Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-20 нд нийтлэгдсэн байна.

Шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү?!

1/ 20/ 2022    7 цаг 06 минут

Маш ноцтой. Өнөөдөр Монгол Улсын 18 аймгийн 191 суманд малын гоц халдварт шүлхий өвчин илрээд байна. 2022 оны нэгдүгээр сарын 14-нд нэгтгэсэн мэдээллээр, шүлхийн хорио цээрийг 18 аймгийн  97 суманд, хязгаарлалтын дэглэмийг 18 суманд тавьжээ. Мөн шүлхий өвчний 171 голомттой болжээ. Нийт 192.760 мал шүлхийгээр өвчилсөн.

Тусгаарлалтад 63.230 мал байна. Энэхүү тав хоногийн өмнө шүлхий өвчний нөхцөл байдлын зураглалаас харахад Монгол Улс тэр чигтээ шүлхийд нэрвэгдсэн байгаа юм. Шүлхийгүй аймаг үлдээгүй гэсэн үг.

Хамгийн харамсалтай нь энэ тоо өссөөр байгааг мэдээллээс харж болно.

Уг нь өвлийн цагт шүлхий өвчний голомтлон тархалт зогсдог гэнэ. Гэвч энэ удаад хэт хүрээ тэлсэн учраас ийн нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Түүнчлэн шүлхий өвчин туссан малын мах гурван жилийн туршид энэ өвчний хорыг хадгалдаг аж. Үүнээс гадна монгол малын махны экспорт дор хаяж 10 жил зогсох нь нэгэнт тодорхой болжээ.

Өөрөөр хэлбэл, ҮАБЗ маш шуурхай хуралдаж, тодорхой шийдвэр гаргах шаардлага нэгэнт үүсчээ. Энгийнээр хэлэхэд, өдгөө Монгол Улс ковидын хүндрэлтэй тулж, хил байн байн хаагдаж, хүнсний импортын  бүтээгдэхүүнүүд тасрах болсон. Чухамдаа хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдчихээд байна гэсэн үг. Гэтэл монгол хүний үндсэн хүнс болох махны тухайд ийм аюулд ороод байна.

Нөгөө талаас, бид Үндсэн хуулийнхаа 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэвч төр хамгаалж чадсангүй.

Бас Үндэсний аюулгүй байдлын тухай хууль дахь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт /Уг хуулийн 3.4.1/ “Хүнсний аюулгүй байдал” гэж заасан байдаг. Энэ утгаараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа гэхэд болно. Тэгвэл үүн дээр мал аж ахуй, хүнсний асуудал хариуцдаг ХХААХҮЯ хариуцлага алдсан нь тодорхой болж байна.

Энэ яамны харьяанд Мал эмнэлгийн ерөнхий газар гэж бий. Мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори гэж байдаг. Үндсэндээ яам бодлогоор хангаж, эдгээр газар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ёстой.

Гэсэн ч малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх битгий хэл, дарга цэрэг нь асуудалтай, зарим нь өнөөг хүртэл удирдлагагүй, ерөнхийдөө ямар нэг ажлын зохион байгуулалтгүй явж иржээ.

Хамгийн гол нь салбарын сайд З.Мэндсайхан энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шуурхай шийдэж, тодорхой болгоогүйн үр дүн гэхэд болно. Нөхцөл байдлыг нэгэнт ийм дээр нь тулгалаа.

Товчдоо, сүүлийн жилүүдэд Монгол Улсад болж байгаагүй гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдсээр байна.

Тэгэхээр цаашид хэрхэх вэ гэдгийг ярих хэрэгтэй болно. Гэтэл шүлхий өвчнийг маш яаралтай вакцинжуулж дарж авдаг ганц л арга байдаг юм байна.Тэгтэл вакцин нь байдаггүй. Багахаан үлдэгдэлтэй. Он солигдохоос өмнө Оросоос 2.5 сая тун шүлхийн вакцин ачуулсан гэх мэдээлэл байна. Тэр нь одоог хүртэл ирээгүй. Ирсэн ч гурван сумын малд хүрэхтэй үгүйтэй дуусах аж.

Нэг үгээр хэлбэл, ХХААХҮЯ малын гоц халдварт шүлхий өвчний өмнө хоёр гараа өргөчихлөө.

Муу дээрээ муухай гэдэг шиг тэдэнтэй холбоотой маш ноцтой нэгэн мэдээлэл байна.

ХХААХҮЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр өнгөрсөн долоо хоногт /2022.1.11/ ОХУ-аас малын гоц халдварт шүлхий өвчний 12 сая тун, үхрийн арьс товруутах өвчний 10 сая тун вакциныг авах талаар хэлэлцжээ. Шүлхийн 12 сая тун вакцины 10 саяыг таван сая үхэрт давхар тунгаар, үлдсэн хоёр сая тунг нь хоёр сая тугалд хийнэ. Ингэхдээ Сэлэнгээс Замын Үүд хүртэл зам дагуух үхрийг дархлаажуулна гэж төлөвлөжээ. Харин одоо байгаа үлдэгдэл вакциныг Хөвсгөл, Завхан, Говь-Алтай зэрэг баруун аймгуудад тарихаар шийдвэрлэсэн байна.

Ингэж “шийдэл” ярьсан нь сайн хэрэг. Гэхдээ хэд хэдэн ноцтой зүйл төлөвлөчихсөн байх юм.

Нэг. Энэ хоёр төрлийн вакциныг 42.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар ярьжээ. Төсөвт 33 тэрбум төгрөг тавигдсан, 9.5 тэрбум төгрөг дутна. Үүнийг Оростой гэрээ байгуулсны дараа Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр ярьсан байна.

Хоёр. Монгол Улс /ХХААХҮЯ/ урьд нь Оросын төрийн компани буюу Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний дагуу шүлхийний вакцин авдаг байжээ. Харин энэ удаад тус улсын малын эмийн хувийн үйлдвэрээс авах гэрээг байгуулахаар урьдчилсан яриа хийсэн байна. Улмаар ХХААХҮЯ-ны удирдах албан тушаалтай 7-8 хүн 2022 оны хоёрдугаар сард вакцины гэрээ байгуулахаар Орос руу явахаар болжээ.

Гурав. Энэхүү Оросын хувийн үйлдвэрээс авахаар төлөвлөж буй шүлхий өвчний вакцин нь ганц О хэвшлийнх юм байна. Гэтэл Монгол Улсад тархаж буй шүлхий өвчнийг дархлаажуулахад О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин хэрэгтэй болдог байна. Урьд жилүүдэд ч ийм төрлийн вакцин худалдаж авдаг байжээ. Тэгэхээр О, А хэвшлийн вакцин тарьж байж үр дүнгээ өгөх ёстой гэсэн үг. Энэ талаар тус Мэргэжлийн зөвлөлийн хурал дээр зарим мэргэжлийн хүмүүс сануулсан байгаа юм.

Дөрөв. Малын гоц халдварт шүлхийгээр үхэр, хонь, ямаа гэсэн салаа туурайтай мал өвчилдөг. ХХААХҮЯ-ныхан энэ “төсөл”-өөрөө зөвхөн үхрийг вакцинжуулж, хонь ямааг орхихоор шийдсэн гэсэн үг.

Бас нэг ноцтой мэдээлэл нь ингэж нэг хэвшилд зориулагдсан, дутуу хэрэгцээт вакцин үнийн хувьд хямд байх нь тодорхой. Тэгэхээр ХХААХҮЯ-ны нэр бүхий дарга нар яагаад ийм вакцин авахаар улайраад байна вэ гэдэг сэжиг төрүүлж байгаа юм. Тэгэхээр шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү хэмээн хардахаар байна.

Шүлхий өвчнийг тойрсон иймэрхүү ноцтой асуудал ХХААХҮЯ хавиар болоод байна, дарга нар аа?!

Дахин сануулъя, ҮАБЗ малын гоц халдварт шүлхий өвчнийг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 6 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв7 цаг 27 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв7 цаг 56 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ8 цаг 27 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 2 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна9 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага9 цаг 21 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…9 цаг 35 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube