчигчид сонин уншиж байгаа нь. 2011 оны 3-р сарын 10.

Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир нас барж, түүний орыг залгамжлагч Ким Чен Ун дөнгөж залгаад байсан үед Гуттенфельд тус улсад амьдарч байсан аж.

Пёньян дахь Масудэ чуулганы танхимд 2013 оны 4-р сарын 10-нд. Хойд Солонгосын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай Гуттенфельд уулзахаар очих үед энэ хоёр эмэгтэй хүлээж байжээ.

Хамгёнг мужийн энгийн ажилчид хоолоо идэж байгаа нь. Энэ шилтэй нь нутгийн шар айраг юм. 

Пёньян дахь уран сайхны сэлэлтийн үзүүлбэр, 2013 он

Гуттенфельд Хойд Солонгосоор нилээд удаан дугуйтай аялжээ.

Вонсан мужийн нэгэн жижиг тосгон.

Самсу хотын урд замын хажууд босгосон амьтдын барималууд.

Самижон хотын ухуулах хуудастай ханын дэргэд борооноос хорогдож буй эр. 

Янганг мужид нэгэн солонгос эр гал дээр төмс, тахиа шарж байгаа нь. 

Кимчаек хотын голын дагуу алхаж байгаа иргэд.

Тус улсын зүүн эрэг дагуу байрладаг аж үйлдвэрийн хотууд, тухайлбал нүүрс олборлогч Кильжу болон түүний хөрш Гимчаек зэрэг нь өлгөө ажиллахаа больсон төмөр цутгах үйлдвэрүүдийн эргэн тойронд баригдсан юм. Энэхүү бүс нутаг нь өдгөө байгаль орчинд багагүй бохирдол үүсгэх болсон байна. 

Чонжин дахь зочид буудал. Ресепшн тун муугүй хувцасласан байна.

Вонсан хотын далайн эрэг дээрх зугаалга.

Хэсан хот. Хүүхдүүд хаа олдсон газраа тоголж чаддаг аж. 

Хамгёнг мужид амьдардаг сургуулийн насны хүүхдүүд багаасаа эхлээд олон нийтийн ажилд оролцдог. Зураг дээрх хүүхдүүд зам тавих ажилд тусалж байгаа аж. 

Пёньян дахь цэцгийн үзэсгэлэн.

Солонгосын дайнд оролцсон ахмад дайчид нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэн оршуулгын газарт цугларсан байгаа нь. 

Хамгёнг мужийн галт тэрэгний буудал. Нутгийн иргэд галт тэргээ хүлээж байна.

Хойд Солонгос 2021 оны байдлаар 25.9 сая хүн амтай хэмээн тоологдсон бөгөөд тэдний бараг 25 хувь нь нийслэл Пёньян хотод амьдардсаг байна. Барилгуудын ерөнхий хэв загвар нь ЗХУ-ын үеийнхтэй тун төстэй юм. 

Цөмийн хөтөлбөрийн улмаас БНАСАУ-д тавьсан хоригийн дагуу тус улс бараг бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хоригложээ. Тиймээс эрх баригчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан дотооддоо трамвай, троллейбус үйлдвэрлэж эхэлсэн байна. Мэдээж тэдгээр нь хуучин Зөвлөлтийн загвар дээр тулгуурлан бүтээгджээ. 

Пёньян дахь троллейбус. 2011 оны 4-р сарын 15

Пёньян дахь Кумсусан нарны ордон. 2011 оны 4-р сарын 15.

1994 он хүртэл Кумсусан нарны ордон нь Ким Ир Сений албан ёсны оршин суудаг газар байв. Харин улсынхаа үүсгэн байгуулагчийг нас барсны дараа тус барилгыг бунхан болгожээ. 2011 оны 12-р сард түүний хүү Ким Чен Ирийг мөн Кумсусанд оршуулсан байна. 

Нампо боомт хотын ойролцоо гүймэл тэргээр явж буй иргэд. 2011 оны 4-р сарын 21.

Хойд Солонгос нь дотооддоо төмөр замын сүлжээг өргөнөөр байгуулж чадсан бөгөөд тус улсын удирдагчид гадаадад айлчлахдаа хувийн галт тэргээр аялахыг илүүд үздэг.

Тухайлбал Ким Чен Ир өөрийн галт тэргээр Орост гурван удаа айлчилсан байдаг. Түүний залгамжлагч Ким Чен Ун мөн энэ уламжлалыг үргэлжлүүлж байгаа юм. 

Вонсан хотын орчимд ургац хурааж байгаа нь. 2011 оны 10-р сарын 8

1995-1999 онд Хойд Солонгос өлсгөлөн, эдийн засгийн хямралд өртөж байсан юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гурван сая орчим хүн энэ хугацаанд нас баржээ.

Эрх баригчид өлсөглсөн болсныг хүлээн зөвшөөрдөг ч сайндаа биш улсынх нь эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнээс болж ийм шийдвэр гаргасан гэдэг аж. 

Пёньян хотын метро. 2010 оны 3-р сарын 10.

Жуулчид 1970, 1980-аад онд баригдсан хэдхэн метроны буудалд орох эрхтэй байсан юм. Харин 2014 онд журмыг өөрчилж жуулчид чөлөөтэй метрогоор аялах эрхтэй болжээ. 

Хойд Солонгос эр Кымгансан амралтын газарт караоке дуулж байна. 2011 оны 10-р сарын 7.

Кымгансан аялал жуулчлалын бүсийг ижил нэртэй уулын бэлд  2002 онд байгуулжээ. Тус уулыг "Очир эрдэнийн уулс" гэж нэрлэх нь бас бий. Энэхүү амралтын газрыг Өмнөд Солонгосын дэмжлэгтэйгээр барьсан бөгөөд тус улсаас ирэх жуулчлыг голчлон байрлуулна хэмээн төлөвлөж байжээ. 

Харамсалтай нь 2008 онд Өмнөд Солонгосын нэгэн жуулчин амралтын газрын хориотой бүсэд нэвтэрч, албаар дүрэм зөрчиж байгаагаа мэдэгдсэний дараа Хойд Солонгосын цэргийнхэнд буудуулж амиа алдсан юм. Эцэст нь 2010 онд Хойд Солонгос энэ амралтын газрыг хуваан эзэмшдэг Өмнөд Солонгосын компаниудыг хөөн гаргасан юм. Үүний улмаас Өмнөд Солонгосоос жуулчид Кымгансанд ирэхээ больсон байна. 

2010 онд Хойд Солонгос 1966 оноос хойш анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон юм. Харамсалтай нь улсын шигшээ баг нь хэсэгтээ сүүл мушгиж хасагдсан юм. Дараагийн хоёр ДАШТ-д Хойд Солонгосын баг шалгарч чадаагүй аж.

Доорх зураг дээр 2011 оны 10-р сарын 11-нд Пёньянд болсон БНАСАУ-Узбекистаны тоглолтын үзэгчдийн харуулжээ. Хойд Солонгос энэхүү тоглолтонд 0:1-ээр хожигдсон юм. 

Пёньян дахь Рюген зочид буудал. 2011 оны 10-р сарын 24.

Нийт 105 давхар энэхүү барилга нь Хойд Солонгостоо хамгийн өндөр нь юм. 2022 оны байдлаар тус зочид буудал нээгдээгүй хэвээр байгаа аж. 

 Пёньян дахь Кэсон залуучуудын цэцэрлэгт хүрээлэн. 2011 оны 10-р сарын 26.

Нийт 10 тоглоомжой тус цэцэрлэгт хүрээлэнг 1984 онд ашиглалтад оруулж, 2010 онд сэргээн засварласан бөгөөд засварын дараа Ким Чен Ир өөрийн биеэр зочилсон байдаг. 

                                                                                      Эх сурвалж: Саак.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
Зургийг: toim.mn
0

ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ3 цаг 4 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24

Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.

 Facebook Twitter Youtube